| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00470/И |
| Дугаар | 129/ШШ2022/00712 |
| Огноо | 2022-12-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 129/ШШ2022/00712
|
| 129/ШШ2022/00712 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Х сумын ... багт оршин суух Б овгийн О.П
Хариуцагч: А аймгийн .. сумын ... багт оршин суухГ овгийн Н.Д
Хариуцагч: А аймгийн Х н сумын Ө баг, ... тоотод оршин суух Г овгийн Т.С
Хариуцагч: А аймгийн Х сумын Ө баг ... тоотод оршин суух Б н овгийн Г.Н
Нэхэмжлэлийн шаардлага: О.П, Н.Д нарын .. оны ... сарын ..-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Хариуцагчийн төлөөлөгч А.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч Т.С-н төлөөлөгч С.П, хариуцагч Г.Н-н төлөөлөгч Ч.Ч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагч Т.С-н төлөөлөгч С.П, Г.Н-н төлөөлөгч Ч.Ч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Т.Сү-йн төлөөлөгч С.П, хариуцагч Г.Н- төлөөлөгч Ч.Ч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.П нь хариуцагч Н.До-д холбогдуулж, О.Пүрэвсүрэн, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Т.С-ж, Г.На-д нарт холбогдуулан тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Сүүж гэх газарт байрлах 50 га газрыг эзэмших эрхийг О.П-д тус сумын Засаг даргын захирамжаар олгосон байсан ба уг газрыг эзэмших эрхийг Н.Доржханд руу шилжүүлсэн. Хариуцагч Н.Д- нь О.Пү-д “би трактор, комбанитай. Газар дээр чинь тариа тариад газрыг чинь ашиглаад байж байя та хэрэгтэй үедээ газраа аваарай” гэж аман тохиролцоо хийж О.Пүр-ийн газрыг ашиглаж байсан байдаг. Харин О.Пү-йн тухайд өөрийн эзэмших эрхтэй газраа Н.Д-д шилжүүлэхийг огт хүсээгүй, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ байгуулаагүй. Гэтэл 2015 оны 05 сарын 08-ны өдөр О.П, Н.Д, Э нарын хооронд О.Пү-н газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ үйлдэж тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэж байсан Т.Сүнгийдорж тус гэрээг гэрчилж, энэ гэрээний үндсэн дээр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг Н.Доржхандын М гэх компани руу шилжүүлчихсэн байдаг. О.П тус гэрээ хийгдснийг огт мэдээгүй, гэрээ байгуулаагүй, нотариатчаар гэрчлүүлэх үед өөрийн биеэр огт байлцаагүй. Мөн гэрээнд бичигдсэн газрын эрх шилжүүлсэн үнэ 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.П аваагүй, энэ талаар захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаанд Н.Д 2,000,000 төгрөгийг огт өгөөгүй гэж тайлбарласан байдаг. О.П-д өөрт нь мэдэгдэлгүйгээр эд хөрөнгийг нь бусдад шилжүүлж, Үндсэн хуулиар олгогдсон шударгаар эд хөрөнгө олж авах, эзэмших эрх нь зөрчигдсөн зэргээс шалтгаалан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай холбогдуулан Н.Д-, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тухайн үед нотариатын үйлдэл хийсэн нотариатч Т.С болон одоо нотариатын үйлдэл хийж байгаа Хайрхан сумын Засаг даргын тамгын газрын хуульч Г.Н нарыг тус тус хариуцагчаар татсан юм. Г.Н-н тухайд Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн ажилтан, одоогийн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хариуцаж байгаа албан тушаал залгамжлан авсан учраас хариуцагчаар оролцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа байна гэж заасныг үндэслэнэ. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болох нотариатын үйлдэл хийх зааврын 3.6-д бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан тухайн үеийн нотариатын бүртгэлийн дэвтэрт тухайн үйлдлийг хийсэн гэдгийг нотлох О.П-н гарын үсэг зурагдаж үлдсэн зүйл огт байхгүй. Зааврын 5.9-т “Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө /автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно” гэж заасан байдаг. О.П- 50 га газар олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг хийгдээгүй, гэрчилгээ олгогдоогүй байсан. Гэтэл Засаг даргын захирамжийг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатч гэрчилсэн нь хууль бус юм. Мөн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхдээ хоёр талыг бичиг баримт, биеийн байцаалттай хамтад нь байлцуулж гэрчилдэг. Гэтэл энэхүү гэрээний ард О.П, Н.Д нарын иргэний үнэмлэхний хуулбар хийгдээгүй байдаг. Мөн эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын эрх шилжүүлэгч гэсний доод талд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч О.Пү-н гарын үсэгтэй тохирохгүй байна гэж Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 061, 062 тоот дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн нотариатын бүртгэл зэргээр эрх шилжүүлэх гэрээ хийгдэх үед О.П өөрийн биеэр байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгч О.П газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, би өөрөө байгаагүй гэж тайлбарладаг. О.П, Н.До-д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-д “Нотариатч гэрчилсэн үйлдэл бүрд үйлчлүүлэгчийн гарын үсгийг цахим хэлбэрээр, эсхүл тоон гарын үсгийг ашиглан зуруулна” гэж заасныг, 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэж, 14.1-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. “Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ” гэж, 14.5-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна” гэж, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ” гэж, 44.4-т “Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна” гэж тус тус заасныг зөрчсөн байдаг. Дээрх үндэслэлээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн тухайн үед нотариатчийн үүрэг гүйцэтгэж байсан нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар хүчингүйд тооцуулах, О.П, Н.Д д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.С түүний төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч О.П-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.С-ж нь 2015 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ үед газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан. Т.С нь тухайн үед хашиж байсан албан тушаалын дагуу нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна гэжээ.
3. Хариуцагч Н.До-н төлөөлөгч А.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
О.П-йн нэр дээр гарсан гэрчилгээ гэж байдаггүй. О.П огт мэдээгүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн гэдэг боловч О.П энэ талаар сайн мэдэж байсан. Тухайн үед О.П багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засаг даргын Тамгын газраар байнга орж гардаг байсан. О.П-н өөрийн гараар бичигдсэн тодорхойлолтыг үндэслэж гэрээг хийсэн байдаг. Нотариатч болон газрын албаны хүмүүстэй бүгдтэй нь уулзаж байсан байдаг. 6,7 жилийн дараа газар эзэмших эрх шилжүүлээгүй гэж байгааг ойлгохгүй байна. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан 2,000,000 төгрөгийг О.П-нд шилжүүлж өгөөгүй юм байна лээ. Н.Д 2,000,000 төгрөгтөө өвс, тэжээл авахаар тохиролцсон байдаг. Өвс, тэжээлээ авах уу та яах вэ гэхээр О. авдаггүй. 2015 оны 5 сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн үйл баримттай маргах зүйлгүй. 2015 оны 5 сарын 08-ны өдөр О.П, Н.Д нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг өдөр газрын гэрчилгээ М компанийн нэр дээр гарсан байдаг ба хариуцагчаар М компанийг татах нь зүйтэй санагдаж байна. О.П өөрийнхөө нь гараар газрын албанд тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Уг тодорхойлолтод үндэслэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ 2015 оны 5 сарын 08-ны өдөр хийгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ анх 2022 оны 5, 6 сарын үед гаргасан байдаг. 7 жилийн дараа 2015 оны 5 сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс:
- 2015 оны 5 сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ
- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 109/ШШ2021/0046 дугаар шийдвэр
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 191 дүгээр магадлал
- Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 сарын 30-ны өдрийн “тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” а/40 дүгээр захирамж, хавсралт
- Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамж, 1 дүгээр хавсралт
- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлт, шинжилгээ хийхэд холбогдох материал, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 13А/137 тоот албан бичиг
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-н хүсэлтээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан нотариатын бүртгэлийн дэвтэр зэргийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.П-н хариуцагч Н.Доржхандад холбогдох О.П-н, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч Т.С-д холбогдох О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ шаардлагаас Г.На-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Сүүж гэх газарт байрлах 50 га газрыг эзэмших эрхийг О.П-д тус сумын Засаг даргын захирамжаар олгосон байсан ба уг газрыг эзэмших эрхийг Н.Д руу шилжүүлсэн. О.П-н тухайд өөрийн эзэмших эрхтэй газраа Н.Д-д шилжүүлэхийг огт хүсээгүй, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ байгуулаагүй. Гэтэл 2015 оны 05 сарын 08-ны өдөр О.П, Н.Д-д, Э нарын хооронд О.П-н газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ үйлдэж тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэж байсан Т.С тус гэрээг гэрчилж, энэ гэрээний үндсэн дээр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг Н.До-н М гэх компани руу шилжүүлчихсэн байдаг. О.П тус гэрээ хийгдснийг огт мэдээгүй, гэрээ байгуулаагүй, нотариатчаар гэрчлүүлэх үед өөрийн биеэр огт байлцаагүй. Мөн гэрээнд бичигдсэн газрын эрх шилжүүлсэн үнэ 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.П аваагүй, энэ талаар захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаанд Н.Д 2,000,000 төгрөгийг огт өгөөгүй гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай холбогдуулан Н.Д-г, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тухайн үед нотариатын үйлдэл хийсэн нотариатч Т.С болон одоо нотариатын үйлдэл хийж байгаа Хайрхан сумын Засаг даргын тамгын газрын хуульч Г.Н-д нарыг тус тус хариуцагчаар татсан юм. Г.Н-ын тухайд Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн ажилтан, одоогийн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хариуцаж байгаа албан тушаал залгамжлан авсан учраас хариуцагчаар оролцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа байна гэж заасныг үндэслэсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болох нотариатын үйлдэл хийх зааврын 3.6-д бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан тухайн үеийн нотариатын бүртгэлийн дэвтэрт тухайн үйлдлийг хийсэн гэдгийг нотлох О.Пүрэвсүрэнгийн гарын үсэг зурагдаж үлдсэн зүйл огт байхгүй. Зааврын 5.9-т “Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө /автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно” гэж заасан байдаг. О.П-д 50 га газар олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг хийгдээгүй, гэрчилгээ олгогдоогүй байсан. Гэтэл Засаг даргын захирамжийг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатч гэрчилсэн нь хууль бус юм. Мөн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхдээ хоёр талыг бичиг баримт, биеийн байцаалттай хамтад нь байлцуулж гэрчилдэг. Гэтэл энэхүү гэрээний ард О.Пүрэвсүрэн, Н.Доржханд нарын иргэний үнэмлэхний хуулбар хийгдээгүй байдаг. Мөн эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын эрх шилжүүлэгч гэсний доод талд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч О.Пүрэвсүрэнгийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэж Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 061, 062 тоот дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн нотариатын бүртгэл зэргээр эрх шилжүүлэх гэрээ хийгдэх үед О.Пүрэвсүрэн өөрийн биеэр байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгч О.Пүрэвсүрэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, би өөрөө байгаагүй гэж тайлбарладаг. О.Пүрэвсүрэн, Н.Доржханд нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-д “Нотариатч гэрчилсэн үйлдэл бүрд үйлчлүүлэгчийн гарын үсгийг цахим хэлбэрээр, эсхүл тоон гарын үсгийг ашиглан зуруулна” гэж заасныг, 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэж, 14.1-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. “Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ” гэж, 14.5-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна” гэж, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ” гэж, 44.4-т “Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна” гэж тус тус заасныг зөрчсөн байдаг. Дээрх үндэслэлээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн тухайн үед нотариатчийн үүрэг гүйцэтгэж байсан нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар хүчингүйд тооцуулах, О.П, Н.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т.С-, түүний төлөөлөгч С.П доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Нэхэмжлэгч н.Пү-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.С нь 2015 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ үед газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөсрдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан. Т.С нь тухайн үед хашиж байсан албан тушаалын дагуу нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна гэжээ.
4. Хариуцагч Н.До-н төлөөлөгч А.С доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
О.Пүрэвсүрэн огт мэдээгүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн гэдэг боловч О.Пүрэвсүрэн энэ талаар сайн мэдэж байсан. Тухайн үед О.П багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засаг даргын Тамгын газраар байнга орж гарч байсан. О.П-н өөрийн гараар бичигдсэн тодорхойлолтыг үндэслэж гэрээг хийсэн байдаг. Нотариатч болон газрын албаны хүмүүстэй бүгдтэй нь уулзаж байсан байдаг. 6,7 жилийн дараа газар эзэмших эрх шилжүүлээгүй гэж байгааг ойлгохгүй байна. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан 2,000,000 төгрөгийг О.П-д шилжүүлж өгөөгүй юм байна лээ. Н.Д 2,000,000 төгрөгтөө өвс, тэжээл авахаар тохиролцсон байдаг. Өвс, тэжээлээ авах уу та яах вэ гэхээр О.П авдаггүй. 2015 оны 5 сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн үйл баримттай маргах зүйлгүй. 2015 оны 5 сарын 08-ны өдөр О.П, Н.Д нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг өдөр газрын гэрчилгээ Мөнхнаран хайрхан компанийн нэр дээр гарсан байдаг ба хариуцагчаар М хайрхан компанийг татах нь зүйтэй санагдаж байна. О.П өөрийнхөө нь гараар газрын албанд тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Уг тодорхойлолтод үндэслэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ 2015 оны 5 сарын 08-ны өдөр хийгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ анх 2022 оны 5, 6 сарын үед гаргасан байдаг. 7 жилийн дараа 2015 оны 5 сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Хариуцагч Г.Н-ын төлөөлөгч Б.Н-д нэхэмжлэлийг 2022 оны 07 сарын 22-ны өдөр гардуулж, хариуцагч 2022 оны 08 сарын 05-ны өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй байсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 109/ШШ2021/0046 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 191 дүгээр магадлал, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 сарын 30-ны өдрийн “тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” а/40 дугаар захирамж, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамж, 1 дүгээр хавсралт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлт, шинжилгээ хийхэд холбогдох материал, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 13А/137 тоот албан бичиг, нотариатын бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч О.П нь хариуцагч Т.С, Г.Н-д нарт холбогдуулж О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.а. Хариуцагч Г.Н нь шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан Г.Н-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг үндэслэн Г.Н-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхээр Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан.
Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон этгээд хэрэгжүүлэх бөгөөд О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхэд Г.Н нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрхгүй байсан тул нотариатчийн хариуцлагыг хүлээх үндэслэлгүй гэж үзлээ.
7.б. О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх үед хариуцагч Т.С Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан нь хариуцагч Т.С-н төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хавсаргана гэж заасны дагуу О.П Н.Д нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлж бүртгэлийн 978 дугаарт бүртгэсэн нь нотариатын бүртгэлийн дэвтрээр тогтоогддог.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 28-ны өдрийн захирамжаар О.П, Н.Днарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан О.Пү-н гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэж шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлтэнд уг гэрээнд зурагдсан гарын үсэг О.П-н гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй гэжээ.
Иймд шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч О.П нь 50 га газрыг эзэмших эрхийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н.Д-д шилжүүлсэн гэрээнд гарын үсгээ зураагүй нь тогтоогдож байна.
Мөн нотариатын бүртгэлийн дэвтрийн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн 978 дугаарт О.П- гарын үсэг зурагдаагүй.
Хариуцагч Т.С Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална. 46.2.1. талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2. бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3. агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4. үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзана, 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан тохиолдолд нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, 44 дүгээр зүйлийн 44.4-т “Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д “гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ хэлцлийг нотариатч гэрчлэхгүй гэж заасныг зөрчиж О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчилсэн байх тул Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, 31.3-т заасныг баримтлан дээрх 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцох нь зүйтэй байна.
7.в. Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан А/18, 12 дугаар тушаалын хавсралтын 2.1, 2.1.1-д заасныг баримтлан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
8. О.П, Н.Д нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:
Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа /арван жил/ хамаарна.
Нэхэмжлэгч О.П хариуцагч Н.Д нар 2015 оны 5 сарын 8-ны өдөр 50 га газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээг байгуулаагүй, гэрээний үнэ 2,000,000 төгрөгийг аваагүй гэж, хариуцагч Н.Д-н төлөөлөгч “О.П-н өөрийн гараар бичигдсэн тодорхойлолтыг үндэслэж гэрээг хийсэн бөгөөд гэрээ байгуулсныг О.П өөрөө мэдэж байсан” гэж тайлбарлаж байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргана гэж заасан бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулахаар байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан ... тохиолдолд гэрээг байгуулсанд тооцно гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн О.П, Н.Д нарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурсан О.П-н гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлтэнд уг гэрээнд зурагдсан гарын үсэг О.Пүрэвсүрэнгийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй гэсэн байна.
Иймд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П байгуулаагүй гэж үзэх бөгөөд гэрээг газар эзэмших эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.
2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд ”газрын эрх шилжүүлэн авах үнэ 2,000,000 төгрөг” гэсэн байх бөгөөд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.П аваагүй гэдэгтэй хариуцагч Н.Д-н төлөөлөгч маргадаггүй.
Мөн О.П, Н.Д нарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг үндэслэж Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамжаар Н.Д-н эзэмших эрхтэй газрыг М ХХК-д шилжүүлсэн байх ба О.П, Н.Днарын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоны үр дагаврыг шийдвэрлэхэд буюу газар эзэмших эрхийг буцаан өгөхөд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 сарын 08-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” а/45 дугаар захирамж саад болж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй байна.
9. Гэрээг О.П, Н.Д-д нар байгуулсан атлаа гэрээнд хамтран эзэмшигч Б.Э гэж гарын үсэг зурсныг гэрээний тал гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С “хариуцагчаар Мөнхнаран хайрхан компанийг татах нь зүйтэй” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлдог учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх санаачлагаараа өөр этгээдийг хариуцагчаар татан оролцуулахгүй болно.
10. Нэхэмжлэгч нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөгийн, гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад 46,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.С-с 70,200 төгрөг, хариуцагч Н.Д-с 46,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.П-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, 31.3-т зааснаар нэхэмжлэгч О.Пүрэвсүрэнгийн хариуцагч Т.Сүнгийдоржид холбогдуулан гаргасан О.Пүрэвсүрэн, Н.Доржханд нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2015 оны 5 сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, энэ шаардлагаас хариуцагч Г.Наранболдод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар О.Пүрэвсүрэн, Н.Доржханд нарын 2015 оны 5 сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.С-с 70,200 төгрөг, хариуцагч Н.Д-с 46,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.П-д олгосугай.
4. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА