Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/192

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Маралмаа хөтөлж,

улсын яллагч Б.Урангоо,

шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Ө,

шүүгдэгч Г.Б, 

түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** овогт Ч.Д., ***** овогт Г.Ө, **** овогт Г.Б нарт холбогдох эрүүгийн 2******4 дугаартай 316/2025/*****/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг, *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ********* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан, **** овогт Ч.Д /РД:*******/,

 2.Монгол Улсын иргэн, 19**** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймаг, **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт,  Сэлэнгэ аймгийн ****** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, **** овогт Г.Ө /РД:*****/,

3.Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баялаг нөхөрлөлд том оврын машин барьдаг, ам бүл 7, эмээ, эгч, дүү нарын хамт, Сэлэнгэ аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овогт Г.Б /РД:******/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)

Шүүгдэгч Ч.Д, Г.Ө, Г.Б нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* ******* *******” гэх нэртэй газарт техник хэрэгсэл  ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл, хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 873,019 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Д, Г.Ө, Г.Б нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* ******* *******” гэх нэртэй газарт техник хэрэгсэл  ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл, хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 873,019 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *******, *******, *******  нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэгтээ: “...Хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэгтээ: “...Хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэжээ[2],

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэгтээ: “...Хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэжээ[3],

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-н зүгээс: “...Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******ы нутаг дэвсгэр буюу ******* сумsн төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт уг “******* ******* *******” гэх газар хамаардаг. ******* ******* ******* гэх газар урьд өмнө нь эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй давцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг ******* сумын төрийн сангийн торгуулийн дансанд ордог. Би өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2025 онд  нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. Манай ******* сум өөрөө байгалийн дагалдах баялаг ихтэй үүнийг дагаад ашигт малтмал хууль бусаар олборлох иргэд ихээр нэмэгдэж байгаа мөн ******* сумын 2 дугаар баг, *******, “******* ******* *******” гэх газар руу очихоор Байгаль орчны цагдаагийн байгууллага, Хан хэнтий улсын тусгай хамгаалалтын газраас алба хаагчид гардаг байсан. Энэ 2025 оноос хөрөнгө мөнгөний шалтгаанаар уг хяналтын постуудад гарахгүй байгаа юм. Цаашид цагдаагийн байгууллага болон байгаль орчны албан хаагчид хяналтын постонд гаргах хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудлыг ярилцах болно. Мөн манай сумын байгаль орчны болон цагдаагийн алба хаагч нар ******* сум мөн Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнга гарч байгаа юм. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно” гэх мэдүүлэг [4],

5.Гэрч Л.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ухаж байсан газраас ертөнцийн зүгээр урд талд 50-100 метр орчим зайд манай нутгийн дүү нар болох Өгөөдэй, Дагвасүрэн, Билгүүн нар 2 экскаватор ажиллуулан дуу нь сонсогдож байсан миний экскаватор эвдрээд нөгөө 3 дээр яваад очиход ухсан талбайгаасаа гаргаад экскаватороо засаж янзлаад зогсож байсан. Ухаж ашигт малтмал олборлосон талаар би сайн мэдэхгүй байна. Ухсан талбайн ойролцоо техникээ янзалж байсныг харсан. Надад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. *******, *******, ******* нарыг танина. ******* сумын нутгийн дүү нар болохоор танина” гэх мэдүүлэг[5];

 6.”Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №13/047 дугаратай дүгнэлтэд: “1.Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг, “******* Хүн *******” нэртэй газар нь ашигт малмталын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газарт давхцалтай байна. 2.Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 873,019 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 310,390 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[6],

7.”Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компаний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-925-912433 дугаартай дүгнэлтэд: “1.Hyundai2900LC маркийн экскаватор /хуучин/ 5,500,000 төгрөг, 2.Daewoo2800 маркийн экскаватор /хуучин/ 4,500,000 төгрөг, 3.Алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг, 4.Ус татах төхөөрөмж помп 240,000 төгрөг, 5.Шланк хуванцар 34,100 төгрөг, 6.Шланк резин 4,500 төгрөг, нийт 11,211,600 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт[7], 8.Хувийн баталгаа[8], 9.Иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[10], 11.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[11], 12.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,[12], 13.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[13], 14.Жолоочийн лавлагаа, мэдээлэл[14], 15.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[15], 16.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Шийтгэх тогтоолын хуулбар[18], 19.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19]зэрэг бичгийн нотлох баримт болно.

 Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч  *******, *******, ******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас *******ий амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 191,882 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,331,234 төгрөг, нийт 2,523,116 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 310,390 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч *******, *******, ******* нар нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900 LC-3” маркийн экскаватор 1 ширхэг, “Daewoo 2800” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулж, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, холбох хоолой 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь хуульд нийцнэ гэж үзлээ. Эд хөрөнгийн талаар шүүгдэгч нар маргаагүй, хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник, хэрэгслийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгох, устгахтай холбогдон гарах зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавал зохино.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч  *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн *******ий хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, *******дрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, “байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн төлсөн” болон хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад 6.6 дугаар зүйлд заасан *******дрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Шүүгдэгч Дагвасүрэн, Билгүүн, Өгөөдэй нар нь 2025 оны 05 сарын 31-ний өдрөөс 06 сарын 02-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сум тарваган ******* ******* нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдан байгаль орчинд 873.019 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг байгаль орчны улсын байцаагчийн актаар тогтоосон. Уг актаар тогтоосон мөнгийг шүүгдэгч нар бүрэн төлсөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн Хьюндай-2900 LC загварын экскаватор, Daewoo-2800 загварын экскаватор зэргийг улсын орлого болгож, алт угаах төхөөрөмж, ус татах насос, холбох хоолой 2 ширхэгийг тус тус устгах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан. Нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн учраас дахин торгох шийтгэл оногдуулах боломжгүй. Харин *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан эд зүйл байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно” саналыг гаргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө өөрчлөөгүй. Хохирол төлбөрийг хувааж төлсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Улсын байцаагчийн актаар тогтоосон 873.019 төгрөг 3 дахин үржигдээд төлөгдсөн. Нөхөн сэргээлтийн зардал 310.390 төгрөг төлөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын тухайд мөнгөө өгчихсөн тохиолдолд “Нуман Алтай” ХХК оруулж ирдэггүй. Мөнгөө өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгт оруулж ирдэг. Тэгэхээр нэхэмжилсэн зүйл байхгүй учраас төлөгдсөн гэж үзэхээр байна. Шүүгдэгч *******н хувьд 30.000.000 төгрөгөөр үнэтэй техник хэрэгсэл аваад 10.000.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл мөнгөө төлөх боломжгүй байхад мөнгөө нэхсэн. Ажил хийх зорилгоор авсан боловч түүгээрээ мөнгөө олж чадаагүй, өрөнд орсон. *******ий хувьд *******тэй хамтарч нөхөрлөлийн ажилд нь тусалдаг учраас ахыгаа дагаад экскаватор барьсан. Хьюндай-2900 техникийг *******ээс худалдаж авсан боловч эрхийн гэрчилгээ, арлын дугаар байхгүй. Тэгэхээр тухайн эзэмшигчид олгох боломжгүй учраас улсын орлого болгоход татгалзах зүйлгүй. Ял шийтгэлийн тухайд энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, *******ий хувьд 21 настай, ******* 25 настай. Тухайн үед өрөнд ороод *******ий мөнгийг өгье гэсэн шалтгаанаар амар хялбар аргаар мөнгө олох гэж энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэхдээ хуулийн хариуцлага байх ёстой. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслэн торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн эхний;

-Шүүгдэгч *******, ******* нарын хувьд улсын яллагчийн ял хариуцлагын саналтай ижил байр суурьтай байна. Шүүгдэгч нарт өөрсдөд нь ч гэсэн мөнгө олох зорилготой хийсэн үйлдэл чинь ийм асуудалд хүргэж байна гэдгийг тайлбарлаж хэлсэн” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч *******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үед гэм буруугаа хүлээж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн. Хохирол төлбөрийн тухайд улсын байцаагчийн актаар тогтоогдсон гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.523.116 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нуман -Алтай ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон хор уршиг болох нөхөн сэргээлтийн зардал 310.390 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан баримт нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Битүүмжлэгдсэн хөрөнгийн тухайд хуулийн дагуу улсын орлого болгон шийдвэрлээхэд татгалзах зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзнэ. Улсын яллагчийн зүгээс *******г нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн учраас хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар давтан гэмт хэрэг гэдэг зүйлийг эрүү гэж үзээд байгаа юм. Давтан гэж үзээд эрүүгийн хариуцлагыг *******дрүүлдэг нөхцөл байдал шинэчилсэн найруулгаар байхгүй болсон. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан асуудал нь тухайн шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах асуудал болчихож байгаа юм. Тиймээс өмнө нь оногдуулж байсан торгуулийн ялыг оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байна, хараахан ингэж хуульчлагдаагүй байна. Хэдийгээр Ч.Дагвадорж 2021 онд энэ төрлийн гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өнөөдөр энэ гэмт хэрэгт хорих ял оногдуулах үндэслэл гэж үзэх нь учир дутагдалтай байна. Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тухайн гэмт хэргийг *******, ******* нартай үйлдэхээр үгсэн тохиролцож техникээ ажиллуулж яваагүй гэдэг нь мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Алт-3 хөтөлбөр дэмжигдэх сургаар бэлэн байдалтай байж байя гэсэн байдаг. Очоод байж байтал *******, ******* нартай тааралдаад гуйлтынх нь дагуу ажиллаж өгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэн болохоос анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго сэдэл байгаагүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн байдал, өндөр настай ээжийн хамт мал маллан амьдардаг байдлуудыг харгалзан үзээд түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн эхний;

-“Хариуцлагын тухайд сонгох санкцтай байгаа гэдгийг хэлье. Торгох ялыг тодорхой хэмжээгээр оногдуулах саналыг гаргаж байгаа. Гаргаж өгсөн баримтаар ээжийгээ асардаг болох нь тогтоогдохгүй байж болно. Хорих ялыг тэнсэх боломж бас бий. Эрүүгийн хариуцлагын зорилго бол нэг талаар цээрлүүлэх боловч нөгөө талаар нийгэмшүүлэх зорилгыг давхар агуулдаг. Тиймээс аль боломжтой түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж, шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Учир нь шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч ******* нь урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж байсан нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж, энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн, өмнө гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь тохирно гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт анхааруулсан болно.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****** овогт Ч.Д, ******* овогт Г.Ө, **** овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Ө нарт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж, шүүгдэгч Ч.Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Ө нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт анхааруулсугай.

6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 191,882 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,331,234 төгрөг, нийт 2,523,116 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 310,390 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Ч.Д, Г.Б, Г.Ө нар нөхөн төлснийг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900 LC-3” маркийн экскаватор 1 ширхэг, “Daewoo 2800” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулж, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, холбох хоолой 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник, хэрэгслийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгох, устгахтай холбогдон гарах зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 25 дугаар  хуудас

[6] Хавтаст хэргийн 32-57 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 90, 99, 107 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 110, 113, 119 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 111,122 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 112, 116 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 114,120, дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 115 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 117 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 121 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 125-135 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 136, 144, 146 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 139-142 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 143,145,147 дугаар хуудас