Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2023/00029

 

 

 

 

                                                       

    2023          01          11                                       153/ШШ2023/00029                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москвагийн гудамж, ******* төвд байрлах, “*******- ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 72 айл, ******* тоотод байрлах, “ ******* транс” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,*******10,*******75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр 153/2022/00471/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/,

Хариуцагч , түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******- ” ХХК нь “ ******* транс” ХХК-д холбогдуулан 14,*******10,*******75 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “*******- ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч " ******* транс" ХХК нь 201******* оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан шатахуун худалдах, худалдан авах" 201*******/04/02 тоот гэрээ уг гэрээний 01 тоот хавсралтад тохирсноор 2020 онд 31,3*******5 литр 46,*******04,500 төгрөгийн шатахуун худалдан авч 33,792,200 төгрөг төлж, 13,012,300 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй. 2021 онд 61,355.5 литр 119,*******5*******,4*******0 төгрөгийн шатахуун худалдан авч 101,097,300 төгрөг төлж 1*******,761,1*******0 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг тус тус төлөөгүй байгаа болно. Дээрх төлбөрийг 2020 оны 12 дугаар сараас хойш удаа дараа төлбөрийн нэхэмжлэл хүргүүлэх, амаар нэхүүлж байгаа ч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. 201*******.04.02-ны дотор байгуулсан шатахуун худалдах, худалдан авах 201*******/04/02 тоот гэрээний 4.2, 4.3, 11.4.-т заасны дагуу тухайн төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд төлөх үүрэгтэй тохиролцоог зөрчиж 2020-2021 онд худалдан авсан шатахууны төлбөрт (13,012,300+1*******,761,1*******0 төгрөг) 31,773,4*******0 төгрөгийг одоо болтол бүрэн төлөөгүй байгааг нь гэрээний 9.4-т зааснаар гаргуулахаар шаардаж байна.

2. Гэрээний 4.3, 4.4, 11.4-д зааснаар алданги шаардах эрхтэй бөгөөд алданги тооцоход биелүүлэх ёстой үндсэн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн 50-иар тооцож алданги тооцож гаргуулна. Дээрх 31,773,4*******0 төгрөгт 50%-иас хэтэрсэн тул 15,**************6,740 төгрөгийг, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй хэтэрхий их хугацаа алдаж улмаар ам.долларын ханш хэд дахин өсөж байгаа тул дээрх 31,773,4*******0 төгрөгийн төлбөрт ам.долларын зөрүүгээр хохирол тооцож гаруулна. 2020, 2021 оны 12 дугаар сард Монгол банкны ам.долларын ханшаар 1 ам доллар 2*******50 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 31,773,4*******0 төгрөгт (31,773,4*******0:2*******50) 11,149 ам.доллар авах байтал өнөөдөр буюу нэхэмжлэл гаргаж буй 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ам.долларын ханш 3,120 төгрөг болж (31,773,4*******0:3120) 10,1*******3 ам.доллар худалдан авах болж зөрүү (11,149-10,1*******3) 966 ам доллар (966*3120)- 3,013,920 төгрөг гарч байгааг нь хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцож байна. Шатахууныг ОХУ-аас ам.доллароор худалдан авдаг бөгөөд төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс мөн хэмжээний валют барааны эргэлтэд ороогүй алдагдал болсон байна. Иймд хариуцагчаас шатахууны төлөгдөөгүй үндсэн үлдэгдэл өр 31,773,4*******0 төгрөг, алдангид 15,**************6,740 төгрөг, валютын ханшийн зөрүү хохиролд 3,013,920 төгрөг, бүгд 50,674,140 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт тооцож гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “ ******* транс” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Харилцагч “*******- ” ХХК-ийн 2021 оны нэхэмжлэлээр ирүүлээгүй шатахууны төлбөр 1*******,761,1*******0 төгрөгийн төлбөрийг 2022 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр бүрэн барагдууллаа. “*******- ” ХХК нь тухай бүр нэхэмжлэлийг явуулсан бол бид шилжүүлэх байсан. 2019 оны 4,510,000 төгрөгийн өр байхгүй. 2020 оны 2,022,750 төгрөгийн төлбөрийг 2022 оны 9-р сард бүрэн барагдуулах болно. Харилцагчийн нэхэмжилж буй валютын алданги 2,396,160 төгрөгийг бид хариуцахгүй. Учир нь харилцагч байгууллага “*******- ” ХХК-ийн нэхэмжлэлийг тухайн сар бүр дутуу ирүүлсэн гэв.

Нэхэмжлэгч “*******- ” ХХК нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Хариуцагч компани нь манай нэхэмжлэлийн хүлээн авч шүүхэд ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 7 дугаар сард авсан 7579 литр шатахууны үнэ 10,9*******9,550 төгрөгийг өмнөх оны төлбөр гэж тайлбарлан татгалзаж харин үлдэх төлбөрийн дүнг үгүйсгэж чадаагүй байна гэж үзлээ. Гэрээнд заасан алдангийн хувьд хуульд зааснаар гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй хариуцлага болох тул хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Хариуцагч 2019 оны 7 дугаар сард авсан шатахуун тул энэ төлбөр төлөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаас 7579 литр шатахууны үнэ 10,9*******9,550 төгрөгийг зөвшөөрөхгүй байгааг нь дахин нягтлан үзэхэд тус компани 2019 оны 7 дугаар сард Хөшөөтөөс 9211 литр, Үенч Улаан үзүүрээс 7579 литр авсан байх ба шатахууны үнэ 3*******,617,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн байх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэхгүй байна. Иймд дээрх 7579 литр шатахууны үнэ 10,9*******9,550 төгрөгийг 2020 оны төлбөрөөс хасаж байна.

Харин 2019 оны ******* сард Хөшөөтөөс 9261 литр, Үенч Улаан үзүүрээс *******415 литр шатахуун авсан үнэ 3*******,**************7,200 төгрөгийн, 2019 оны 9 сард Хөшөөтөөс 45*******0 литр, Үенч Улаан үзүүрээс 2730 литр шатахуун авсан үнэ 16,0*******2,000 төгрөгийн, 2019 оны 10 сард Хөшөөтөөс 5670 литр, Үенч Улаан үзүүрээс 947 литр шатахуун авсан үнэ 14,557,400 төгрөгийн, 2019 оны 11 сард Хөшөөтөөс 2*******0 литр, Үенч Улаан үзүүрээс 150 литр шатахуун авсан үнэ 946,000 төгрөгийн, 2019 оны 12 сард Хөшөөтөөс 4*******0 литр, Үенч улаан үзүүрээс *******31 литр шатахуун авсан үнэ 3,015,300 төгрөгийн бүгд 73,4*******7,900 төгрөгийн шатахуун авснаас 2019 оны 10 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-нд *******,000,000 төгрөг, 05-нд 27,000,000 төгрөг, 7-нд **************7,200 төгрөг, 11-нд 5,000,000 төгрөг, 22-нд 5,000,000 төгрөг, 12 дугаар сарын 16- нд 6,0*******2,000 төгрөг, 25-нд 10,993,400 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 12-нд 274,11******* төгрөг, мөн өдөр 2,741,1*******1 төгрөг тус тус бүгд 6*******,977,900 төгрөг төлж 4,510,000 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр байна. Дээрх үндэслэлээр 2019 оны үлдэгдэл төлбөрийг нэмж нэхэмжилнэ. Харин 2020 оны төлбөрт нэхэмжилсэн 13,012,300 төгрөгөөс 7579 литр шатахууны үнэ 10,9*******9,550 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Иймд 2019 оны үлдэгдэл төлбөр 4,510,000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, 2021 оны төлбөрт 1*******,761,1*******0 төгрөг бүгд 25,293,930 төгрөгийг, гэрээ болон хуульд зааснаар 50%- ийн алданги тооцож 12,646,965 төгрөг нийт 37,940,*******95 төгрөгийг гэрээний үүрэг хариуцагч компаниас гаргуулна. Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй хэтэрхий их хугацаа алдаж улмаар ам долларын ханш хэд дахин өсөж байгаа тул дээрх 25,293,930 төгрөгийн үндсэн төлбөрт ам. долларын зөрүүгээр хохирол тооцож (25,293,930:2*******50) **************75 ам.доллар авах байтал нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ам.долларын ханш 3,120 төгрөг болж (25,293,930:3120) *******107 ам доллар худалдан авах болж зөрүү (**************75-*******107) 76******* ам доллар (76********3120=2,396,160 төгрөг, нийт (25,293,930+12,646,965+2,396,160) бүгд 40,337,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасган өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч “ ******* транс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “*******- ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ ******* транс” ХХК холбогдуулан анх шүүхэд шатахууны үлдэгдэл үнэ 31,773,4*******0 төгрөг, 15,**************6,740 төгрөг, валютын ханшийн зөрүү хохиролд 3,013,920 төгрөг, нийт 50,674,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 40,337,055 төгрөг багасган өөрчилсөн, 2022 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр 21,575,*******75 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. “ ******* транс” ХХК нь “*******- ” ХХК-тай 201******* оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №1*******/04/02 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Нэхэмжлэгч “*******- ” ХХК-ийн 2019 оны үлдэгдэл төлбөр 4,510,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, “ ******* транс” ХХК-ийн 2019 оны 10 сард Үенч сумын шатахууны салбараас 947 л, Хөшөөтөд байгаа шатахууны салбараас 3620 л шатахуун худалдаж авсан ба нийт 4,567x2,200= 10,047,400 төгрөг болсон. Үүн дээр манай компанийн зүгээс 2019 оны 11 сарын 430 л шатахуун худалдаж авсан 946,000 төгрөг дээрээ нэмээд 10,993,400 төгрөгийг 2019 оны 12 сарын 25-ны өдөр Голомт банкны Ховд аймаг дахь салбараас “*******- ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн тул 2019 оны 4,510,000 төгрөгийг илүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжилсэн дүнд хамаарах алданги 12,646,965 төгрөг, хохирол 2,396,160 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2-т захиалгын дагуу ирсэн шатахууныг хүлээн авсан санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлан төлбөр тооцоог хийхээр заасан. Гэтэл “*******- ” ХХК нь 2021 онд нэхэмжлэх ирүүлээгүй, тухай бүр нэхэмжлэхээ цаг тухайн бүртээ явуулдаггүй, тооцоо нийлдэггүй байсан тул манайх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр 1*******,761,1*******0 төгрөгийн, мөн гэрээний 4.5-т худалдан авагч худалдагчтай тухайн сард авсан шатахууныхаа төлбөрийг төлж барагдуулсан талаар тооцоо нийлснээр дараагийн сард шатахуун худалдаж авах эрхтэй гэж заасны дагуу манай компани цаг тухай бүртээ ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр тооцоогоо төлж барагдуулж байсан. 201******* оны 04 сарын 02-ны өдрийн №1*******/04/02 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэрээ нь 201******* оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар гэрээний 1.3-т заасан. Иймд “*******- ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 19,553,125 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн тайлбар: “ ******* транс” ХХК нь 201******* оны 4 сард шатахуун худалдан авах худалдах гэрээ байгуулан шатахуун авч эхэлсэн. Гэрээний явцад 2019, 2020, 2021 онд өр үүсгэсэн. Анхны нэхэмжлэлээр 50,674,100 төгрөгийг нэхэмжилсэн үүнээс тооцоо нийлээд 10,**************9,500 төгрөг төлснийг хассан. Мөн нэхэмжлэл гаргасны дараа 2022 оны ******* сард 1*******,761,1*******0 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл болох 21,575, *******75 төгрөгийг нэхэмжилж байгаагаас 2019 оны 10 сарын тооцоонд 2050 литр түлш давхардаж бичигдсэн байсныг хасаж бичээд өнөөдрийн шүүх хуралдаанд 14,*******10,*******75 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны үлдэгдэл 2,227,050 төгрөг үүнээс алданги 1,011,375 төгрөг, 2022 оны 1*******, 761,1*******0 төгрөгийн алданги 9,3*******0,590 төгрөг, валютын зөрүү 2,396,160 төгрөг бүгд нийлээд 14,*******10,*******75 төгрөгийг нэхэмжилж байна. Нягтлан юм уу өөр лүү нь сар бүр цахимаар падааныг хүргүүлж байсан гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч “ ******* транс” ХХК-ийн захирал гийн тайлбар: “*******- ” ХХК нь манайд ерөөсөө нэхэмжлэлээ ирүүлээгүй байж байгаад манайхыг 50,000,000 төгрөг төлнө гэсэн. Үүнийг өөрийн санхүүтэй тулгаад үзэхэд албан ёсоор өгөөгүй 2021 онд 7, 6, 9 саруудад нэхэмжлэхээ өгөөгүй. 1*******,000,000 төгрөгийн нэхэмжлэх ирэхэд манайх төлсөн. Өнөөдөр 21,000,000 төгрөг байж байгаад одоо 14 сая гээд нэхэмжлээд байна. Яагаад ингээд өөрчлөгдөөд байгаа юм, ерөөсөө ойлгохгүй байна. “*******- ” ХХК-ийн олон нягтлан солигдож байсан. Манайх тээвэр хийдэг компани учир шатахууны тооцоогоо хамгийн түрүүн шилжүүлж дараагийн шатахууны тооцоог авдаг байсан. Би араас нь гуйж байж нэхэмжлэхээ авдаг байсан. Захирлын хүүтэй яриад тооцоогоо нийл гэдэг. Захирлын хүү рүү нь ярих гэхээр утсаа авдаггүй. 2019 оны үлдэгдэл 3620 литр шатахуун авсан. 11 сард нь Үенчээс 150 литр, Хөшөөтийн салбараас 2*******0 литр шатахуун авсан. Манай дээр 2050 литр шатахуун нэхэмжлээд ороод ирсэн. Хүү алданги валютын ханшны зөрүүг манайх төлөхгүй. Нэхэмжлэхээ тухайн үед өгөөд явж байсан бол ийм зүйл болохгүй байсан. 2021 оны 6, 7, 9 саруудын түлшний нэхэмжлэхийг өгөөгүй. “*******- ” ХХК-иас нэхэмжлэх ирлээ гэхэд шууд шатахууны үнийг шилжүүлдэг байсан. “*******- ” ХХК-ийн захирал Д.Гантулга нь бидний маргаад байгаа 2021 оны 6,7,9 сарын шатахууны үнэ 1*******,000,000 төгрөгийг чи төлчих би нэхэмжлэлээ буцаагаад авна гэж хэлсэн. Энэ саруудын 17,7*******0,000 төгрөг байсныг би 1*******,761,1*******0 төгрөг болгон төлсөн. Нэхэмжлэлийг манайх руу албан ёсоор хүргүүлж байсан гэх нотлох баримт байхгүй. Хохирлын талаар валютын ханшийн зөрүүг гаргуулахаар гэрээндээ тохиролцоогүй гэв.

Нэхэмжлэгчээс: “*******- ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, шатахуун худалдах худалдан авах гэрээ, гэрээний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “ ******* транс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, валютын ханш, “ ******* транс” ХХК-ийн 2020, 2021 онд худалдан авсан шатахууны тооцоо, нэхэмжлэхүүд, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага багасгасан шаардлага, 2019 онд худалдан авсан шатахууны тооцоо, нэхэмжлэхүүд, 2019 оны 7-12 сард худалдан авсан шатахууны тооцоо,

                 Хариуцагчаас: Хариу тайлбар, төлбөр төлсөн баримт, хариу тайлбар, гомдол, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “ ******* транс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, компанийн дүрэм, 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, шатахуун худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, жолооч нарын дэлгэрэнгүй лавлагаа, аж ахуй нэгжийн шимтгэл төлөлтийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “ ******* транс” ХХК-ийн 2019 оны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн,

                 Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж, Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1334 дугаар албан бичиг, хавсралт,

                 Хариуцагчийн хүсэлтээр: Хариуцагч гийн А52 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, СД /аудио бичлэгийг тэмдэглэлээр баталгаажуулаад дискт хуулсан/, гэрч г асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

                

ҮНДЭСЛЭХ НЬ

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “*******- ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “*******- ” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.3, 4.4-т зааснаар 2020 оны шатахууны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, үүнээс алданги 1,011,375 төгрөг, 2021 оны шатахууны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөгт алданги 9,3*******0,590 төгрөг, валютын ханшийн зөрүү 2,396,160 төгрөг, бүгд 14,*******10,*******75 төгрөгийг нэхэмжилж байна.

2.2. Анх шүүхэд 50,674,140 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагчаас 1*******,761,1*******0 төгрөгийг төлсөн бөгөөд 2050 л шатахууны төлбөр давхардаж бичигдсэн тул 2019 онд төлөгдсөн шатахууны төлбөрийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг 14,*******10,*******75 төгрөг болгон багасгаж байна. 2021 оны төлбөрийг хариуцагчаас төлсөн боловч хугацаандаа төлөөгүй тул 1*******,761,1*******0 төгрөг, 2020 оны үлдэгдэл 2,022,750 төгрөгт алданги, валютын ханшийн зөрүүг тус тус төлөх үүрэгтэй гэв.

3. Хариуцагч “ ******* транс “ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “*******- ” ХХК нь тухай бүр гэрээнд зааснаар нэхэмжлэлийг ирүүлж байгаагүй. Манай компани тээврийн үйл ажиллагаа явуулдаг тул хамгийн түрүүнд шатахууны төлбөрийг төлдөг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа жолооч нарын шатахуун хүлээн авсан тэмдэглэлийг хавсаргасныг үндэслэн 1*******,761,1*******0 төгрөгийг төлсөн. Түүнээс өмнө уг баримтыг ирүүлж байгаагүй. 2021 оны 6,7,9 сарын баримтыг хүлээж аваагүй.

3.2. “*******- ” ХХК-ийн нягтлан бодогч нар солигддог байсан, манай компани шаардаж байж нэхэмжлэлээ авч, төлбөрийг шилжүүлдэг байсан тул алданги болон валютын ханшийн зөрүүг төлөхөөс татгалзаж байна. 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. “*******- ” ХХК, “ ******* транс” ХХК-ийн хооронд 201******* оны 04 сарын 02-ны өдөр №1*******/04/02 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. Талууд 2021 оны 03 сарын 15-ны өдөр Гэрээний хавсралт №02-ыг байгуулж, гэрээнд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар талууд маргахгүй байна.

            4.2. Нэхэмжлэгч “*******- ” ХХК нь 2020 оны үлдэгдэл төлбөр 13,012,300 төгрөг, 2021 оны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөг, нийлээд 31,773,4*******0 төгрөг, алданги 15,**************6,740 төгрөг, валютын ханшийн зөрүү хохиролд 3,013,920 төгрөг, бүгд 50,674,140 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны үлдэгдэл төлбөр 10,9*******9,550 төгрөгийг хариуцагч 2019 онд төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны үлдэгдэл төлбөрөөс 10,9*******9,550 төгрөгийг хасаж, 2019 оны төлбөрийн үлдэгдэл 4,510,000 төгрөгийг нэмж нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны үлдэгдэл төлбөр 4,510,000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, 2021 оны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөг, нийлээд 25,293,930 төгрөг, алданги 12,646,965 төгрөг, хохирол 2,396,160 төгрөг, нийт 40,337,055 төгрөг болгон багасгасан.

            4.3. Шүүх хуралдаанд 2019 оны 2050 л шатахуун давхардаж бичигдсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2019 оны төлбөрийг хасаж, 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, үүнээс алданги 1,011,375 төгрөг, 2021 оны төлөгдсөн шатахууны төлбөр 1*******,761,1*******0 төгрөгийн алданги 9,3*******0,590 төгрөг, валютын зөрүү 2,396,160 төгрөг, бүгд 14,*******10,*******75 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч “ ******* транс” ХХК нь 2021 оны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөгийг 2022 оны 0******* сарын 17-ны өдөр төлсөн байна.

            4.4. Хариуцагч “ ******* транс” ХХК нь нэхэмжлэгч “*******- ” ХХК-иас гэрээнд зааснаар 2021 оны 6, 7, 9 саруудад нэхэмжлэлийг ирүүлээгүй, валютын ханшийн зөрүүг төлөх талаар гэрээндээ тохиролцоогүй тул алданги болон хохирол төлөхгүй гэж маргадаг. Харин 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгийг төлөхөд маргахгүй, уг төлбөрт алданги гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж тайлбарлав.

            4.5. Нэхэмжлэгч “*******- ” ХХК нь гэрээнд зааснаар 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгт алданги 1,011,375 төгрөг төлөх үүрэгтэй. 2021 оны 1*******,761,1*******0 төгрөгийг шүүхэд маргаан үүссэнээр төлсөн бөгөөд тухайн үед төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги 9,3*******0,590 төгрөгийг нэхэмжилнэ. Шатахууны төлбөрийг тухай бүрд хүргүүлж байсан. “*******- ” ХХК нь ОХУ-аас ам.доллараар шатахууныг худалдан авдаг тул худалдан авагч цаг тухайд нь төлбөрөө төлөөгүйгээс мөн хэмжээний валют барааны эргэлтэд ороогүй алдагдал хүлээсэн тул хохирлыг төлөх үүргийг хүлээнэ гэдгийг нэхэмжлэгчээс тайлбарлав.

            5. Талуудын хооронд 201******* оны 04 сарын 02-ны өдөр “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ” /цаашид гэрээ гэх/ байгуулагдаж, гэрээний хугацаа дууссанаар талууд 2021 оны 03 сарын 05-ны өдөр Гэрээний хавсралт №02 байгуулж, шатахууны үнэ, валютын ханшийн зөрүүг тооцох талаар тохиролцож, гэрээний бусад заалт хэвээр хадгалагдахаар тохиролцсоноор Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагджээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө болох стандартын шаардлага хангасан шатахууныг нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээснээр нэхэмжлэгч “*******- ” ХХК нь шатахууны үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

            5.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 50,674,140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 14,*******10,*******75 төгрөг болгон багасгасан. Хариуцагчаас 2021 оны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн, 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгийг төлнө гэдэгт маргахгүй байна. Харин алданги болон хохирлыг төлөхөд маргадаг. Нэхэмжлэгчээс 2019 оны үлдэгдэл төлбөр 4,510,000 төгрөг буюу 2050 л шатахууны үнэ давхардсан, 2019 оны үлдэгдэл төлбөр 10,9*******9,550 төгрөгийг хариуцагч “ ******* транс” ХХК нь 2019 онд төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болно.

            5.2. Шүүх багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, түүний алданги 1,011,375 төгрөг, 2021 оны төлөгдсөн шатахууны үнэ 1*******,761,1*******0 төгрөгийн алданги 9,3*******0,590 төгрөг, хохирол 2,396,160 төгрөг, нийт 14,*******10,*******75 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.

            5.3. Гэрээний 4.2-т “Захиалгын дагуу ирсэн шатахууныг хүлээн авсан санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлана төлбөр тооцоог хийх үндэслэл болно” гэж зааснаар нэхэмжлэгч “*******- ” ХХК нь 2021 оны 6, 7, 9 сарын шатахууны нэхэмжлэлийг хүргүүлээгүй, нэхэмжлэл нь шаардлага хангаагүй, нэхэмжлэлд хугацаа заагаагүй тул алданги төлөхгүй гэж хариуцагч татгалзаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгодог”. Талууд 201******* оноос хойш шатахуун олгосон тэмдэглэл /түлшний жагсаалт/-ийг үндэслэн тооцоо хийж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул “*******- ” ХХК, “ ******* транс” ХХК-ийн хооронд гэрээний дагуу төлбөр төлдөг анхан шатны баримтад шатахуун олгосон тэмдэглэлийг үндэслэл болгодог байна гэж дүгнэлээ. Уг тэмдэглэлийг үндэслэн хүлээн авсан шатахууны хэмжээний талаар хариуцагч маргаагүй, төлбөрөө төлсөн байхад нэхэмжлэл хүргүүлээгүй гэдэг татгалзал нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн 2021 оны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөгийг нэхэмжлэгч “*******- ” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан шатахуун олгосон тэмдэглэлийг үндэслэн төлбөрөө төлсөн болохыг дурдах нь зүйтэй. /Хавтаст хэргийн 14-39 дэх тал/

            5.4. “ ******* транс” ХХК нь 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд гэрээний 4.4-т “Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувь /тэг аравны таван хувь/-ийн алданги төлнө” гэж зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг хүлээнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,022,750 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүйгээр 1,011,375 төгрөгөөр алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцнэ.

            5.5. Хариуцагч “ ******* транс” ХХК-ийн захирал гийн хүсэлтээр түүний гар утсанд шүүхээс үзлэг хийхэд талуудын маргасан 2021 оны 6,7,9 сарын төлбөрийн баримтыг явуулсан талаар дараах үйл баримт тогтоогдов. Хавтаст хэргийн 29 дэх хуудсанд авагдсан “*******- ” ХХК-аас авсан түлшний жагсаалт, 2021 оны Үенч сум 7-р сар, ******* ХХК, 961 л шатахууны баримтыг 2021 оны 0******* сарын 25-ны өдөр, хавтаст хэргийн 39 дэх хуудсанд авагдсан ******* ******* ШТС түлш олгох тэмдэглэл, 9-р сарын 942 л шатахууны баримтыг 2021 оны 10 сарын 01-ний өдөр тус тус гэх ******* ХХК-ийн Хөшөөтийн салбарын эрхлэгч явуулж байсан болох нь нотлогдов. Харин хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан 7-р сарын 3779 л шатахууны баримтыг тухайн үед “ ******* транс” ХХК-нд хүргүүлж байсныг нотолсон нотлох баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д “Зохигч... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотолж чадаагүй болно. Энэ талаар маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч “ ******* транс” ХХК-ийн захирал нь тооцооны хуудсыг ирүүлэхийг нэхэмжлэгчээс шаардаж байсан нь тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 0******* сарын 17-ны өдөр “ ******* транс” ХХК нь 2021 оны үлдэгдэл төлбөр 1*******,761,1*******0 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчээс гэрээнд зааснаар хугацаандаа төлөөгүйгээс алданги шаардах эрхтэй байна. Харин алданги гаргуулахдаа нэхэмжлэл явуулж байсныг нотолсон хэмжээгээр гаргуулж, 3779 л шатахууныг явуулсан гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй тул 3779 л шатахууны үнийн дүнд ногдох алданги шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Талууд 2021 оны 07  сарын 22-ны өдрөөс эхлэн 1 л шатахууны үнийг 2140 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байх тул 2021 онд төлөгдөөгүй шатахууны үнийг 2140 төгрөгөөр тооцож, алданги гаргуулахад 3,31*******,070 төгрөг байна. /хавтаст хэргийн 203, 209, 204,172-176 дахь тал/

            5.6. Нэхэмжлэгчээс “ ******* транс” ХХК нь тухай бүрд төлбөрөө төлөөгүйгээс мөн хэмжээний учирсан хохирол болох валютын ханшийн зөрүү 2,396,160 төгрөг нэхэмжилсэн байна. Гэрээний 7.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа учруулсан аливаа хохирлоо буруутай тал нь нэн даруй төлж барагдуулна” гэж талууд тохиролцсоноор нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчаас учирсан хохирлоо гаргуулахыг шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь валютын ханшийн зөрүү 2,396,160 төгрөгийн хохирол гарсныг нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Монгол банкнаас зарласан ханш баримт нэг хуудас нотлох баримт нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иймд, хариуцагч “ ******* транс” ХХК-иас 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, алданги 1,011,375 төгрөг, 2021 оны алданги 3,31*******,070 төгрөг, нийт 6,352,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******- ” ХХК-нд олгож, 2021 оны үлдэгдэл төлбөрийн алданги 6,062,520 төгрөг, хохирол 2,396,160 төгрөг, нийт *******,45*******,6*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж зааснаар шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүхээс авсан арга хэмжээ нь хэвээр үргэлжлэхийг дурдаж байна.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “*******- ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүн 6,352,195 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 116,5*******5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч “*******- ” ХХК-ийн *******,45*******,6*******0 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 150,2*******9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэв. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1*******,761,1*******0 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн, нэхэмжлэгч илүү нэхэмжилсэн төлбөрийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж зааснаар улсын орлогоос 72,222 төгрөгийг гаргуулан “*******- ” ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11*******, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ ******* транс” ХХК-иас шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2020 оны үлдэгдэл төлбөр 2,022,750 төгрөг, алданги 1,011,375 төгрөг, 2021 оны алданги 3,31*******,070 төгрөг, нийт 6,352,195 (Зургаан сая гурван зуун тавин хоёр мянга нэг зуун ерөн тав) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******- ” ХХК-нд олгож, 2021 оны үлдэгдэл төлбөрийн алданги 6,062,520 төгрөг, хохирол 2,396,160 төгрөг, нийт *******,45*******,6*******0 (Найман сая дөрвөн зуун тавин найман мянга зургаан зуун ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч “*******- ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ******* транс” ХХК-иас 116,5*******5 төгрөг, улсын орлогоос 72,222 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******- ” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг солих тухай” шүүгчийн захирамж нь уг шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН