| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2077 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Р |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2077
2025 09 03 2025/ШЦТ/2077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Б.************, түүний өмгөөлөгч Б.************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************т холбогдох эрүүгийн ************тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********************************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.************ нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо, ************тоотод байхдаа согтуурсан үедээ хохирогч Ц.************тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо муудалцан маргалдаж, улмаар хохирогч Ц.************зүүн дал хэсэгт хутгаар 2 удаа хутгалж, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус /2000.Омл/, хий хуралдалт, зүүн уушгины авчилт, баруун хөмсөгт шарх, бүсэлхийд цус хуралт гэмтийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.************ мэдүүлэхдээ: “....Миний бие багаасаа өнчин өссөн бөгөөд хамаатныдаа амьдарч байгаад авто машин угаалгын газарт ажиллах болсон. Одоо авто машин угаалгын газартаа амьдардаг. Тухайн өдөр намайг хоосон гуйлгачин гэж хэлснээс болж миний уур огцом хүрч гартаа байсан зүйлээр хохирогчийн нуруу хэсэгт цохисон. Дараа нь гараа хартал гарт маань хутга байсан. Одоо гэм буруугаа маш сайн ойлгож, гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Ц.************:
“...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед би өөрийн танил ах ************Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын эцсийн ойролцоох гэрт нь очсон. ************ахын гэрт очиход ************, ************, үл таних залуугийн хамт байсан бөгөөд тэр гурав нэг шил 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Надад тухайн архинаас хийж өгөхөөр нь хувааж уусан ба тухайн архи дууссаны дараа нэг шил 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. Тэгэхээр нь тухайн архийг бид дөрөв хувааж уугаад сууж байтал ************ахынд хамт архи ууж байсан үл таних эрэгтэй нь намайг доромжлоод өдөж байгаад толгойн тус газарт 2-3 удаа цохиж авсан. Тэр үед ************, ************нар нь салгаж үл таних эрэгтэйн үйлдлийг таслан зогсоосон ба сүүлд задалсан архиа үргэлжлүүлэн ууж байхад бид нар бүгдээрээ нэлээн согтоод ирсэн бөгөөд ************ гэх манай танил дүү харьцангуй бага зэргийн согтолттой байсан. Дахин тухайн үл таних эрэгтэй нь надад агсам тавиад үг хэлээр доромжлоод баруун нүд рүү нэг удаа цохисон бөгөөд намайг монгол гэрийн зүүн талын орны толгойн хэсэгт сандал дээр сууж байхад тухайн үл таних эрэгтэй нь миний биеийн зүүн далны доод хэсэгт 2 удаа хутгалахад би баруун гараараа хутгалсан шархыг дараад намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд тухайн үедээ ухаан алдаад унасан бөгөөд сэрэхэд тухайн айлын гэрт цагдаа, эмнэлгийн байгууллага ирээд надад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байсан юм. Эмнэлэг рүү явахдаа ухаан алдаад эмнэлэгт очсон хойноо сэрсэн... Тухайн айлд гэрийн эзэн ************, танил дүү ************, ************ гэх танихгүй эрэгтэй бид дөрөв байсан бөгөөд үйл явдлыг танил дүү ************ харсан юм... Би цэргийн тав эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ өөрөөсөө 400.000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.878.000 төгрөг авсан гээд нийтдээ 3.278.000 төгрөгийн баримт надад өгсөн. Эмийн сангаас хоёр удаагийн гүйлгээгээр бинт, Азитромицин Лек 500 мг зэрэг эм тариаг 20.556 төгрөгөө худалдан авсан баримт байгаа. Эмнэлгээс гаргахад Эрүүл мэндийн дэвтэр дээр бичиж өгсөн эм тариаг авах гэсэн 300.000 орчим төгрөг гэхээр нь би худалдан авч чадаагүй. Би одоо эм тариа ав гээд бичиж өгсөн 300.000 орчим төгрөг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн мөнгөө нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Гэрч Б.************ий:
“...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 39-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ тоот ************ахынд очсон бөгөөд ************ах ************болон ************гэх нэртэй ахыг дуудаад бид 4 хараа нэртэй 0.75 хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан ба ************ахын гэрт сууж байсан чинь ************ах болон ************ах хоёр хоорондоо маргалдаж ************ах руу ************ах нүүр хэсэгт нь цохиод байсан ба ************ах ************ахын нуруу хэсэг рүү 2 удаа хутгаар хутгалаад над руу хараад чамайг бас ална гэж хэлээд заналхийлээд байхаар нь би анхаарлыг нь сарниулж байгаад гартаа барьсан хутгыг нь авч шидээд гадаа гараад цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Гэрч Н.************:
“...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 39-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ тоот гэртээ амарсан бөгөөд 20 цагийн үед манай найз ************ манай гэрт ирсэн. Түүний дараа 22 цагийн үед ************ гэх манай нутгийн танил дүү ирсэн ба бид гурав хоол хийж идээд байж байтал ************над руу залгаад “та юу хийж байгаа юм” гэхээр нь хоол хийж байна гэх зэргээр ярихад би очиж хоол идье хэмээн ************гэх миний нутгийн дүү хэлсэн. Тэгээд ************22 цаг өнгөрсөн байхад гэрт ирээд хоол идчихээд бид нар манай гэрт байсан 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй 1 шил архийг бүгд хувааж уусан. Тухайн архийг би ууж байгаад тасраад зүүн талын орон дээр унтаад өгсөн бөгөөд тухайн архийг бид нар хувааж ууж байхад манай нутгийн дүү ************, манай найз ************ хоёр хоорондоо маргалдсан бөгөөд нэгнийгээ таньдаггүй байсан учир ************нь ************ руу чи муу гуйлгачин энд юу хийж яваа юм гэх зэргээр үгээр хатгаж байсан. Тухайн үедээ ************, ************ нар хоорондоо зодолдоогүй бөгөөд маргалдсан юм. Би маргааш нь буюу 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед босоход манай гэрт хүн байгаагүй. Гэрээсээ гарахад манай хашаанд байшинд хамт амьдардаг дүү ************танай гэрт урьд шөнө юу болсон юм бэ, ************ ирээд манай гэрт урьд шөнө ************, ************гэх хүмүүс хоорондоо зодолдоод нэгнийгээ хутгалчихсан бөгөөд цагдаа, эмнэлгийн байгууллага ирээд би хамт явчхаад ирлээ хэмээн хэлсэн гэж надад ярьсан... тухайн үед би уусан архиндаа согтоод унтчихсан байсан учир тийм асуудал болж байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ************дугаартай:
“...Ц.************биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус /2000.О мл/, хий хуралдалт, зүүн уушгины авчилт, баруун хөмсөгт шарх, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн тус бүр хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.************ нь хохирогч Ц.************эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.************“...Миний үйлчлүүлэгч Б.************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.************ нь:
2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо, ************тоотод хохирогч Ц.************тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо муудалцан маргалдаж, улмаар хохирогч Ц.************зүүн дал хэсэгт хутгаар 2 удаа хутгалж, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус /2000.Омл/, хий хуралдалт, зүүн уушгины авчилт, баруун хөмсөгт шарх, бүсэлхийд цус хуралт гэмтийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогч Ц.************, гэрч Б.************, Н.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ************дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.************эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 500.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байна.
Хохирогч Ц.************нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.************“...Миний үйлчлүүлэгчийн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн, авто машин угаалгын газарт ажилладаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүгдэгч Б.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************дугаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.************аас 3.083.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ