| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2093 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Мандуул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2093
2025 09 05 2025/ШЦТ/2093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Мандуул /томилолтоор/,
шүүгдэгч О.************, түүний өмгөөлөгч Л.************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************д холбогдох эрүүгийн ************тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******************************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.************ нь 2024 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” гэх нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр А.************эзэмшлийн 130.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс 9 про” загварын гар утас, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий монетон хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 32-р хороо, “************” нэртэй зочид буудлын ************тоот өрөөнд байсан иргэн Б.************эзэмшлийн “Айфоне 15” загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.************1.875.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Д.************мөнгө авчруулахаар өгсөн Хаан банкны виза картаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар 2.000.000 төгрөгийг авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.************ мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нар учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй амьдрах болно. Олон зүйлийг ойлгож байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч А.************:
“...Би 2024 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө их сургуулийн ангийн эгч болох ************Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “************” гэх нэртэй зочид буудалд удаан уулзаагүй болохоор ярилцах гээд тухайн буудлын ************дугаартай өрөөнд орсон. Бид 2 өрөөнд ороод 1 том пиво уучхаад байж байтал манай ангийн эгч ************нөхөр болох ************гэх залуу орж ирээд маргалдсан юм. Тэгээд би өрөөнөөс гараад шатаар буугаад гарах хаалган дээр байж байтал үл таних залуу ирээд эгч хоёулаа ганц пиво ууя гэж хэлсэн бид хоёр буудал руу ороод ************тоот өрөөнд ороод хоёр том пиво уугаад би нэлээн согтоод унтаад өгсөн байсан. Өглөө 6 цагт босоон өөрийн ээмэг, эс 9 про загварын гар утсаа байхгүй болсон байгааг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
Гэрч У.************:
“...Би 2024оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас 22 цагийн үед Улаанбаатар хотод ажлын шугамаар өөрийн нөхөр ************хамт орж ирээд “************” зочид буудалд өрөө захиалж ороод миний даралт ихсээд байсан тул нөхрийгөө эмийн сан явуулсан. Би тухайн үед өрөөндөө ганцаараа байсан ба манай оюутны ангийн дүү болох ************над руу залгаад хаана байна гэж асуусан, би хотод ороод ирсэн байна, “************” гэх нэртэй зочид буудалд байна гэхэд би яваад очъё гэж хэлээд удалгүй хүрээд ирсэн. Манай дүү ************гаднаас пиво бариад орж ирсэн ба тухайн пиво уугаад байж байтал манай нөхөр гаднаас орж ирээд маргаан үүссэн ба би ************гэртээ хариа гэж хэлээд 20.000 төгрөг өгөөд гаргасан. Тэгээд би нөхрийн хамт зочид буудалдаа хоносон. Өглөө ************нөхөр над руу залгаад ************асуусан гэртээ ирээгүй байна гэж хэлсэн удалгүй ************манай өрөөнд гэнэт ороод ирсэн ба өчигдөр зочид буудлын үүдэнд нэг залуутай танилцаад буудлын өрөөнд пиво уусан чинь тасраад хамаг юмаа алдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд ************нөхөр нь ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал/,
Таньж олуулах ажиллагааны Би 1-4 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 1 гэж дугаарласан байгаа зураг дээр байгаа хүн миний гар утсыг авсан хүн байна. Тухайн хүний нүүр хэсэгт байрлах олон мэнгэ, өнгөт хөмсөг, нүдний давхраа, хүзүүн дээрх шивээс, том хамар зэргээр таньж байна. 1 гэж дугаарласан зураг дээр байгаа хүнтэй бүх шинж тэмдгээрээ таарч байна. Би маш сайн таньж байна...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 90-96 дахь тал/,
“************” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ************ дугаартай дүгнэлтээр “Самсунг галакси эс 9 про” загварын гар утсыг 130.000 төгрөгөөр, монетон хос ээмгийг 800.000 төгрөгөөр, нийт 930.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 133-137 дахь тал/,
Эрүүгийн ************дугаартай хэрэгт:
Хохирогч Б.************:
“... Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” нэртэй зочид буудалд өөрийн найз болох ************, ах болох ************, ************нарын хамтаар орж үйлчлүүлсэн. Удалгүй 20 цагийн орчимд хажуу өрөөнд байрлаж байсан ************гэх нэртэй эмэгтэй манай өрөөнд орж ирээд гар утсаа цэнэглэх гээд цэнэглэгч байна уу гэж орж ирсэн, ************ повер банк өгөөд утсыг цэнэглэж өгсөн ба бид нартай хамт архи уусан. Хэсэг хугацааны дараа гаднаас ************гэх бид нартай танилцсан эмэгтэйн найз нь гэх ************, ************гэх хоёр үл таних эрэгтэй орж хамт архи уусан. Намайг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд унтсан хойно тухайн хоёр эрэгтэйн намхан биетэй, хүзүү хэсэгтэй шивээстэй эрэгтэй нь манай найз ************ийн гар утсыг авч байгаад баригдсан ба манай өрөөнд буцаж орж ирээд архи ууж байсан. Би сэрээд гар утсаа шалгатал алга болсон байсан. Миний гар утас нь “Айфоне 15” загварын ногоон өнгийн 128гб багтаамжтай, сэв зураасгүй, саарал өнгийн кэйстэй байсан. Тухайн хоёр залуу нэг нь ************ гэж өөрийгөө танилцуулсан ба 160 орчим см өндөртэй хүзүү хэсэгтэй шивээстэй шар арьстай бүлтгэр нүдтэй эрэгтэй байсан. ...************ гэх нэртэй залууг сэжиглэж байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Гэрч Л.************:
“... 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай найз ************ намайг ************гэх нэртэй караокед дуудсан ба үл таних 4 залуутай танилцсан, тухайн залуучууд 3-4 дүгээр хорооллын эцэст байрлах “************” нэртэй зочид буудалд өрөө авсан байсан бөгөөд бид нар согтууруулах ундааны төрлийн зүйл болох 2 шилтэй 0.75 литрийн архийг хуваан уусан. Удалгүй тухайн 4 залуугийн хоёр нь зочид буудлаас явсан, үлдсэн хоёр залуутай нь манай найз ************ бид хоёр үлдсэн. Би тухайн үед нойр хүрээд унтаж байтал намайг хоёр цагдаа сэрээгээд ************ бид хоёрыг авч гараад шалгаад ************аваад явсан би тэр үед нь араас нь Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон ба удалгүй цагдаагаас ************ гарч ирсэн. ...бид хоёр буцаж “************” зочид буудал руу явсан. Тэгээд танилцсан залуучуудын унтаж байсан. ...хамт байсан эмэгтэйг авч гарсан. Тэгээд “************” гэх нэртэй өөр буудалд ************ найзын хамт орж хоносон, маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгөгүй болсон байсан тул манай найз ************ надад хандан найзад нь нэг утас байгаа мөнгө төгрөг байхгүй бол энэ утсыг зараад ууя гэж хэлсэн тэгэхэд нь би найзад нь бөгж байгаа хэрэггүй гэж хэлээд өөрийн бөгжөө ломбардад тавиад тухайн зочид буудалдаа хоносон. Маргааш буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өглөө ************ надад хандаж цагдаагаас залгаж байна, хоёуланг хүрээд ир гэж байна, “************” зочид буудлаас гар утас авсан гээд байна гэж хэлсэн, би юу яриад байгаа юм бэ, ямар утас гэхэд мань нэг “Айфоне 15” аваад 400.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Манай найз ************ надад “************” зочид буудалд хамт уусан залуугийн “Айфоне 15” загварын гар утсыг авчихсан гэж хэлсэн. Надад тухайн гар утсаа харуулаагүй. Би хаана, хэнд зарсан гэдгийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан:
“... миний гар утсыг авсан эрэгтэй 5 дугаартай зурган дээрх эрэгтэй мөн байна. Би 5 дугаартай зурган дээрх эрэгтэйг хүзүү хэсэгт байх шивээс шар өнгийн нүүрний арьс, нүдний хэлбэр, хамар зэргээр маш сайн таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-23 дахь тал/,
“************” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн ************дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр “айфоне 15” загварын гар утсыг 1.875.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал/,
Эрүүгийн ************дугаартай хэрэгт:
Хохирогч Д.************:
“...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “************” нэртэй зочид буудалд найз хүүхэн болох Н.************хамт байсан. Манай хажуу өрөөний 30 орчим насны залуу гал байна уу гэж орж ирээд тэр залуутай танилцаад бид хоёр хоол захиалж идье гэж яриад өдөр 14:00 цагийн үед хорхог захиалахаар болсон. Тэгээд 15 цагийн үед хорхог ирээд тооцоогоо төлөх болоод би тухайн залуутай мөнгөө хувааж төлөх болоод би өөрийн виза картаа тухайн залууд өгсөн. Тэгээд хоолоо идчихээд байж байтал миний картыг авсан залуу орж ирэхгүй байсан. Би хоолоо идчихээд унтаад 19 цагийн үед сэрэхэд миний данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,
Гэрч Н.************:
“...Би 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Модны хоёрын арын зам дагуу байдаг буудалд найз Д.************хүрээд ирээч гэхээр нь очсон чинь Д.************бол ганцаараа хажуу өрөөний гээд танихгүй хоёр залуу байсан. Д.************тэгсэн чинь хоолны мөнгө төлөх хэрэгтэй байна, гараад мөнгө аваад ирээч гээд нэг залууд нь картаа өгсөн. Удалгүй данснаас нь 2.000.000 төгрөг гарсан. Тэгээд бид хоёр буудлын ресейпшнээс тэр залуугийн мэдээллийг олж авсан ба картыг үүдэнд үлдээсэн байсан. Д.************картын нууц дугаарыг хэлээд 70.000 төгрөг аваад ирээч гээд картаа өгөөд явуулсан ба намхан, туранхай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал/,
Хохирогч Д.************Хаан банкны ************тоот дансны хуулганд 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 56 минутын үед 1.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, мөн өдрийн 15 цаг 05 минутад 1.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, нийт 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан:
“... 2 дугаар дээр байгаа хүн мөн байна. Би буудалд царайг нь ойроос харсан тул хараад л шууд таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 165-172 дахь тал/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч О.************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдэж хохирогч А.************930.000 төгрөг, хохирогч Б.************1.875.000 төгрөг, хохирогч Д.************2.000.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч О.************ болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.************холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.************ нь:
- 2024 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” гэх нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр А.************эзэмшлийн 130.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс 9 про” загварын гар утас, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий монетон хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 930,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.************, гэрч У.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, “************” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
- 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 32-р хороо, “************” нэртэй зочид буудлын ************тоот өрөөнд байсан иргэн Б.************эзэмшлийн “Айфоне 15” загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.************1.875.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Б.************, гэрч Л.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “************” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн ************дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг баримтуудаар,
- 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Д.************мөнгө авчруулахаар өгсөн Хаан банкны виза картаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар 2.000.000 төгрөгийг авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Д.************, гэрч Н.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.************Хаан банкны ************тоот дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.************үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.************930.000 төгрөг, хохирогч Б.************1.875.000 төгрөг, хохирогч Д.************2.000.000 төгрөгийг хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогч нарт учирсан дээрх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч О.************бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч О.************Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.************“ ...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч О.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
1. Шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.************720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.************д энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоол болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ************дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 /есөн/ сар 23 /хорин гурван/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.************д оногдуулсан 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.************энэ хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолд хохирогч нар, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ