| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/197 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогч *******,
шүүгдэгч *******,
түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Суурь тойни овогт Баянжаргалын Батбаатарт холбогдох эрүүгийн 25*******6 дугаартай 316/2025/***/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 хоног хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх,
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар, 18 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ,,,,, овогт Б.Б /РД:******/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)
Шүүгдэгч Б.Б нь 2021 оноос хойш Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар баг, “******* тохой” гэх газарт өөрт нь хууль ёсны дагуу итгэмжлэн хариуцуулсан буюу өөрийн ажил үүргийн хувьд хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн хохирогч С.Б-н малыг зориулалтын бусаар захиран зарцуулж маллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр 16 тооны үхрийг худалдан борлуулсан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчийн 1 тооны бярууг П.Х-н өмчлөлд шилжүүлэхийг завдаж бусдын эд хөрөнгийг завших гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь 2021 оноос хойш Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар баг, “******* тохой” гэх газарт өөрт нь хууль ёсны дагуу итгэмжлэн хариуцуулсан буюу өөрийн ажил үүргийн хувьд хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн хохирогч С.Б-н малыг зориулалтын бусаар захиран зарцуулж, маллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр 16 тооны үхрийг худалдан борлуулсан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчийн 1 тооны бярууг П.Х-н өмчлөлд шилжүүлэхийг завдаж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оноос хойш Бүүвэйбаатарын малыг малладаг байсан, одоо Гачуурт компанид ажиллаж байна. Пойл руу мал ороод муудаад манай хүн ийш тийш яваад өгдөг өвчин туссан юм. Эхнэрээ эмчлүүлэхийн тулд бусдын малыг авч зарсан. Энд ирэхдээ зүгээр байсан юм, одоо галзуурсан гэх юм уу даа. Өөрөө сэтгэцийн өвчтэй болохоор зөв буруу ярина. 2025 оны 07 сарын 25-наас Гачуурт компанид ажиллаж байна. Хохирол 12,000,000 төгрөгийг ах, дүү нараасаа авч өгсөн. 1 ой гарангаас 16 нас хүртэлх 4 хүүхэдтэй.” гэжээ[1],
2.Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... "...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Бугант тосгонд оршин суудаг. Манай мал ******* сумын 2 дугаар баг, ******* тохой гэх газар байдаг ба манай малчнаар ажилладаг Батбаатар, Байгалмаа нар нь 2020 оноос эхлэн манай малчнаар ажиллаж байгаа юм. Батбаатарын эхнэр Байгалмаа нь манайхтай гэрээ байгуулж сард 1.200.000 төгрөгийн цалин тогтмол авдаг. Би 2023 оноос эхлэн одоог хүртэл нийт 28 тооны үхэр дутаасан байна. Тэгээд би малчин Батбаатар, Байгалмаа нарт үхэр ямар учраас дутсан талаар асуухад малчин Батбаатар нь "үхсэн эсвэл чоно идсэн" гэж хэлж байсан. Би Батбаатарт “үхсэн болон чоно идсэн үхрийн зургийг дараад баталгаажуулж надад үзүүл” гэхэд гар утас эвдэрсэн шалтгаанаар зураг үзүүлээгүй. Одоо ч үхсэн малын зураг байхгүй байна. Би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батбаатар, Байгалмаа нар дээр байгаа малаа /үхэр/ тоолоход том, жижиг нийлсэн 41 тооны тооны үхэр тоологдсон. 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэл том, жижиг үхэр нийлсэн 28 тооны толгой үхэр дутаж байна. Манай малчнаар ажилладаг Батбаатар, Байгалмаа нарыг 2019 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас өөрийн зардлаар нүүлгэж, Бугант тосгонд авчирч байсан. Тухайн үед 20 орчим тооны ямаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас авчирсан. Тэгээд 2023 онд Батбаатар "хонь, ямаагаа зарж 2 тугалтай үнээ болголоо” гэж хэлж байсан. Харин 2023 оныхоо өвөл 1 тугалтай үхэр нь үхсэн гэж хэлж байсан. Үлдсэн 1 тугалтай үхрээ ******* сум руу хүнд зарсан. Одоо Батбаатар, Байгалмаа нарт үхэр байхгүй. Батбаатарын төрсөн эгч Бадралмаад "дүү Батбаатар чинь 2024 онд 11 үхэр, 16 адуу мал тооллогоор тоолуулсан байсан. Энэ ямар учиртай юм" гэж эгчээс нь асуухад "малчны зээл авахад хэрэгтэй юм” гэж хэлж тоолуулсан байсан. Манайх Отгонхуяг, Батбаатар гэх хоёр малчинтай. 2024 онд тухайн хоёр айл дээр байсан нийт 92 үхэр тоолуулсан. Батбаатарынд 67 тооны үхэр байгаа... Батбаатарт үхэр байхгүй. Тэгсэн 2024 оны мал тооллогоор 11 тооны үхэр тоолуулсан байсан. Энэ тоолуулсан үхэр бол манай үхэр байгаа юм. Батбаатарын хэлснээр малчны зээл авах гээд 11 тооны үхэр тоолуулсан байсан. Би Батбаатарыг сард 1.200.000 төгрөгийн цалин өгдөг. Эхнэр Байгалмаагийн дансанд сар бүрийн эхэнд хийдэг. Мөн эхнэр Байгалмаатай гэрээ байгуулж, үндсэн ажилтнаар орж 2022 оны 01 дүгээр сараас одоог хүртэл нийгмийн даатгал төлж байгаа юм. Манай үхэр тамга, эм байхгүй... Миний бодлоор бяруу, шүдлэн, хязаалан насны эр, эм нийлсэн 28 тооны үхэр дутаад байна. Би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батбаатар, Байгалмаа нар дээр байгаа үхрээ тоолоход 2025 онд гарсан тугалтайгаа нийлээд 41 толгой үхэр тоологдсон. …Батбаатартай хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн чинь Батбаатар нь эхнэр Байгалмаагийн нэрээр гэрээ байгуулмаар байна гэсэн. Тэгээд би Батбаатарын эхнэртэй 2022 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулж, манай компанийн үндсэн ажилтан болсон. Байгалмаа нь сард 1,200,000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгал төлөгдөж байгаа юм. Гэхдээ Батбаатар нь манай үхрийг маллаж байгаа..." гэх мэдүүлэг[2];
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Хохирол 9,500,000 төгрөг, өчигдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн байна, би портер, приус, мотоцикль худалдан авч өгсөн. Амьдрал ахуйд нь тусалж байсан, тэр болгоныг дурьдах ч үгүй байна. Бүх төрлийн морийг унана, гараараа бүх төрлийн ажлыг хийнэ. Миний портер машиныг зараад миний хохирлыг төлсөн байх. Би бүрэн хохирлоо төлүүлж авмаар байна. Цалингаас гадна маш их тусалж байсан. Миний малыг хулгайлж хэрэглэсэн, би ярьвал зөндөө гомдол гаргамаар байна. Миний нэр дээр байдаг портерийг худалдсан байх, танд юу гэж хэлсэн мэдэхгүй. Улсын бүртгэлд дээр байгаа шүү дээ. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүдлэн үхэр 750,000 төгрөг, бурууг 700,000 төгрөгөөр үнэлсэн байсан гэхээр 50,000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ хийсэн байна лээ, хүлээн зөвшөөрөхгүй гэж мөрдөгчид хэлсэн. Би өөр судалгаа явуулж байна, олон зүйл илэрнэ. Тоон дээр одоохондоо хүлээн зөвшөөрчихье гэж хэлсэн юм. Приус машиныг өөрийнх нь нэр дээр байдаг юм. Мотоциклийг 1,700,000 төгрөг төлж авч өгсөн юм. Чи нэгэнт мал устгасан нь үнэн юм чинь 2 жил миний малыг маллачих, цалинг чинь 50 хувийг өгье гэхэд малыг шууд хаяад явчихсан байсан. Би маш их гомдож байна, Бугантанд хулгайч авчирлаа гээд ард түмэндээ ал болоод загнуулаад байж байна. Би энэ хүний амьдрал ахуйг өөднө татчихья гэж бодсон. Үнэхээр гомдмоор байна. Надад машины мөнгө цалингаас суутгаж байсан зүйл байхгүй” гэжээ[3].
3.Гэрч Ц.Э-н өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын дундуур байх өдрийг сайн мэдэхгүй байна. Батбаатар нь манай гэрт ирээд эр үхэр зарна, үнэ 1,600,000 төгрөг гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотод байдаг охин Ганчимэг рүү утсаар залгаад "манай сумын малчин Батбаатар гэх хүн идэшний үхэр зарна" гэж байна. Тэгсэн манай охин Ганчимэг "авна" гэж Батбаатарын данс руу 1,600,000 төгрөг шилжүүлж, намар 11 дүгээр сард үхрээ авна гэсэн байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Батбаатар нь портер машинаар улаан халзан зүстэй, эр үхэр ачиж ирээд манай хашаанд буулгасан. Тэгээд манай хүүхдүүд хотоос ирж таараад худалдаж авсан үхрээ нядлаад махыг Улаанбаатар хот руу авч явахад гарал үүслийн бичгийг Батбаатар өөрөө авч өгсөн байсан..." гэх мэдүүлэг[4];
4.Гэрч Ч.О-н өгсөн: “...2024 оны 11 дүгээр сард байх "2 тооны бяруу зарна" гэж ******* сумын цахим нэгдсэн зар дээр байхаар би утсаар нь холбогдож, асуухад 1 бярууны үнэ 700,000 төгрөг гэж байсан. Тэгээд би "авна" гэж хэлсэн чинь Батбаатар гэх хүн "бэлэн мөнгө хэрэгтэй байна, одоо өгөх боломж байна уу?" гэж хэлсэн. Тэгээд би Батбаатар гэх хүнд 1,400,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед "хэрэг болохоороо 2 бяруугаа авна" гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 12 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна, би Батбаатар руу залгаад "нөгөө 2 бяруугаа авмаар байна" гэхэд "за" гэж хэлээд маргааш нь манай гэрийн хашаанд портер машин дээр ачаад авчирч өгсөн. Тухайн үед Батбаатар нь хар, цагаан зүстэй 2 тооны бяруу авчирч өгсөн..." гэх мэдүүлэг[5];
5.Гэрч Т.Г-н өгсөн: "...2023 оны 05 дугаар сард би ******* сумын фейсбүүк зар дээр "2 бяруу худалдаж авна" гэж зар тавьсан юм аа. Тэгсэн зарын дагуу Батбаатар ах холбогдоод "надад зарах бяруу байгаа" гэж хэлсэн бөгөөд би гэрт нь очиж тухайн 2 бярууг боломжийн 2 бяруу байсан тул 10 дугаар сарын дундуур худалдаж авахаар нь тохиролцсон. Улмаар 2023 оны 10 дугаар сард Батбаатар ахтай утсаар холбогдоод "нөгөө 2 бяруугаа зарах хэвээрээ юу?" гэхэд "хэвээрээ би одоо танай гэрт ачаад очъё" гэж хэлсэн. Тэр өдөртөө 2 бярууг Батбаатар манайд ачиж ирээд би нэг бярууг 700,000 төгрөгөөр тооцож, 2 бярууг нь нийтэд нь 1,400,000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь худалдан авсан өдрөөсөө хойш хэд хоногийн дараа шилжүүлсэн. ...Батбаатар ах тухайн 2 бярууг надад зарахдаа өөрийнх нь бяруунууд гэж хэлсэн..." гэх мэдүүлэг[6];
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 48 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 51 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 55 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 57 дугаар тал