Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

2025      09        25                                           2025/ШЦТ/216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********д холбогдох эрүүгийн 2525000000091 дугаартай, 312/2025/0182/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд *********** загварын *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,41 хувийн согтолттойгоор, Орхон аймаг Баян-Өндөр сум         багийн нутаг дэвсгэрээс Шанд багийн нутаг дэвсгэрт байх *********** дэлгүүр хүртэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000091 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ***********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж (2,41%) промиль согтолттойгоор 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэрээс Шанд багийн нутаг дэвсгэрт байх *********** хүнсний дэлгүүр хүртэл *********** улсын дугаартай *********** загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********өгсөн: *********** багаас *********** дэлгүүр хүртэл би өөрөө барьж явсан. Яг цагдаа ирэх үед би буугаад очсон. Миний машин рульнээс болоод намайг бариагүй гэж бодсон байх. Эхнэр маань хүнд өвчин тусаад Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан, би гэртээ ганцаараа, шөнө хүйтэн хоносон. Тэгээд өглөө *********** дэлгүүрээс ганц шил архи авч дулаацах санаатай явсан юм. Тээврийн хэрэгслээ зарчихсан. Манай эхнэр сая өвчний улмаас нас барсан. Хань минь байхгүй болохоор намайг гэх хүнгүй болсныг мэдсэн. Эхнэр тэтгэврийн зээлээ аваад нэмж ББСБ-аас зээл авч надад машин авч өгсөн байсан. Одоо эхнэр байхгүй, би машины зээлээ төлнө, бас өөрөө амьдрахад хэцүү байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Гэрч ***********ын өгсөн: “...Би Орхон аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагаас 15 цагийн хооронд Булган аймаг чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд 13 цаг 50 минутын үед цагдаагийн газрын жижүүрээс Шанд багт үйл ажиллагаа явуулдаг *********** дэлгүүрийн гадаа цэнхэр өнгийн ***********маркийн *********** улсын дугаартай машины жолооч согтуу бариад яваад байна гэх дуудлага ирүүлсэн. Дуудлагын дагуу Шанд багт байх Поли дэлгүүрийн гадаа очиход *********** маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан ба 2 эрэгтэй машины хажууд зогсож байсан. Тэгээд би очоод жолоочтой уулзахад манай эхнэрийн машин байгаа юм. Би энэ машиныг бариагүй өөр хүн барьж ирсэн гээд байсан. Тэгээд би дуудлага өгсөн хүнээс ирүүлсэн гар утасны бичлэгийг үзүүлээд та энэ мөн үү гэхэд мөн байна гэхээр нь жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 2.41% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийсэн. Би тухайн жолоочийг согтуугаар хаанаас хаа хүртэл жолоодсоныг мэдэхгүй байна. Цагдаагийн газарт согтуу жолооч машин бариад яваад байна гэх иргэнээс дуудлага ирүүлсний дагуу очиж шалгасан юм. Хар өнгийн куртиктэй, куртик зүүн энгэр дээрээ Монгол улсын төрийн далбаатай, хар өнгийн өмдтэй зүүн талын гуян дээрээ цагаан өнгийн кат гэсэн бичигтэй, баруун гуян дээрээ цагаан өнгийн бичигтэй өмдтэй, бор өнгийн малгайтай, хар гуталтай байсан..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), 

- Гэрч ***********гийн өгсөн: “.... Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед Шандын халуун уснаас дээшээ өгсөөд машинтай явж байсан чинь урд явсан акуа маркийн ***********дугаартай хөх өнгийн машин ямар нэгэн дохио өгөлгүй зам дээр гэнэт зогсоод баруун гар талын арын хаалгаар нь улаан куртиктэй хар малгайтай хүн машинаас буулгүй хагарсан халуун сав, хоолны сав, ууттай хог гаргаад хаячихсан. Тэгээд уг машины зүүн талын арын хаалганаас нь хар куртиктэй хүн бууж ирэхээр нь би машины цонхоо онгойлгоод яагаад хогоо хаяад байгаа юм бэ гэсэн чинь би яахаараа хог хаядаг юм гээд байхаар нь би машинаасаа бууж очоод жолоочийнх нь цонхыг тогшсон чинь цонхоо онгойлгосон. Тэгэхэд өөдөөс аймар архи үнэртсэн. Тэгээд хогоо ав гэсэн чинь авахгүй болохоор нь би машиндаа суугаад хөдлөхөөр нь араас нь дагаад явсан чинь замаа голлож явж чадахгүй хоёр тийшээ замаасаа орж гараад байхаар нь би гар утсаараа бичлэг хийгээд яваад байсан чинь Шанд *********** дэлгүүрийн гадаа очиж зогсоод жолооч нь машинаасаа буухдаа хөл дээрээ тогтохгүй байсан. Тэгээд цуг явсан гурван хүн нь бууж ирсэн чинь бас хөл дээрээ тогтохгүй байсан. Тэгэхээр нь хогоо аваач гэсэн чинь тухайн машины ах миний машинд орж ирж суучхаад хогоо хамт явж авъя гээд байсан тэгэхэд мөн архи их үнэртэж байсан. Тэгээд би жолооч ахыг машинаасаа буулгачхаад цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би ажилтай болохоороо яараад яваад өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), 

- Гэрч ***********гийн өгсөн: “... Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Шанд багт байдаг дүү *********** *********** дэлгүүрт байсан чинь манай хүргэн ах ***********гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд та машинтайгаа явж байгаа юм уу гэсэн чинь нэг өндөр махлаг залуу би машиныг нь барьж яваа юм гэсэн тэгэхээр нь би арыг нь чи даагаарай гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрт юм хийж байгаад гарсан чинь Хүрэлхүүтэй цуг явсан хүмүүс нь тараад явчихсан, Хүрэлхүү би машинаа хүнд бариулахгүй гээд зогсож байхаар нь би машиных нь түлхүүрийг авсан. Тэгээд цагдаа ирээд машиныг нь ачаад явсан түлхүүрийг нь би ***********д өгөөд *********** цагдаад өгсөн байх..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), 

- Гэрч ***********ийн өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед би хашааныхаа гадаа тамхи татаад зогсож байсан чинь Хүрэлхүү ах машинаа жолоодож ирээд суучих гэсэн. Тэгээд бид хоёр дэлгүүрээс 0,75 граммын стандарт архи аваад гудамд зогсож байсан чинь Болдоо гэх найз ирээд Хүрэлхүү ах Болдоо бид гурав авсан архиа Шандын зураагийн хойно гудамд зогсож байгаад хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад Хүрэлхүү ах Шанд багт байдаг *********** дэлгүүрт очиж машинаа тавина гээд согтуу машинаа жолоодоод *********** дэлгүүр дээр очсон. Тэгсэн чинь нэг хүн цагдаад Хүрэлхүү ахыг согтуу машин бариад байна гээд дуудлага өгчих шиг болсон. Тэгээд цагдаа нар ирээд машиныг нь ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), 

- Яллагдагч ***********өгсөн: "... Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд өглөө 09 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн ***********маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гарсан чинь манай найз Ганзориг гудамд зогсож байсан. Тэгээд бид хоёр манай гудамжны үзүүрийн дэлгүүрээс Хараа архи аваад машин дотроо ууж байсан чинь зүс таних хүн ирээд бид хоёртой цуг архи уусан. Тэгээд бид нар архи ууж дуусаад би автомашинаа жолоодоод Шанд багт байдаг *********** дэлгүүр дээр очоод зогссон чинь цагдаа ирээд саатуулсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *********** багаас Шанд багийн *********** дэлгүүр хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), 

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1309 дугаартай шийтгэвэр, (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), 

- ***********согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 2,41 хувийн согтолттой байсан талаар эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч ***********, ***********, ***********, шүүгдэгч ***********нарын өгсөн мэдүүлэг, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1309 дугаартай шийтгэвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7510 серийн дугаартай, Alcotest багажаар тээврийн хэрэгслийн жолооч ***********/РД: ***********/-гийн согтуурлын зэргийг хэмжсэн 2.41% гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч ***********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж (2.41%) промиль согтолттой үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрээс Шанд багийн нутаг дэвсгэрт байх *********** дэлгүүр хүртэл ***********улсын дугаартай ***********загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч ***********нь 2.41% промиль согтолттой байсан нь Alcotest 7510  загварын багажаар шалгасан баримтаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар ***********г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***********дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,

шүүгдэгч ***********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч ***********нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ***********согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч ***********г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ***********эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ***********нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ************гийн *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 6 (зургаа) сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч ***********нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ***********нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ