2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Оюундарь,

шүүгдэгч С.*******,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407001690092 хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******ы 06 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр, хүүхэд, дүү нарын хамт   дүүргийн хороо, дугаар байрны од оршин суух, урьд дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, дүүргийн шүүхийн 2007 оны 0 сарын 08-ны өдрийн 15тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, т ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн т оршин суух бүртгэлтэй, , тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч С.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ы 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Ц.*******тай үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар Ц.*******гийн биед “зүүн доод зовхинд цус хуралт, , доод уруулд шарх, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ц.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ы 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.*******той үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар С.*******ын биед “зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.******* Ц.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.******* Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгч С.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас, шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Д.Отгонбаяр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: дүүргийн чиглэлд явж байхдаа ын орчимд хойноос нь боосон үйлдэл болоогүй. Харилцан зодолдсон болон бусад мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг боосон ч гэх нь хаашаа юм, машин дотор явж байхад араас тэврээд авсан. Би үнэнээ хэлэхэд жаахан бэргэсэн. Би Соёлын ордноос наашаа явж байхад Цагдаагийн хэлтэс харагдахаар нь 2 дугаар хороо руу эргэсэн. Ц.*******г ганц хардсан зүйл нь утсаараа зүгээр яриад явж байснаа гэнэт утас болохгүй байна гэхээр нь худлаа яриад байна гэж бодсон. Би нүүр лүү нь цохисон. Ар талаас нь цамцнаас нь татаад доош нь дарсан. Нүүр лүү нь цохиод тухайн гэмтлийг учруулсан гэв.

 

Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ы 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Ц.*******тай таксины төлбөр төлөх асуудлаар хэрүүл маргаан үүсгэж, харилцан зодолдож Ц.*******гийн биед зүүн доод зовхинд цус хуралт, , доод уруулд шарх, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ы 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.*******той таксины төлбөр төлөх асуудлаар хэрүүл маргаан үүсгэж, харилцан зодолдож С.*******ын биед зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы 04 дүгээр сарын 19-20 шилжих шөнө 01 цагийн үед , явах хүн байвал авъя гэж бодоод явж байхад 13-ын автобусны буудал дээр нэг хүн зогсож байхаар нь хаа хүрэх юм гэтэл орно гээд өөр явахаар тохироод машинаа бариад явж байтал араас шууд тэврээд авахаар нь би доошлоод толгойгоо шувталж аваад чи чинь яаж байна гэтэл за тоглож байна хуцалгүй яв гэсэн. Би эвгүйцээд мөнгөө хийчих гэхэд банкныхаа аппликэйшн рүү орсон. Би цагдаа байгаа байх гээд дүүргийн 2 дугаар хороон дээр очиход хаалга нь түгжээтэй байхаар нь нүдэхэд манаач нь гарч ирээд цагдаа байхгүй гэсэн. Намайг цагдаа асууж байгааг нөгөө нөхөр цонхоор сонсоод бууж ирээд намайг унагааж байгаад цээжин дээрээс дэвсэлж, тохойгоороо дарж байгаад миний хацраас хэмлээд цаашаагаа явахаар нь би араас нь дагаад явтал хоёр хүүхэдтэй уулзаад зугтаасан. Би машин асаагаад дагаад явсаар байгаад 59 дүгээр байрны гадаа ирж зогсоход нөгөө хүн 2 дугаар орц руу орсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 53-54 хуудас/,

 

- Хохирогч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ Би ы 04 дүгээр сарын 19-ний орой Улаанбаатар хотоос чиглэлд такси бариад хүргүүлсэн. Тухайн үед Хаан банкны цахим банк сүлжээ нь улсын хэмжээнд саатаад түр болохгүй байсан тул таксины жолоочид банк болохгүй байна гэхэд уурлаад дүүргийн 2 дугаар хороо Police гэсэн бичигтэй газрын гадаа ирээд чи мөнгө өгч чадахгүй бол такси барьж яадаг юм гээд над руу уурлаж хамар хэсэгт 1 удаа цохиж, цээж хэсэг руу 1-2 удаа өшиглөөд хүзүүгээр боосон. Би ухаан алдах гээд амь тэмцээд гарыг нь болиулаад дээшээ хоёр хөл дээрээ босоод таксины жолооч залууг зөрүүлээд зүүн гараараа 1-2 удаа цохиод салаад явсан. Тэр залуу намайг дагаж яваад байхаар би соёлын ордны өмнөх талбайд байсан 2 насанд хүрээгүй хүүхдүүдийг утсаар яриулчих, хамар арчих цаас байна уу гэж асуугаад цаашаа явсан. Би эрүү, нүдэндээ гэмтэл авсан. Миний сууж ирсэн таксины жолооч надад дээрх гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 61-63 хуудас/,

 

- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 04 дүгээр сарын 20-ны шөнө дүүргийн 2 дугаар хорооны байранд гараатай байж байтал шөнө дунд хорооны хаалга тогшихоор нь онгойход танихгүй хүн цагдаагийн газар мөн үү гэхээр нь цагдаа байхгүй гэсэн. Тухайн хоёр залуу шатнаас буугаад хоорондоо барилцаж аваад таксины жолооч гэх залуу эхлээд нөгөө залуугаа цохиход нөгөөх нь өөдөөс зодолдоод унагааж байгаад дээрээс нь цохиод байхаар нь би ажил руугаа буцаж ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Жолооч залуугийн нүүр хэсэгт бага зэрэг халцарч хавдсан байсан. Харин нөгөөх залуу нь зүгээр харагдаж байсан. Жолооч залууг согтуу байсан залуу дээр нь гараад гараараа цохиод байсан. Би одоо болио, чи мөнгөө өгөөч гэтэл тэр залуу босоход нь утас чинь унасан байна гэж таксины жолооч цохисон залууд хэлсэн. Таксины жолоочийг зодсон залууг бол өөр хүмүүс зодож цохисон зүйл болоогүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 65-66, 69-70 хуудас/,

 

- Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 04 дүгээр сарын 20-ны шөнө би хот явах гээд байж байтал Соёлын ордны орчмоос танихгүй хамраас нь цус гарсан залуу ирээд миний машины хаалгыг татахаар нь би найзынхаа машинаас буугаад чи Улаанбаатар хот явах гэж байна уу гэхэд тэр залуу би хот явахгүй, та намайг 10 шар нэртэй газар хүргээд өгчих, 10 000 төгрөг өгье, би хүнд зодуулчихлаа гэсэн. Би чи тэгвэл наад хамрынхаа цусыг арч гээд нойтон сальфитак гаргаж өгөхөд одоо мөнгө шилжүүлье гээд миний дансанд 10 000 төгрөг  шилжүүлсэн. Би 10 шарын 6 байрны гадаа буулгасан” гэх мэдүүлэг /х.х-ийн 73-74 хуудас/,

 

- Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би ы 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим дүүрэгт найз охин тай уулзахаар такси барьж ирээд урд мөнгөө шилжүүлэх гэтэл интернет банк болохгүй байсан чинь таксины жолооч ******* гэдэг залуу намайг мөнгөгүй бол яах гэж суусан юм бэ гээд миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиход нь би нүүрээ дараад доошоо бөхийтөл, миний цээж рүү өшиглөөд боогоод авахаар нь би яаж байна аа гээд гараараа нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Тухайн өдөр би архи уусан нэлэн согтолттой байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 92-93 хуудас/,

 

- Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би ы 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 13 дугаар хорооллын автобусны буудал дээр нэг хүн зогсож байхаар нь хаа хүрэх бэ гэхэд оръё гэхээр нь 30 000 төгрөгөөр тохироод суулгаад явсан. Тэр залуу бага зэрэг согтолттой байсан бөгөөд арын суудал дээр сууж явахдаа замдаа дээр миний араас хоолойноос боогоод авахаар нь би цочоод зогсоод чи яаж байна гэтэл пизда минь зүгээр хурдан яв гэсэн. Би цагдаа оръё гэж бодоод Соёлын ордон өнгөрөөд 2 дугаар хорооны үүдэнд Police гэсэн бичиг байхаар нь зогсоход цагдаа байгаагүй. *******д тооцоогоо хий гэхэд чи зүгээр зайл пизда минь гэхээр нь миний уур хүрээд шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохиход тэр намайг тэвэрч аваад газарт унагаагаад хүзүүн дээр дарсан. Би доор нь ороод хөдөлж болохгүй байхад миний цээжний зүүн талд суганы хажууд хазсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 95-97 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын ы 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19тай: “*******ын *******ын биед зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, хавчих, хазах үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 76-77 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын ы 04 дүгээр сарын 29-ний өдрийн 215 дугаартай: “Цэнгүүнжавын *******гийн биед зүүн доод зовхинд цус хуралт, , доод уруулд шарх, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 79-80 хуудас/,

 

- дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 24-25, 30-34, 36-38, 41-49 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /х.х-ийн 98-106 хуудас/,

Шүүгдэгч С.*******ын хувийн байдалтай холбоотой гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа  /х.х-ийн 105-111 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.******* нар нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч С.*******, Ц.******* нарын харилцан зодолдсон үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүний эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч С.*******, Ц.******* нар нь харилцан зодолдож бие биедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.*******, Ц.******* нар нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ы 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед таксины төлбөр төлөх асуудлаар хэрүүл маргаан үүсгэж, харилцан зодолдож Ц.*******гийн биед зүүн доод зовхинд цус хуралт, , доод уруулд шарх, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, С.*******ын биед зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нараас гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******, Ц.******* нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч С.*******, Ц.******* нарын хооронд таксины төлбөр төлөх асуудлаар хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас С.*******, Ц.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч С.*******, Ц.******* нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч С.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Э.Оюундарь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.*******ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 265 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан 800 нэгжээр торгох ялыг оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Миний үйлчлүүлэгч Ц.******* гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээс үзэхэд эхлээд С.******* нь Ц.*******гийн толгойн хэсэгт 2-3 удаа цохиод, өшиглөж зодсон үйлдэл гаргасан. Ц.*******гийн хувьд анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага нэгжээр торгож өгнө үү гэсэн дүгнэлтийг,  

шүүгдэгч С.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Миний өнөө маргаашгүй болсон эхнэрээ асарч байгаа байдлыг минь харгалзан үзээд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Ц.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч С.*******од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

Шүүхээс шүүгдэгч С.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарахад хэн хэнийх нь буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Ц.******* тус бүрт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА