2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2113

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          09          09                                     2025/ШЦТ/2113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,  

улсын яллагч Л.Солонго,

шүүгдэгч Н.************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********************************************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “************” нэртэй рестораны караоке өрөөнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн, унтаж байсан хохирогч В.************“Iphone 15 pro” загварын rap утас 1 ширхэг, дотроо ногоон өнгийн түрийвч, автомашины смарт түлхүүр, гэрийн түлхүүр, “Богд” банкны виза карт, “Хаан” банкны виза карт, “Хас” банкны виза карт бүхий эд зүйлтэй хар өнгийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан мөн “Хаан” банкны төлбөрийн картнаас нийт 282.400 төгрөг, “Хас” банкны төлбөрийн картнаас нь нийт 218.046 төгрөгөөр эд зүйл худалдан авч, хохирогчид 3.372.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.************мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг ажил хийж төлж барагдуулах болно...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч В.************:

“...2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би ажлаа тараад 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, “************” хороололд байрлах “************” нэртэй ресторанд найзуудтайгаа уулзаж, караоке вип өрөөнд сууж архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тэгээд найзуудтайгаа сууж байгаад тооцоогоо төлөх болоод миний данс руу шилжүүлж байсан. Би өөрөө нэлээн согтолттой байсан тул өөрийн нөхрийг ирээд аваарай гэж утсаар залгаж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 11-ний өглөө гэртээ сэрээд миний цүнх болон гар утас байхгүй болохоор нь хамт явж байсан найзууд аваад явсан юм болов уу, эсхүл нэлээн согтолттой байсан тул тооцоогоо хийж чадахгүй тухайн ресторанд үлдээсэн юм болов уу гэж бодоод “************” нэртэй ресторанд очиж менежертэй нь уулзаж, өөрийн цүнх болон гар утас байгаа эсэх талаар асуутал таны цүнх манайд байхгүй гээд хяналтын камераа шүүж үзтэл миний сууж байсан караоке вип өрөөнд үл таних эмэгтэй ороод миний цүнхийг аваад гарч байсан. Энэ үед би караоке өрөөнөөс гараагүй байсан бөгөөд согтоод унтчихсан байсан байх, ...Миний жижиг гар цүнх “Iphone 15 pro” маркийн rap утас болон цүнхэнд дотор байсан ногоон өнгийн түрийвч, автомашины смарт түлхүүр, гэрийн түлхүүр, Богд банкны виза карт, Хаан банкны виза карт, Хас банкны виза карт зэрэг алдагдсан бөгөөд Хаан банкны ************ тоот дугаарын виза картнаас 12 удаагийн гүйлгээгээр нийт 282.400 төгрөгийн зарлага гарсан, Хас банкны 5002572172 тоот дугаарын виза картнаас 23 удаагийн гүйлгээгээр нийт 218.046 төгрөг зарлага гарсан байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

Гэрч Б.************:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, ************хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг бөгөөд, тухайн ************гэх эмэгтэй нь гэр нь манай дэлгүүрийн ойролцоо байдаг, ...2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр... тухайн эмэгтэй нэлээн орой архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд архи болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан, гэхдээ нэг бараа аваад л картаа уншуулаад, дахиж юм аваад л карт уншуулаад зогсоод байхаар нь чи юун карт уншуулж байгаа юм гэж асуутал би машин угаалгад ажилласан цалингаа авсан гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар манай дэлгүүрээс нийт 130.000 төгрөг орчим бараа уншуулж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-дахь тал/,

 

Хохирогч В.************хэрэгт хавсаргуулсан Хаан банк дахь ************, Хас банк дахь ************тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-50 дахь тал/,

 

Хохирогч В.************хэрэгт хавсаргуулсан “************” нэртэй рестораны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэг /хавтаст  хэргийн 34-41 дэх тал/,

 

“...************” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25/007 дугаартай “алдагдсан гэх гар цүнх 90.000 төгрөг, цүнхэнд байсан гар утас 2.550.000 төгрөг, түрийвч 20.000 төгрөг, смарт түлхүүр 140.000 төгрөг, гэрийн түлхүүр 30.000 төгрөг, жолоочийн үнэмлэх 12.500 төгрөг, 3 ширхэг банкны карт 30.0000 төгрөг, нийт 2.872.500 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн магадалгаа /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүгдэгч Н.************хар өнгийн жижиг гар цүнх 1 ширхэг, ногоон өнгийн түрийвч 1 ширхэг, автомашины смарт түлхүүр 1 ширхэг, гэрийн түлхүүр 6 ширхэг, “Богд” банкны виза карт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүлээн авч, хохирогч В.************хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Шүүгдэгч Н.************сэжигтэн, яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 72 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.************нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч В.************3.372.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс зарим эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд одоо шүүгдэгчээс гаргуулах хохирол 3.082.946 төгрөг” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.************холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.************нь:   

2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “************” нэртэй рестораны караоке өрөөнд байсан хохирогч В.************“Iphone 15 pro” загварын rap утас 1 ширхэг, дотроо ногоон өнгийн түрийвч, автомашины смарт түлхүүр, гэрийн түлхүүр, “Богд” банкны виза карт, “Хаан” банкны виза карт, “Хас” банкны виза карт бүхий эд зүйлтэй хар өнгийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан мөн “Хаан” банкны төлбөрийн картнаас нийт 282.400 төгрөг, “Хас” банкны төлбөрийн картнаас нь нийт 218.046 төгрөгөөр эд зүйл худалдан авч, хохирогчид 3.372.946 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч В.************, гэрч Б.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч В.************хэрэгт хавсаргуулсан Хаан банк дахь ************, Хас банк дахь ************тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч В.************хэрэгт хавсаргуулсан “************” нэртэй рестораны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэг, “...************” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25/007 дугаартай хөрөнгийн үнийн магадалгаа, шүүгдэгч Н.************эд зүйлийг хүлээн авч, хохирогч В.************хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.************“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.************3.372.946 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.************нь зарим эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн. Одоо үлдэх 3.082.946 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.************1 жил 6 сарын хугацаагаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Иймд шүүгдэгч Н.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 15 хоногийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************тоот дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.************иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сар 15 /арван таван/ хоногийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 15 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож шүүгдэгч Н.************эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************3.082.946 төгрөгийг гаргуулж хохирогч В.************олгосугай.

 

7. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.************иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ