Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/246

 

 

2025       05         13                                          2025/ШЦТ/246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, 

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч Н.Мт холбогдох эрүүгийн 2405016971526 дугаартай хэргийг тус шүүх 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Н.М нь:

2024 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 02.00 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “L” /Лов/ бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б, Д.М нартай маргалдаж,

хохирогч Г.Бын баруун хацар хэсэгт пивоны хагарсан шилээр цохиж, эрүүл мэндэд нь “баруун хацарт шарх, хүзүү, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

хохирогч Д.Мгийн зүүн нүд хэсэгт пивоны хагарсан шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхи, баруун бугуй, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

үргэлжилсэн үйлдлээр, 2024 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “W” /Вэйв/ баарны гадаа Б.Баяржаргал, Л.Билгүүн, Б.Сүрэнжав нартай маргалдаж, маргааныг таслан зогсоох гэж байсан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, хохирогч Б.Мыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж толгой хэсэгт нь плита шидэж, эрүүл мэндэд нь “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.М “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. 

хохирогч Г.Б, Д.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Г.Бын “...Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04.50 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,

хохирогч Г.Бын “...2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найзууд болон*******нэртэйгээ хамт Баянгол дүүргийн “L” баарны ариун цэврийн өрөөнд ороод гарах үед өөдөөс цээж нүцгэн 23 орчим насны залуу хүрч ирээд ямар ч шалтгаангүйгээр баруун гараараа намайг түлхсэн, би зөрүүлж түлхээд, “яагаад байгаа юм” гэхэд зүүн гараараа цохих шиг болоход миний баруун хацраас их хэмжээний цус гарсан. ...Баруун гараараа нэг удаа түлхээд, пивоны хагарсан шил баруун хацарт зоосон байсан, ...гэмтлийн эмнэлэгт 16 оёдол тавиулсан, одоо болтол сорви нь арилаагүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,

хохирогч Д.Мгийн “...найз Б, түүний*******нэр болон манай*******нэр бид хэд хорооллын “L” бааранд орсон, Б баарны ариун цэврийн өрөөнд ороод гараад явж байхад цээж нүцгэн залуу гарч ирээд Быг түлхэж мөрлөсөн, Б “яагаад байгаа юм” гэхэд пивоны хагарсан шилээр Бын баруун хацарт нэг удаа зоож авсан, би “яаж байгаа юм” гээд нөгөө залуу руу очиход миний зүүн нүдний дээд талд нэг удаа пивоны шилээр цохисон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч Н.С “...Б, М, У, Н бид хэд хорооллын “Bd” сууж байгаад тэндээс 00.00 цагт гараад зам дагуу явж байгаад “...“L” бааранд хүн байна уу хараад ирье” гэж М, Б хоёр орсон. ...Б М нар уг бааранд ороод хэсэг удаж байгаад хувцас нь цус болоод гараад ирсэн, араас нь цээж нүцгэн залуу гарч ирээд орилоод, тэлээгээ тайлаад “өөрийгөө боож ална” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

гэрч Б.Угийн “...Б, М, У, Н бид хэд хорооллын “Bd” сууж байгаад тэндээс 00.00 цагт гараад зам дагуу явж байгаад “...“L” бааранд хүн байна уу хараад ирье” гэж М, Б хоёр орсон. ...Б, М нар уг бааранд ороод хэсэг удаж байгаад хувцас нь цус болоод гараад ирсэн, араас нь цээж нүцгэн залуу гарч ирээд орилоод, тэлээгээ тайлаад “өөрийгөө боож ална” гээд байсан. ...Бын  баруун хацар язарсан, Мгийн зүүн талын нүдний харалдаа хэсэг нь зүсэгдэж язарсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

хохирогч Г.Бын хэрэгт хавсаргуулсан, 418.500 төгрөгийн хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4466 дугаартай; “...Г.Мгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, баруун бугуй, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 46-47дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4464 дугаартай; “...Г.Бын биед баруун хацарт шарх, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай;  “...Г.Б /РД:0000000000/-ын сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 54-59 дэх тал/,

хохирогч Г.Бын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

хохирогч Г.Бд учирсан гэмтлийг харуулсан зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 63-66 дахь тал/,

Н.Мын яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/,

хохирогч Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.Мы”..“W” баарны гадаа бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02.05 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,

хохирогч Б.Мы гомдол /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “W” баарны гадаа хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 159-161, 162-163 дахь тал/, 

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Maestro” зоогийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 170-172 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “W” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн  тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

“Maestro” зоогийн газар, “W” баар, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг хуулбарласан нэг ширхэг хуурцаг, 16.5 x 14см хэмжээтэй плита зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,

хохирогч Б.Мд учирсан гэмтлийг харуулсан зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

хохирогч Б.Мы “...2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 23.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 03.00 цагийн хооронд олон нийтийн цагдаа Бгийн хамт Зэст багийн нутаг “W” баарны орчимд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан юм. 01.40 цагийн үед гадаа байж байхад баахан залуус бөөгнөрөөд нэг залуу руу олон залуус дайраад зодоод байхаар нь Б бид хоёр очиж салгасан, гэтэл миний араас нэг нь хатуу зүйлээр толгой руу нэг удаа цохисон. Үүнээс өмнө би станцаар нэмэлт хүч дуудсан бөгөөд энгэрийн камер ажиллаж байсан, цохиулчихаад эргээд харахад баахан залуус хоорондоо зодолдож байсан бөгөөд тэнд байсан танихгүй ах надад “чамайг тэр залуу цохисон шүү” гэж цагаан футболктой, нарийн хуузтай залууг заасан...намайг юугаар цохисныг мэдэхгүй, тэндээс жаахан зайдуу гарсны дараа тэр ах намайг цохисон залууг зааж хэлсэн бөгөөд тэр залуу гартаа юм бариагүй, хаячихсан байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд хор уршиг учраагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186, 188 дахь тал/,

гэрч Б.Бгийн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 23.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 03.00 цагийн хооронд цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Мы хамт “W” баарны орчимд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан юм. 02.00 цагийн үед баарны гадаа машин дотор сууж байтал согтуу бололтой хүн машин жолоодоод ухрах үйлдэл хийхэд нь түүнийг шалгасан, гэтэл баахан залуус хоорондоо маргалдаж байсан бөгөөд би тэр залуус дээр очиж салгаж*******элсэн. Нөгөө залуус зодолдоод*******лэхээр нь станцаар М цагдааг дуудсан, М цагдаа ирээд бид хоёр залууст шаардлага тавьж салгаж байх явцдаа хойшоо хартал М ахын бие дагуу нэг плита газар унаж, М ахын толгойноос цус гарч байсан. Таксины жолооч бололтой хромон гуталтай 50 орчим насны ах “чамайг тэр цагаан футболктой залуу цохисон шүү” гэж хэлсэн, тэнд хамаг зодоон үүсгээд явсан цагаан футболктой, хүзүүн дээрээ улаан өнгийн уруулын будаг юм уу шивээстэй залуу байсан. ...Цохисон плита нь тус газраа үлдсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/,

Н.Мын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 03.00 цагийн үед хотоос ирж буудалд хоносон, найз Аын төрсөн өдөрт оролцох гэж ирсэн. Тус өдрийн 21.00 цагаас нэг лоунжид төрсөн өдөр тэмдэглээд 23.00 цагийн үед гарсан. “W” гэх бааранд шөнийн 00.00 цагийн үед А М, Мий*******нэр Б болон Аын найзууд гэх танихгүй залуустай нийлээд 12-13-уулаа орсон, ...баарнаас гарахад баарны үүдэнд олон хүмүүс хоорондоо маргалдаж байсан. ...Тухайн зодоон салахгүй болохоор нь салгах зорилгоор шатнаас жаахан зайдуу газар байсан плитаны хэсгийг авч шатан дээр зодолдож байсан хүмүүсийн хажуу тал руу хоосон зайд чанга чимээ гаргах гээд шидсэн, гэтэл хүмүүс наашаагаа налж орж ирээд миний шидсэн плитанд цагаан малгайтай замын цагдаа оногдсон, плита нь дамжаад нэг залуугийн гар, толгой хэсэгт оносон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208, 229-230 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 900 дугаартай; “...Б.Мы биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал/, 

шүүгдэгч Н.Мын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дахь тал/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10-01/2554 дугаартай,

“...Нарангэрэлийн Мт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 200 цагийн ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1178 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн тул Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 22/01 дүгээр тогтоолоор, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1178 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольсон тул Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22/25 дугаартай тогтоолоор тус тус дуусгавар болгосон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн талаарх мэдээлэл тус цахим санд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна.” гэсэн албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 76, 89 дэх тал/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 78-82 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1178 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн Н.Моос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.М дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Мын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгээс гадна,  

хохирогч Г.Б, Д.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Г.Бын “...цээж нүцгэн 23 орчим насны залуу хүрч ирээд ямар ч шалтгаангүйгээр баруун гараараа намайг түлхсэн, би зөрүүлж түлхээд, “яагаад байгаа юм” гэхэд зүүн гараараа цохих шиг болоход миний баруун хацраас их хэмжээний цус гарсан. ...Баруун гараараа нэг удаа түлхээд, пивоны хагарсан шил баруун хацарт зоосон байсан, ...гэмтлийн эмнэлэгт 16 оёдол тавиулсан.” гэх,

хохирогч Д.Мгийн “...Б баарны ариун цэврийн өрөөнд ороод гараад явж байхад цээж нүцгэн залуу гарч ирээд Быг түлхэж мөрлөсөн, Б “яагаад байгаа юм” гэхэд пивоны хагарсан шилээр Бын баруун хацарт нэг удаа зоож авсан, би “яаж байгаа юм” гээд нөгөө залуу руу очиход миний зүүн нүдний дээд талд нэг удаа пивоны шилээр цохисон.” гэх,

гэрч Н.С “....Б М нар уг бааранд ороод хэсэг удаж байгаад хувцас нь цус болоод гараад ирсэн, араас нь цээж нүцгэн залуу гарч ирээд орилоод, тэлээгээ тайлаад “өөрийгөө боож ална” гээд байсан.” гэх,

гэрч Б.Угийн “...Б, М нар уг бааранд ороод хэсэг удаж байгаад хувцас нь цус болоод гараад ирсэн, араас нь цээж нүцгэн залуу гарч ирээд орилоод, тэлээгээ тайлаад “өөрийгөө боож ална” гээд байсан. ... Бын баруун хацар язарсан, Мгийн зүүн талын нүдний харалдаа хэсэг нь зүсэгдэж язарсан байсан.” гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4466 дугаартай, “...Г.Мгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, баруун бугуй, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4464 дугаартай, “...Г.Бын биед баруун хацарт шарх, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүд,

хохирогч Г.Бын “...Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04.50 цагт хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Г.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, түүнд учирсан гэмтлийг харуулсан зургийн үзүүлэлтүүд зэргээр,

хохирогч Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.Мы “...миний араас нэг нь хатуу зүйлээр толгой руу нэг удаа цохисон. ...тэнд байсан танихгүй ах надад “чамайг тэр залуу цохисон шүү” гэж цагаан футболктой, нарийн хуузтай залууг заасан.” гэх,

гэрч Б.Бгийн “...цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Мы хамт “W” баарны орчимд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан юм. ...М цагдаа ирээд бид хоёр залууст шаардлага тавьж салгаж байх явцдаа хойшоо хартал М ахын бие дагуу нэг плита газар унаж, М ахын толгойноос цус гарч байсан. Таксины жолооч бололтой хромон гуталтай 50 орчим насны ах “чамайг тэр цагаан футболктой залуу цохисон шүү” гэж хэлсэн, тэнд хамаг зодоон үүсгээд явсан цагаан футболктой, хүзүүн дээрээ улаан өнгийн уруулын будаг юм уу шивээстэй залуу байсан.” гэх,

Н.Мын өгсөн “...зодоон салахгүй болохоор нь салгах зорилгоор шатнаас жаахан зайдуу газар байсан плитаны хэсгийг авч шатан дээр зодолдож байсан хүмүүсийн хажуу тал руу хоосон зайд чанга чимээ гаргах гээд шидсэн, гэтэл хүмүүс наашаагаа налж орж ирээд миний шидсэн плитанд цагаан малгайтай замын цагдаа оногдсон, плита нь дамжаад нэг залуугийн гар, толгой хэсэгт оносон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 900 дугаартай, “...Б.Мы биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

хохирогч Б.Мы “...“W” баарны гадаа бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02.05 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн  гомдол, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “W” баарны гадаа хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “M” зоогийн газрын болог “W” баарны хяналтын камерын бичлэгт, мөн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, хохирогч Б.Мд учирсан гэмтлийг харуулсан зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Н.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.  

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Н.Мын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүний эсрэг үйлдсэн,

мөн хуулийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирогч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

Гэмт этгээд нэг гэмт санаа, зорилгоор нэг объектод нэг төрлийн буюу эсхүл өөр өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан боловч үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхүй гэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг.

Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг үйлдлийнх нь шинж чанараас хамааран нэг төрлийн үйлдэлтэй, өөр өөр үйлдэлтэй гэж ангилж болох бөгөөд шүүгдэгч Н.Мын үйлдлийг өөр өөр үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэл гэж үзэх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Н.Мыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогч Г.Б, Д.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,

          түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,

“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

          Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,

харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.М гэм буруутай үйлдлээрээ хохирогч Г.Бын эрүүл мэндэд “баруун хацарт шарх, хүзүү, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхи, баруун бугуй, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, хохирогч Б.Мы эрүүл мэндэд “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан нь хохирогч нарт учирсан хохирол бөгөөд тэдний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан  зардал нь хор уршигт тооцогдоно.

          Шүүх шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай, “...Г.Бын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн ангилал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогч Г.Бын сэтгэцийн хор уршгийн хэмжээ болох 2 дугаар зэрэглэлийг 4% гэж тооцож тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцсон тул шүүгдэгч Н.М 2.640.000 төгрөгийг хохирогч Г.Бд төлөх үүрэгтэй.

Харин хохирогч нарт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд хохирогч Д.М баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй,

хохирогч Б.М “...шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн байх тул шүүгдэгч Н.Мыг хохирогч Д.М,  Б.М нарт төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Maestro” зоогийн газар, “W” баар, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг тус тус хуулбарласан нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

мөрийн баримтаар тооцсон 16.5 x 14см хэмжээтэй плитаг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Н-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогч Г.Б, Д.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохирогч Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Ниймлэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн  511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Моос нийт 2.640.000 /хоёр сая  зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо 14-337 тоотод оршин суух, хохирогч Г.Бд олгосугай.

7.Хэрэгт ирүүлсэн мөрийн баримтаар тооцсон 16.5 x 14см хэмжээтэй плитаг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

8.Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “M” зоогийн газар, “W” баар, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг тус тус хуулбарласан нэг ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, 

          9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ