| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
2025 04 10 2025/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
хохирогч ***********,
шүүгдэгч ***********, *********** нарыг оролцуулан
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***********, *********** нарт холбогдох эрүүгийн 2425005960069 дугаартай 312/2025/0138/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ***********, *********** нар нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн ***********төвийн гадаа хохирогч ***********, ***********нартай маргалдан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хохирогч ***********ийн эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, гадна хана ухархайн доод хана дайрч хоншоорын хөндийн ар хана хүртэл үргэлжилсэн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн нүдний зовхи, дух, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун сарвууны 4-р хуруу, зүүн сарвууны 4, 5-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.***********ын эрүүл мэндэд баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хоёр түүнээс олон хүнийг зодож нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********, ***********, хохирогч *********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425005960069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ***********, *********** нар нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********төвийн гадаа хохирогч ***********, ***********нартай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, гар болон хөлөөрөө цохиж, өшиглөж, хохирогч ***********ийн эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, гадна хана ухархайн доод хана дайрч хоншоорын хөндийн ар хана хүртэл үргэлжилсэн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн нүдний зовхи, дух, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун сарвууны 4-р хуруу, зүүн сарвууны 4, 5-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.***********ын эрүүл мэндэд баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********ийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сүх-Эрдэнийн өгсөн: “...Би хохирогч нарын биед халдаагүй, өшиглөх гэж хөлөө өргөсөн нь үнэн ч оноогүй, харин ч өөрөө ***********т зодуулсан. ***********, *********** нарт зодуулсны улмаас мөр мултраад хөдөлж ч чадахгүй байсан. Тиймээс гэм буруу дээр маргаж оролцоно...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***********ийн өгсөн: “...Тэр өдөр мөрдөгч намайг камерын бичлэгийг аваад ир гэхээр нь би очиж авчраад мөрдөгчид өгсөн юм. Тэгээд бид цагдаагийн газар хамтдаа байж байгаад мэдүүлгээ өгсөн. Сүх-Эрдэнэ, *********** хоёроос маргаан, зодоон эхэлсэн нь үнэн. Камерын бичлэг дээр тодорхой байгаа. Сүх-Эрдэнийн мөр нь байнга мултардаг гэдгийг манай ажлынхан бүгд мэдэж байгаа. Би энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоолгохоор эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээ бол хийлгээгүй...” гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- *********** болон *********** нараас Цагдаагийн газарт гаргасан "бусдад зодуулсан талаарх” гомдол (хавтаст хэргийн 4, 5-р тал),
- Хохирогч ***********ээс гаргаж ирүүлсэн 3 ширхэг хуурцаг, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (хавтаст хэргийн 6, 7-р тал),
- Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...***********төвийн гадаах хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийх ажиллагааг хохирогч ***********ээс гаргаж өгсөн 3 ширхэг сидинд хохирогч ***********ийн хамт Цагдаагийн газрын 1 дүгээр байрны 2 давхрын 205 дугаартай өрөөнд 08 цаг 01 минутад хийв... Хохирогч ***********ээс гаргаж өгсөн 3 ширхэг сиди-г компьютерт хийж уншуулж үзэхэд 12.5 GB хэмжээтэй, 37 минут 19 секундийн бичлэг байх бөгөөд уг бичлэг нь ***********төвийн гадаах тээврийн хэрэгслийн зогсоол хэсгийг харуулах ба урд талдаа модны мөчрүүд нь цаад талын үзэгдэх орчныг тодорхой нөхцөл байдлаар саад болж байв. Уг бичлэг дээрх цаг нь 22 цаг 27 минутыг зааж байв. Уг бичлэг дээрх хүмүүсийг хохирогч ***********ээр заалгуулж үзлэг хийхээр тогтов.
Бичлэг эхлэх үед хамгийн наад талын тээврийн хэрэгсэл дунд цэнхэр куртиктэй залуу бол *********** гэх бөгөөд *********** нь М.***********ын хувцаснаас барьчихсан тэр хоёр зууралдаж байв. Тэр 2 нэг минут орчим хувцаснаасаа барьж зууралдав... Бичлэгийн 05 минут 05 секундэд *********** гадуурх цэнхэр өнгийн куртикээ тайлсан байх ба М.***********тай зодолдож, харилцан бие биеэ өшиглөж байгаа нь харагдаж байв. ...***********, ***********нар зодолдож байх үед дээгүүрээ цагаан саарал өнгийн цамц өмссөн *********** орж ирээд ***********ыг удаа, дараа цохиж байв..." (хавтаст хэргийн 8-12-р тал)
- Хохирогч ***********ийн өгсөн: “...***********архиндаа согтоод онгироод далжганаж байгаад орон дээр унтаж байсан Төрөөг өшиглөсөн билүү, цохиод авсан юм сайн санахгүй байна. Баатар нь Төрөөг өмөөрөөд ***********маргалдсан, тэгээд дуу чимээ гаргалаа гээд буудлын угтагч бид нарыг хөөгөөд гаргасан. Гадаа гарахад 22 цаг болж байсан. Баатараа ***********нар буудалд болсон асуудлаас болоод маргалдаж байгаад Баатараа, ***********нар харилцан бие биеэ цохисон. Би очиж тэр хоёрыг салгаад ***********дээр гараад суучихсан юм. ***********доороос сарваганаад байсан учир би Сүх-Эрдэнийн толгойн дагз, орой хэсэг рүү гараараа цохисон, тэр үед *********** намайг хойноос татаж унагаасан, би ***********тэй маргалдсан. Тэгээд тэрүүгээр маргалдаад байж байтал Сүх-Эрдэнэ, Баатар нар харилцан зодолдож эхэлсэн, энэ үед *********** хажуугаас нь Сүх- Эрдэнэтэй нийлж Баатарыг зодож эхэлсэн. Тэнд байсан хүмүүс салгаад ***********болиод *********** Баатар нар зодолдож эхэлсэн, энэ үед би ***********ийг Баатараас салгаад тухайн газраас жоохон холдсон, ***********тэй явж байгаад хөл алдаад бид хоёр уначихсан, *********** тэнд онгироод бид хоёр маргалдаад *********** намайг баруун гараараа нэг удаа миний зүүн шанаа хэсэгт цохисон, би зөрүүлээд цохисон, бид хоёр ноцолдоод *********** намайг доошоо дарах үед хажуугаас ***********орж ирээд миний нүүр лүү өшиглөсөн. Би цохиулаад газар унаад манараад босож чадахгүй байсан. Би унаж босож сэрэхэд зүүн нүд аймар хавдчихсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... ...***********, ***********нар надад уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-р тал),
"...Тэгтэл буудлын үүдэнд ***********, ***********хоёр үргэлжлүүлэн маргалдаж харилцан нэг нэгийнхээ бие рүү гараараа цохилцсон. Мөн буудлын гадаа харанхуйд маргалдаад байсан санахгүй байна. Нэг мэдсэн чинь ***********, ***********хоёр дахиад хоорондоо зодолдож нэг нэгнийгээ цохиж аваад байсан. Энэ үед *********** хажуугаас нь орж ирээд ***********ыг өшиглөсөн яг хаашаа нь өшиглөсөн гэдгийг санахгүй байна. Тэгэхээр нь би ***********ийг салгаж холдуулах гэж байгаад хамт овоолсон шорооны хажууд газар унаад босож ирсэн. Би тухайн үед ***********т болио чи яах гээд байгаа юм, олон хүүхэдтэй байж гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа ***********тэй юм яриад зогсож байтал *********** над руу хүрч ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Намайг цохиод байсан учраас би зөрүүлж ***********ийн толгой руу нэг удаа цохисон. *********** бид хоёрыг зодолдож байхад Төрөө салгах гэж ирээд яг миний урд газар унасан. Дараа нь би Төрөөгийн дээр газар унасан. Энэ үед ***********ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиж нүүр рүү өшиглөсөн. Намайг өшиглүүлж байхад *********** хажууд зогсож байсан. Нүүр рүүгээ өшиглүүлээд хэсэг ухаан балартсан. ...Намайг тухайн үед Сүх-Эрдэнэ, *********** хоёр нийлж зодсон. ..***********, *********** хоёр надтай холбоо бариагүй, эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй. Мөн сайн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй байгаа. ...Буудлын өрөөнд хөзөр тоглож байхад *********** миний зүүн гар талд суусан. ***********ын хоёр гар нь зүгээр байсан. Яагаад гэвэл гартаа хөзөр бариад тоглоод байсан. Мөн архи ууж байхад бид нарт архи хундаглаж тойруулж хийж өгч байсан шүү дээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-р тал),
- Хохирогч М.***********ын өгсөн: “...Би нойл орчхоод гараад иртэл ***********нь ***********ийг босож уулдаа чи гээд хөл рүү нь өшиглөөд байсан. Би уурлаад ***********рүү чи унтаж байгаа хүн рүү яагаад цохиод байгаа юм, наадах чинь ууж чадахгүй шүү дээ гээд ***********би маргалдаад тэгсэн чинь буудлын ажилтан өрөөнд орж ирээд би та нарт хэлээ биз дээ дуу чимээ гаргаж болохгүй гэж хэлээд бид нарыг буудлаас гаргасан. Буудлын гадаа хэдэн цагийн үед гарч ирсэн талаар санахгүй байна. Буудлын гадаа би ***********ахиад маргалдаж хэрэлдээд зогсож байтал *********** миний цээж хэсэг рүү цохисон, тэр үед Цэнгэл дундуур орж намайг салгаад тухайн газраас жоохон холдуулсан тэгээд эргээд хартал ***********, *********** нар харилцан зодолдож байсан. Би Цэнгэлд чи очиж ***********, *********** хоёрыг салгаач ээ гэж хэлсэн, Цэнгэл харин *********** *********** хоёрыг *********** салгачихна, чи битгий тийшээ оч гэж хэлсэн. 2-3 минутын дараа би тэд нар дээр очтол ***********над руу томроод байсан. Би Сүх-Эрдэнийг 2-3 удаа цохисон, араас *********** орж ирээд миний толгой руу цохисон. Тэр үед *********** намайг салгаад буудлын үүднээс холдуулсан. ***********энэ үед хүрч ирээд намайг өшиглөх гээд хөлөө өргөөд байсан, тэгэхээр нь би Сүх-Эрдэнийн хөл рүү өшиглөсөн. ***********зөрүүлээд миний баруун гар руу өшиглөсөн, *********** ахиж салгаад машин руугаа аваад явсан. Тэр үед гарын яс хугарсан талаар мэдээгүй, цагдаа дээр иртэл миний баруун гар алганы ар хэсэг хавдчихсан, би тэр үед хуруу тулсан гэж бодож байсан, маргааш нь эмнэлэг дээр очоод зураг авхуултал, миний гарын яс хугарчихсан байна гэж хэлсэн...баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал гэмтлийг ***********нь миний баруун гар руу хөлөөрөө 1 удаа өшиглөснөөс үүссэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
...Мөн миний баруун гарт үүссэн гэмтлийг зодоон болж байхад ***********нэг удаа өшиглөж үүсгэсэн. Үүнээс өмнө миний гар зүгээр байсан. Анх буудалд очоод бид нар хамт хөзөр тоглосон тэр үед би ч гэсэн хоёр гараараа хөзөр бариад тоглосон. Мөн архи ууж байхад хамт байсан хэддээ архи хундаглаж өгсөн. ***********төв буудал дотор миний баруун гар зүгээр байсан гэдгийг хамт байсан хүмүүс бүгдээрээ мэдэж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166 дугаар тал),
- Гэрч ***********өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-23-120 тоотод унтах гэж байх үед *********** гар утсаар залгаад хаана байгаа юм би ***********төвийн гадаа ажлын залуучууддаа зодуулчихлаа, хүрээд ирээч гэсэн би гэрээс гараад ***********багийн ***********төв дээр яваад очтол *********** нь ***********буудлын гадаа байрлах автомашины зогсоол дээр ганцаараа зогсож байсан. Би ***********ийн зүүн нүд нь хавдсан, дээд уруул хавдаж сэтэрсэн, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би ***********ээс чамайг хэн зодсон юм гэж асуутал ажлын залуу гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21-22-р тал),
- Гэрч С.***********өгсөн: “...***********, ***********хоёр маргалдаад байсан, ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Би биеийнхээ дээр гарах гэсэн дайрсан маягтай байсан. ***********нойлоос гарч ирээд ***********ийн мөр хэсэг рүү одоо бос харъя гээд цохисон, тэр үед *********** чи яагаад унтаж байгаа хүнийг цохиод байгаа юм гээд маргалдаад бараг зодоон болох гээд байж байтал буудлын хүлээн авагч гэх эмэгтэй орж ирээд бид нарыг хөөгөөд гаргасан. *********** нь ***********ыг чи маргалдахаа больчих гэсэн *********** ойлгохгүй байсан учир *********** ***********ыг би чамайг больчих гээд байгаа юм биш үү гэж хэлээд чихний ар хэсэг рүү 2-3 удаа цохисон тэр үед *********** ***********ыг өмөөрөөд ***********тэй зодолдож эхэлсэн, тэр хоёр бие биеэ цохиод харилцан зодолдсон. Би тэр хоёрыг салгаад ***********, ***********нар зодолдоод эхэлсэн. Би ***********ыг аваад тухайн газраас жоохон холдох үед *********** ***********нар зодолдож эхэлсэн. ***********, Сүх-Эрдэнийн дээр гарчихсан цохиж байсан. *********** чулуу авч шидэх гээд байсан учир ***********ыг тэврээд хөдөлгөхгүй болгосон. Буцаад хартал ***********, ***********нар салчихсан байсан. Тэд нар ахиж хэрэлдээд салаад байж байснаа ***********, *********** нар ахиж харилцан зодолдож эхлэх үед хажуугаас нь **********************ийн нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би ахиж дундуур нь ороод тэд нарыг салгасан, Сүх-Эрдэнийг би холдуулаад буцаад *********** дээр иртэл ***********ийн нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би тэд нарыг 2, 2-р нь гэрт нь хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р тал),
- Гэрч ***********өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу Баруун задгай 2-6 тоотод байж байх үед ***********ажлаасаа ирсэн, ***********нь өнөөдөр манай ажлынхан гарч байгаа би гарч болох уу гэсэн би зөвшөөрөөд ***********гэрээс гараад явсан. Орой 19 цагийн үед буудалд хөзөр тоглож байгаа зургаа явуулсан. Тэгээд шөнө 00 цагийн үед байхаа ***********ийн эхнэр над руу байна уу байна уу гээд чат биччихсэн байсан. Би юу болсон талаар асуухад Сүх-Эрдэнийг 2 хүн зодоод *********** өмөөрөөд зодолдсон байна, тэгээд нэг залуугийнх нь нүд нь хавдчихсан юм шиг байна, эд нар цагдаа руу явах гэж байна гэсэн. Би *********** рүү залгаад юу болсон талаар асуугаад намайг ирээд авчих гэж хэлсэн. *********** надад тодорхой зүйл ярихгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс *********** архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм байна лээ. Тэгээд цагдаагийн гадаа иртэл цагдаагаас Сүх-Эрдэнэ, ***********, Баатараа нар гарч ирсэн. Цагдаатай уулзчихлаа гэр лүүгээ явъя гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),
- Гэрч М.***********ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед манай ажил тараад ажлын залуучуудаараа нэг газар орж уухаар болоод архи аваад ***********төв нэртэй буудал орсон. Буудалд ороод хөзөр тоглоод архи уусан. Би их муудаад хэвтээд өгсөн, нэг сэрсэн буудлын гадаа зогсож байсан. *********** намайг явъя гээд би машинд нь суугаад гэр лүүгээ хүргүүлсэн. Маргааш нь ажил дээр байж байтал ***********, Бат-Эрдэнэ нараас ***********төв буудлын гадаа манай хэд хоорондоо зодолдсон талаар сонссон, хэн хэнийгээ яаж зодсон талаар сонсоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байгаа..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
- Гэрч Ш***********өгсөн: “...Буудалд архи хувааж уугаад байж байтал Сүх-Эрдэнэ, *********** нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэд нар орилоод байсан учир буудлын хүн орж ирээд бид нарыг буудлаас 22 цагийн үед гаргасан. Буудлын гадаа Сүх-Эрдэнэ, *********** нар ахиад маргалдаад эхэлсэн. Тэр үед ***********, ***********ыг өмөөрөөд Сүх-Эрдэнийг цохисон, харин ***********, Сүх-Эрдэнийг өмөөрөөд ***********ийг цохисон. *********** бид хоёр тухайн зодооныг салгасан, *********** чулуу авч Сүх-Эрдэнийг цохих гээд байсан учир түүнийг тэд нараас холдуулсан. Буцаад нөгөө хэд дээрээ иртэл ***********ийн нүд нь хавдчихсан, зодоон дуусчихсан байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дүгээр тал),
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1038 дугаартай “.. ***********ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, гадна хана ухархайн доод хана дайрч хоншоорын хөндийн ар хана хүртэл үргэлжилсэн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн нүдний зовхи, дух, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун сарвууны 4-р хуруу, зүүн сарвууны 4, 5-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний ухархайн дотор хана, гадна хана ухархайн доод хана дайрч хоншоорын хөндийн ар хана хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),
- ***********ийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
- ***********ийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон нүдний эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 75-81 дүгээр тал),
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай “...М.***********ын биед баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 68-69 дугаар тал),
- М.***********ын БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 84-88 дугаар тал),
- Яллагдагч ***********ийн өгсөн: “...хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, *********** архи уугаад муудчихсан орон дээр унтаж байсан тэр үед ***********нойлоос гарч ирээд орон дээр хэвтэж байсан ***********ийг өшиглөөд бос архи ууя гээд байсан. Энэ үед *********** ***********ийг өмөөрөөд унтаж байгаа хүнийг унтуул гэсэн чинь Сүх-Эрдэнэ, *********** нар маргалдаж эхэлсэн, тэр хоёр чанга дуу чимээ гаргасан. Зодоон яаж эхэлсэн талаар санахгүй байна, *********** Сүх-Эрдэнийн дээр нь гараад суучихсан цохиж байсан, би зөрүүлээд ***********ийн нүүр рүү цохиж, бид хоёр харилцан зодолдсон, нэг мэдсэн ***********ийн нүүр нь хавдчихсан, цагдаа дуудчихсан гэсэн, би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учир зарим зүйлсийг санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Намайг *********** цохисон учир би зөрүүлээд цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117-р тал),
- Яллагдагч Э.Сүх-Эрдэнийн өгсөн: “...хүмүүсийн өгсөн мэдүүлэг худлаа байна, алдаатай байна, найз нөхөд гэх шалтгаанаар намайг шууд гүтгэсэн байна, би ***********, *********** нарыг цохиогүй. Намайг гүтгэж байна, зодоон эхлүүлсэн хүн нь би биш, би ***********ийн гутал руу босооч пизда минь гэж хэлээд зөөлхөн өшиглөсөн, ***********ыг хүмүүс мэднэ, архи уухаараа зодоон цохион хийдэг. Намайг ажлаа сайн хийдэг болохоор энэ хүмүүс онгироо гар гэж боддог байх. Батцэнгэл гэх хүний эгчийн дэлгүүрээс цалин буухаар өгнө гэж хэлээд хэдэн шил архи зээлээр авлаа санахгүй байна. ...Би ***********, *********** нарыг цохиогүй... Хамгийн түрүүнд намайг *********** замын хажууд аваачаад намайг зодоод дээр минь гарсан. Би ***********ийн нүүр рүү өшиглөөгүй, ***********ийн хөл рүү өшиглөсөн. *********** над руу аймар том чулуу барьж аваад дайрсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч ***********, М.***********, гэрч ***********, С.***********, Ч.Оюунцэцэг, М.***********, Ш.Батцэнгэл нарын өгсөн мэдүүлэг, ***********ийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт, ***********ийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон нүдний эмчийн үзлэгийн тэмдэглэл, М.***********ын БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1038 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********, *********** нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч ***********, *********** нар нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********төвийн гадаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч ***********, ***********нартай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдан гар, хөлөөрөө цохиж, өшиглөн зодож, хохирогч ***********ийн эрүүл мэндэд нь хөнгөн, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.***********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч ***********, *********** нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн бусдын биед хууль бусаар халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***********ийн эрүүл мэндэд “...зүүн нүдний ухархайн дотор хана, гадна хана ухархайн доод хана дайрч хоншоорын хөндийн ар хана хүртэл үргэлжилсэн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн нүдний зовхи, дух, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун сарвууны 4-р хуруу, зүүн сарвууны 4, 5-р хуруунд зулгаралт..." бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 1038 дугаартай дүгнэлтэд,
мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын биед хууль бусаар халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.***********ын эрүүл мэндэд “...баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 31 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Шүүгдэгч ***********, *********** нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архидан согтуурсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч ***********, *********** нарыг бүлэглэн, хоёр хүнийг зодож хохирогч ***********ийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч М.***********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тус тус нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж, шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, шүүгдэгч *********** нь хохирогч нарын биед хохирол учруулаагүй гэж гэм буруу дээр маргаж оролцов.
Шүүгдэгч *********** нь хохирогч М.***********, *********** нарын биед халдаагүй, хохирол учруулаагүй, энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна, тухайн үед М.***********т зодуулсны улмаас миний мөр мултарсан, би хүн цохих чадваргүй байсан гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
-Хохирогч ***********ээс гаргаж ирүүлсэн 3 ширхэг хуурцаг, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (хавтаст хэргийн 6, 7-р тал),
-Хохирогч ***********ийн өгсөн: “...*********** намайг доошоо дарах үед хажуугаас ***********орж ирээд миний нүүр лүү өшиглөсөн. Би цохиулаад газар унаад манараад босож чадахгүй байсан. Би унаж босож сэрэхэд зүүн нүд аймар хавдчихсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... ...***********, ***********нар надад уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-р тал),
-"...Тэгтэл буудлын үүдэнд ***********, ***********хоёр үргэлжлүүлэн маргалдаж харилцан нэг нэгийнхээ бие рүү гараараа цохилцсон. Мөн буудлын гадаа харанхуйд маргалдаад байсан санахгүй байна. Нэг мэдсэн чинь *********** ***********хоёр дахиад хоорондоо зодолдож нэг нэгнийгээ цохиж аваад байсан. ...***********ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиж нүүр рүү өшиглөсөн. Намайг өшиглүүлж байхад *********** хажууд зогсож байсан. Нүүр рүүгээ өшиглүүлээд хэсэг ухаан балартсан. ...Намайг тухайн үед Сүх-Эрдэнэ, *********** хоёр нийлж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-р тал),
- Хохирогч М.***********ын өгсөн: “...Би Сүх-Эрдэнийг 2-3 удаа цохисон, араас *********** орж ирээд миний толгой руу цохисон. Тэр үед *********** намайг салгаад буудлын үүднээс холдуулсан. ***********энэ үед хүрч ирээд намайг өшиглөх гээд хөлөө өргөөд байсан, тэгэхээр нь би Сүх-Эрдэнийн хөл рүү өшиглөсөн. ***********зөрүүлээд миний баруун гар руу өшиглөсөн, *********** ахиж салгаад машин руугаа аваад явсан. Тэр үед гарын яс хугарсан талаар мэдээгүй, цагдаа дээр иртэл миний баруун гар алганы ар хэсэг хавдчихсан, би тэр үед хуруу тулсан гэж бодож байсан, маргааш нь эмнэлэг дээр очоод зураг авхуултал, миний гарын яс хугарчихсан байна гэж хэлсэн... баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал гэмтлийг ***********нь миний баруун гар руу хөлөөрөө 1 удаа өшиглөснөөс үүссэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
...Мөн миний баруун гарт үүссэн гэмтлийг зодоон болж байхад ***********нэг удаа өшиглөж үүсгэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166 дугаар тал),
- Гэрч С.***********өгсөн: “...***********, ***********нар зодолдоод эхэлсэн. Би ***********ыг аваад тухайн газраас жоохон холдох үед *********** ***********нар зодолдож эхэлсэн. ***********, Сүх-Эрдэнийн дээр гарчихсан цохиж байсан. *********** чулуу авч шидэх гээд байсан учир ***********ыг тэврээд хөдөлгөхгүй болгосон. Буцаад хартал ***********, ***********нар салчихсан байсан. Тэд нар ахиж хэрэлдээд салаад байж байснаа ***********, *********** нар ахиж харилцан зодолдож эхлэх үед хажуугаас нь **********************ийн нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би ахиж дундуур нь ороод тэд нарыг салгасан, Сүх-Эрдэнийг би холдуулаад буцаад *********** дээр иртэл ***********ийн нүд нь хавдчихсан байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р тал),
- Гэрч М.***********ийн өгсөн: “...Маргааш нь ажил дээр байж байтал ***********, Бат-Эрдэнэ нараас ***********төв буудлын гадаа манай хэд хоорондоо зодолдсон талаар сонссон, хэн хэнийгээ яаж зодсон талаар сонсоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байгаа..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
- Гэрч Ш***********өгсөн: “...Буудлын гадаа Сүх-Эрдэнэ, *********** нар ахиад маргалдаад эхэлсэн. Тэр үед ***********, ***********ыг өмөөрөөд Сүх-Эрдэнийг цохисон, харин ***********, Сүх-Эрдэнийг өмөөрөөд ***********ийг цохисон. ...*********** чулуу авч Сүх-Эрдэнийг цохих гээд байсан учир түүнийг тэд нараас холдуулсан. Буцаад нөгөө хэд дээрээ иртэл ***********ийн нүд нь хавдчихсан, зодоон дуусчихсан байсан..." гэх,
- Хохирогч ***********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Э.Сүх-Эрдэнийн мөр нь мултардаг гэдгийг манай ажлынхан мэднэ... гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэн, няцаагдсан, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ***********, *********** нар нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч ***********, *********** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, үргэлжилсэн үйлдлээр нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүх зөвтгөхөөр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол.... ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг”, 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж тус тус хуульчилсан байгаа нь “Хөнгөн” хохирлыг хоёр, түүнээс олон хүнд учруулах, мөн “Хүндэвтэр” хохирлыг хоёр, түүнээс олон хүнд учруулах гэсэн тус тусдаа ойлголт бөгөөд нэг хүнд хөнгөн, нэг хүнд хүндэвтэр хохирол учруулсан нь дээрх гэмт хэргүүдийн “хоёр, түүнээс олон хүнд” гэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***********, *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч ***********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч М.***********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, хохирогч ***********нь ажилгүй байсан нэг сарын хугацааны цалин гаргуулах талаар, хохирогч *********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.***********ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч ***********нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********, *********** нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч *********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч ***********, *********** нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч ***********, *********** нарыг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, үргэлжилсэн үйлдлээр нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ***********, *********** нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ***********, *********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ....удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 132-148 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *********** нь 1996 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот 7-03 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
шүүгдэгч *********** нь 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, "Эрдэнэт лайт” ХХК-нд угсрагч арматурчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг баруун задгай 7-1а тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***********, *********** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Э.Сүх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрлүүдээс зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 66 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч Э.Сүх-Эрдэнийн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч Э.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг шүүхээс оногдуулсан 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгийн торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч *********** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хязгаарласан ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин *********** болтол шүүгдэгч ***********, *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ***********, *********** нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ***************, ************* овогт ********** *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** нарыг тус бүр 1000 нэгжтэй (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************-г 1 ( нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч ***********ийг 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялын 15 (арван тав) нэгж буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 66 (жаран зургаа) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч ************-ийн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жил 2 (хоёр сар 6 (зургаа) хоногоор тогтоож, шүүгдэгч ***********т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгийн торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч *********** нь 1 (нэг) жил 2 (хоёр) сар 6 (зургаа) хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч ***********, *********** нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин *********** болтол шүүгдэгч ***********, *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.***********ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч ***********нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********, *********** нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч *********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч ***********, *********** нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий гурван ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ