Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/198

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Маралмаа хөтөлж, улсын яллагч Д.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Б.П, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон ургийн овогт Бат-Эрдэнийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 25*****6 дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** ургийн овогт Б.П Регистрийн дугаар: /*****/; 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/3Ш/477 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Петровис шатахуун түгээх газрын урд замд 2,27 хувийн согтолттойгоор “Хьюндай элентра” маркийн 10-25 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг дахин үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.П нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/3Ш/477 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Петровис шатахуун түгээх газрын урд замд 2,27 хувийн согтолттойгоор “Хьюндай элентра” маркийн 10-25 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг дахин гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.П гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэгтээ: “...гаргасан үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна, том алдаа хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ[1],

2.Гэрч Т.О-н 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор шугаман эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед 10-25 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн магины жолооч Б.П нь согтуурсан байдалтай тээврийн хэрэгслийг жолоодож явсныг таслан зогсоож цагдаагийн байранд авч ирэн согтуурлынх нь хэмжээ 2.27 хувийн согтолт зааж байсан юм” гэх мэдүүлэг[2];

3.Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл[3], 4.Эрх бүхий албан тушаалтанны тэмдэглэл[4], 5.Согтуурал шалгасан тэмдэглэл[5], 6.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар[6], 7.2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 477 дугаартай шийтгэвэр[7], 8.Төрсний бүртгэлийн лавлагаа[8], 9.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[9], 10.Иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 11.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Жолоочийн лавлагаа мэдээлэл[12], 13.Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүйн талаарх тодорхойлолт[13], 14.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[14], 15.эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.П-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.П эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хүн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учраагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасч, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар буюу 1 жил, 6 сарын хугацаагаар хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг;

-тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус анхааруулсан болно.

Шүүгдэгч Б.П-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч **** овогт Б.П-н /РД:****/-тай, ВССЕ ангилалын **** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

Шүүгдэгч Б.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** ургийн овогт Б.Пү-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.П-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар буюу 1 жил, 6 сарын хугацаагаар хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч **** овогт Б.П-н /РД:****/-тай, ВССЕ ангилалын **** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч Б.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[11]  Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас