| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2083 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2083
2025 09 03 2025/ШЦТ/2083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.************,
шүүгдэгч Р.************нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******************************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.************мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.************ мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд 60 хоногийн хугацаанд хэвтэрт байсан. Сэтгэл санааны хувьд бие маань зүгээр байсан бол хичээлдээ явах байсан гэж хэлдэг. Мөн биеийн жингийн масс нь нэмэгдсэн болохоор манай ангийнхан намайг одоо гахай гэж шоолно байх гээд сэтгэл санаагаар унаад байгаа. Одоо эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн 604.250 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч 100.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт:
“...Суурингийн дотор, асфальтан, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай, үзэгдэлт халхалсан саадгүй, гэрэлтүүлэгтэй зорчих хэсэг байв...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,
Жолоочийг согтуурал шалгагч багаж үлээлгэн шалгахад “...0.00 хувь буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв...” гэсэн баримт, тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хууль ёсны төлөөлөгч Г.************ын:
“...Б.************нь миний төрсөн хүү байгаа юм. Би зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна тухайн үед би цуг байгаагүй. Тухайн үед манай хүүхдийг өдөр өнжүүлэхийнх нь багш сургуульд нь хүргэж өгсөн байсан. Миний хүү Б.************2016.03.15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Айлын том хүүхэд дороо 1 дүүтэй. Миний хүү одоо 9 настай. ************ангид сурдаг. Хичээлдээ өдөр өнжүүлэхийн багштайгаа цуг өндөр өнжүүлэхээсээ сургуульдаа хүргүүлж байсан юм. Миний хүүд зүүн хөлийн өсөлтийн яс хугарч 2 хадаас тавиулсан. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлмээр байна. Хүүхдийнхээ сэтгэл зүйд учирсан хохирлыг нэхэмжилж гаргуулмаар байна. Эмчилгээний зардал, цаашид гарах зардлыг мөн нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.************:
“...Ямар нэгэн хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх талууд/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.************ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ************дугаартай:
“...Б.************биед зүүн хөлийн шаант ясны доод төгсгөлийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ************техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Э.************2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ************дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-35 дахь тал/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ************дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгээс тогтоолд дурдсан автомашины хурдыг тогтоох боломжтой. “camel 1_2025-05-09_11-35-00_11- 55-59_CAM11.avi” нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь 34 км/цаг дундаж хурдтай дүрслэгдэж байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дэх тал/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************дугаартай:
“...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ээр ...************ ************/РД: ************/-ийн сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51- 53 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 77-79 дахь тал/, Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ************дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Р.************нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.900.000 төгрөг , мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 504.250 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.************д олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.************холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Р.************нь:
Хан-Уул дүүргийн ************баруун замд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “************” маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5. “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”: д/хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км /1.2.27. “сургууль орчмын бүс” гэж ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох замын хэсгийг хамруулж 5.25 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэрийг/” гэсэн заалтыг зөрчиж насанд хүрээгүй явган зорчигч, хохирогч Б.************мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийг согтуурал шалгасан тэмдэглэл, хууль ёсны төлөөлөгч Г.************, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.************ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ************дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ************техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Э.************2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ************дугаартай дүгнэлт, Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ************дугаартай дүгнэлт, Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ************дугаартай магадалгаа болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 604.250 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөгийн хохирол төлсөн байна.
Иймд шүүгдэгч Р.************хохирогчийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 504.250 төгрөг, олгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.************эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Р.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч Р.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.************оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.************нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.************цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ