2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2072

 

 

 

 

 

 

 

 

   2025         09           02                                     2025/ШЦТ/2072

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Д.Батзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Б.************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************холбогдох эрүүгийн ************тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**********************************************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.************ нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” хотхоны ************тоотод орших гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар шүдээрээ баруун шилбэний хэсгээс хазаж, гараараа баруун бугалга, зүүн шууны хэсгээс базаж, зулгаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.************мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, бүртгэлийн ************дугаарын утаснаас “хүргэн согтуу агсам тавиад байна” гэх дуудлагыг 2025 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 21 минутад хүлээн авч ************ дугаарт бүртгэсэн” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Хохирогч Б.************:

“...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, “************” хотхоны ************ тоотод 4 хүүхэд, төрсөн ээж Ш.************нарын хамт шөнийн 21 цагийн орчим байж байхад... манай нөхөр ************ээж рүү уурлаж дайраад “Чамайг би ална, алив хутга аваад ир” гэх зэргээр яриад цээртэй үг хэллэгээр хараагаад ээжийн цээж руу нь хальт цохих үйлдэл хийхээр нь би түүнийг барьж аваад газарт унагаагаад цээжин дээр нь гараад суусан чинь миний хоёр гараас базаад хэсэг ноцолдож байгаад байгаад миний баруун талын шилбэнээс хазаад тавихгүй байгаад байсан. Тэгээд би тэр үед нь “миний хөлийг тавиач ээ гэж хашхираад” байхад огт хазсан шүдээрээ тавихгүй байхаар нь би түүний нүүр луу 2-3 удаа алгадаж байж намайг хазахаа нь больсон юм. Энэ үед манай ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгч, удалгүй цагдаагийн алба хаагчид орж ирж манай нөхрийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч Ш.************:

“... Манай хүргэн над руу уурлаж “чамайг би алаад шорондоо явна” гэж хэлээд намайг харааж, зүхэж, доромжилж над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь манай охин ************бид хоёрын дундуур орж нөхөр ************унагааж байгаад дээр нь гараад сууж түүнийг хориглотол гэнэт манай охин ************“ёо ёо тавиач ээ” гээд орилоод ирэхээр нь би гайхаад хартал хүргэн ************нь манай охин ************ баруун талын хөлийн шилбэнээс нь хазчихсан байж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай:

“...Б.************ биед баруун шилбэнд шарх, цус хуралт, баруун бугалгад зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтлүүд тоологдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр 1-с 2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Хохирогч Б.************:

“...Миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.************нь хохирогч Б.************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар шүдээрээ баруун шилбэний хэсгээс хазаж, гараараа баруун бугалга, зүүн шууны хэсгээс базаж, зулгаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.************нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.************нь:

2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” хотхоны ************тоотод орших гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар шүдээрээ баруун шилбэний хэсгээс хазаж, гараараа баруун бугалга, зүүн шууны хэсгээс базаж, зулгаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.************, гэрч Ш.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч Б.************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.************энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

  

Иймд шүүхээс шүүгдэгч Б.************гэмт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.************нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.000.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ