| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/00708/И |
| Дугаар | 181/ШШ2022/02503 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2022/02503
| 2022 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 181/ШШ2022/02503 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К ХХК/РД: /,
Хариуцагч: А ТӨҮГ/РД: /-д холбогдох,
475,210,884 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дөмэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 9-р сарын 25-ны өдөр хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө Лавай төв 2-р корпус хаягт байрлах 2688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбай бүхий объектыг (барилгын бодит ашиглалтын талбай 640 м.кв) автовокзалын зориулалтаар ашиглуулахаар тохиролцож барилга, зам талбайн засвар, тохижилтын ажлыг эхлүүлэн 2019 оны 1-р сарын 20-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Хоёр тал туршилтын гэрээ байгуулж, АТҮТ ТӨҮГ нь 3 сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулсан. 2019 оны 4-р сарын 20-ны өдөр туршилт амжилттай дуусч АТҮТ ТӨҮГ нь автовокзалын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Тус байгууллага Төрийн өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас зөвшөөрөл аваагүй байгаа гэдэг шалтгаанаар түрээсийн гэрээ байгуулах хугацааг болон төлбөрийг хойшлуулсаар 2019 онд түрээсийн төлбөр огт төлөөгүй.
Талууд Ажлын байрны түрээсийн гэрээг 2020 оны 4-р сарын 3-ны өдрөөс 3 жилээр байгуулсан боловч АТҮТ ТӨҮГ нь 2021 оны 8-р сарын 12-ны өдрийн 1/995 дугаар албан бичгээрээ 2021 оны 9-р сарын 13-ны өдрөөр гэрээг дуусгавар болгохыг мэдэгдэж гэрээг хугацаанаас 19 сарын өмнө үндэслэлгүйгээр цуцалсан.
Манай компани АТҮТ ТӨҮГазартай хамтын ажиллагаагаа тогтвортой удаан хугацаагаар явуулахын тулд тэдний тавьсан шаардлага бүрийг цаг тухайд нь зохих хөрөнгө зарцуулан биелүүлж байсан ба 640 м.кв дотор талбайгаа ашиглуулж байсан хэдий ч 421 м.кв болгон тооцож гэрээ хийсэн. Мөн түрээсийн төлбөрийг бусад автобуудлуудын гэрээний үнээс даруй 35-45 хувиар хямд бөгөөд ашиглалтын зардлыг багтаасан үнэ санал болгосон. Бид автобуудлын зөвхөн барилгын болон зам талбайн тохижилт, засварын ажилд 400 гаруй сая төгрөг зарцуулсан ба энэ зардлыг 4 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байж нөхөх, 5 дах жилээс ашигтай ажиллах тооцоо төлөвлөгөөтэй байсан юм.
АТҮТ ТӨҮГ нь гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалснаас бид 175,769,000 төгрөгийн олох байсан орлогыг алдсан. Мөн Тохижилтын ажлыг банкны зээлийн хөрөнгөөр хийсэн ба хүүний зардалд 40,419,528 төгрөг төлсөн байна.
Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ нь манай объектод автовокзалын үйл ажиллагааг нийт 31 сар 20 хонон явуулснаас компани туршилтын гэрээгээр тохиролцсон 3 сарыг үнэгүйгээр, мөн ковидын үеийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж 7 сар түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн.
Манай компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэт биелүүлэхийг удаа дараа шаардан албан бичиг хүргүүлж, хариуцагчийн төлөөлөлтэй биечлэн уулзаж байсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй.
Иймд манай компани хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ээс түрээсийн төлбөр, алданги 106,031,545 төгрөг, барилгын, засвар, тохижилтын 163,530,599 төгрөг, засварын ажлын зээлийн хүү 40,579,730 төгрөг, гэрээний хугацаанд олох байсан 19 сарын орлого 175,769,000 төгрөг, нийт 485,910,874 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
******* ХХК нь удаа дараа түрээсээс чөлөөлж байсан. Түрээс чөлөөлөх тухай ярилцсан бол хамтын үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулах боломжтой байсан. Иймд хөрөнгө мөнгө шилжүүлэгдэхгүй байгаа нь хариуцагч талын асуудал. Тодорхой хариу авч чадахгүй болохоор түрээсийн гэрээг байгуулах зөвшөөрөл олгох асуудал тавьсан. Ингээд нийт 475,210,884 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Дөмэй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг авто тээврийн үндэсний төвийнхэн бүгд мэднэ. 20, 30 удаа уулзаж байсан. Гэрээгээ хийх гэж гүйсэн дараа нь гэрээг цуцлуулахгүйн тулд гүйж байсан. Авто тээврийн төвийн ажилчид сүүлдээ бүр надаас ичиж байсан. Аль аль талдаа хаана ч байхгүй том буудал барихаар төлөвлөж байсан. Драгон хүчин чадал нь ихэдсэн тул яваандаа олон улсын авто бааз болгоно гэж тохирсон. Эхэндээ Эрээн хотын авто вокзалруу автобус явуулж байсан, дараа жил орос орох автобус явж байсан. Тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Зам талбай, явган хүний зам, гэрэл гэрэлтүүлэг, нийтийн автобусны зам руу гарах гүүр хүртэл хийсэн. Хамтарч ажиллаад явж байхад Б.Гүрсоронзон дарга ирээд би тэр хүнтэй 30 удаа уулзаж байсан. Би очоод уйлаад гарж байсан. Би өрх толгойлсон ээж байсан. Зүрх сэтгэлээ гаргаж ажиллаж байсан хүний хувьд их гомдолтой байна. Миний ажлын байрны асуудал шүүхийн шийдвэртэй холбоотой гарна. Их сэтгэл гаргасан хүн их гомдолтой байдаг гэдэг үг тохирно. Бүх хүмүүс миний авто тээврийн хүмүүс мэдэж байгаа. гэв.
Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ******* ХХК-иас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан 2022 оны 2-р сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2020 оны 4-р сарын 3-ны өдрийн ТГ20/07 дугаартай түрээсийн гэрээний алданги 106,031,545 төгрөг, хохирол 163,530,599 төгрөг, зээлийн хүү 40,579,730 төгрөг, гэрээгээр олох ёстой байсан орлого 175,769,000 төгрөг нийт 485,910,874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Тус үйлдвэрийн газраас нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь ******* ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Лавай төвийг түрээслэж, хот хоорондын зорчигч тэээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах саналыг гаргаж байгаагүй.
Нэхэмжлэгч ******* ХХК нь анх 2018 оны 5-р сарын 11-ний 72 дугаартай албан бичгээр төв болон говийн аймгуудын иргэдэд зориулсан улс болон хот хоорондын авто вокзал байгуулах боломжтой байгаа тул бидэнтэй хамтарч ажиллана уу гэж санал гаргасан.
Мөн тус саналаа Зам, тээврийн хөгжлийн яаманд 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн 122/18 дугаартай албан бичгээр: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон ******* ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай байгаа тул ажиллах чиглэл өгнө үү гэж албан бичиг хүргүүлсэний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Автотээврийн үйлчилгээ. Зорчигч тээврийн авто буудал. Ерөнхий шаардлага MNS6300:2011 стандартыг заавал мөрдөх стандарт тул ханган ажиллах талаар 2018 оны 9-р сарын 25-ны өдрийн 07/4629 дугаар албан бичиг ирүүлсэн.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичгийн хүрээнд дээрх стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, цаашид иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэхийг судлах зорилгоор 2019 оны 1-р сарын 20-ны өдөр ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээ-г хоёр талаас харилцан тохиролцож 3 сарын хугацаатай байгуулсан.
2019 оны 5-р сарын 21-ний өдрийн 190521/03 дугаартай албан бичгээр ******* ХХК-иас цаашид түрээсийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гэрээ хийх зөвшөөрөл, төсвийг батлуулах талаар хүсэлтийг үйлдвэрийн газарт ирүүлсэн.
Тус үйлдвэрийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ******* ХХК-ийн байр, талбайг түрээслэх талаар хүсэлтийг хүргүүлсэн боловч ТӨБЗГ-аас 2019 оны 10-р сарын 18-ны өдрийн А-1/3593 дугаар албан бичгээр түрээсийн гэрээнд зөвшөөрөл өгөх боломжгүй, 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган оруулах нь зүйтэй хэмээн хариу ирүүлсэн.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд түрээсийн зардалыг тусгасны үндсэн дээр 2020 оны 4-р сарын 03-ны өдөр ******* ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 4-р сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд гадна 2688 м2 зогсоолын талбай, дотор 421 м2 оффис болон үйлчилгээний талбайг сарын 9,251,000 төгрөгөөр тооцон түрээслэхээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан.
Монгол Улсын хэмжээнд 2020 оноос Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахалтай эрчимтэй гарч Монгол улсын засгийн газраас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан үйлдвэрийн газар нь орлогын эх үүсвэргүй болсон. Мөн улс, хот хоорондын тээвэрлэлт 2021 он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 2 удаа тодорхойгүй хугацаагаар зогсолт хийсэн, орон нутгийн тээвэрлэлт хязгаартайгаар явж байгаа зэргээс шалтгаалан тээвэрлэлтийн орлого эрс буурч байгаагаас шалтгаалан түрээсийн төлбөр төлөх боломжгүй, гэрээг дуусгавар болгон цуцалж байгаа талаар мэдэгдлийг 2021 оны 8-р сарын 12-ны өдөр ******* ХХК-д албан бичгээр мэдэгдсэн. Гэрээний 9.4 дэх заалтад зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу компанид мэдэгдэл өгсөн.
******* ХХК нь 2021 оны 8-р сарын 31-ний өдрийн 21.08.1/01 дугаар албан бичигтэй мэдэгдлийг хүлээн авсан, 2021 оны 9-р сарын 13-ны дотор талбайг суллан өгөх, 2021 оны 9-р сарын 01-ний өдрөөс өөр үйл ажиллагаа явуулах дараагийн түрээслэгчийг олон талаар мэдэгдсэн байсан. Үйлдвэрийн газрын зүгээс заасан хугацаанд байр, талбайг чөлөөлж өгсөн бөгөөд ямар нэгэн хохирол учруулаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч******* ТӨҮГ-ын өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жишиг авто буудал зорчигчийг хангасан болно гээд Лавай зочид буудлын дор жолоочийн амрах хэсгийг шийдсэн нийтийн тээврийн зогсоол 100 метр байна. Чиглэл олгож өгнө үү? Гэсэн хариу нь С.Батболдоос 2019, 2020 оны зээлийн гэрээний дагуу хийгдээд зардал гаргана гэж нэхээд байгаа юм бэ? Төрийн өмчөөс гаргуулна гээд байна. Нотлох баримтын шаардлагаар холбогдохгүй. Өөрийн талбайг засан сайжруусан төлбөрөө нэхээд байна. Тухайн бодлого зохицуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгаагүй учраас зөвшөөрөл олгогдохгүй гэсэн хариу өгсөн. Хуулиар гаргасан зохих хэлцэлийг зөвшөөрөөгүй хэлцэл болно. Иргэний хуулийн 318.4 дээр хүчин төгөлдөр бус байна гэсэн. 4 сарын 3-ны өдөр гэрээ байгуулсан байна. Гэрээний заалтын дагуу төлбөр төлсөн байна. 9.13-д талууд ойлголцсон үлдэгдлээ хийж тулгах гэсэн асуудал үүсээгүй байна. 4-р улирлын балансыг батлахдаа захирамж татварын системд нэвтрэх ётсой. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Түрээсийн гэрээний төлбөрийн төлөлт, алдангийн тооцоо, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №190521/03 тоот ******* ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20/02/06/01 дугаар ******* ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ******* ХХК-ийн №19/04/09/01 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №1/995 тоот Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №4/480 тоот Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны №2/531 тоот Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №226 тоот Улаанбаатар хот дахь Баянзүрх зорчигч тээврийн төвийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1/2377 тоот Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №135 тоот Улаанбаатар хот дахь Баянзүрх зорчигч тээврийн төвийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №3/1932 тоот Улаанбаатар хот дахь Баянзүрх зорчигч тээврийн төвийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07/2464 тоот Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамны хамтран ажиллах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны № ЗГ/СС18040416029-4 тоот Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн дансны хуулгын хуулга, Автовокзалын засварын ажилд зарцуулсан хөрөнгөний зээлийн хүүгийн тооцоо, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга, Хаан банкны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хонголиан Констракшн ХХК-ийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 181030/01 дугаар Авто вокзал-ын Барилгын дотор цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиоллын системийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дансны хуулга, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21/049 дугаар Наду системс ХХК-ийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Наду системс ХХК-ийн №18/043 тоот нэхэмжлэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингис хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулга, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хх-ийн 66 дугаар хуудаснаас 72 дугаар хуудас хүртэлх зарлагын баримтууд, Хаан банкны дансны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн депозит дансны хуулга, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дансны хуулга, хх-ийн 76 дугаар хуудаснаас 78 дугаар хуудас хүртэлх зарлагын баримтууд, Голомт банкны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дансны хуулга, хх-ийн 80 дугаар хуудаснаас 92 дугаар хуудас хүртэлх зарлагын баримтууд, Тэнүүн өлзий ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тэнүүн өлзий ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хх-ийн 96 дугаар хуудаснаас 111 дүгээр хуудас хүртэлх зарлагын баримтууд, Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн депозит дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дансны хуулга, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны №2018.11.12-01 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хх-ийн 118 дугаар хуудаснаас 121 дүгээр хуудас хүртэлх зарлагын баримтууд, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Бараа материалын борлуулалтын баримт, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дансны хуулга, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Big захын зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтууд, хх-ийн 135 дугаар хуудаснаас 153 дугаар хуудас хүртэлх зарлагын баримтууд, 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн кассын орлогын ордерын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 1 дүгээр 7-ны өдрийн зарлагын баримт, Хаан банкны 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шилжүүлгийн баримт, хх-ийн 163 дугаар хуудаснаас 174 дүгээр хуудас хүртэлх зарлагын баримтууд, Голомт банкны 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дансны хуулга, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт, хх-ийн 178 дугаар хуудаснаас 186 дугаар хуудас хүртэлх зарлагын баримтууд, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дансны хуулга, Чингис хаан банкны 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн дансны хуулга, Хаан банкны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримт, Голомт банкны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орлогын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №181226/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Лавай төвийн танилцуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дансны хуулга, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хавсралт №1, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгийн баримт, хх-ийн 220 дугаар хуудаснаас 225 дугаар хуудас хүртэлх зарлагын баримтууд, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн депозит дансны хуулга, хх-ийн 227 дугаар хуудаснаас 238 дугаар хуудас хүртэлх фото зурагнууд, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №17/0825 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/170818 дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Лавай төвийн гадна талбайн тохижилтийн ажлын гүйцэтгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан ******* ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №21.08.31/01 тоот 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ирсэн 1/995 албан тоотын хариу албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №1/995 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн №21.03.11/01 тоот хөнгөлөлт үзүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №21.02.10/02 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №20.0423/01 тоот албан бичгийн нотариатчийн хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн мэйл хаягт илгээсэн цахим шуудангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №4/480 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 20.0205/01 дугаар ******* ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №А-1/3593 тоот Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан бичгийн хариу албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 190812-01 дугаар ******* ХХК-ийн санал хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №190521/03 тоот ******* ХХК-ийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны №150404/01 тоот ******* ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хууль бус зорчигч тээвэр хяналт нэг сарын аяны удирдамж, төлөвлөгөөний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 20130311/01 дугаар ******* ХХК-ийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №72 тоот ******* ХХК-ийн хамтран ажиллах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №ТГ10/07 тоот Ажлын байрны түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №2/531 тоот Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар хот дахь Баянзүрх зорчигч тээврийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №226 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч******* ТӨҮГ-т холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид 106,031,545/нэг зуун зургаан сая гучин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг, тохижилтын зардалд 163,530,599/нэг зуун жаран гурван сая таван зуун гучин мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг, зээлийн хүү 40,579,730/дөчин сая таван зуун далан есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг, олох ёстой байсан орлого 175,769,000/нэг зуун далан таван сая долоон зуун жаран есөн мянга/ төгрөгийг, нийт 485,910,874/дөрвөн зуун наян таван сая есөн зуун арван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөр, алданги нийт 106,031,545/нэг зуун зургаан сая гучин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг 10,699,990/арван сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун ер/ төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 475,210,884/дөрвөн зуун далан таван сая хоёр зуун арван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч******* ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээ байгуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний 1-ийн 1.2, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ү-2206004265 улсын бүртгэлийн дугаар бүхий 000150360 дугаар гэрчилгээтэй 648 м.кв квадрат талбай бүхий барилга байгууламжийг зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх авто буудлын зориулалтаар ашиглуулах, хариуцагч нь зорчигч тээврийн авто буудлын зориулалтаар Өмнөговь, Дундговь, Төв аймгуудын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэх зориулалтаар ашиглах үүргийг тус тус хүлээсэн болох нь ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, түүний эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээ нь Түрээсийн гэрээний зарим шинжийг агуулсан байх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний гол шинж болох түрээсийн төлбөр төлөх үүргийг тусгаагүй байх тул уг гэрээг Түрээсийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.
Зохигчийн байгуулсан ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээ нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг агуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Нэрлэгдээгүй гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээАрил гэнэ. гэж заасан.
ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний 4-ийн 4.1-т зааснаар зохигчид тус гэрээг 3/гурав/ сарын хугацаатай буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байгуулсан болох нь ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн хөрөнгийг хариуцагч нь 3/гурав/ сарын хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглахаар тохиролцсон болох нь ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээний 1-ийн 1.3, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Лавай төвд байршилтай өөрийн өмчлөлийн 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар хариуцагчид түрээслүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээний болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Лавай төвд байршилтай өөрийн өмчлөлийн 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар шилжүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Ажлын байрны түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид Түрээсийн гэрээ гэх/ гэж үзнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Түрээсийн гэрээний 4-ийн 4.1, 5-ын 5.1-т зааснаар зохигчид түрээсийн нэг сарын төлбөр 9,251,000/есөн сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр, жилд 111,012,000/нэг зуун арван нэгэн сая арван хоёр мянга/ төгрөгөөр, хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл тогтоосон болох нь Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээ болон түүний Хавсралт №1-т зааснаар зохигчид 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг түрээслүүлэх, түрээслэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд түрээсэлсэн түрээсийн төлбөрт 83,259,000/наян гурван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зохигчид Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан болох нь Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХАГ19/005 дугаар Туршилтын гэрээний хугацаа дуусгавар болсон 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл бичгээр түрээсийн гэрээ байгуулаагүй байх ба хариуцагч нь Лавай төвд байршилтай хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан болох нь хариуцагчийн 2019 оны 12 дугаар сар хүртэлх төлбөрийн асуудал шийдвэрлэхэд эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр хэрэгтэй тухай 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн № 4/480 Албан бичгийн хуулбар, Цаашид анхаарах асуудлын тухай 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн № 2/531 Албан бичгийн хуулбар, Зөрчлийг арилгуулж ажиллах тухай 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № 126 Албан бичгийн хуулбар, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах арга хэмжээний тухай 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1932 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуустал эзэмшиж, ашигласан байх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах ... бүртгүүлнэ., 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг шилжүүлсэн боловч зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч нь 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар эзэмшиж, ашигласан төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуустал эзэмшиж, ашигласан боловч нэхэмжлэгчид төлбөр төлөөгүй байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ... олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс ... эхлэн уг хөрөнгөөс олсон ... орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх ... үүрэг хүлээнэ. гэж заасан.
Зохигчид Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайн нэг сарын түрээсийн төлбөрийг 9,251,000/есөн сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр тогтоосон болох нь Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай болон 421 м.кв дотор талбайг эзэмшиж, ашигласан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар түүний түрээсийн төлбөрт төлөхөөр байсан 83,259,000/9,251,000х9=83,259,000/ /наян гурван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг олсон орлого гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 83,259,000/наян гурван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Түрээсийн гэрээний алдангид 12,072,555/арван хоёр сая далан хоёр мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Түрээсийн гэрээний 4-ийн 4.3-т түрээсийн төлбөрийг сар тутмын 15-ны өдөрт багтаан төлөхөөр заажээ.
Хариуцагч нь Түрээсийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цуцалсан болох нь хариуцагчийн Түрээсийн гэрээг цуцлах тухай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 1/995 Албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн түрээсийн талбайг суллаж өгөх тухай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн № 21.08.31/01 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээнд зааснаар хариуцагч нь Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай болон 421 м.кв дотор талбайг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл түрээсэлсэн байх боловч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж төлж байсан болох нь хариуцагчийн түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 1/2377 албан бичгийн хуулбар, Түрээсийн гэрээг цуцлах тухай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 1/995 Албан бичгийн хуулбар, Түрээсийн гэрээний төлбөрийн төлөлт, алдангийн тооцоогоор тогтоогдож байна.
Хариуцагч нь 2020 оны 5, 6, 9, 10-р сарууд, 2021 оны 4, 5, 6, 7, 8-р саруудын түрээсийн төлбөрийг Түрээсийн гэрээнд заасан сар тутмын 15-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Түрээсийн гэрээний төлбөрийн төлөлт, алдангийн тооцоогоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Түрээсийн гэрээний 4-ийн 4.4-т Түрээсийн төлбөрийг ... хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги ногдуулна. гэжээ.
Түрээсийн гэрээний 4-ийн 4.4, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 9-р сарын 13-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн хугацааны алдангийн тооцоогоор хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 12,072,555/9,251,000х0.5%=46,255, 46,255x329=15,217,895/ /арван хоёр сая далан хоёр мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай болон 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар ашиглуулахаар тохижуулсан гэх засвар, тохижилтын зардал 163,530,599/нэг зуун жаран гурван сая таван зуун гучин мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг, засварын ажлын зээлийн хүү гэх 40,579,730/дөчин сая таван зуун далан есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 288.1.1-т хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан ... эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх;, 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.
Түрээсийн гэрээнд зааснаар зохигчид Лавай төвд байршилтай 2,688 м.кв гадна талбай, 421 м.кв дотор талбайг Авто буудлын зориулалтаар түрээслүүлэх, түрээслэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг хөрөнгийг Түрээсийн гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан байдлаар хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь тус хөрөнгийг Авто буудлын зориулалтаар ашиглуулахаар тохижуулсан гэх засвар, тохижилтын зардал 163,530,599/нэг зуун жаран гурван сая таван зуун гучин мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг, засварын ажлын зээлийн хүү гэх 40,579,730/дөчин сая таван зуун далан есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээг хугацаанаас өмнө нь үндэслэлгүйгээр цуцалснаас олох байсан орлого гэх 175,769,000/нэг зуун далан таван сая долоон зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Түрээсийн гэрээний 4-ийн 4.3-т зааснаар зохигчид гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байгуулсан болох нь Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээний 9-ийн 9.4-т ... гэрээг цуцлах талаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. гэжээ.
Түрээсийн гэрээний 9-ийн 9.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид Түрээсийн гэрээг цуцлах тухай гэрээг цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдсэн болох нь хариуцагчийн түрээсийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс цуцлах тухай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 1/995 Албан бичгийн хуулбар болон нэхэмжлэгчийн түрээсийн талбайг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор суллах тухай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн № 21.08.31/01 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т ... гэрээний хугацааг талууд ... хойш нэг сарын дотор цуцалж болно., 320.4-т Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална. гэж заасан.
Хариуцагч нь Түрээсийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад нэг сарын өмнө мэдэгдэх журамд нийцсэн байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасан журмын дагуу Түрээсийн гэрээг цуцалсан байх тул гэрээг цуцлаагүй тохиолдолд буюу үндэслэлгүйгээр цуцалснаас олох байсан орлогын алдагдал гэх 175,769,000/нэг зуун далан таван сая долоон зуун жаран есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 95,331,555/83,259,000+12,072,555=95,331,555/ /ерэн таван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 379,879,329/475,210,884-95,331,555=379,879,329/ /гурван зуун далан есөн сая найман зуун далан есөн мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-с 95,331,555/ерэн таван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 379,879,329/гурван зуун далан есөн сая найман зуун далан есөн мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,587,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 634,607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-с 95,331,555/ерэн таван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 379,879,329/гурван зуун далан есөн сая найман зуун далан есөн мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,587,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 634,607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ