2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2080

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          09          03                                    2025/ШЦТ/2080

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Билгүүтэй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************, түүний өмгөөлөгч Б.************,

иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.************/цахимаар/, 

шүүгдэгч Д.************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.************нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************хашаанд байрлах ************жтэй хашааны зүүн талын модны дундуур газарт унасан байсан модны хөвөнг болгоомжгүйгээр шатаасны улмаас “************”, “************” ХХК-ийн ************ж шатаж 174.902.480 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.************мэдүүлэхдээ: “...2025 оны 06 сарын 19-ний өглөө 8 цагаас оройн 20 цаг хүртэл ажилласан. Маргааш нь 5 дахь өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийх өдөр байсан. Мастер ************жийн хажуу талд байдаг 8 дугаар краны хэсгийг надад хуваарилаад замыг нь хааж мод ургадаг учраас цэвэрлэж, ************жийн хэсгийн замыг чөлөөл гэж хэлсэн. Тухайн өдөр 19 цаг 30 минутын орчим хамт ажилладаг хүнтэйгээ хамт зам цэвэрлэхээр явж байтал миний өмдний шуумагт модны цагаан хөвөн наалдсан байсан. Модны цагаан хөвөнг гөвсөн ч өмдөнд наалдаад салахгүй байсан. Өмдөнд наалдсан хөвөнг шатаахад газарт унаад гал авалцсан. Галыг унтраах гэсэн боловч дийлээгүй. ************ж зүүн урд хэсгээсээ шатаж эхэлсэн. Тэнд байсан залуус хамтран галыг унтраах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд гал команд дуудсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг ажлаа хийж төлж барагдуулна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************ мэдүүлэхдээ: “...Би ************ ХХК-ийг 2008 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн. Манай компанид 218 сая төгрөгийн хохирол учирсан. Цаг хугацаатай холбоотойгоор шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 174 сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид банкнаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Улаанбаатар татах хэсгийн зүтгүүрийн депод 8 дугаар сарын түрээсийн төлбөр, бусад салбарын түрээсийн төлбөр, цалингаа төлж чадахгүй байгаагаас шалтгаалан ************жийн тоо буурсан. Хүний нөөцөө алдах хохирол учирч байна. Хохирол төлбөрийг аль болох хурдан хугацаанд барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.************мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлтээр гарсан 174.902.480 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт “************” ХХК-ийн зүгээс 218 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************ийн:

“... Миний бие ************ гэдэг брэндийг 2018 оноос хойш хөгжүүлж явж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хөгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотойгоор 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “************ ************” ХХК-ий доор “************”, “************” ХХК гэдэг 2 охин компанийг үүсгэн байгуулсан. “************ ************” ХХК нь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсныгаа худалдаа үйлдвэрлэлээ “************” ХХК руугаа, үйлчилгээний чиглэлээ “************” ХХК-д хариуцуулж зохион байгуулсан. Манай “************” ХХК нь “************ ************” ХХК-ий 2 охин компанийн 1 нь юм. “************” ХХК нь салбар дэлгүүрүүдийн цэцэг ургамал, түүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүн дагалдах хэрэгслийг борлуулдаг. Мөн ************ждээ цэцэг ургамал тариалах, хөрс шороо боловсруулж савлах, ургамлыг нутагшуулан тарих гэх мэтчилэн ургамалтай холбоотой үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус ************жийн талбайд байрлах нийлэг хальсан ************жид “************ ************” компанийн охин компани болох “************” ХХК-ий хиймэл ургамал, хиймэл зүлэг хатаасан ургамал гэх мэтчилэн ургамлын тохижилт хийхтэй холбоотой сав, хөрс, бордоо, багаж хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнүүд борлуулдаг. “************” ХХК нь дотоод болон гадаад орчинд ургамлаар ногоон байгууламжийн тохижилт хийдэг, арчилгааны үйлчилгээ үзүүлдэг, тохижилтын бүтээгдэхүүнүүдийг түрээсэлдэг гэх мэт үйл ажиллагаа явуулдаг. Миний бие үүсгэн байгуулагч тул тус компаниудын хууль ёсны төлөөлөгчөөр өөрөө оролцож байна. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй анх “************ ************” ХХК-аар талбай түрээслэх түрээсийн гэрээг байгуулан талбайг нь ашиглаж байгаад 2024 оноос “************” ХХК-ийг байгуулснаас хойш Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт албан бичиг өгч “************” ХХК-ийн нэр дээр талбай түрээслэх гэрээг дахин хийсэн байсан. Энэ нь компанийн орлого, зарлагыг салгаж санхүүг зөв удирдах зорилготой байсан... Би гэртээ байсан бөгөөд над руу манай ажлын ************гэдэг ажилтан 19 цаг 06 минутад яриад “захирлаа депогийн дарга руу хэлээрэй, энд гал гараад байна” гэж хэлсэн. Би тэр даруй ажил руу ирэхэд 19 цаг 18 минут болсон байсан. Намайг ирэхэд манай компанийн 1, 2 дугаар нийлэг хальсан ************ж шатаад дуусчихсан, агуулах хойд хэсгээсээ шатаж байсан. Удалгүй гал команд ирж галыг унтраасан.     Гал     гарсан өдрийн маргааш нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бид шатсан бараа материал, эд хөрөнгийн тооллогыг 19-ний өдрийн барааны үлдэгдлийг гаргаж ирээд галд өртөөгүй бүрэн бүтэн бараа бүтээгдэхүүнээ тоолоод түүний зөрүүгээр галд өртсөн бараа бүтээгдэхүүний үлдэгдлийг тооцож үзэхэд галын улмаас манай “************” компанийн 1, 2 дугаар ************ж болон агуулахад байсан 149 нэр төрлийн 202.882.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, мөн 22 төрлийн 12.150.000 төгрөгийн эд хөрөнгө галд өртсөн болохыг тооцож гаргаж ирсэн. Тухайн тооллогын баримтыг хуулбарлан танд өгсөн байгаа. “... Агуулах болон ************жид цэцгийн бүх төрлийн ваар сав, дугуйтай болон дугуйгүй цэцгийн суурь, цэцгийн баглаа боодлын туузууд, цааснууд, ургамал арчилгааны багаж, услагч, шүршигч, хор бордоо, төрөл бүрийн боловсруулсан хөрс, хөрсний элемент, цэцгийн тавиур, хиймэл ургамал, хиймэл ургамлын бэлдэц, хатаасан ургамлууд, хиймэл зүлэг, усалгааны систем, усалгааны мотор, ургамлын тохижилтын түүхий эд гэх мэт бараа материал болон агуулах болон ************жийн тавиур, ширээ гэх мэт эд зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

 

            Гэрч Б.************ын:

            “...Би 2025 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07:10 цагт Улаанбаатар татах хэсэгт ажилдаа ирээд мастер ************ажил мэргэжлийн чиг үүргийн дагуу зааварчилгаа аваад байгууллагын 4, 2 номерын кран дээр ажиллаж байгаад өдөр 12:00-13:00 хүртэл цайны цагаар гэрээсээ авчирсан хоолоо хувцас солих өрөөнд идээд 13:00 цагаас хойш 4, 2 номерын кран дээрээ үргэлжлүүлэн ажиллаж байгаад орой 19:00 цагийн үед хамт ажилладаг нэг цехийн гүүрэн кранчин ************ахтай байгууллагын хашаанд байдаг ямаан краны дугуйн замд тээглэх мод байгаа талаар харах гээд кран дээр очоод кран руу гараагүй, мод байгаа талаар хараад зогсож байсан. ************ах краны шийд рүү явах гэж байхад ургаа модны цагаан хөвөн шиг “Улиангар” гэх гадуур хийсээд байдаг хөвөн ************ахын өмдний шуумаг дээр тэр модны цагаан хөвөн наалдсан. Тэгээд ************ах өмдний шуумагт наалдсан модны хөвөнг тамхины асаагуураар ингэвэл яах уу гээд асааж харагдсан. Тухайн үед маш хурдан гал дүрэлзээд тэр орчим гал гарч тэнд байдаг ************ж рүү гал газраар асаад маш хурдан дамжаад орсон. ************ах сандраад намайг хүн дуудаарай гэсэн. Тэгэхээр нь би хашаа тойроод ************жийн хүмүүст хэлээд буцаад гүйгээд ирсэн гал бүүр их болсон байсан. Тухайн үед бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Бид 2 тамхи татдаг тэгэхдээ яг тэр орчимд гал гарах үед тамхи татаагүй. ************ах санамсаргүй өмд дээр наалдсан цагаан хөвөнг тамхины асаагуураар шатаах гэж байгаад гал алдсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

Гэрч Г.************:

“...Тиймээ би өгсөн. Манай аж ахуйн цех 15 гүүрэн кранчин байдаг. Ганц эрэгтэй нь Д.************байдаг учраас гадаа байрладаг ямаан краны тоод төмөр зам дээр байгаа хог, унасан мод, ургамал зэргийг цэвэрлэх ажлыг Д.************2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр амаар өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

 

Гэрч Э.************:

“... Манай “************” ХХК нь ************хашаанд түрээсээр 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ногоон ургамал, цэцэг ургамал худалдаа, тохижилтын үйл ажиллагаа явуулдаг. Татах хэсгийн хашааны зүүн урд хэсэгт байрладаг ба 0.4 га талбайд төмөр хашаагаар хүрээлүүлэн оффис, агуулах, гадаа 2 ************ж, дотор 1 ************ж ашиглаж тогтмол 4 хүн ажилладаг. Өчигдөр орой буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний 19:00 цагийн орчим би ажил дээрээ ажлаа хийж байхад эмэгтэй хүн “гал гарлаа” гээд хашхирах дуу гарсан. Би гараад харахад манай хашааны зүүн талд байрлах агуулахын хойд талд утаа гарч байсан. Тэгэхээр нь очиж үзэх гээд алхаж явахад хашааны хойд талд гаднаас төмөр ажлын хувцастай 30 гаран насны эмэгтэй гал гараад байна, ус авчирч цацаарай гээд орилж байсан. Буцаж гүйж ороод өрөөнд байсан 2 хүнд хэлээд шалаанкаар хувин руу ус хийгээд агуулахын хойд хэсэгт гарч байсан гал руу цацаж эхэлсэн. 8 литрийн хувингаар 4 удаа явж ус цацаад байж байтал татах хэсгийн ажилчид баруун талаас галын хор барьж гүйж ирж унтраах гэсэн боловч гал унтрахгүй улам дүрэлзэн асаж манай хашаанд байрлах агуулах болон 2 ************ж шатсан. Гал команд агуулахын баруун талын ************ж шатаад дууссан байхад ирсэн. Энэ үед манай агуулах бараг шатаад дууссан байсан. Гал команд нь ирснийхээ дараа гарч байсан галыг усаар шүршиж унтраагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.************:

“...Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч нь галын үеэр учирсан хохирлыг үнэн зөв гаргасан гэж үзэж байна. “... “************” ХХК нь 2018 оноос түрээсийн үйл ажиллагаа явуулж сүүлийн гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ************ дугаартай түрээсийн гэрээг байгуулж 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин 1 жилээр түрээслэх хугацааг сунгаж үйл ажиллагааг явуулж байсан байна. ...”, “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай байгууллагын ажилтан буруутай нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуульд зааснаар тухайн ажилтны ажил олгогч нь хариуцаж бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “************” ХХК-ий үнэлгээчин Ц.************2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан ************дугаартай шинжээчийн “************” ХХК-д 174.902.480 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 102-127 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.************“Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, иргэний хариуцагч “************” ХНН-ээс 174.902.480 төгрөгийг, шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.************болон иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх дүгнэлттэй холбогдуулан маргаж, мэтгэлцээгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “... “************” ХХК-н үйл ажиллагаа явуулж байхад гал гарч ************ж шатсан. ************ж шатаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас ажилчид ажилгүй болсон. Олох байсан орлого байхгүй болсон. Цаашид үйл ажиллагааг явуулахын тулд их хэмжээний зээл авч байгаа. Зээлийн хүү гарч байгаа. “************ ************” компанийн хувьд цэцэг ургамал нь цаг хугацаа улиралтай холбоотой хийгддэг ажил тул хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах учраас шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.************холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:                 

 

Шүүгдэгч Д.************нь:

2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************хашаанд байрлах ************жтэй хашааны зүүн талын модны дундуур газарт унасан байсан модны хөвөнг болгоомжгүйгээр шатаасны улмаас “************”, “************” ХХК-ийн ************ж шатаж 174.902.480 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************, гэрч Б.************, Г.Бүрэнжаргал, Э.Энхболд, иргэний хариуцагч Б.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “************” ХХК-ийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.************нь учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”...” гэж заажээ.

 

Иймд иргэний хариуцагч “************” ХНН-ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 174.902.480 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой гарсан зардал болох 2.000.000 төгрөг, нийт 176.902.480 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “************” ХХК-д олгож,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч “************” ХХК болон иргэний хариуцагч “************” ХНН нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдөдөө учирсан гэм хор, хохирол, төлбөрийг нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт юм.

 

Шүүгдэгч Д.************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялаас чөлөөлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.************нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ыг Эрүүгийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “************” ХНН-ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 174.902.480 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой гарсан зардал болох 2.000.000 төгрөг, нийт 176.902.480 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “************” ХХК-д олгож,

-Хохирогч, иргэний нэхэмжлэгч “************” ХХК болон иргэний хариуцагч “************” ХНН нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдөдөө учирсан гэм хор, хохирол, төлбөрийг нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.************цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, иргэний  иргэний хариуцагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ