| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00750/И |
| Дугаар | 129/ШШ2022/00754 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 129/ШШ2022/00754
| 129/ШШ2022/00754 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Ч үүрэг, .... хороонд байрлах, Т банк ХХК
Хариуцагч: А аймгийн Б сумын ... баг Булагийн. оршин суу.х, А овгийн Д.А
Хариуцагч: А аймгийн Б сумын баг .. тоотод оршин суух, Б овгийн Г.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү нийт 13,701,559.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М
Хариуцагчийн өмгөөлөгч С.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч Г.Б Д.Анар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.Б Д.А нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,701,559.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хариуцагч Г.Б Д.А нар нь 2021 оны 7 сарын 28-ны өдрийн 131 тоот зээлийн гэрээгээр 18,500,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 80 толгой малаа барьцаалан малчны зээл авсан. Нэхэмжлэгч Т банк ХХК 2022 оны 10 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 657,883.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2991 төгрөг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс хойш хариуцагч Г.Бр, Д.А нар зээлийн үндсэн төлбөрөөс 1,798,495.72 төгрөг, хүүнээс 157,828.76 төгрөг төлсөн. Хариуцагч нарт одоо төлөгдөөгүй зээл 13,201,504.28 төгрөг үлдсэн нь үнэн. Хуримтлагдсан хүүнээс 157,828.76 төгрөг төлж, одоо төлөгдөөгүй 500,054,79 төгрөгийн хүү үлдсэн. Энэ нэмэгдээд нийт 13,701,559.07 төгрөгийн зээл, зээлийн хүү одоо төлөгдөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс зээлийн хүү зогссон, зээлийн хүү нэмэгдээгүй. Хуримтлагдсан хүү гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хүү. Хариуцагч Г.Б, Д.Анар 2022 оны 7 сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 78 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Хариуцагч Г.Баатар, Д.Алтанцэцэг нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 сарын 20-ны өдөр дуусгавар болно. Г.Б, Д.А нар 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,160,383 төгрөг төлөх байсан боловч төлөлт хийгээгүй 78 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Төрийн банкны зүгээс 2022 оны 8 сарын 22-ны өдөр, 2022 оны 9 сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Төрийн банкны Архангай салбарын Булган сумын тооцооны төвийн ажилчид Г.Баатар, Д.Алтанцэцэг нартай уулзаж, шаардлага тавьсан боловч зээлээ төлөөгүй. Г.Б, Д.А нар Монгол банкны актив ангилах сангийн журмын дагуу хугацаа хэтэрсэн хэвийн бус ангилалд шилжсэн, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр болох 13,701,559 төгрөг дээр 5 хувийн зээлийн сан байгуулагдсан учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах шаардлага гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш үндсэн зээл 1,798,495.72 төгрөг, зээлийн хүүгээс 157,828.76 төгрөг төлөгдсөн. 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс хойш хариуцагч нарын дээрх хийсэн төлөлтийг нь хасаад 13,701,559.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хугацаагаа хэтрүүлсэн учраас хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, үндсэн зээл 13,201,504,28 төгрөг хуримтлагдсан хүү 500,054.79 төгрөг, нийт 13,701,559.07 төгрөг гаргуулах, адуу 2, үхэр 78 нийт 80 толгой мал, түүний ашиг шимийн орлогоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
- Тус банкнаас зээлийн гэрээний дагуу 18,500,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс тодорхой хэмжээний зээл, хүү төлсөн. Уг зээлийг төлж дуусах хугацаа болоогүй боловч Төрийн банк өөрийн санаачлагаар цуцалж байгаа. Зээлийн үлдэгдэл 13,201,504.28 төгрөг байгаа. Үүнийг маргахгүй төлнө. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Үүнийг яаж тооцож гаргасныг мэдэхгүй байна. Хугацаа нь болоогүй зээлдээ нэмэгдүүлсэн хүү тооцсон харагдаж байгаа тул үүнийг зөвшөөрөхгүй. Мөн зээлийг нэг дор бөөн төлөхөд хүндрэлтэй байгаа тул график гаргаж, хэсэгчилсэн байдлаар төлүүлж өгнө үү. Хуримтлагдсан хүү 500,054 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйлгээний баримтаас үзэхэд 2022 оны 11 сарын 22-ны өдөр эцсийн гүйлгээ хийгдсэн бөгөөд төлөлтөөс хүүнд авав гэсэн байдаг. Гэрээнд зааснаар зээлийн хүү сард 171,600 төгрөг төлөхөөр байгаа. 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 23 хоногийн хугацаанд 130,000 гаруй төгрөгийн хүү гарахаар байна. Хариуцагч нарын дансны хуулгаас үзэхэд банк хүүгийн төлбөрийг хамгийн түрүүнд авсан байдаг. Үүний цаана хуримтлагдсан хүү байх боломжгүй. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүүг зогсоож байгаа бол хүү хуримтлагдахгүй. Хуримтлагдсан хүүг хэрхэн яаж тооцож авч байгаа нь тодорхой харагдахгүй байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлэх боломжгүй. Учир нь малын А дансыг цахим сангаас авсан гэдэг. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Иймд хариуцагч Г.Б, Д.Ал нараас 13,201,504.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс:
- Г.Б-ын Т анкны 181401851002 тоот зээлийн дансны 2021 оны 7 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны хуулга
- 2021 оны 7 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт
- Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Засаг даргын 2021 оны 7 сарын 22-ны өдрийн 4/1003 тоот тодорхойлолт
- Т банк ХХК-ийн 2022 оны 8 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл
- Т банк ХХК-ийн 2022 оны 9 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас:
- Хаан банкны 2021 оны 6 сарын 10-ны өдрийн ЗГ/202146450951 дугаартай зээлийн гэрээ /хэрэглээний зээл, малчны зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
- Г.Б-н Төрийн банкны 181401851002 тоот зээлийн дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн хариуцагч Г.Б, Д.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү нийт 13,701,559.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- Хариуцагч Г.Б, Д.А нар нь 2021 оны 7 сарын 28-ны өдрийн 131 тоот зээлийн гэрээгээр 18,500,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2020 оны малын А дансаар 80 толгой малаа барьцаалан малчны зээл авсан. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК 2022 оны 10 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 657,883.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2991 төгрөг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс хойш хариуцагч Г.Б, Д.А нар зээлийн үндсэн төлбөрөөс 1,798,495.72 төгрөг, хүүнээс 157,828.76 төгрөг төлсөн. Хариуцагч нарт одоо төлөгдөөгүй зээл 13,201,504.28 төгрөг үлдсэн нь үнэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс зээлийн хүү зогссон, зээлийн хүү нэмэгдээгүй. Хуримтлагдсан хүү гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хүү. Хариуцагч Г.Б, Д.А нар 2022 оны 7 сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 78 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Хариуцагч Г.Б, Д.А нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 сарын 20-ны өдөр дуусгавар болно. Г.Б, Д.А нар 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,160,383 төгрөг төлөх байсан боловч төлөлт хийгээгүй 78 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Төрийн банкны зүгээс 2022 оны 8 сарын 22-ны өдөр, 2022 оны 9 сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Төрийн банкны Архангай салбарын Булган сумын тооцооны төвийн ажилчид Г.Б, Д.А нартай уулзаж, шаардлага тавьсан боловч зээлээ төлөөгүй учир зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах шаардлага гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш үндсэн зээл 1,798,495.72 төгрөг, зээлийн хүүгээс 157,828.76 төгрөг төлөгдсөн. 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс хойш хариуцагч нарын дээрх хийсэн төлөлтийг нь хасаад 13,701,559.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хугацаагаа хэтрүүлсэн учраас хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, үндсэн зээл 13,201,504,28 төгрөг хуримтлагдсан хүү 500,054.79 төгрөг, нийт 13,701,559.07 төгрөг гаргуулах, адуу 2, үхэр 78 нийт 80 толгой мал, түүний ашиг шимийн орлогоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү
3. Хариуцагч Г.Б, Д.А нар доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
- Тус банкнаас зээлийн гэрээний дагуу 18,500,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс тодорхой хэмжээний зээл, хүү төлсөн. Уг зээлийг төлж дуусах хугацаа болоогүй боловч Төрийн банк өөрийн санаачлагаар цуцалж байгаа. Зээлийн үлдэгдэл 13,201,504.28 төгрөг байгаа. Үүнийг маргахгүй төлнө. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Үүнийг яаж тооцож гаргасныг мэдэхгүй байна. Хугацаа нь болоогүй зээлдээ нэмэгдүүлсэн хүү тооцсон харагдаж байгаа тул үүнийг зөвшөөрөхгүй. Мөн зээлийг нэг дор бөөн төлөхөд хүндрэлтэй байгаа тул график гаргаж, хэсэгчилсэн байдлаар төлүүлж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.Б-н Төрийн банкны 181401851002 тоот зээлийн дансны 2021 оны 7 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, 2021 оны 7 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Засаг даргын 2021 оны 7 сарын 22-ны өдрийн 4/1003 тоот тодорхойлолт, Төрийн банк ХХК-ийн 2022 оны 8 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Т банк ХХК-ийн 2022 оны 9 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, Хаан банкны 2021 оны 6 сарын 10-ны өдрийн ЗГ/202146450951 дугаартай зээлийн гэрээ /хэрэглээний зээл, малчны зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Г.Баатарын Төрийн банкны 181401851002 тоот зээлийн дансны 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Г.Б, Д.А араас үндсэн зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 657,883,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,991,78 төгрөг нийт 16,660,875,33 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш үндсэн зээл 1,798,495.72 төгрөг, зээлийн хүүгээс 157,828.76 төгрөгийг хариуцагч нар төлснийг хасаж үндсэн зээл 13,201,504.28 төгрөг, үндсэн хүү 500,054.79 төгрөг, нийт 13,701,559.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нар 13,201,504.28 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
6. Хариуцагч Г.Б Д.Анар 2021 оны 7 сарын 28-ны өдөр 131 дугаар барьцаат зээлийн гэрээг Төрийн банктай байгуулж, 18,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 80 толгой мал барьцаалж талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Талууд барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай тус тус нийцсэн байна.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн Төрийн банкин дахь 181400021796 тоот дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцохоор заасны дагуу зээлдэгч Төрийн банк Г.Б- эзэмшдэг дансанд зээл 18,500,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 28-ны өдөр шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.
Гэрээний 3.3-т “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээх”-ээр заасан тул Д.А нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч тус бүрээс хэсэгчлэн шаардахаар заагаагүй тул банк үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь зээлдэгч нараас шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан гэрээний 3.2.1-д “Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасны дагуу шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний 2.2.1-д “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, мөн гэрээний 6.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан.
Төрийн банк 2022 оны 08 сарын 22, 2022 оны 09 сарын 09-ний өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нар зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 4.1.5, 6.2.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” мөн зүйлийн 225 дугаар зүйлийн 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заасан ба хариуцагч нарт зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг Т банк хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Төрийн банк Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 13,701,559.07 төгрөгийг хариуцагч Г.Б, Д.А нараас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
6. Хариуцагчийн өмгөөлөгч С.П хариуцагч нарын малыг барьцаалсан малын А дансыг цахим сангаас авсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж тайлбарладаг.
Хариуцагч Г.Б, Д.А нар нь барьцааны зүйлийн талаар маргаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгүүлийг хангуулахаар 80 толгой мал барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д нийцдэг бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 7.6-д заасан тул хариуцагч Г.Б Д.Анар 13,701,559.07 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг биелүүлээгүй бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйл болох адуу 2, үхэр 78, нийт 80 толгой малыг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9796 төгрөгийг буцаан олгохгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,254.37 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Б, Д.А нараас 226,458 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тбанк ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Г.Б, Д.Аг нараас 13,701,559.07 /арван гурван сая долоон зуун нэг мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Г.Б Д.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох адуу 2, үхэр 78, нийт 80 толгой малыг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,254.37 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Б Д.А нараас 226,458 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА