Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/00053

 

        *******0************** оны өдөр

     1******* сар       *******р                                            14/ШШ*******0*******3/00053

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Энхсар ******* ББСБ” ХХК /РД: *******/. Хаяг: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* байр, ******* давхар

Хариуцагч: ******* овогт ******* /РД: ОЗ670430*******1/. Хаяг: дүүрэг, 34 дүгээр хороо, Толгойт ******* дүгээр гудамж, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 1,753,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь хүсэлт гарган, манай байгууллагаас *******019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 0*******/90******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг ******* жилийн хугацаатай сарын *******.5 хувийн хүүтэй зээлж авсан. *******019 оны 6  дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 391,500 төгрөг, *******019 оны дугаар сарын 6-ны өдөр 143,550 төгрөгийн зээл төлж үлдэгдэл 9,460,000 төгрөг төлөөгүй байна. Зээлийн барьцаанд Б.ийн өмчлөлийн дүүрэг, 1 дүгээр хороо Толгойт ******* дүгээр гудамж тоот хаягт байрлах 4,75 м.кв талбай бүхий хувийн сууц болон 49 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардан уулзаж, утсаар байнга ярьж, шаардсаар ирсэн ч ирэх сард өгнө одоохон өгнө гэж хойшлуулсаар өдийг хүрсэн. Үндсэн зээл 9,460,000 төгрөг нь зээлийн хуримтлагдсан хүү 7,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, *******0 хувийн 1,400,000 төгрөг, өмгөөллийн зардал 93,000 төгрөг, зээлийн гэрээний 4.1-т “Зээлдэгчийн эрх, үүргийн”-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5 хувиар тооцох ажлын гэрээний дагуу зардлыг тооцож нийт 1,753,000 төгрөгийн төлбөрийг, улсын тэмдэгтийн хураамж болон холбогдон гарах бусад зардлын хамт Б.ээс гаргуулах, төлбөрийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох дүүрэг, 1 дүгээр хороо Толгойт, ******* дүгээр гудамж, тоот хаягт байрлах 4,75 м.кв хувийн сууц болон 49 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүүг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү, өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цаг үеийн нөхцөл байдлаас болж зээлээ төлөөгүй өдийг хүрсэн. Энэ байдлыг харгалзан үзнэ үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Энхсар ******* ББСБ” ХХК-иас *******0************** оны 10 дугаар сарын 1******* -ны өдөр олгосон 10/1******* дугаартай итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-**************010*******00, Г-**************01004410 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0*******/90******* дугаартай зээл болон барьцааны гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Энхсар ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,60,000 төгрөг, өмгөөллийн зардал 93,000 төгрөг, нийт 1,753,000 төгрөг гаргуулах, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Энхсар ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.тэй   *******019 оны 5 дугаар сарын 10-ны  өдөр  0*******/90******* дугаартай зээлийн гэрээ, 0*******/90******* дугаартай барьцааны гэрээг тус байгуулж, 10,000,000 төгрөгийг 30 хоногт *******,5 /жилийн 30/ хувийн хүүтэй,  *******4 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.ийн өмчлөлийн дүүрэг, 1 дүгээр хороо Толгойт ******* дүгээр гудамж тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-**************010*******00 дугаарт бүртгэлтэй, 4,75 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-**************01004410 дугаарт бүртгэлтэй, 49 м.кв талбай бүхий газрыг барьцаалжээ. /хх-ийн -1*******/

Зээлийн гэрээний хугацаа *******0*******1 оны  5 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэрээний хугацаанд хариуцагч үндсэн зээлээс 540,000 төгрөг төлсөн, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг  нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн гэж дүгнэлээ.  

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн ************** дугаар зүйлийн **************.3 дэх хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зохицуулсан байна.

Хариуцагчид нэхэмжлэлийг *******0************** оны 11 дүгээр сарын 1-ний  өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.*******, 7*******.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчийн эзгүйд, түүний өмгөөлөгчийг оролцуулан  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн өмгөөллийн хөлс 93,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зардлаа нотолсон баримтгүй, мөн өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үүрэгт 17,60,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс  өмгөөллийн зардал 93,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Талууд барьцааны гэрээг байгуулан, хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсныг, хуульд заасан журмаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.*******, 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 17,60,000 /арван долоон сая найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энхсар ******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс  93,000 /найман зуун ерэн гурван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай. 

*******. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Б. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн өмчлөлийн дүүрэг, 1 дүгээр хороо Толгойт ******* дүгээр гудамж тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-**************010*******00 дугаарт бүртгэлтэй, 4,75 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-**************01004410 дугаарт бүртгэлтэй, 49 м.кв талбай бүхий газрыг албадан  худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******1,915 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 317,450 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ