| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-08-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
хохирогч С.Д /цахим/,
шинжээч Г.М /цахим/,
шинжээч С.Д /цахим/,
иргэний нэхэмжлэгч Ө.Н
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт Н Батжаргалд холбогдох эрүүгийн 24******* дугаартай, 316/2025/0***/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, эрэгтэй, **** настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овогт Н.Б Регистрийн дугаар: ********
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Н.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг А0402 дугаартай авто замын тужийн нарсны хэсэгт Тоёота Харриер /Toyota harrier/ маркийн ***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ө. Н-н жолоодож явсан Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн ***** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд зүүн 2,4,5,7 дугаар хавирганы хугарал, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Н.*******ын эрүүл мэндэд зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажуу талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг, улсын яллагч өмгөөлөгч нарын дүгнэлт.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлуүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Сүхбаатар чиглэл рүү явж байсан эсрэг урсгалаас хар өнгийн машин алсаас харагдаж байсан. Цагаан шугам руу ороод гараад явж харагдсан. Нөгөө машин эгнээ байраа засаад ирсэн ойртож ирээд гэнэт зам шахаад огцом шахаж манай машиныг мөргөсөн. Альфард явж байсан урсгалд 2 дараалсан нүх байсан тэр нүхийг дарж тойроод мөргөлдсөн. Миний явж байсан урсгалд янз бүрийн саад байгаагүй...” гэв.
Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэгт удаа дараа мэдүүлэг өгсөн түүн дээрээс нэмж хасах зүйл байхгүй, гомдол саналгүй. Би арын суудалд сууж явсан учраас урдаас машин урсгал сөрж орж ирээд хамаад явсан мэдрэмж төрөөд урдаас хар машин орж ирж байсан ямар аймар шахаж орж ирдэг машин бэ гэж бодсон согтуу жолоочтой машин урсгал сөрж орж ирээд дайрчихлаа гэж бодсон...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Иргэний нэхэмжлэгч: Би Сэлэнгээс Ерөө орох гээд явж байсан. Би унтаж амарч байгаад гарсан, согтуу байгаагүй, би архи уудаггүй. Явж байтал 2 машин хөөцөлдөөд урдаас ирж байсан 1 замын наашаа гараад ороод явсан нөгөө машин ирээд мөргөсөн. Манай өвгөн мөргөчихлөө гэж хэлсэн. А цэг хаана байдаг юм тэр шороо хаана байдаг юм ойлгоогүй эгчээ яанаа уучлаарай гэж жолооч нь хэлсэн. Машинаас буухад би өвгөний дээрээс дарсан гарч чадахгүй мацаж байхад жижиг тэрэг ирсэн, тосол гоожиж байсан учраас гарах хэрэгтэй гэж бодсон. Эрэгтэй эмэгтэй 2 хүн гаргаж өгсөн. Мацаж гарахад асар хэцүү байсан. Энэ үеэсээ тарган байсан эгчээ тэр хүмүүс зогссон Батжаргал миний араас буусан нөгөө хүмүүс цай хоол усаа ууж байсан. Би хөл гараа үзүүлье гэхэд та байхгүй болчихсон үнэлгээний газар үнэлгээ хийлгээд та талыг нь шилжүүлээд би талыг нь гээд нөгөөдөр нь ортол бүх зүйл буруу болсон. Амьд гарсан нь их юм гээд би. Би хохирлоо нэхэмжилнэ. 75,000,000 төгрөгөөр машинаа авсан. Одоо 1 жил 4 сар болж байхад нэлээд үнэд орж байгаа байх. Бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ нээлттэй үлдээж өгнө үү тэр үед хөл гараа үзүүлэх ёстой байсан байна лээ...” гэв.
Шинжээч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А цэгийг тогтоохдоо гэрэл зургийн үзүүлэлт, зорчих хэсэгт байх шороон мөрийг тулгуурлан тогтоосон. А цэгийг тогтооход тооцооллын арга зүй ашиглах үндэслэл байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тулгуурлан тусгай мэдлэг болон ажиглалтын аргыг ашигласан. Автомашины хийн дэрний удирдлагын компьютерыг уншуулж үзэхэд манай төхөөрөмжөөр 4,7 секундээс авхуулан ослын үйл явц бичигдэж эхэлсэн байна. 4,7 секундэд тээврийн хэрэгсэл 74 км цагийн хурдтай явж байсан байна. 3,7 секундэд 72 км цаг хурдтай, 1,7-д секундэд 68 км цаг, 0,2 секундэд 66 км цагийн хурдтай тус тус явсан байна. Энэхүү программ хангамж дээр маань 0 буюу осол гэх цэгийг зааж өгч байдаг 4,7 секундээс авхуулаад 0 хүртэл гишгэсэн байна гэдгийг харуулж байна. Хариар маркийн машиныг CDR 900 төхөөрөмжөөр уншуулахад жолооны хүрдний байрлал хүрдний байрлал бичигдээгүй байсан, бичигдсэн хэсгийг зураг 4 дээр харуулсан байна. Улаан цэгээр харуулсан буюу зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн гэж харуулсан байна. Мөн таны асууснаар А цэг үндэслэлтэй юу гэсэн асуултад хариу хэлье тэр дээр бол тоо тооцооллын аргаар хариулах боломжгүй криминалистикийн буюу ул мөрөн дээр бэхжүүлж авч байгаа зүйл. Мөн бид нар хавтаст хэргийн материал дээр тулгуурлаж хийсэн. Түүнээс ослын газар очиж үзсэн шинжилгээ биш гэв. Мөргөлтөөс заавал хариер машины зүүн гэрэл бүтэн орно гэсэн үг биш. Зүүн урд талын далбай, гупер, хаалга тэр чигтээ орсон байгаа. Урд гупер хажуу талаараа хагараад орж ирсэн гэв.
Шинжээч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...1 градусаас 3 градус гэдэг бол огцом өөрчлөлт биш. 22 бол арай илүү огцом дарсан байдалтай ч юм уу би дүгнэлтдээ бичсэн байгаа л даа. Мөргөлдөх үед зүүн талаараа мөргөлдсөн, дугуйнд урдаасаа хүч үйлчлэх үед дугуй урдаасаа хойш шахагдаж зүүн тийшээ огцом дарагдсан, мөргөлт авах үед үрүүл дарагдсан мэдээлэл хамт бичигдсэн байгаа юм. 3 градус гэдэг бол жолооны хүрдний хувьд огцом дарсан даралт биш шүү. Ямар ч хүн үрүүлээ бариад явж байхад 1-3 градусын хөдөлгөөн байж болно. Өндөр хурдтай явахад бага зэргийн градус их нөлөө үзүүлэхээс биш таны ярьж байгаа шиг тийм аймар зөрүү байхгүй гэв. Ер нь бол машин зүүн урд талаараа мөргөлдөхөд 2 машин хоёулаа үрүүл дээрх хүч нь зүүн дарагдах нь тодорхой. Мөргөлдөөд зогсож байгаа талын дугуй руу дарагдах нь бүх төрлийн физикийн хууль үйлчлээд үрүүл дарагдана. Дугуй дугуйгаараа мөргөлдөөд дугуйнаас хүч үйлчилнэ гэсэн ойлголт биш шүү. Зүүн талын дугуйн дээрээ огцом мөргөлдөхөд тэр дугуй зогсох хүч үйлчлэх үед аль аль талын үрүүл зүүн дарагдана. Би тэр талаас нь хэлж байгаа юм. Дугуй дугуйгаараа мөргөлдөх гэсэн ойлголт би яриагүй. Урагшаа чиглэлтэй тэмүүлээд өнхөрч байгаа дугуйнд зүүн урд талаас ирсэн хүч дугуйнд ч гэсэн адилхан урдаас хойшоо зогсоож байгаа мэт юманд тулж байгаа мэт хүч үйлчлээд ирж байна гэсэн үг шүү дээ. Шууд утгаараа зөвхөн дугуйн дээр очиж мөргөнө гэсэн ойлголт биш. Нэг чиглэлт хүчтэй эргэлттэй явж байгаа зүйлийг ямар нэг өөр зүйл ирээд зогсооно гэдэг бол баруун талын дугуй бол энерци хадгалаад урагшаа тэмүүлээд явж байгаа зүүн тал бол бараг шахуу зогсож байгаа юм. Тэгэхээр зүүн талын дугуйнд хойш чиглэлтэй хүч үйлчилж байна гэдгийг би ярьж байна. Шууд утгаар битгий ойлго оо зүүн тал нь хатуу зүйл мөргөхөөр баруун тал нь урагшаа явдгаараа тэмүүлэлтэй явна. Зүүн тал нь хойш чиглэлтэй зогсож байгааг ярьж байна. Автомашин чинь эйр байгтай. Эйр байг яахаар задардаг вэ? мэдрэгч байгаа мэдрэгч дээр маш хүчтэй мөргөлт авсан үед мэдээлэл бичиж байхад зогсоно. Цикл бичигдээд явж байгаа, хар хайрцаг л гэсэн үг. Эйр баг дээр хүчтэй мөргөлт авлаа, мэдээлэл тасалдана. Тэрнээс хойш машин зогсох хүртэл хамаагүй. Хамгийн сүүлчийн эйр байг дээр хүчтэй мэдээлэл авахад мэдрэгч дээр хүчтэй мөргөлт авахад мөргөлт авсан цэг дээр л тасарна. Мөргөлт авлаа үрүүл тухайн мөчид 22 градус дээр гэж байна магадгүй 22 градусаас илүү дарагдаж болно. Тухайн үед таслагдсан мэдээлэл нь 22 градус. Мэдээллийг хойшоо байна гэж яриад байна тийм зүйл байхгүй яг мөргөлт авах хүртэл санаад өмнөх 5 секундээ санаад тэрнээс хойшоо тасалддаг гэсэн үг. Жолооны механизм гэдэг бол өөрөө нэг цул юм. Дугуйны эргэлт дээр мэдэрч байгаа мэдрэгч байгаа үрүүл эргүүлэхэд уян холбоос дээр байдаг мэдрэгч гэж байгаа энэ 2 нь 2 өөр бичигдэж байгаа гэхдээ адилхан зааж байх ёстой, үрүүлийн удирдлагаас таны машин хаашаа явахыг тодорхойлж байгаа үрүүлийнхийг бичиж байгаа. Тэнхлэг тохиргоогүй өөр бусад зүйл нь иор раят дээр өөрчлөлт өгөх боломжтой. Машины компьютер дээр бичигдэж байдаг хар хайрцаг л гэсэн үг. Онгоцны хар хайрцагтай адилхан гэсэн үг. Тухайн үед машинуудаас хамааралтай өөр өөр үзүүлэлт гарч ирдэг. Машин машинаас хамааралтай пробокс машинд 4-5 үзүүлэлт гардаг ланд машинд 22 үзүүлэлт гардаг. Ийм км цагийн хурдтай явж байгаад мөргөлт авахад ийм км цагийн хурдтай байна гэдгийг бичдэг Би өөрийнхөө дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. CDR төхөөрөмж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвхөн төрийн байгууллага болон том машины ослын шалтгааныг тогтоодог энэ бол зөрдөггүй аль ч улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
Тээврийн хэрэгсэл 72 км цагийн хурдтай явахад 1,5-с -3 хүртэл үрүүл хөдлөхөд хөдөлгөөнд бол нөлөөлөхгүй гэж хэлж чадна. Босоо болон хөндлөн чиглэлд хуваагаад градусаар нь шугам тавиад хэмжээд үзэхэд 1-3 бол маш бага хөдөлгөөн, бараг хөдлөөгүйтэй ялгаагүй...” гэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа тэдгээрийн эрхийг зөрчсөн хязгаарласан ямар нэг байдлаар эрх ашгийг хохироосон байдал гаргаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй нотлох чадвартай баримт цугларсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцоход хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаас жич яръя. Үүнд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан эхнийх нь Жамбалнямбуу, хоёр дахь нь ШУТИС-н 3 багшийн дүгнэлт, гуравдугаарт нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Эхний 2 дүгнэлтэд тамга тэмдэг байхгүй гэсэн асуудал яригдаж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т шинжилгээг шинжилгээний байгууллагаар эсвэл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болно. Шинжилгээ хийх үндэслэл нь мөрдөгчийн тогтоол байна. 8 дугаар зүйлийн 8.2.3-т төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн байж болно 8.2.1-т тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий хүн байж болно гэж заасан байна. Иймээс тамга тэмдэг байхгүй гэсэн асуудал байхгүй, угаасаа тамга тэмдэггүйгээр хүнээр буюу тусгай мэдлэг бүхий хүнээр шинжилгээ хийлгэж болно гэдгийг Шүүх шинжилгээний тухай хуулиар олгосон учраас хуулийн дагуу Жамбалнямбуу болон ШУТИС-н 3 багшаар дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гаргуулах үндэслэл нь мөрдөгчийн тогтоол байсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг гаргахад хувийн сонирхол байна уу? эрх бүхий тусгай мэдлэг байна уу гэдэг дээр хавтаст хэрэгт баримтуудыг авч хийсний үндсэн дээр дүгнэлтүүдийг гаргасан. Эдгээр 3 дүгнэлтээр шүүгдэгч Н.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт гарсан. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах шатанд тусгайлан нэг бүрчлэн судлуулсан. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Цэндсүрэн, ******* нарын 2400 дугаартай шинжээчийн дүгнэлтээр машинд учирсан гэмтэл, хэргийн газрын үзлэг дээрх ул мөр зэргийг бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Үүнд 2 машиныг эгц урдаасаа мөргөлдсөн гэсэн зүйл анхнаасаа байгаагүй. Харин шинжээчийн дүгнэлтээр аль аль машин нь зүүн урд хажуу хэсэгт байгаа учраас зүүн урд хажуу хэсгээрээ шүргэлцэж мөргөлдсөн учраас энэ осол гарсан байна гэдэг дүгнэлт гарсан. Ингэж шүргэлцэж мөргөлдөх буюу зүүн урд хажуу хэсгээрээ энэ 2 машин мөргөлдөх болсон шалтгаан бол 2400 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Жамбалнямбуугийн дүгнэлт, ШУТИС-н 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад үед эсрэг урсгалд орох, 12.1 жолооч хөдөлгөөний эрчид тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрсдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явна, 12.3-т жолооч хөдөлгөөний аюул тулгарахыг мэдсэн бол тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Ө.Н-н тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна. 2400 дугаартай дүгнэлтийн дугаар 17 дахь тойм зурагт эгц урдаасаа мөргөлдсөн гэсэн асуудал яригдаад байгаа боловч уг дүгнэлтийг гаргах буюу эг зургийг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаж явуулсан ******* шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо “ үгүй ээ мөргөлдсөн цэгийг ташуу шугамаар зураад тодорхойлсон байгаа шүү дээ” гэж зургаа тайлбарласан байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шинжээч Г.М, С.Д нарын хар хайрцагт гаргасан тус тус дүгнэлтүүдээр хурдыг иргэний нэхэмжлэгч Ө.Н-н тээврийн хэрэгсэл эргэлтийн градусыг тус тус тогтоож ирүүлсэн. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлд эргэлтийн градус тодорхойлж ирээгүй байгаа нь машиных нь онцлог, үйлдвэрлэгдсэн он сар, эдэлгээ, хэрэглээнээс болдог талаар Д тайлбарлахдаа хэлсэн. Хэдийгээр Д-н дүгнэлт дээр *******гийн тээврийн хэрэгслийн өнцөг градус дээр тодорхой хэмжээгээр 1,5 -аас 3 гэсэн градусын эргэлт гарсан ч гэсэн энэ нь чиглэлийг өөрчлөх, замын чиглэлийг өөрчлөхөд нөлөөлөхүйц эргэлтийн өнцөг биш гэж өөрөө тайлбарлаж мэдүүлсэн. Хохирогч С.Д-н хувьд өөрөө шүүх хуралдаанд оролцож байна. Д-, Ч, Б нарын Д, Ч нь хохирогч, Б иргэний нэхэмжлэгчээр тогтоож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан эдгээр 3 оролцогчийн хувьд Ө.Н-г цагаан зураас давсан мэтээр мэдүүлэг өгдөг. Ингэхдээ С.Д-н хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцож мэдүүлэг өгөхдөө арын суудал дээр жолоочийн ард явж байсан цагаан зураас давсан эсэх талаар хараагүй гэдгээ мэдүүлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд Хохирогч Д, Ч нар нь эмчилгээ сувилгаатай холбогдуулан Д нь 416,709 төгрөг ******* 514,560 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Цалингийн хувьд нэхэмжилсэн цалингийн тодорхойлолт ирүүлсэн ч гэсэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирсон боловч дутуу авсан эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой гарсан зардлаа нэхэмжлэхдээ хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэдий цалин хөлс авдаг ч гэсэн хэдэн төгрөгийн дутуу авсан гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй байгаа учраас цалинтай холбоотой нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч “Нэт капитал ББСБ”-н хувьд зээлийн гэрээтэй холбоотой үлдэгдэл төлбөр 8,030,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээ цуцлагдсан эсвэл дуусгавар болсон зүйл иргэний нэхэмжлэгчээс мэдэгдээгүй. Шүүгдэгчийн хувьд зээлээ хэвийн төлөөд явж байгаа гэсэн учраас зээлийн гэрээтэй холбоотой 8,030,000 төгрөгийг гэрээтэй холбоотой учраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хавтаст хэргийн 97 дугаар хуудаст хохирогч Дэлгэрмаа, ******* нарт холбоотой эмчилгээний зардал 506,501 төгрөг, 430,000 төгрөг тус тус эмчилгээ хийлгэсэн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч *******гийн тээврийн хэрэгсэл учирсан 45,155,000 төгрөгийг мөн гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч *******гийн хувьд эрүүл мэндэд учирсан хохирол 622,340 төгрөгийг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2,200,000 төгрөгийн цалин нэхэмжилсэн мөн өмнөх үндэслэлтэй адилхан хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсанаас хэдэн төгрөгийн цалин дутуу авсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэл гаргаж оролцож байна. “Ашид билгүүн” ХХК-р үнэлэгдсэн мөнгийг нэхэмжилж байгаа юм. Тухайн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсантай холбоотой гэм буруутай хүнээс нэхэмжлэх эрх нь тухайн шүүх хуралдаанаар хамт шийдэгдэнэ гэж байгаа юм. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудал бүрэн дүүрэн нотлогдсон. 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, энэ дүгнэлтээр 5960 дугаартай Хариар маркийн машины жолооч ******* үйлдлийн улмаас осол гарах шалтгаан болсон гэдгийг шинжээч нар тогтоож өгсөн. Үүнийг өнөөдрийн нөхцөл байдлаар үгүйсгэсэн няцаасан баримт гараагүй байгааг дурьдах нь зүйтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож чадсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувьд мэдүүлэг өгөхдөө би 07 цагт Улаанбаатар хотоос гараад 10 цагт осол болсон гэж байна. 460 км газар гээд тооцоод үзвэл энэ ямар хурдтай явж байсан гэдэг нь ойлгогдоно. Гэтэл хохирогч Дэлгэрмаагийн хувьд 07 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүргээс авсан дараа нь Яармаг орж *******ыг аваад Дархан уул аймгаас *******г авсан гэж байна. Ингээд үзэхээр осол 10 цагт болсон гэхээр асар хурдтай явж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Монгол улсад 100 км газарт хэдэн цаг явах вэ гэдгийг тогтоосон тухай байдаг. Тэгэхэд автобус Улаанбаатар хотоос Сэлэнгэд 7 цаг явж байж ирдэг. 16 цаг 30 минутаас гараад 22 цаг 30 минутад Сэлэнгэ аймагт ирдэг. Батжаргал 80 км цагийн хурдтай явлаа гэхэд 5-6 цаг явж байж Сэлэнгэ аймагт ирэх ёстой. Асар их хурдтай явж байсан нь эндээс харагдаж байна гэж үзэж байна. Альфард маркийн машины жолооч иргэний нэхэмжлэгч *******гийн хувьд мөргөлдсөн км цагийг 72 км цаг дээр мөргөлдсөн байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. *******ын хувьд осол болохоос өмнө 74 км цагийн хурдтай явж байсан гэдэг нь тогтоогдсон. Тэрнээс хурдан ч явж байсан байж болно Дөрөөн дээр гишгэсэн үеийнх нь цаг хугацааны асуудал байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Батболд, Гэрэлмаа нар буулгасан гэдэг нь зөрүүтэй байна гэж яриад байна. Тухайн осол болсон сэтгэл санааны хэцүү байсан байх. Хүн нэг хэвэнд хийсэн юм шиг мэдүүлэг өгнө гэж байхгүй. Хүн хүний бодол санаа үзэл бодол янз бүр байдаг. Буруу, ташаа мэдүүлэг гэж үзэх үндэслэл байхгүй. 2 нүхний асуудал яригдаж байгаа юм. Чүдэнзний хайрцгийг 10 см гэж хэмждэг тэгвэл 4 см нүх тэрний талаас доошоо байна. Ийм нүхэн дээр машин заавал тоормослоод тойрч гараад байх шаардлага байхгүй, энэ хугацаанд 26 хоногийн дотор шуурга шуураад хаврын салхинд ямар нэг байдлаар зөөлөн элс ийш тийш хийсгэгдээд хонхор үүссэн байх боломж байгаа гэж үзэж байна. Нүхтэй холбоотой эсрэг урсгалд орж ирсэн гэж үзэхгүй гэж үзэж байна. Шинжээч Г.******* болон С.******* нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийг сонслоо. Машин болгоны хар хайрцаг гэж нэрлээд байгаа зүйл өөр өөр нэршилтэй байдаг юм байна. Орчин үеийнх нь тооцоолбор өндөртэй хуучин оных нь тооцоолбор багатай зарим нь гарахгүй ч байх магадлалтай гэж байна. А цэгийг тодорхойлсон нь бол зүгээр шороо биш, машинд наалдсан хэсэг цохилт мөргөлтөд яг тэр газар дээр унасан хэсэг дээр А цэгийг тодорхойлсон байна. Тэгэхэд цагаан шугам руу орж ирээд гарсан мөр нь альфард маркийн машины мөр байна гээд мэргэжлийн хүмүүс тогтоож үзлэг хийсэн ослын дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт байгаа схем зургийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл алга. Бусад зүйлийн талаар улсын яллагч хэлж байна эгц урдаасаа мөргөлдсөн гэсэн асуудал биш. Заавал мөргөлдлөө гэхэд гэрэл нүхнээсээ буюу хүний нүдний ухархай шиг тэр дотроосоо гарсан байхыг шаардахгүй. Бэхэлгээ сайтай байвал гарахгүй үлдэж болно. Иргэний нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан 45,155,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс үүдэлтэй энэ хүн зээл авсан. Бусад хор уршиг болон зээлийн гэрээтэй холбоотой зүйлийг нээлттэй үлдээж өгнө үү бид нар жич иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн бодит байдлыг тогтооно гэж заасан. Шүүгдэгчийн гэм буруу бол хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд эргэлзээгүй тогтооно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хэргийн бодит байдлыг юу тогтоож чадах вэ гэхээр ямар нэг шинжээч гэхгүйгээр А цэгийг зөв тогтоох үндэслэлтэй. А цэгийг зөв тогтоогоод өгөөч гэж шүүгдэгчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа хүсэлт тавьсан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Ослын талаар 5 шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний 2 шинжээчийн дүгнэлт буюу 48 дугаартай Жамбалнямбуу шинжээчийн дүгнэлт, 130 дугаартай Саруулболд, Ягаан, Мөнхболд гэх шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмаар аваагүй шинжилгээ хийх эрхгүй этгээд авсан гэх байр суурьтай байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.1-т шинжилгээ ямар этгээд хийх вэ гэж тодорхой заасан. Шинжилгээг эрх бүхий байгууллага эсвэл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж байна. Эрх бүхий бусад этгээд гэж юуг хэлдэг вэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.1-т зааснаар тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно гэж байна. Заавал тусгай мэдлэгтэй байна гэхдээ шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хүн хийнэ гэж тогтоож өгсөн. Хууль хэзээ хэрэгжиж эхэлсэн бэ гэхээр 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрэгжиж эхэлсэн. Мөн энэ хуулийн 11.3-т Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягт олгоно гэж байна. Хувийн дугаар бүхий тэмдэг нь Г.******* болон С.******* шинжээчийн хэрэглээд байгаа хувийн дугаар бүхий тэмдэг маягтыг ойлгоно. Гэтэл Саруулболд болон Жамбалнямбуу нарын дүгнэлт энэ шаардлагыг хангахгүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учраас энэ дүгнэлтийг нотлох баримтаас хасаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна. 2400 дугаартай 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр энэ бол анх мөргөлдсөн А гэх цэгийг тогтоосон хэн нэгнийг гэм буруутай гэдгийг тогтоохоос татгалзсан. Техникийн тусгай мэдлэгээр дүгнэлт гаргаж байгаа учраас эд нарын мэдлэгийн хүрээнд хамаарахгүй байна. Гэхдээ энэ дүгнэлтийг техникийн тусгай мэдлэгийг ашиглаж гаргаагүй, өсгөгч шил ашиглаад энгийн нүдээр ажиглалт хийсэн. Хаана юу ажигласан бэ гэхээр хэргийн газар ирээгүй, машиныг нүдээр ирж хараагүй хэрэгт авагдсан баримтыг гэж байна. Юуг ашиглаж харан нь шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Шинжлэх ухааны ямар нэг тусгай мэдлэг ашиглаагүй, ямар нэг тооцоолол хийгээгүй Шүүх шинжилгээний тухай хуульд ямар тооцоолол ямар аргачлал байгаа юм магадгүй шороо гэж ярьж байна. Шороо энэ зам дээрээс салаалаад шороон зам байгаа тэр шороон замаас гарсан машины шороо юм уу? энэ 2 машины шороо юм уу гэдгийг тогтоогоогүй. Үүнийг яаж тогтоох ёстой юм зам дээр байгаа шорооны бүтэц нь Хариар машины доор байсан шорооны бүтэцтэй адилхан юм уу? эсвэл Хариар машины доор байсан шорооны бүтэцтэй адил байна гэсэн шинжээчийн дүгнэлт хийж тусгай мэдлэгийн хүрээнд үйлдэхээс биш шороо байсан учраас А цэг байсан гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байна. гэрчийн мэдүүлгээр буюу тухайн цагдаагийн албан хаагчийн мэдүүлгээр мөр бол зам руу гараад буцаад орсон байсан гэж байгаа юм. Тэр мөр аль машины мөртэй таарч байгаа юм хээ нь юу юм харьцуулсан шинжлэх ухааны тусгай мэдлэг ашигласан үндэслэл бүхий дүгнэлт огт байхгүй. Эрх зүйч мэргэжилтэй цагдаагийн зохицуулагч хүн харж байгаад энэ бол тийм машины мөр байна гээд гаргасныг шинжээч нар дүгнэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй байна гэж харж байна. 3 шинжээчийн дүгнэлт мөргөлтийн үеийн зургийг тогтоосон мөргөлтийн үеийн зураг бодит байдалтай нийцэхгүй. Хэргийн газрын үзлэг болон бусад хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр Хариар маркийн машины зүүн гар талын гэрэл хоногтоо байна. Хэрвээ шинжээчийн дүгнэлтэд зааснаар эгц урдаасаа мөргөлдсөн бол их гэрэл заавал хагарна. Их гэрэл машины зүүн урд байрлалтай обуд нь хагарсан байхад их гэрэл нь хагараагүй байна гэж байх уу?. Хариар маркийн машин ингэж мөргөлдсөн бол зайлшгүй хагарна. Харин альфард машин ингэж мөргөсөн бол Хариар машины их гэрэл үлдэж болох гээд байгаа юм. Хариар машин урдуураа мөргөөгүй альфард машин хажуугаас нь мөргөсөн, өөрөөр хэлбэр хариар маркийн машин мөргөсөн биш мөргүүлсэн байна. Яагаад гэхээр машин хажуу талаараа явдаггүй, машин зүүн хажуу талаас нь мөргөсөн. Энэ бол шинжлэх ухааны тусгай мэдлэг хэрэггүй зүгээр логикоор хараад дүгнэж байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт эргэлтэй байна. Энэ эргэлзээг юу тайлах вэ гэхээр хар хайрцгийг төхөөрөмж уншуулаад тогтоох ёстой. Энэ тогтоосон дүгнэлтээр *******гийн дүгнэлтээр гарсан 128 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч ******* мэдүүлээд байгаа нь үнэн зөв болох нь тогтоогдож байна 70 орчим км хурдтай явж байсан гэж байна 74-64 км цагийн хурдтай явсан тоормос дээрээ гишгэж хурдаа хассан нөхцөл байдал тогтоогдож байна. Харамсалтай нь энэ төхөөрөмж өөрөөр уншигдсангүй. *******ын дүгнэлт дээр альфард маркийн машин 73-72 км цагийн хурдтай явсан жолооны хүрд 0,35-аас 3 градус буюу секундэд -3 байснаа осол болох үед 22,6 болж байгаа юм. Би хэлсэн адилхан 2 шинжээч ******* шинжээч 0 гэдэг бол осол болох үе гээд ******* бол осол болсноос хойш дугуй дарагдаад үрүүлийн байрлал гэж байна гэж 2 өөр дүгнэлт гаргаснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болж байна. Адилхан 2 шинжээч нэг төхөөрөмжийг уншихдаа 2 өөр уншиж байна. Ямар ч байсан хариар машин 70 секундээс өмнө зүүн тийшээ үрүүлээ дараад байсан болох нь машины тоног төхөөрөмжид уншигдсан байна. Энэ уншигдсан нь эргэлзээ болохгүй харин үүнийг тайлж байгаа нь өөрөө эргэлзээ болж байна. Эргэлзээтэй гэж үзэхээс өөр арга байхгүй. ******* шинжээчийн дүгнэлт дээр 0,85 секунд дээр нэмэх 3 байж байгаад 1,5 секунд гээд өөрөөр дүгнэлт гаргасан. Тэгээд хасах 35 дээр 3 гарсан байхад 1,5с хасах 3 руу шилжсэн гээд үзүүлэлт хүртэл буруу тавигдсан учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэж байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй ч гэсэн энэ 2 нь өөрөө урд дугуйны эргэлтийн өнцөг жолооны хүрд 2-н байрлал хоорондоо харилцан хамааралтай гэдгийг ******* шинжээч өөрөө хэллээ гэхдээ ямар байдлаар эргэх вэ ямар хугацаанд юуг зааж байна гэж хэлж чадахгүй байна. Эргэлтийн өнцөг юуг зааж байна гэхээр 0,85 секундэд нэмэх 98 байснаа 0,35 дээр хасах 1,15 яг осол болох үед 4,39 гээд өөрчлөгдөөд зүүн гар тийшээ өөрчлөгдөөд байна. Шинжлэх ухааны дэвшил өөрчлөлт болон тоног төхөөрөмж байна энэ 2 ямар харилцаа холбоотой гэдгийг зүгээр тогтоолгох гэсэн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин дахин гаргасан боловч зөвшөөрөөгүй. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Ийм учраас тогтоогдохгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлийг тус тус илэрхийлэв.
Талуудын хүсэлтээр эрүүгийн 2*******6 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Ч-н 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Тухайн өдөр нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бид ажилладаг байгууллагын *******, Дэлгэрмаа, жолоочоор Батжаргал мөн миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Органик хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт өгөх зорилгоор вглев Улаанбаатар хотоос 06 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн нутаг Давсгэрт ороод 11 цагийн үед явж байтал эсрэг урсгалаас гэнэт хар Альфард загварын Миний бидний зорчиж байсан эгнээ рүү шахаад ороод ирсэн. Тэгээд энэ чинь одоо солиотой, согтуу юм биш vv гээд хэлэхийн завдалгүй ослын дэр дэлгэгдээд зам тээврийн осол гарсан. Тухайн осол маш хурдан болж өнгөрсөн Жолоочоор Батжаргал, би жолоочийн хажууд арын суудалд *******, жолоочийн арын суудалд Дэлгэрмаа гэсэн зохион байгуулалттай зорчиж байсан. Манай жолооч'яг өөрийнхөө эгнээ байрандаа явж байсан тэгэхэд эерэг урсгалаас хар Алфхард манай зөрөхөөр ойртох мөчдөө маш шахаж орж ирсэн тэгээд манай толь машины хажуу талыг хамаад аваад явчихсан. Цаг агаар тогтуун сайхан байсан бороо, цас, шуурга гэх мэт байгалийн байгаагүй. Замын нөхцөл байдал хэвийн халтиргаа гулгаа гэх зэрэг зүйл хэвийн засмал зам байсан. Бид сургалт болон албан ажлаар явж байсан болохоор ямар ч ару согтууруулах ундааны зүйл хэн ч хэрэглээгүй бүгд эрүүл байсан. Би хурдны заалтыг нь бол хараагүй гэхдээ дүрэм зөрчиж хурд хэтрүүлсэн үйлдэл бол байхгүй.
Хүндрэлтэй зүйл байгаагүй мөн зорчигч нарын зүгээс ч хүндрэл учруулсан зүйл байхгүй Ослын дараа Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд шинжилгээнд ороход эхлээд 3 Хавирга хугараад 1 хавирга нь зөрсөн байна гэж гарсан Тэгээд 3 хоногийн дараа Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд Томографаар харуулахад 5.6 дугаар хавирга хугараад хоорондоо зөрсөн байна гэж хэлсэн. Өөр учирсан гэмтэл бол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р хуудас/,
Хохирогч Н.Ч-н 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “....Би эмчилгээний төлбөр гэж 514,564 төгрөгийн баримт гаргаж өгсөн тэр мөнгө нэхэмжлэх болно. Мөн сардаа 2,436,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд авто ослоос болж 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг ажилдаа яваагүй нэг ёсондоо 2 сарын цалингаа авч чадаагүй тус энэ мөнгийн нэхэмжлэх болно. Би баримтаар цалингийн тодорхойлолтоо гаргаж өгсөн байгаа… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-р хуудас/,
Хохирогч С.Д-н 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос 06 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу **** ДАХ улсын дугаартай “Тоёота харрер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож болон манай 3 ажилтан 06 цагийн үед гарсан. Тэгээд Сэлэнгэ аймаг орж байх замдаа Тужийн нарс гэх газрыг өнгөрч яваад эсрэг урсгалаас нэг хар тентэй хар өнгийн Алфхард загварын зам руу шахаад ороод ирсэн тэгэхэд би дотроо ямар аймар зам шахаж орж ирдэг юм бэ гээд дотроо бодтол түр тар гээл мөргөлдөөд зам тээврийн осол гарсан юм. Тухайн ослын дараа миний биеийн зүүн хавирга хэсгээр нэлэнхийдөв өвдөж мөн толгой, баруун талын гар өвдөж байсан. Тэгээд яаралтай эмнэлгийн түргэн тусламж ирээд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөсөн. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн талын 3 хавирга хугарсан мөн хэвлий, болон хөл хэсгээр хөхрөлтүүд үүссэн байсан. Жолоочоор Бат-Эрдэнэ, жолоочийн хажууд *******, арын суудал ******* бид 2 зорчиж байсан. Цаг агаар хэвийн нартай, зам ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн байсан. Миний хувьд хурд хэтрүүлээгүй бид ажлаас гарахын өмнө хэдэн километр цагийн хурдтай явах, зорчигчдоо хэрхэн тээвэрлэх талаар аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн. Тийм учир хурд хэтрүүлээгүй явсан 80км цагийн хурд дотроо багтаж явж байсан. Ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй зүйл байгаагүй, зам ямар асуудалгүй, цаг агаар хэвийн, жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Миний зорчиж явсан машин замын зураас давсан үйлдэл хийгээгүй яг өөрийнхөө эгнээндээ зорчиж байсан. Харин эсрэг урсгалын Алфхард бидний зорчиж байсан эгнээ рүү шахаж орж ирсэн. Тухайн хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгдэхийг хүсэж байна. Эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа цуглуулж байгаа хэрэг шийдвэрлэгдэх мөчид гаргаж өгнө....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/,
Хохирогч С.Д-н 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би эмчилгээний төлбөр гэж 416,709 төгрөгийн баримт гаргаж өгсөн тэр мөнгө нэхэмжлэх болно. Мөн сардаа 2,288,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд авто ослоос болж 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг ажилдаа яваагүй нэг ёсондоо 2 сарын цалингаа авч чадаагүй тус энэ мөнгийн нэхэмжлэх болно. Би баримтаар цалингийн тодорхойлолтоо гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Н-н 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмнөх мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Харин нэмж ярих зүйл гэвэл би осолд орсон машинаа орж ирснээр нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Б гэх хүнээс 76,000,000 төгрөгөөр худалдан авсан. Миний машинд Монголд 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр орж ирсэн машин байгаа юм аа. Урьдчилгаанд нь эхлээд 30,000,000 төгрөг өгсөн бөгөөд тухайн мөнгийг миний төрсөн хүү Бүрэнсайхан цалингийн зээл аваад мөн хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаад надад бүрдүүлж өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хас банкнаас бичил бизнесийн 11,000,000 төгрөгийн зээл авч байгаад барьцаанд осолд орсон машинаа тавьсан. Голомт банкнаас тэтгэврийн зээл гэж 6,000,000 төгрөг авсан. Нөхрийн тэтгэврийн зээл гэж 7,800,000 төгрөг авсан. Хас банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч байгаад Миний хувьд олон төрлийн зээл авч байгаад машин авсан бөгөөд тэрнийнхээ хүүг төлөх гээд их зовж байна. Зээлээр машин аваад тэрийг ашигласан зүйлч байхгүй надад их хэцүү байна. Олон төрлийн зээл аваад хүүгийн төлж байж авсан машинаа ашиглаж чадахгүй байна. Би осолд орсон машинаараа Оросын холбооны Улсын хилээр гарч наймаа эрхэлж, хүн тээвэрлэдэг юм. Тэгээд осолд ороод машин эвдэрсэн цагаас хойш наймаа хийх, хилээр хүн тээвэрлэж чадахгүй байна. Би хөхний хорт хавдартай манай нөхөр мөн элэгний хорт хавдартай тэгээд Би Оросын эм тариа их хэрэглэдэг учирсан мөнгө хэрэгтэй байдаг юм аа Холбооны Улсын хилээр гарч наймаа хийж олсон мөнгөөрөө эм авдаг юм аа. Би яллагдагч талаар шинэ машин авахуулмаар байна. Би маш их сэтгэл санаагаар унаж байна. Сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Б-н 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Неткапитал ББСБ- ийн нэр дээр байдаг бөгөөд одоогоор тухайн тээврийн хэрэгсэл нь зээлийн үлдэгдэл гэж 8,030,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм аа тэр мөнгийг нэхэмжилж байна. Зээлтэй холбоотой баримтыг мэдүүлгийг ард хавсаргуулах болно. Би бол эмчилгээ хийлгээгүй. Зээлийн үлдэндэл төлбөрийг төлүүлэх болно өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-р хуудас/,
Гэрч М.М-н 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхнэрийн хамтаар Сүхбаатар сумаас Ерөө сум руу дүү Отгонбаяр гэх залуугийн гэрт очих гээд явсан юм. Тухайн үед манай эхнэр ******* өөрийн Toyota alphard затварын **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд суугаад явсан. 12 цагийн үед Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр Хайрган толгой гэх газрын ойролцоо явж байтал эсрэг урсгалаас 2 машин ирж явсан бөгөөд хойно нь явж байсан машин урд явж байсан машинаа гүйцэт түрүүлээд яваад өгсөн бөгөөд ард нь үлдсэн усан цэнхэр өнгийн Toyota harrier загварын хэрэгсэл өөрийн урсгалын зорчих хэсгээрээ явж байгаад манай машины явж байсан зорчих хэсгийн цагаан зураасыг гэнэт давж орж ирээд манай машины баруун талыг мөргөөд тухайн талын толь, гупер зэргийг хамаад аваад явсан. Уг мөргөлтийн улмаас манай машины дугуй хагараад жолоодлого алдаад явж байсан урсгалын эсрэг талын урсгалын замын хөвөө хэсэг рүү ороод хайлаас мод мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буух гэтэл машин минь баруун талаараа хайлаас мод мөргөөд унасан байсан учир гарч чадахгүй байсан. Тэгсэн харин замд явж байсан хүмүүс бид 2-ыг машинаас гаргаж өгсөн. Буугаад Машинаа харахад баруун талын эд анги нь бүхэлдээ эвдэрсэн байсан. Нөгөө мөргөсөн машин болохоор манай машины анх зорчиж явсан замын хөвөө хэсэг рүү ороод зогссон байсан. Мөн тухайн машины зүүн талын хамар хэсэг нь С эвдэрсэн байсан. Асфальтан зам дээр Toyota harrier загварын хэрэгсэл манай машины загаар зураас давж орж ирээд мөргөснийг нотлох мөр үүссэн байсан. Тухайн үедээ бол гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Нартай гэгээгтэй байсан. Манай машин зүүн талдаа хүрдтэй бөгөөд тухайн машин миний сууж явсан хэсгээр мөргөсөн тийм учир сайн харсан юм. Урагш харах үед яаг цагаан зураас даваад орж ирсэн. 60-70 км цагийн хурдтай явж байсан. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан Манай эхнэр 2012 онд жолоо төгсөөд түүнээсээ хойш тасралтгүй жолоо барьсан. Хэвийн явж байсан. Жолоочтой нийлээд 4 хүн зорчиж явсан. Тухайн машинд зорчиж явсан 2 хүнийг эмнэлэг аваад явсан. Ямар нэгэн үйлдэл гаргахын завдалгүй мөргөөд авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/,
Гэрч Ө.Н-н 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тус өдрийн 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Toyota alphard загварын **** СББ улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод нөхрийн хамтаар Сүхбаатар сумаас Ерөө сум чиглэлтэй явсан юм. Тухайн үед манай нөхөр урд талын зорчигчийн суудалж сууж явсан. Барагцаагаар 10 цагийн үед Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нарсан дунд явж байтал Дархан-Уул аймгаас Сүхбаатар сум чиглэлийн замаар өөдөөс 2 тээврийн хэрэгсэл ирж яваа харагдсан. Урд явсан тээврийн хэрэгсэл нь манай машинтай зөрөөд дараагийн машин нь өөрийн урсгалаар явж өнгөрөх биш манай машины явж байсан замын урсгал руу цагаан зураас давж орж ирээд миний машины жолоочийн эсрэг тал буюу зүүн тал хэсэг рүү гэнэт түк гэх чимээ гаргаад мөргөөд ороод ирсэн. Уг мөргөлтийн улмаас жолоодлого алдагдаад манай машин өөрийн зорчиж явсан урсгалын эсрэх талын урсгал руу буюу Дархан-Уул аймгаас Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттэй асфальтан замын хөвөө хэсэг рүү ороод мод мөргөөд зогссон Мөргөлтийн улмаас жолоодлого алдагдаад миний ухаан балартсан бөгөөд яаж яваад эсрэг талын урсгал руу орсон талаараач одоо мэдэхгүй байна. Манай нөхөр машинтай мөргөлдөх үед амандаа писдаа гэж хараагаад гайтай писдаа чинь мөрөөрөө явахгүй, өөдөөс машин гараад ирэх вий гэж байсан талаар маш сайн санаж байна. Манай машиныг эсрэг талын урсгалд зорчиж явсан машин мөргөх үед хамгаалах дэр шууд задраад нөхөр бид 2-ыг хамгаалсан тулдаа бид 2 амьд үлдсэн. Хөх цэнхэр өнгийн **** дах улсын дугаартай, Toyota harrier загварын тээврийн хэрэгсэл байсан. Цайвар өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл байсан шиг санагдаж байна. Өөрөөр сайн хэлж чадахгүй байна. Би тухайн үед 60-70 км цагийн хурдтай явж байсан. Осол болохоос яаг өмнө замын хагалбар 2 ширхэг нүхийг би дээгүүр нь дайраад гарсан. Ямар шалтгааны улмаас тойрч гараагүй дээгүүр нь дайраад гарсан юм гэхээр тийм ч тойроод гарахаар гүн нүх байгаа харагдаагүй. Тэглээч гэсэн би өөдөөс машин ирж байхад юу гэж тухайн нүхийг тойрч гарах үйлдэл хийх вэ дээ. Тийм зүйл байхгүй. Би тогтмол даралтны эм уудаг хүн байгаа юм. Гэхдээ зөвхөн орой унтхаасаа өмнө уудаг. Гадаа сайхан нартай байсан бөгөөд үзэгдэх орчин хэвийн байсан. Зам бүрэн харагдаж байсан. Яагаад манай машины зорчиж явсан урсгал руу орж ирсэн талаар мэдэхгүй байна. Гэнэт л манай урсгал руу машинтайгаа ороод ирсэн. Би тухайн машины жолоочийг нойрмоглоод манай машиныг мөргөсөн гэж бодож байна. Манай нөхөр энэ машин чинь писдаа манай урсгал руу ороод ирлээ шүүдээ гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэгээд л манай нөхөр хэлж дуусаагүй байхад л мөргөөд ороод ирсэн. Хариу үйлдэл үзүүлэхийн завдалгүй манай машиныг мөргөсөн. "Б" ангилалтай жолооч байгаа юм. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн жолооны сургуулийг төгсөж байсан. Миний мэдэж байгаагаар 1999 онд л жолооны сургууль төгсөж байсан 25 жил тасралтгүй жолоо барьж байна. Нэмж ярих зүйл гэх юм бол Цэнхэр өнгийн 69-50 дах улсын дугаартай, Toyota harrier загварын тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч нар нь намайг машина жолоодож яваагүй нөхрийг минь жолоодсон гэж гүтгээд байгаа юм аа. Яаг үнэндээ би дандаа машина жолоодож явсан. Манай нөхөр жолооддоггүй. Мөн осол болоод машинаасаа гарч байхад нөхөр бид 2-ыг Гэрэлмаа, Батболд гэх хүмүүс харсан. Тухайн 2 хүн намайг жолооч талын хаалгаар гарч ирсэн талаар сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р хуудас/,
Гэрч Ц.Г-н 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдрийн 10 цагийн үед би нөхөр Б-н хамтаар Сүхбаатар сумаас Улаанбаатар хот явж байсан. Шаамар сумын нарсан дунд явж байтал 2 машин осолдож байгаа харагдсан бөгөөд Дархан-Сүхбаатар чиглэлийн замд хамар нь урд зүг рүү харсан байдалтай тод мөргөөд зогссон хар өнгийн альфард загварын баруун талаас буюу жолооч талаас нь хүн гарах гээд хаалгаа нээж чадахгүй байхаар нь хаалгыг нь нээж өгөхөд дотроос нь махлаг бүдүүн эмэгтэй сууж байсан бөгөөд зорчигч талд нь нэг эрэгтэй суудлын бүстэйгээ сууж байсан. Тухайн хүмүүс бид нарыг ирэхэд дөнгөж осолдоод дууссан юм шиг байна лээ. Жолооны хүрдтэй талд махлаг эмэгтэй сууж явсан. Тэгэхээр тэр эмэгтэй л жолоодож явсан байна. нөгөө эрэгтэй хүн нь жолоочийн эсрэг талд сууж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас/,
Гэрч О.-н 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эхнэр Ц.Г-н хамтаар **** СЭА улсын дугаартай приүс 41 загварын тээврийн хэрэгсэлтэй 10 цаг өнгөрч байхад Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлд хатуу хучилттай замаар Шаамар сумын нарсан дунд явж байхад цэнхэр өнгийг харрер загварын тээврийн хэрэгсэл осолд орсон байдалтай миний зорчиж явсан замын урсгал руу эсрэг зүг рүү буюу өөдөөс харсан зогсож байсан. Тэгээд цааш явахад хар өнгийн альфард загварын машин Дархан-Сүхбаатар замын хэсэгт ертөнцийн зүгээр урагш хамар хэсэг нь харсан байдалтай моп мөргөөд зогсож байхаар нь машинаа зогсоогоод туслах гээд очиход тухайн машины жолооч талаас махлаг бүдүүн эмэгтэй гарч ирэх гээд чадахгүй болохоор нь хаалгыг нь татаж онгойлгоод тухайн эмэгтэйг гаргаж өгсөн. Махлаг бүдүүн эмэгтэй жолоодож явсан яагаад гэвэл жолооч талаас бууж ирсэн. Хамт явж байсан эрэгтэй нь жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-11-р хуудас/,
Гэрч Ж.Н-н 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Осол болсон газар анх очоод анх мөргөлдсөн гэх цэгийг жолооч Б, Н нараар заалгахад Н нь зорчих хэсгийн баруун буюу Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн замыг заасан харин жолооч Б нь замын голын тасархай зураас хэсэгт заасан. Жолооч нарын заасан цэг нь зөрсөн тул осол болсон газрыг шинжээч Мөнх-Эрдэнийн хамт нягталж үзэхэд тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсгийн зорчих хэсэг дээр үүссэн хэлтэрхий, тээврийн хэрэгслийн доод хэсэгт тогтож наалдсан байсан шороо унасан байгаа байдал, 2 тээврийн хэрэгслийн дугуйн мөрний замд үүссэн ул мөр зэргийг үндэслэж анх мөргөлдсөн "А" цэгийн тогтоосон. Олсын зураг дээр зурсан байгаа дугуй мөр нь "А" цэгээс үүсээд замын нөгөө урсгалд орсон байгаа юм. Мөн тухайн дугуйн мөрийг шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлтээс харж болно. Тухайн мөр нь Toyota harrier загварын тээврийн хэрэгслийн мөр байгаа юм. "А" цэгээр заасан хэсэгт осол гаргаад тухайн зорчих хэсгээс гарч явж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/,
Гэрч Б.Б-н 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлын газрын Д, Ч нар жолоочтой машин түрээслээд Улаанбаатар хотоос өглөө 06 цагийн үед гараад 09 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан суманд ирээд, намайг аваад бид нар 09 цаг 50 минутын үед Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум чиглэлтэй хөдөлсөн. Жолооч нь Багийн гэх хүн байсан. Машины урд талын зорчигчийн суудалд ******* арын суудал би Д-н хамтаар сууж явсан. 11 цаг 40 минутын үед Түшиг сум руу салдаг хэсэг дөхөөд нарсан дунд явж байтал Д эгч Баагий гэх хүнд хандан наад өөдөөс ирж байгаа машин чинь ямар их цагаан зураас руугаа шахаж явдаг юм бэ? Баруун тал руугаа дараач гээд Баагийн ахад хэлээд орилтол манай машин Сүхбаатар сум чиглэлээс ирж байсан хар өнгийн alphard загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Миний бодлоор тухайн хар өнгийн alphard загварын машин замын цагаан зураас давж орж ирээд манай машиныг мөргөсөн гэж бодож байна. Яагаад гэвэл тэр машины явж байсан замын урсгалд 2 том нүх байсан бөгөөд тухайн машин нүх тойрч байгаад манай машиныг мөргөсөн гэж бодож байна. Гэхдээ би яаг замын цагаан зураасыг давж орж ирээд манай машиныг мөргөсөн талаар хараагүй. Д эгч харсан байх тэрээр зам руу хараад явж байсан. Бүгдээрээ хамгаалах бүсээ зүүсэн байсан яагаад гэвэл манай ажлаас заавал хамгаалах бүсээ зүү гэдэг. Б-н эхнэр нь манай байгуулагатай хамтарч ажилладаг байгууллагын хүн байгаа юм. Тэгээд би болон Ч, Д нар түүнийг бага зэрэг мэдэж байгаа юм. Дэ гэч Б ахад баруун тал руу дараач гэж хэлэх үед Батжаргал ах жолооны хүрдээ баруун тийш дарсан боловч өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Хурдаа хассан эсэх талаар мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэн нэгэн саад болсон зүйл байхгүй. Alphard загварын машин зорчиж явсан хэсэгт 2 том нүх байсан. Манай машины зорчиж явсан хэсэгт ямар нэг нүх, эвдрэлтэй зүйл байгаагүй. Нартай үзэгдэх орчин хэвийн байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-р хуудас/,
Гэрч Ц.М-н 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдөр би орон нутгийн замд хяналт шалгалтаар ажиллаж байсан юм. Тэгсэн 102-оос "Шаамар 6" орчим зам тээврийн осол гарсан байна яаралтай очиж хэргийн газрын хамгаалалт ав гэж хэлсэн. Осол нь "Шаамар 6" дээр байрлах "Сод Монгол" шатахуун түгээх станц өнгөрөөд орон нутгийн төв алфальтан зам дээр болсон байсан. Харриер загварын машин нь Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн замын хөвөө хэсэгт хойд зүг рүү харсан байдалтай алфхард загварын машин Улаанбаатар хотоос Сүхбаатар сум чиглэлийн замд урд зүг рүү харсан байдалтай мод мөргөөд зүүн талаараа хажуулдаад унасан байсан. Алфхард загварын машин нь Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн замаар харриер загварын машин нь Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн замаар явж байсан нь тогтоогдсон. Хараг болсон гах газрыг нягталж үзэхэд харриер загварын машины дугуйн тод үүссэн шинь мер нь нь алфхард загварын машины зорчиж явсан хэсгээс гараад өөрийнх зорчиж явсан хэсэг руу орж байгаа харагдсан. Тухайн мөр шинээр үүссэн их тод мөр байсан. Тагаад би харриер машины жолоочид хандан таны машины дугуйн мөр алфхард загварын машины зорчиж явсан хэсгээс гарч явж байгаа нь харагдаж байна та урсгал сөрж орсон байна гэхэд тэрээр надтай үг дугараагүй. Алфхард машины жолооч болохоор харриер машины жолоочид хандан чи урсгал сөрж орж ирээд осол гаргасан гээд хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь тухайн эмэгтэйд хандан та хэрүүл маргаан үүсгээд хэрэггүй замын байцаагч, шинжээч нар ирээд үзлэг хийгээд бүх зүйл тодорхой болно гэж хэлсэн. Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн замаас Улаанбаатараас Сүхбаатар сум чиглэлийн зам руу гарсан шинээр үүссэн их тод мөр байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-р хуудас/,
Гэрч Ж.Н-н 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэргийн газрын схем зураг дээр зорчих хэсгийн голын тасархай зурааснаас ертөнцийн зүгээр баруун тийш "А" цэг хүртэл хэмжилт хийхэд 19 см байсан. Гэхдээ схем зураг дээр хэмжилтийг тэмдэглэх гэхэд зай байхгүй байсан учир хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр 19 см гэж тэмдэглэсэн. Схем зураг дээр байгаа 0,9 м гэсэн хэмжээ нь дугуйн мөрний уртыг заасан тэдэглэгээ юм. Дугуй мөр нь "А" цэгээс үргэлжлэн эсрэг талын урсгал руу гарч явж байгааг схем зураг дээр тэмдэглэсэн байгаа. Энэ нь мөн хэргийн газрын үзлэгийн зураг дээр тодорхой харагдаж байгаа. Дугуйн мөр нь шинээр үүссэн дээр өөр тээврийн хэрэгсэл дээгүүр нь дайран гарсан юм байхгүй, шороо тоос тогтоогүй, харлаж тогтсон шинэ мөр байсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл өөрчлөхгүй, осол гарахад нөлөөлөхгүй, гүнзгий биш асфальтны өнгөн хэсэг нь бага зэрэг хууларсан байсан учир тусгаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-р хуудас/,
Шинжээч Г.Ц-н 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Ганцхан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээр биш, мөн ослын газрын үүссэн ул мөр, эд мөрийн баримт, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд дээр үндэслэж ослын нөхцөл байдлыг сэргээн тогтоох шинжилгээ хийгддэг. Шинжилгээнд ирүүлсэн 243100164 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэж тусгай мэдлэгийн хүрээнд хамтарч ажиллан дүгнэлт гаргасан. Тэгэхээр ганцхан эвдрэл гэмтлээр ослыг сэргээн тогтоох боломжгүй" гэх мэдүүлэг /2-р хх 137-138-р хуудас/,
Монгол улсын зөвлөх инженер Ч.Ж-н 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №48 дугаартай:
“....Хариулт 1. Тоёота Хариер маркийн *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Тоёота Альфард маркийн *** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мен.
Хариулт 2. Тоёота Хариер маркийн 6950ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтыг зөрчжээ. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт 11.2 Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт 11.3
Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт 11.6 Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Хариулт.3 Тоёота Хариер маркийн **** АХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болжээ.
Хариулт.4 **** овогт ***** Б (****) нь **** дугаартай BCDEM ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй тул Тоёота Хариер маркийн 6950ДАХ тээврийн хэрэгслийг жолоодох боломжтой. **** овогт Ө-н Н нь (*****) нь 177952 дугаартай В ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй тул Тоёота Альфард маркийн **** СББ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох боломжтой
Хариулт.5 Ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад материалаас харвал Тоёота Хариер маркийн 6950ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээр дурьдсан заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-124-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “....Б.Б -н биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 132-133-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4655 дугаартай: “...С.Д -н биед зүүн 2,4,5,7-р хавирганы хугарал, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 137-138-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4653 дугаартай: “...Н.Ч-н биед зүүн тав, зургаа дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажуу талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 144-145-р хуудас/,
Ашидбилгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №125 дугаартай: “...Альфард маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 42,675,000 төгрөг ....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 153-161-р хуудас/,
Ашидбилгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №644 дугаартай: “...Тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 9,728,000 төгрөг ....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 163-166-р хуудас/,
Алтан жолоо ХХК-ийн шинжээч Ш.Б-н 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаартай: “...Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулаж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслэлийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслэлийн хурдаас шууд хамааралтай юм. Toyota Alphard маркийн Хар өнгийн *** СБА Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болхоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгсллийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системний ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 6. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. Уг материалд 36 ширхэг зураг хавсаргав....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 176-180-р хуудас/,
Алтан жолоо ХХК-ийн шинжээч Ш.Б-н 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №28 дугаартай: “...Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулаж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598.2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслэлийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслэлийн хурдаас шууд хамааралтай юм. Toyota Harrier маркийн Цайвар хөх өнгийн *** ДАХ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болхоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. . Тээврийн хэрэгсллийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдхэд нөлөөлөх зүйлгүй. 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системний ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн жолооч верев тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 183-186-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн шинжээч С.С, Д.Я, Б.М нарын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №150 дугаартай: “...Toyota harrier маркийн *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл toyota alphard маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн. Toyota harrier маркийн *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б, toyota alphard маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Н нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч Н.Б, Ө.Н нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна. Toyota harrier маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******, toyota alphard маркийн ***** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Н нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Toyota harrier маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, /11,3-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. Тухайн осол гарах үед хийсэн хэмжилтийн А цэгийг шинжээчид тодорхойлох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 206-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2400 дугаартай: “...Шинжилгээнд тээврийн хэрэгслүүд ирүүлээгүй тул мөргөлдсөн гэх өнцгийг Toyota Harrier маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн зүүн булан хэсэг, зүүн их гэрэл, зүүн урд талын дугуй, обуд, салхины шил, зүүн урд хаалга, зүүн толь, зүүн хаалганы нугас, салхины шилний зүүн хажуу багана, зүүн урд далбаа зэрэг эд ангиудад үүссэн эвдрэл гэмтлээр Toyota Alphard маркийн *** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зүүн урд хажуу хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.
Toyota Alphard маркийн *** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд их гэрэл, урд бамбай, зүүн хагас гол, зүүн урд амортизатор, зүн гар, бо тэнцүүлэгч, зүүн урд далбаа, зүүн урд хажуугийн гурвалжин шил зэрэг эд ангид эвдрэл гэмтэл үүссэн зүй тогтол, шинж тэмдэгт үндэслэн зүүн урд хажуу хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.
Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалын нотлох баримтуудад үндэслэн зам тээврийн осол хэрэгт 2 тээврийн хэрэгслүүд зүүн урд хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх үеийн байрлалыг зураг №17-д тоймлож харуулсан.
Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд хэргийн газарт "А" цэгийн орчим шороо мэт зүйл үүссэн нь 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед тухайн тээврийн хэрэгслүүдийн явах эд ангид наалдсан байсан шавар, шороо нь доргилт, механик үйлчлэлийн нөлөөгөөр цацагдан унаж үүссэн байх тул түүний гол хэсэгт тээврийн хэрэгслүүд анх тулсан "А" цэг гэж үзэж, Toyota Harrier маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын тэнхлэгийн тасархай шугамыг зүүн талаас баруун тийш давж, эсрэг урсгалд орж мөргөлдсөн гэж үзэх үндэслэлтэй.
******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. 7. Н.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. Хэн буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 226-237-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №128 дугаартай: “...Шинжилгээнд хүргүүлсэн "0264010Y7R_* дугаартай "AIR BAG SENSOR" төхөөрөмж нь шинжилгээнд тэмцэнэ. 2 0264010Y7R_ * дугаартай AIR BAG SENSOR-т хадгалагдсан мэдээллээр сүүлийн 5 секундэд тоормосны дөрөө гишгэгдсэн, 74-ээс 64 км/цагийн хурдтай явж байсан байна. Жолооны хүрдний байрлал илэрсэнгүй... гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-иын 147-148-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЕГ0225/126 дугаартай: “...Toyota Alphard маркийн **** СББ улсын дугаартай автомашины "Air bag sensor нь шинжилгээнд тэнцэнэ. "Air bag sensor"-д ослын талаарх мэдээлэл бичигдсэн байна. Toyota Alphard маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мергелт авсан мөчөөс өмнөх -4,85 секундэд тээврийн хэрэгсэл нь 73км/цаг хурдтай явснаас ослын 0,0 секунд хүртэл 72 км/цаг хүртэл хурдтай мөргөлт авсан, хөдөлгүүрийн эргэлт 1300 RPM байдалтай хаазтай, хурдны хайрцаг "D" горимд, ослоос өмнө тоормос гишгээгүй, жолооны хүрд 1,5 degrees буюу 1,5 градусаас 0,35 секундэд -3 градус, 0 буюу мөргөлт авах үед -22,5 градус буюу зүүн дарсан мэдээлэл нь мөргөлдөх үед дугуйнд урдаас хойш шахагдах үед жолооны хүрд дарагдсан байх үндэслэлтэй мэдээлэлтэй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2р хх-ийн 158-159-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183 дугаартай: “...Н.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 212-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай: “...М.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 217-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 157 дугаартай: “...Ө.Н-н биед баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 223-224-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /1-р хх-ийн 06-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07-20-р хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 21-27-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 28-34-р хуудас/,
Осол болсон газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 35-38-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 19-20-р хуудас/,
Хохирогч Н.Ч-н хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /2-р хх-ийн 23-24-р хуудас/,
Хохирогч Н.Ч-н сарын цалин 2,496,000 төгрөг гэж тодорхойлсон *** ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 25-р хуудас/,
Хохирогч Н.Ч-с хохирол төлбөрт гаргаж өгсөн баримтууд /2-р хх-ийн 26-27-р хуудас/,
Хохирогч С.Д-н хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /2-р хх-ийн 29-р хуудас/,
Хохирогч С.Д-н сарын цалин 2,288,000 төгрөг гэж тодорхойлсон **** ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 30-р хуудас/,
Хохирогч С.Д-с хохирол төлбөрт гаргаж өгсөн баримтууд /2-р хх-ийн 31-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Н-с гаргаж өгсөн зээлийн гэрээгээр автомашин авсан гэх баримтууд /2-р хх-ийн 33-53-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Н-н мэдүүлгийг харуулсан зураглал /2-р хх-ийн 108-110-р хуудас/,
Хохирогч Н.Ч-н мэдүүлгийг харуулсан зураглал /2-р хх-ийн 111-112-р хуудас/,
Хохирогч С.Д-н мэдүүлгийг харуулсан зураглал /2-р хх-ийн 113-114-р хуудас/,
Гэрч М.М-н мэдүүлгийг харуулсан зураглал /2-р хх-ийн 115-116-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай /2-р хх-ийн 119-121-р хуудас/,
Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай /2-р хх-ийн 124-131-р хуудас/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас Монгол улсын зөвлөх инженер Ч.Жамбалнямбуугийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №48 дугаартай дүгнэлт,
Дархан-Уул аймгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн шинжээч С.С, Д.Я, Б.М нарын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №150 дугаартай дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Тодруулбал: Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад “...Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ...” гэж заасан ба тус зүйлийн 8.2 дахь заалтад “...Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна:
8.2.1.тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн;
8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч;
8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн;
8.2.4.мэргэжлийн байгууллага...” гэж,
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад “...Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан зөвлөл нь тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон эрдэмтдийн төлөөлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээд болон шүүх шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
11.3.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, дүгнэлтийн маягт олгоно.
11.4.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн дараах шаардлагыг хангасан байна:
11.4.1.мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
11.4.2.шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх;
11.4.3.мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх;
11.4.4.сэтгэц, зан үйлийн эмгэггүй байх;
11.4.5.ял шийтгэлгүй байх;
11.4.6.тусгай мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх...” гэж хуульчилжээ.
Үүнээс авч үзвэл шинжээч Ч.Ж, С.С, Д.Я, Б.М нар нь тусгай мэдлэг бүхий хүн байх ба дээрх хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тэдгээрийн гаргасан дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.
Бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
3. Хэргийн үйл баримтын талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан, эх сурвалжийг нь магадлах аргаар шинжлэн судлахад хэрэгт дараах үйл баримт тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь хавтаст авагдаж шүүх хуралдаанаар талуудаас шинжлэн судалсан хохирогч Н.-н мэдүүлэг /1-р хх-ийн 60, 62-р хуудас/, хохирогч *******гийн мэдүүлэг /1-р хх-ийн 65, 67-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ө.Н-н мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/, гэрч М.М-н мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/, гэрч Ө.Н-н мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р хуудас/, гэрч Ц.Г-н мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас/, гэрч О.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 110-11-р хуудас/, гэрч Ж.Н-н мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/, гэрч Б.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 115-р хуудас/, гэрч Ц.М-н мэдүүлэг /2-р хх-ийн 132-р хуудас/, гэрч Ж.Н-н мэдүүлэг /2-р хх-ийн 134-р хуудас/, шинжээч Г.Ц-н мэдүүлэг /2-р хх 137-138-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 132-133-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4655 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 137-138-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4653 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 144-145-р хуудас/, Ашидбилгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №125 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 153-161-р хуудас/, Ашидбилгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №644 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 163-166-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2400 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 226-237-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №128 дугаартай дүгнэлт /2-р хх-иын 147-148-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЕГ0225/126 дугаартай дүгнэлт /2р хх-ийн 158-159-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 07-20-р хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 21-27-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 28-34-р хуудас/, осол болсон газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 35-38-р хуудас/ зэрэг баримтаар тогтоодож байна.
4. Хууль зүйн дүгнэлт:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг А0402 дугаартай авто замын тужийн нарсны хэсэгт Тоёота Харриер /Toyota harrier/ маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсөний улмаас Ө.Н-н жолоодож явсан Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч С.Д-н эрүүл мэндэд зүүн 2,4,5,7 дугаар хавирганы хугарал, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Н.*******ын эрүүл мэндэд зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажуу талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, иргэн Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Ө.Н-н Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн ***** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 45.155.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулиар тодорхойлохоор байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4655 дугаартай дүгнэлтээр *******гийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4653 дугаартай дүгнэлтээр Н.Ч-н биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тус тус тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж тус тус заасан.
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгчөөс “...А цэгийг үндэслэлтэй тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, Альфард маркийн машин урсгал сөрсөн байх магадлалтай, зорчих хэсгийн нүхний талаар дурдаагүй, тээврийн хэрэгслийн шороо болон дугуйн мөрийг харьцуулан шинжлээгүй байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж гэм буруугийн талаар мэтгэлцсэн.
Шинжээч Г.М-н “...А цэгийг тогтоохдоо гэрэл зургийн үзүүлэлт, зорчих хэсэгт байх шороон мөрийг тулгуурлан тогтоосон. А цэгийг тогтооход тооцооллын арга зүй ашиглах үндэслэл байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тулгуурлан тусгай мэдлэг болон ажиглалтын аргыг ашигласан. Автомашины хийн дэрний удирдлагын компьютерыг уншуулж үзэхэд манай төхөөрөмжөөр 4,7 секундээс авхуулан ослын үйл явц бичигдэж эхэлсэн байна. 4,7 секундэд тээврийн хэрэгсэл 74 км цагийн хурдтай явж байсан байна. 3,7 секундэд 72 км цаг хурдтай, 1,7-д секундэд 68 км цаг, 0,2 секундэд 66 км цагийн хурдтай тус тус явсан байна. Энэхүү программ хангамж дээр маань 0 буюу осол гэх цэгийг зааж өгч байдаг 4,7 секундээс авхуулаад 0 хүртэл гишгэсэн байна гэдгийг харуулж байна. Хариар маркийн машиныг CDR 900 төхөөрөмжөөр уншуулахад жолооны хүрдний байрлал хүрдний байрлал бичигдээгүй байсан, бичигдсэн хэсгийг зураг 4 дээр харуулсан байна. Улаан цэгээр харуулсан буюу зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн гэж харуулсан байна. Мөн таны асууснаар А цэг үндэслэлтэй юу гэсэн асуултад хариу хэлье тэр дээр бол тоо тооцооллын аргаар хариулах боломжгүй криминалистикийн буюу ул мөрөн дээр бэхжүүлж авч байгаа зүйл. Мөн бид нар хавтаст хэргийн материал дээр тулгуурлаж хийсэн. Түүнээс ослын газар очиж үзсэн шинжилгээ биш гэв. Мөргөлтөөс заавал хариер машины зүүн гэрэл бүтэн орно гэсэн үг биш. Зүүн урд талын далбай, гупер, хаалга тэр чигтээ орсон байгаа. Урд гупер хажуу талаараа хагараад орж ирсэн...” гэх мэдүүлэг
Шинжээч С.Д-н “...1 градусаас 3 градус гэдэг бол огцом өөрчлөлт биш. 22 бол арай илүү огцом дарсан байдалтай ч юм уу би дүгнэлтдээ бичсэн байгаа л даа. Мөргөлдөх үед зүүн талаараа мөргөлдсөн, дугуйнд урдаасаа хүч үйлчлэх үед дугуй урдаасаа хойш шахагдаж зүүн тийшээ огцом дарагдсан, мөргөлт авах үед үрүүл дарагдсан мэдээлэл хамт бичигдсэн байгаа юм. 3 градус гэдэг бол жолооны хүрдний хувьд огцом дарсан даралт биш шүү. Ямар ч хүн үрүүлээ бариад явж байхад 1-3 градусын хөдөлгөөн байж болно. Өндөр хурдтай явахад бага зэргийн градус их нөлөө үзүүлэхээс биш таны ярьж байгаа шиг тийм аймар зөрүү байхгүй гэв. Ер нь бол машин зүүн урд талаараа мөргөлдөхөд 2 машин хоёулаа үрүүл дээрх хүч нь зүүн дарагдах нь тодорхой. Мөргөлдөөд зогсож байгаа талын дугуй руу дарагдах нь бүх төрлийн физикийн хууль үйлчлээд үрүүл дарагдана. Дугуй дугуйгаараа мөргөлдөөд дугуйнаас хүч үйлчилнэ гэсэн ойлголт биш шүү. Зүүн талын дугуйн дээрээ огцом мөргөлдөхөд тэр дугуй зогсох хүч үйлчлэх үед аль аль талын үрүүл зүүн дарагдана. Би тэр талаас нь хэлж байгаа юм. Дугуй дугуйгаараа мөргөлдөх гэсэн ойлголт би яриагүй. Урагшаа чиглэлтэй тэмүүлээд өнхөрч байгаа дугуйнд зүүн урд талаас ирсэн хүч дугуйнд ч гэсэн адилхан урдаас хойшоо зогсоож байгаа мэт юманд тулж байгаа мэт хүч үйлчлээд ирж байна гэсэн үг шүү дээ. Шууд утгаараа зөвхөн дугуйн дээр очиж мөргөнө гэсэн ойлголт биш. Нэг чиглэлт хүчтэй эргэлттэй явж байгаа зүйлийг ямар нэг өөр зүйл ирээд зогсооно гэдэг бол баруун талын дугуй бол энерци хадгалаад урагшаа тэмүүлээд явж байгаа зүүн тал бол бараг шахуу зогсож байгаа юм. Тэгэхээр зүүн талын дугуйнд хойш чиглэлтэй хүч үйлчилж байна гэдгийг би ярьж байна. Шууд утгаар битгий ойлго оо зүүн тал нь хатуу зүйл мөргөхөөр баруун тал нь урагшаа явдгаараа тэмүүлэлтэй явна. Зүүн тал нь хойш чиглэлтэй зогсож байгааг ярьж байна. Автомашин чинь эйр байгтай. Эйр байг яахаар задардаг вэ? мэдрэгч байгаа мэдрэгч дээр маш хүчтэй мөргөлт авсан үед мэдээлэл бичиж байхад зогсоно. Цикл бичигдээд явж байгаа, хар хайрцаг л гэсэн үг. Эйр баг дээр хүчтэй мөргөлт авлаа, мэдээлэл тасалдана. Тэрнээс хойш машин зогсох хүртэл хамаагүй. Хамгийн сүүлчийн эйр байг дээр хүчтэй мэдээлэл авахад мэдрэгч дээр хүчтэй мөргөлт авахад мөргөлт авсан цэг дээр л тасарна. Мөргөлт авлаа үрүүл тухайн мөчид 22 градус дээр гэж байна магадгүй 22 градусаас илүү дарагдаж болно. Тухайн үед таслагдсан мэдээлэл нь 22 градус. Мэдээллийг хойшоо байна гэж яриад байна тийм зүйл байхгүй яг мөргөлт авах хүртэл санаад өмнөх 5 секундээ санаад тэрнээс хойшоо тасалддаг гэсэн үг. Жолооны механизм гэдэг бол өөрөө нэг цул юм. Дугуйны эргэлт дээр мэдэрч байгаа мэдрэгч байгаа үрүүл эргүүлэхэд уян холбоос дээр байдаг мэдрэгч гэж байгаа энэ 2 нь 2 өөр бичигдэж байгаа гэхдээ адилхан зааж байх ёстой, үрүүлийн удирдлагаас таны машин хаашаа явахыг тодорхойлж байгаа үрүүлийнхийг бичиж байгаа. Тэнхлэг тохиргоогүй өөр бусад зүйл нь иор раят дээр өөрчлөлт өгөх боломжтой. Машины компьютер дээр бичигдэж байдаг хар хайрцаг л гэсэн үг. Онгоцны хар хайрцагтай адилхан гэсэн үг. Тухайн үед машинуудаас хамааралтай өөр өөр үзүүлэлт гарч ирдэг. Машин машинаас хамааралтай пробокс машинд 4-5 үзүүлэлт гардаг ланд машинд 22 үзүүлэлт гардаг. Ийм км цагийн хурдтай явж байгаад мөргөлт авахад ийм км цагийн хурдтай байна гэдгийг бичдэг Би өөрийнхөө дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. CDR төхөөрөмж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвхөн төрийн байгууллага болон том машины ослын шалтгааныг тогтоодог энэ бол зөрдөггүй аль ч улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
Тээврийн хэрэгсэл 72 км цагийн хурдтай явахад 1,5-с -3 хүртэл үрүүл хөдлөхөд хөдөлгөөнд бол нөлөөлөхгүй гэж хэлж чадна. Босоо болон хөндлөн чиглэлд хуваагаад градусаар нь шугам тавиад хэмжээд үзэхэд 1-3 бол маш бага хөдөлгөөн, бараг хөдлөөгүйтэй ялгаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Н-н 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Осол болсон газар анх очоод анх мөргөлдсөн гэх цэгийг жолооч Батжаргал, ******* нараар заалгахад Н нь зорчих хэсгийн баруун буюу Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн замыг заасан харин жолооч Батжаргал нь замын голын тасархай зураас хэсэгт заасан. Жолооч нарын заасан цэг нь зөрсөн тул осол болсон газрыг шинжээч М-н хамт нягталж үзэхэд тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсгийн зорчих хэсэг дээр үүссэн хэлтэрхий, тээврийн хэрэгслийн доод хэсэгт тогтож наалдсан байсан шороо унасан байгаа байдал, 2 тээврийн хэрэгслийн дугуйн мөрний замд үүссэн ул мөр зэргийг үндэслэж анх мөргөлдсөн "А" цэгийн тогтоосон. Олсын зураг дээр зурсан байгаа дугуй мөр нь "А" цэгээс үүсээд замын нөгөө урсгалд орсон байгаа юм. Мөн тухайн дугуйн мөрийг шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлтээс харж болно. Тухайн мөр нь Toyota harrier загварын тээврийн хэрэгслийн мөр байгаа юм. "А" цэгээр заасан хэсэгт осол гаргаад тухайн зорчих хэсгээс гарч явж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-р хуудас/,
Гэрч Ж.Н-н 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэргийн газрын схем зураг дээр зорчих хэсгийн голын тасархай зурааснаас ертөнцийн зүгээр баруун тийш "А" цэг хүртэл хэмжилт хийхэд 19 см байсан. Гэхдээ схем зураг дээр хэмжилтийг тэмдэглэх гэхэд зай байхгүй байсан учир хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр 19 см гэж тэмдэглэсэн. Схем зураг дээр байгаа 0,9 м гэсэн хэмжээ нь дугуйн мөрний уртыг заасан тэдэглэгээ юм. Дугуй мөр нь "А" цэгээс үргэлжлэн эсрэг талын урсгал руу гарч явж байгааг схем зураг дээр тэмдэглэсэн байгаа. Энэ нь мөн хэргийн газрын үзлэгийн зураг дээр тодорхой харагдаж байгаа. Дугуйн мөр нь шинээр үүссэн дээр өөр тээврийн хэрэгсэл дээгүүр нь дайран гарсан юм байхгүй, шороо тоос тогтоогүй, харлаж тогтсон шинэ мөр байсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл өөрчлөхгүй, осол гарахад нөлөөлөхгүй, гүнзгий биш асфальтны өнгөн хэсэг нь бага зэрэг хууларсан байсан учир тусгаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-р хуудас/,
Шинжээч Г.Ц-н 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Ганцхан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээр биш, мөн ослын газрын үүссэн ул мөр, эд мөрийн баримт, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд дээр үндэслэж ослын нөхцөл байдлыг сэргээн тогтоох шинжилгээ хийгддэг. Шинжилгээнд ирүүлсэн 2*****4 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэж тусгай мэдлэгийн хүрээнд хамтарч ажиллан дүгнэлт гаргасан. Тэгэхээр ганцхан эвдрэл гэмтлээр
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2400 дугаартай: “...Шинжилгээнд тээврийн хэрэгслүүд ирүүлээгүй тул мөргөлдсөн гэх өнцгийг Toyota Harrier маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн зүүн булан хэсэг, зүүн их гэрэл, зүүн урд талын дугуй, обуд, салхины шил, зүүн урд хаалга, зүүн толь, зүүн хаалганы нугас, салхины шилний зүүн хажуу багана, зүүн урд далбаа зэрэг эд ангиудад үүссэн эвдрэл гэмтлээр Toyota Alphard маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зүүн урд хажуу хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.
Toyota Alphard маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд их гэрэл, урд бамбай, зүүн хагас гол, зүүн урд амортизатор, зүн гар, бо тэнцүүлэгч, зүүн урд далбаа, зүүн урд хажуугийн гурвалжин шил зэрэг эд ангид эвдрэл гэмтэл үүссэн зүй тогтол, шинж тэмдэгт үндэслэн зүүн урд хажуу хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.
Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалын нотлох баримтуудад үндэслэн зам тээврийн осол хэрэгт 2 тээврийн хэрэгслүүд зүүн урд хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх үеийн байрлалыг зураг №17-д тоймлож харуулсан.
Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд хэргийн газарт "А" цэгийн орчим шороо мэт зүйл үүссэн нь 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед тухайн тээврийн хэрэгслүүдийн явах эд ангид наалдсан байсан шавар, шороо нь доргилт, механик үйлчлэлийн нөлөөгөөр цацагдан унаж үүссэн байх тул түүний гол хэсэгт тээврийн хэрэгслүүд анх тулсан "А" цэг гэж үзэж, Toyota Harrier маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын тэнхлэгийн тасархай шугамыг зүүн талаас баруун тийш давж, эсрэг урсгалд орж мөргөлдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Ө.Н нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. 7. Н.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. Хэн буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 226-237-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №128 дугаартай: “...Шинжилгээнд хүргүүлсэн "0264010Y7R_* дугаартай "AIR BAG SENSOR" төхөөрөмж нь шинжилгээнд тэмцэнэ. 2 0264010Y7R_ * дугаартай AIR BAG SENSOR-т хадгалагдсан мэдээллээр сүүлийн 5 секундэд тоормосны дөрөө гишгэгдсэн, 74-ээс 64 км/цагийн хурдтай явж байсан байна. Жолооны хүрдний байрлал илэрсэнгүй... гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-иын 147-148-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЕГ0225/126 дугаартай: “...Toyota Alphard маркийн ***** СББ улсын дугаартай автомашины "Air bag sensor нь шинжилгээнд тэнцэнэ. "Air bag sensor"-д ослын талаарх мэдээлэл бичигдсэн байна. Toyota Alphard маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мергелт авсан мөчөөс өмнөх -4,85 секундэд тээврийн хэрэгсэл нь 73км/цаг хурдтай явснаас ослын 0,0 секунд хүртэл 72 км/цаг хүртэл хурдтай мөргөлт авсан, хөдөлгүүрийн эргэлт 1300 RPM байдалтай хаазтай, хурдны хайрцаг "D" горимд, ослоос өмнө тоормос гишгээгүй, жолооны хүрд 1,5 degrees буюу 1,5 градусаас 0,35 секундэд -3 градус, 0 буюу мөргөлт авах үед -22,5 градус буюу зүүн дарсан мэдээлэл нь мөргөлдөх үед дугуйнд урдаас хойш шахагдах үед жолооны хүрд дарагдсан байх үндэслэлтэй мэдээлэлтэй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2р хх-ийн 158-159-р хуудас/ зэрэг нотлох баримтаар өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Дээрх шинжээчийн дүгнэлт, А цэгийг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нэг нь нөгөөтэйгөө агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээ бүхий байдал үүсгээгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.
Иймд шүүгдэгч Н.Б нь Тоёота Харриер /Toyota harrier/ маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсөний улмаас Ө.Н-н жолоодож явсан Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Д, Н.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Д, Н.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Үүнээс хохирогч С.Д эмчилгээтэй холбоотой 416.709 төгрөг, ажилгүй байсан 1 сарын хугацааны дундаж цалин хөлс 2.288.000 төгрөг, хохирогч Н.Ч эмчилгээтэй холбоотой 514,564 төгрөг, ажилгүй байсан 1 сарын хугацааны дундаж цалин хөлс 2.496.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б эмчилгээтэй холбоотой 845,340 төгрөг, ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин дундаж цалин хөлс 2.200.000 төгрөгийн цалин хөлс нэхэмжилсэн.
Иргэний нэхэмжлэгч Ө.Н-н Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн **** СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 45.155.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Иргэний нэхэмжлэгч “Нэт капитал” ХХК-ний зээлийн ахлах эдийн засагч М.Б зээлийн гэрээтэй холбоотой 8.030.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг шүүгдэгч Н.Б-с нэхэмжилсэн.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.Д нь 416.709 төгрөгийн, хохирогч Н.Ч нь 514.564 төгрөг буюу нийт 939,501 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан зэрэг хохирол хор уршиг тус тус учирсан нь холбогдох баримтаар тогтоогдсон.
499.1 “…Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй…”,
505.1 “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...”
510.1 “…Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө…” гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-с 47.871.114 төгрөг гаргуулж, хохирогч С.Д-д 416.709 төгрөг, хохирогч Н.Ч-д 514,564 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 845,340 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Н-д 45.155.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 939.501 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Харин хохирогч С.Д ажилгүй байсан 1 сарын хугацааны дундаж цалин хөлс 2.288.000 төгрөг, хохирогч Н.Ч ажилгүй байсан 1 сарын хугацааны дундаж цалин хөлс 2.496.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин дундаж цалин хөлс 2.200.000 төгрөгийн цалин хөлс нэхэмжилснийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт лист олгосон эсэх, 50 хувийн цалин авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний нэхэмжлэгч “Нэт капитал” ХХК-ний зээлийн ахлах эдийн засагч М.Б нь Тоёота Харриер /Toyota harrier/ маркийн **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр байдаг. Н.Б нь зээлийн гэрээний дагуу 8.030.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг шүүгдэгч Н.Б-с нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б нь зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу явагдаж байгаа талаар мэдүүлсэн ба Нэт капитал ХХК, Н.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан байх ба тус зээлийн гэрээний үүрэг дууссан эсэх, зээлийн гэрээг цуцалсан эсэх тодорхойгүй, барьцаа хөрөнгөд эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар гэрээний заалтын дагуу иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул энэхүү нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхтэй холбоотой завсарлага авах хугацаанд хохирогч Н.Ч-д 514,570 төгрөг, хохирогч С.Д-д 416,710 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 845,540 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Н-д 1,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 939.501 төгрөг нийт 3,816,121 төгрөг төлсөн болохыг дурьдав.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ялын санал гаргаж байна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үүнд нөлөөлсөн үйл баримтыг харгалзаж үзээд ял шийтгэлийн саналаа хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил сар 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч Ө.Н-д төлөөгүй үлдэгдэл 44,115,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох саналтай байна. Бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал тавьсантай холбогдуулаад шүүгдэгчийн оршин суугаа газар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг харгалзаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ширээ нуруу буюу Дархан уул аймгийн Дархан сумтай хил залгаа оршин суудаг учраас Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан уул аймгийн Дархан сумаас гарахыг хязгаарлах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа байдлыг шүүх харгалзаж үзнэ үү. Улсын яллагчийн зүгээс жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, зорчих эрхийг 6 сар хязгаарлах санал гаргаж байна. 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялын саналын хувьд татгалзах зүйлгүй үүгээр шийдэж өгнө үү. Энэ шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ө.Н-д 44,155,000 төгрөг төлөх ёстой. Ажил хөдөлмөр эрхэлнэ гэхээр B, C, D, E, ангилалын мэргэжлийн жолооч юм. Жолоочоо хийгээд мэргэжлийн том машинаа бариад явахад эрх хязгаарлах ял бага байх тусмаа хохирогчийн хохирол төлбөрийг төлөх байдал нь наашилна. Дархан уул аймгийн Ширээ нуруу гэх газар нь Дархан сумтай Хараа голоор хязгаарлагддаг. Дархан сумын 02 дугаар баг гэж засаг захиргааны хуваариар явдаг нутаг дэвсгэр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум гэж явдаг. Хэрвээ Сэлэнгэ аймаг Сайхан сум гэж тогтоовол Дархан уул аймгийн 02 дугаар багаас гарахгүй болно. Төрийн үйлчилгээ, ажил хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн үйлчилгээ авах үйл ажиллагаа нь Дархан сумандаа явагддаг. Дархан сумын 02 дугаар багт харьяалагддаг онцлогтой, прокурорын санал болгосны дагуу Дархан сум болон Сайхан сумын хэмжээнд зорчих эрх хязгаарлах ялыг тавьж өгнө үү...” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Энэ шүүгдэгчийг өмгөөлж хамгаалж байгаа юм шиг прокурор илтэд нэг талыг барьж иргэний нэхэмжлэгчийг буруутгаад байгаа нөхцөл байдал үүсээд байна уу гэсэн бодолтой байна. Энэ хүн хэдийгээр эрүүл мэндээ үзүүлээгүй, зөвхөн машиндаа учирсан хохирлоо нэхэмжилсэн. Огт гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй хохирол төлбөрөө төлөхгүй явж байгаад шүүхэд ирээд гэм буруутайд тооцсон үед энэ хүн ганцхан сая төгрөг хийж байна. Миний үйлчлүүлэгч надад хэлэхдээ энэ хүн намайг доромжлоод байгаа юм уу? шүүхийг хууран мэхлэх гээд домоглоод байгаа юм уу? ганцхан сая төгрөг өгөөд ялаа багасгана гээд зогсож байгаа хүнийг юу гэж үзэх юм гээд хурал орохоос өмнө надад хэлсэн. Энэ хүн хорих ялгүй зүйл ангиар орж ирж байгаа гэхэд дэндүү хэнэггүй, нэг удаа уучлалт гуйгаагүй явсан гэж миний үйлчлүүлэгч надад хэлдэг. Үүнийг ч гэсэн харгалзаж үзэх ёстой. 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай. Холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэдэн хохирогч байгаа билээ хэдэн иргэний нэхэмжлэгч байгаа билээ, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг хэрхэн яаж төлж байгаа билээ энэ байдлыг харгалзаж үзэх ёстой. Би Дархан уул аймагт амьдарч өссөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Ширээ нуруу гэж явдаг. Дархан уул аймагт зорчих эрхийг нээлттэй орхих шаардлагагүй. Ажил хөдөлмөр эрхлүүлэхийн тулд Дархан уул аймаг руу ороод явдаг. Энэ хугацаанд энэ хүн иргэний нэхэмжлэгчийн гомдлыг барагдуулж байсан бол бид өөр зүйл ярих байсан. Өөрөөр 3,000,000-8,000,000 төгрөгийн хохирол нэмэгдсэн бол энэ хүний нөхцөл байдал ч гэсэн хүндрэх байсан. Их хэмжээний хохирол учруулбал нөхцөл байдал хүндэрнэ хүндэрсэн байдлаар авч үзнэ гээд заасан. 45,155,000 төгрөг авсандаа өнөөдөр иргэний нэхэмжлэгч гэдэг нөхцөл байдлаар явж байгаа. Хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаад нь иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр энэ зүйлийг хийж үү гэдэг дээр энэ хүний эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч эрүүгийн хариуцлагын талаар саналдаа: “...Өөрөө ч ойлгохоо байлаа, 1,000,000 төгрөг аваад машинаа яаж засах юм, ямар усны тэрэг хэрэг засах гэж байгаа биш. 1,000,000 төгрөг хийсэн нь баярламаар байдалтай ч юм уу гэж бодлоо. 100 төгрөг хийсэн ч тэр хүн баярлана. Би үр хүүхдээсээ мөнгө гуйгаад эм тариа гээд явж байна. Би 2 жил ч гэсэн амьдармаар байна. Өдөр шөнөгүй эм тарианы мөнгө хүүхдүүдээсээ авдаг. Анх надад Батжаргал эгчээ би малтай, мал өснө гээд холбооны урд эхнэртэйгээ зогсоод хэлж байсан...” гэв.
Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт илэрхийлээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсөний улмаас Ө.Н-н жолоодож явсан Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн *** СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Д, Н.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 845,340 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Н-д 45.155.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 939.501 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан байна.
Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, шүүгдэгчийн оршин суугаа газар, ажил хөдөлмөр эрхлэх боломж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан уул аймгийн Дархан сум, тэдгээрийн хооронд зорчихоос бусад газар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт этгээдийн цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг шийтгэх тогтоолоор мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ургийн овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан-Уул аймгийн Дархан сум дотор болон эдгээр сумдын хооронд зорчихоос бусад газарт зорчих эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5. Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 44,155,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ө.Н-д олгосугай.
7. Хохирогч С.Д, Н.Ч, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс, иргэний нэхэмжлэгч “Нэт капитал” ХХК-ний зээлийн ахлах эдийн засагч М.Б нь 8.030.000 төгрөг тус тус нэхэмжилснийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ