2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2094

 

 

 

 

 

 

 

 

   2025          09           05                                    2025/ШЦТ/2094

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Д.************, түүний өмгөөлөгч Ж.************нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************д холбогдох эрүүгийн ************тоот дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.************ нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” ХХК-ий баруун талын замд “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч болох 68 настай, эрэгтэй, Ц.************/РД: ************/-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

 

“************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 4.985.000 төгрөгөөр үнэлсэн “************” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

Хохирогч Ц.************:

“...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан ба тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” хувьцаат компанийн ертөнцийн зүгээр баруун талд 21-р хорооллоос “Хархорин” чиглэлд урагш явж байтал эсрэг урсгалаас “************” маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ирж миний унаж явсан тээврийн хэрэгслийн баруун урд мөргөсөн. Мөргүүлээд миний толгой өвдөж дотор муухай оргиж машин дотроо хэсэг суусан. Дараа миний хөл хавдсан байдалтай биеийн зарим хэсгээр хөхөрч улайсан байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсээс алба хаагч ирж хэргийн хэмжилт хийгээд яваад өгсөн. Тэгээд би орой нь хуучин гэмтлийн эмнэлэгт дээр очиж рентген, цээжний эхо хийлгэсэн ба таны хавирга хугарсан зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлээд зүүн хөлд шагайн боолт хийж өгөөд тэгээд би гэртээ харьсан... Гадаа хүйтэн цаг агаартай тухайн өдөр цас орсон байсан болохоор зам халтиргаатай байсан, өглөө эрт байсан учир зорчих хэсгийн хөдөлгөөн сийрэг хөдөлгөөнтэй байсан. Би ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явж байсан байх. Зам тээврийн ослын улмаас миний унаж явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан бөгөөд “************” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар миний машинд 4.985.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Тухайн өдөр би зорчих хэсгийн 2-р эгнээнд хойноос урагш чиглэлд явж байсан... Уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөл эзэмшилд байдаг ба би 2015 онд хувь хүнээс 9.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь явах боломжгүй болсон тул задаргаанд өгч Авто тээврийн үндэсний төвөөс хасалт хийлгэсэн... Миний бие Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.************2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцахад миний биед зүүн 7, 11-р хавирганы хугарал, 6-р хавирганы цууралт, цээж, зүүн тавхайд цус хуралт, баруун ташаа, хоёр өвдөг, зүүн өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдсон байсан. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ************дугаартай:

“...Ц.************ биед зүүн 7, 11-р хавирганы хугарал, 6-р хавирганы цууралт, цээж, зүүн тавхайд цус хуралт, баруун ташаа, хоёр өвдөг, зүүн өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.************2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 910 дугаартай:

“..************ маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.************нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн дүрмийн заалт зөрчөөгүй байна. “************” маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Д.************ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.************:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ************************/РД: ************/ нь эмнэлгийн байгууллагаас нийт 883.960 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох нийт 883.960 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн нэхэмжлэл,

 

Шүүгдэгч Д.************гийн хувийн байдлыг тогтоосон жолоочийн лавлагаа мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 11-13, 76-78 дахь талууд/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.************ нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.************ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.************“...Миний үйлчлүүлэгч Д.************ нь гэм буруу дээр маргахгүй, хохирогчид болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.************гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.************ нь:

2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” ХХК-ий баруун талын замд “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “************” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч болох 68 настай, эрэгтэй, Ц.************/РД: ************/-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “************” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Ц.************, иргэний нэхэмжлэгч Д.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.************2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 910 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                                   

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.************ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Ц.************нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйл гэсэн хүсэлтийг гарсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Д.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.************“...Миний үйлчлүүлэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Иймд шүүгдэгч Д.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ