| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл,
шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** ургийн овогт Н.Ц-д холбогдох эрүүгийн 25******8 дугаартай, 316/2025/****/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг Баянчандмань суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ***** ургийн овогт Н.Ц, Регистрийн дугаар: ****
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Ц нь 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* сум 2 дугаар баг, 2-06 тоотод байрлах өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Э.Э-г хутгалж, хохирогчийн биед хэвлийд хатгагдсан шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* сум 2 дугаар баг, 2-06 тоотод байрлах өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч Э.Э-г хутгалж хохирогчийн биед хэвлийд хатгагдсан шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,
Хохирогчоор Э.Э-г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч Н.Г-с мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гэрч А.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Б.А-с мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 25*****8 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, хохирогч Э.Э-н эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөр төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ц зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 323,650 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 65-67 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөррийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай 21 см урттай эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** ургийн овогт Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь хохирогч Э.Э-н эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 323,650 төгрөг тус тус нөхөн төлснийг дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай 21см урттай эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7.Шүүгдэгч Н.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ