Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Урангоо,

шүүгдэгч, хохирогч О.Д,

хууль ёсны төлөөлөгч Э.А,

түүний өмгөөлөгч Б.Үржинханд, /цахимаар/

шүүгдэгч, хохирогч А.Л, /цахимаар/

хууль ёсны төлөөлөгч Б.Н, /цахимаар/

түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  **** овогт А.Л, шүүгдэгч .... овогт О.Д нарт холбогдох эрүүгийн 2*****0 дугаартай, 316/2025/****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын “Техник технологийн политехник” коллежийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн ************************** байранд оршин суух хаягтай байсан, урьд ял шийтгэлгүй, ****** овогт А.Л. /РД:******/,

         2.Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их-Засаг Их Сургуулийн барилгын сургуулийн 1 курст суралцдаг, ам бүл-6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***** овогт О.Д, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч А.Л, О.Д нар нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Төмөр замын 58 айлын байрны гадаа “машины ус цацлаа” гэх шалтгаанаар маргалдаж, А.Л нь О.Д-г духаараа мөргөн, нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон ба О.Д нь А.Л-г мөн адил 2-3 удаа цохисны улмаас А.Л-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Д-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Өсвөр насны яллагдагч А.Л, О.Д нар нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Төмөр замын 58 айлын байрны гадаа “машины ус цацлаа” гэх шалтгаанаар маргалдаж, А.Л нь *******ийг духаараа мөргөн, нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон ба О.Д нь А.Л-г мөн адил 2-3 удаа цохисны улмаас А.Л-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Д-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, 1.О.Д түүний ээж Б.Н-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл[1], 2.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол[2], 3.Насанд хүрээгүй хохирогч О.Д-н мэдүүлэг[3], 4.Насанд хүрээгүй хохирогч А.Л-н мэдүүлэг[4], 5.Иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг[5], 6.ЭМДСанд төлбөр төлсөн баримт[6], 7.Насанд хүрээгүй гэрч Э.Ө-н мэдүүлэг[7], 8.Насанд хүрээгүй гэрч Г.Б-н мэдүүлэг[8], 9.Насанд хүрээгүй гэрч Г.Б-ий мэдүүлэг[9], 10.Нас тоолсон тухай тэмдэглэл[10], 11.Насанд хүрээгүй гэрч Э.Э-н мэдүүлэг[11], 12.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт[12], 13.Яаралтай тусламжийн хуудас[13], 14.Саран Элит эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу[14], 15.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, 15.Тодосгогчгүй амбулаторийн шинжилгээний хариу[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Сургуулийн тодорхойлолт[19], 20.Багийн засаг даргын тодорхойлолт[20], 21.Иргэний үнэмлэхийн хуулбар[21], 22.Иргэний үнэмлэхийн лавлагаа[22], 23.О.Д, А.Л нарын цагдаад гаргасан хүсэлт[23], 24.Хэргийн материал танилцуулсан[24], 25.Мөнгөн шилжүүлгийн баримт[25] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Д, А.Л нар нь хэн аль нь хохирогч бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэр /төрийг төлөөлж томилогдсон/ нь шүүгдэгч  О.Д нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 446,836 төгрөг, шүүгдэгч А.Л нь 222,264 хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, саналгүй тухай, хохирогч  А.Л, О.Д нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй тул шүүгдэгч нар хэн аль нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч *******, О.Д нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарт тус бүр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулж, оногдуулсан ялаас тус тус чөлөөлөхөөр улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Монгол овогт Алтангэрэлийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял; шүүгдэгч Боржигон овогт Одгэрэлийн  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр оногдуулж, шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Л О.Д нарт оногдуулсан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас тус бүр чөлөөлөхөөр тогтоов.

Шүүх хуралдаан нь хүмүүжлийн шинж чанартай байдаг тул өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж, улмаар тухайн оногдуулсан ялаас чөлөөлөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь ухамсарлуулах, цаашид сурч боловсрох, амьдралын замд хөл тавихад нь зөв замаар явж, ёс суртахуунтай зөв хүн болон төлөвших арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх энэрэнгүй ёсны зарчмыг баримталсан болохыг өсвөр насны шүүгдэгч болон хууль ёсны төлөөлөгч нар анхааруулж байна.

Шүүгдэгч А.Л, О.Д нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч ****** овогт О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч ***** овогт А.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял; шүүгдэгч ******* овогт О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял тус бүр оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Л., О.Д. нарт оногдуулсан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас тус бүр чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч А.Л., О.Д. нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 12,19 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 34,40 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 47-48  дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 65, 71 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 96, 98 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 100, 104 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 101, 105 дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 102 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 106 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 107-108, 110 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас

[25] Хавтаст хэргийн 120 дугаар хуудас