Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Номин хөтөлж,

 улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

 насанд хүрээгүй хохирогч М.Х,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.А,

 өсвөр насны шүүгдэгч Э.У,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** овогт Э.У-д холбогдох эрүүгийн 2*****9 дугаартай, 316/2025/****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн *****сурагч, ам бүл 3, аав, ээж, 3 дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг, ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овогт Э.У (РД:*****)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цэнхэр байрны гадна хэсэгт А.Х-тэй “унагаасан мөнгө аваад өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, шингэн хуралтыг гадагшлуулсны дараах байдал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын урд хана зөрүү багатай хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн хоншоорын хөндийд уйланхай, толгойн зүүн тал, хамар, хацрын эргэн тойрон зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Э.У нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цэнхэр байрны гадна хэсэгт А.Х-тэй “унагаасан мөнгө аваад өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, шингэн хуралтыг гадагшлуулсны дараахь байдал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын урд хана зөрүү багатай хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн хоншоорын хөндийд уйланхай, толгойн зүүн тал, хамар, хацрын эргэн тойрон зөөлийн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.У гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Х мэдүүлэхдээ: “...2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн найзууд болох Х, Т, Б, Ц нарын хамтаар аймгийн цэнхэрийн тоглоомын талбайд 21 цагийн орчим очсон. Тэр үед манай найз Х тоглоомын талбайн турник дээр эргэж байтал өмднийх нь халааснаас 1000 төгрөг уначихсан. Гэтэл тэр мөнгийг нь тэнд байсан Э.У авчихсан. Би Уу-д хандаж мөнгийг нь өгөөч гэж хэлтэл Ууган-Эрдэнэ намайг тоогоогүй бас намайг дүүтэйгээ зодолдуулна гээд байсан. Тэгээд би У гэх хүүхэдтэй зодолцох олоод цэнхэрийн дунд байдаг Бүрэн дэлгүүрийн хойно очиж бид  зодолдсон. Дэлгүүрийн ард гараад би Ууган-Эрдэнийн толгой, шанаа хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон.Түүний дараагаар Ууган-Эрдэнэ миний толгой хэсэг рүү 10 орчим удаа гараа атгаж байгаад цохисон. Тэр үед би Бүрэн дэлгүүрийн ард буланд шахагдсан. Гэтэл У болихгүй намайг цохисоор байсан. Энэ үед манай найз Анар гэж хүүхэд ирээд биднийг салгасан. Тэгээд л би эмнэлэг рүү явсан. Би Ууган-Э-г нь зүс мэднэ. Манай сургуулийн 10а ангийн хүүхэд юм. Манай найз Хүслэн турник дээр эргэх үед халааснаас нь унасан мөнгийг Э.У авчихсан. Тэгээд мөнгийг нь өгөхгүй байсан. Тэгээд л маргасан. Энэ асуудал болох үед миний хажууд *******, *******, *******, Хүслэн нар ирсэн. Харин бид нарын салгасан Анар сүүлд ирсэн. *******эс өөр хүн миний биед халдаагүй” гэсэн мэдүүлэг[2],

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ы зүгээс: “Хамрын бэхжилт гавлын яс нь 17 нас хүрч байж хагалгаанд орно гэсэн бөгөөд “ЭмЖиЖи” чих хамар хоолойн эмнэлэгт хагалгаанд ороход 2,237,000 төгрөг болно. Энэ мөнгийг гаргуулахыг хүсч байна” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс: “1.830.000 төгрөг төлсөн, мөн эм тарианы мөнгө гарсан төлсөн”

3.Насанд хүрээгүй гэрч Е.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цэнхэр байрны тоглоомын талбай дээ Хүслэн, *******, *******, ******* нарын хамтаар байсан. Тухайн үед би турник дээр тоглож байгаад эргэхдээ мөнгөө унагаасан юм билээ. Гэтэл тэр унасан мөнгийг ******* авсан гэж манай найз А.Хүслэн хэлсэн. Тэгээд бид нар *******эс мөнгө аваад ир гэхэд миний мөнгийг өгөхгүй байсан. Тэгээд Хүслэн, Ууган-Эрдэнэтэй хүүхдийн мөнгө өгөөч гээд маргаад Ууган-Эрдэнэ болохоор “би мэдэхгүй нэгжээд гарвал ав” гээд маргасан. Тэгээд Хүслэн, Ууган-Эрдэнэтэй зодолдхоор болоод цэнхэр байрны дунд байдаг “Бүрэн” дэлгүүрийн хойно очсон. Дэлгүүрийн  хойно ооод А.Х эхлээд Ууган-Эрдэнийн толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Түүний дараагаар Ууган-Эрдэнэ, Хүслэнг дэлгүүрийн буланд шахаад цохисон. Зөндөө олон цохисон. Тэгээд Анар ирээд салгасан. Тэгтэл Хүслэнгийн нүүр ам аймар болчихсон байсан. Тэгээд Хүслэн, Ууган-Эрдэнэ хоёр салаад явцгаасан. Хүслэн тоглоомын талбайгаас явсан ба Ууган-Эдэнэ тоглоомын албай дээр байхаар нь би Ууган-Эрдэнэ рүү очоод мөнгө асуутал Ууган-Эрдэнийн дүү болох Төгс-Эрдэнэ намайг зайл гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Төгс-Эрдэнийг дуудаж авч ирээд Төгс-Эрдэнийн толгой, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Гэтэл Төгс-Эрдэнэ миний толгой хэсэг рүү гараараа цохисон. Би бас зөрүүлээд гараараа цохитол Төгс-Эрдэнэ намайг нугаслах гэхээр нь би хойшоо болохдоо газарт унасан. Намайг унахад Төгс-Эрдэнэ миний дээрээс цохиж эхэлсэн. Миний дээрээс хэлээд хэд цохисон. Тэгээд удалгүй Төгс-Эрдэнийн найзууд биднийг салгасан. Би мөнгөө унагаагаад унасан мөнгийг нь Ууган-Эрдэнэ авсан гэж Хүслэн надад хэлсэн. Тэгээд тоглоомын талбай дээр Ууган-Эрдэнэ байхаар нь би мөнгөө авах гээд очтол Ууган-Эрдэнийн дүү болох Төгс-Эрдэнэ намайг зайл гэж хэлсэн. Тэгээд зодолдсон” гэх мэдүүлэг[3],

4.Өсвөр насны яллагдагч Э.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад: “2025 оны 05 дугара сарын 24-ний өдөр би Цэхнэрийн байрны гадаа тоглоомын талбайд орой 21 цагийн орчим турник дээр тоглож байсан. Гэтэл тэнд байсан Е.А гэх хүүхэд ирээд надаас мөнгө нэхээд байсан. Би ямар учиртай мөнгө болох талаар асуухад чи миний халааснаас унасан мөнгийг авчихлаа гэж хэлээд 1000 төгрөг нэхээд байсан. Би мөнгийг нь аваагүй учир чиний мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэтэл удалгүй А.Хүслэн гэх хүүхэд над руу хүрч дахиад мөнгө нэхээд байсан. Тэгээд би мөнгийг нь аваагүй гэж маргаад зодолдохоор болоод цэнхэр байрны голд байдаг тоглоомын талбайн ард байдаг Бүрэн дэлгүүрийн ард очсон. Очоод А.Хүслэн миний нүүр хэсэг рүү гараарай 4-5 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд А.Хүслэнг гараараа 10 гаран удаа цохисон. Тэгээд бид нар салцгаасан.: Бид нарыг салаад байж байтал Спорт сургуулийн 12 дугаар ангийн Тэмүүжин, өмнө жил манай сургуулийг төгссөн Төтө гэх хүүхдүүд ирээд намайг Дүү зодлоо гэж хэлээд Тэмүүжин миний баруун шанаа хэсэг рүү цохиж, миний эмзэг эрхтэн рүү цохисон. Харин Төтө нь болохоор миний дугуй руу хөлөөрөө өшиглөөд, миний нүүр рүү гараараа алгадсан.  А.Х гэж хүүхдийг би танихгүй. Зүс л мэдэх хүүхэд. Би турник дээр тоглож байхап Е.А, Хүслэн нар ирээд надаас мөнгө нэхээд байсан. Би мөнгө аваагүй гэж хэлээд зодолдсон. Бид хохирогчид нийт 1,830,000 төгрөгийг цувуулаад өгсөн. Мөн эм бусад зүйл авч өгсөн тухайн баримтаа тооцоогүй байгаа” гэх мэдүүлэг[4],

5.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 253 дугаартай дүгнэлтэд: “1.Е.А-ны биед баруун доод зовхи, баруун талын агт араа 1 чиглэлд хөдөлгөөн орсон, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх шинжээчийн мэдүүлэг[5],

6. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 258 дугаартай дүгнэлтэд: “1. А.Х-н биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, шингэн хуралтыг гадагшлуулсны дараах байдал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын урд хана зөрүү багатай хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн хоншоорын хөндийд уйланхай, толгойн зүүн тал, хамар, хацрын эргэн тойрон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5 хувь алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт[6], 7.Хувийн баталгаа[7], 8. А.Хүслэнгийн төрсний гэрчилгээ[8], 9. Яаралтай тусламжийн хуудас[9], 10.ЭМЖЖ эмнэлгийн түр карт[10], 11. Дүрс оношилгооны шинжилгээний хариу[11], 12. Гэрэлт мэлмий нүдний эмнэлгийн хариу[12], 13.Нас тоолсон тухай тэмдэглэл[13], 14. Э.У-н төрсний гэрчилгээний хуулбар[14], 15. Сурагчийн хувийн хэрэг[15], 16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18. Төлбөр төлсөн баримтууд[18], 19. Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн баримт[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.У+-ий гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Боржигон ургийн овогт Энх-Амрын Ууган-Эрдэнэ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбогдуулан өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй, төлөгдсөн байна. Харин ирээдүйд гаргуулах төлбөр 2,237,000 төгрөгийг нэхэмжилж байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар мэдүүлгийг сонслоо үүнтэй холбогдуулаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Ял хариуцлагын тухайд өсвөр насны шүүгдэгчийн ял хариуцлагын асуудал яригдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг баримтлах нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн оролцоо, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөр төлсөн байдал, сургуульд сурч байгаа эдгээр нөхцөл байдлыг тус тус  харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах гэсэн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн гарчгийн хувьд хорих ял оногдуулахгүй гэж заах боловч 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 8 жил түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдэд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасан байгаа учраас 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийг хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жил хүртэл хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах саналтай байна. Хойшлуулсан нэг жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5-т заасан оршин суух газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. 7.6 дугаар зүйлийн хувьд мөн гарчиг дээрээ хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах гэж байгаа боловч 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ 7.6 дугаар зүйлд зааснаар хэрэглэж болно гэж заасан учраас 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ урьд авсан үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болно. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна” гэсэн саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Өсвөр насны шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн зүгээс өсвөр насны хохирогчийн эмчилгээний зардалд 1.830.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, өсвөр насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид хагалгаа хийлгэхэд шаардагдах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн, өсвөр насны шүүгдэгч *******эс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ий үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч А.Х-н эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт  145,462 төгрөгийг шүүгдэгч Э.У төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэмт хэрэг гарахад өсвөр насны хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал /11 дүгээр ангийн сурагч/ зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.У-д 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийтгэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Өсвөр насны шүүгдэгч Э.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч **** овогт Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.У-д 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.У-д оногдуулсан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн зүгээс өсвөр насны хохирогчийн эмчилгээний зардалд 1.830.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, өсвөр насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид хагалгаа хийлгэхэд шаардагдах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн, өсвөр насны шүүгдэгч Э.У-с Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.У-н үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч А.Х-н эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 145,462 төгрөгийг шүүгдэгч Э.У төлсөн болохыг дурьдсугай.

6.Өсвөр насны шүүгдэгч Э.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас

[5]  Хавтаст хэргийн 34-35  дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 63, 88 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 68, 71 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 70 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн73-77 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 80 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 81-87 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас