| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/03750/И |
| Дугаар | 181/ШШ2022/02992 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2022/02992
| 2022 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2022/02992 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МУК УТҮГ/РД: /,
Хариуцагч: МУК УТҮГ-ын ЁЗХ нарт холбогдох,
Ёс зүйн хорооны 02 тоот шийдвэр, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/87 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч*******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч*******йн ёс зүйн хорооны төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие нь Монгол улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн багшаар ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил дутагдал гаргаагүй байхад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус сургуулийн ёс зүйн хорооны хурлаар оруулж 02 тоот шийдвэрээр ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Үүнд:
- БСШУС-ын сайдын 2018 оны А/243 тоот тушаалаар батлагдсан Багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3.1. хүүхэд эцэг эх асран хамгаалагч хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.4. өөрийн болон байгууллагын нэр хүнд, хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,
- Монгол улсын Консерваторын багш удирдах ажилтан суралцагчийн ёс зүйн дүрмийн 2.3.9. байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, худал мэдээ мэдээлэл тараах, 2.3.10. олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудаар байгууллага, хамт олныг болон хэн нэгнийг гутаан доромжилсон үг хэллэг бүхий үйлдэл хийх
Гэхдээ тус сургуулийн ёс зүйн хорооны хурлаас багш Б.******* намайг хэзээ, хэрхэн яаж, ямар аргаар дээр дурьдсан ёс зүйн дүрмүүдийн хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоолгүй, үндэслэлгүйгээр 02 тоот шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын Консерваторийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3.7.14-т хуралдааны шийдвэрт үндэслэл нь тусгагдсан байх бөгөөд даргалагч гарын усэг зурсан байна. Шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн болно.
Мөн Б.******* надад Монгол улсын консерваторын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/87 тоот тушаалаар үндсэн цалинг гурван сараар 20 хувь бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие Б/87 тоот тушаалд дурьдагдсан хэм хэмжээг зөрчсөн тохиолдол байхгүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэгдүгээрт: Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн Б/87 тоот тушаалыг Б.******* миний бие нь Монгол улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн багшаар ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил дутагдал гаргаагүй байхад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус сургуулийн ёс зүйн хорооны хурлаар оруулж 02 тоот шийдвэрээр ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Үүнд:
- БСШУС-ын сайдын 2018 оны А/243 тоот тушаалаар батлагдсан Багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3.1. хүүхэд эцэг эх асран хамгаалагч хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.4. өөрийн болон байгууллагын нэр хүнд, хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,
- Монгол улсын Консерваторын багш удирдах ажилтан суралцагчийн ёс зүйн дүрмийн 2.3.9. байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, худал мэдээ мэдээлэл тараах, 2.3.10. олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудаар байгууллага, хамт олныг болон хэн нэгнийг гутаан доромжилсон үг хэллэг бүхий үйлдэл хийх,
Гэхдээ тус сургуулийн ёс зүйн хорооны хурлаас багш Б.******* намайг хэзээ, хэрхэн яаж, ямар аргаар дээр дурьдсан ёс зүйн дүрмүүдийн хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоолгүй, үндэслэлгүйгээр 02 тоот шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын Консерваторийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3.7.14-т хуралдааны шийдвэрт үндэслэл нь тусгагдсан байх бөгөөд даргалагч гарын усэг зурсан байна. Шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн болно.
Мөн Б.******* надад Монгол улсын консерваторын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/87 тоот тушаалаар үндсэн цалинг гурван сараар 20 хувь бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан.
Миний бие Б/87 тоот тушаалд дурьдагдсан хэм хэмжээг зөрчсөн тохиолдол байхгүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Хоёрдугаарт: Нэхэмжлэгч талын зүгээс ёс зүйн хорооны хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай холбогдуулан Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хамтран хариуцагчаар******* УТҮГазрын ёс зүйн хороог татан оролцуулах хүсэлтэй байгаа болно.
Учир нь******* УТҮГазрын ёс зүйн хороо нь
- Б.*******г багшийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан
- Хариуцагч*******-н зүгээс шүүхэд өгсөн хариу тайлбартаа Манайх Б.*******г багшийг ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл шийтгэл ноогдуулсан гэх утгатай тайлбар өгдөг.
- Тус хороо 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 2 тоот шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд аасан Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хангах үүднээс******* УТҮГазрын ёс зүйн хороо хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн******* УТҮГазрын ёс зүйн хороо нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******гийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчид хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурал болоогүй гэдэг. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлийг харахаар Ганчимэг, Энхцэцэг гэж хүний гомдлыг шийдвэрлэсэн гэж харагдаж байгаа.
Ёс зүйн хорооны хурлын шийдвэрт үндэслэл бичигдээгүй маш нухацтай авч хэлэлцсэн гэсэн зүйл бичигдсэн.
Ёс зүйн хорооны шийдвэр, сахилгын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч******* УТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Монгол улсын Консерваторын*******ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэр, Монгол Улсын Консерваторын захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 тоот тушаалыг тус тус хүчингүй болгох шаардлагыг Монгол улсын Консерваторид холбогдуулан гаргажээ.
Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн багш Б.*******д холбогдох гомдлыг Консерваторийн дэргэдэх******* 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцээд багш Б.*******г
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм-ийн
Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ бүлгийн 4.3.1. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.4. Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,
2. Монгол улсын Консерваторийн багш, ажилтан, суралцагчийн Ёс зүйн дүрэм-ийн 2.3.Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд хориглох ёс зүйн хэм хэмжээ бүлгийн 2.3.9.Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, худал мэдээ, мэдээлэл тараах, 2.3.10. Олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудаар байгууллага, хамт олныг болон хэн нэгнийг гутаан доромжилсон үг хэллэг бүхий үйлдэл хийх зэрэг багшлах үүргээ хэрэгжүүлэхэд хориглох хэм хэмжээг зөрчсөн байна гэж үзээд Сахилгын шийтгэл ногдуулах саналаа Монгол улсын Консерваторын захирлын зөвлөлд ирүүлсэн.
Захирлын зөвлөлийн хурлаар*******ны саналыг авч хэлэлцээд шийдвэрлэснээр Монгол улсын Консерваторийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай/1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.2., 3асгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон Үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.4., Хөдөлмөрийн дотоод чурмын 7 дугаар зүйлийн 7.6., Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3.8 дахь заалтыг тус тус үндэслэл болгон Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн багш Б.*******д үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан.
Монгол улсын Консерватори, багш Б.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний:
Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг хэсэгт: 3.3. Багшийн ажлын үр дүн, явц, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгөх, сахилга батын зөрчил гаргасан, Консерваторийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд зохих журмын дагуу шийтгэл ногдуулах,
Дөрөв. Багшийн эрх, үүрэг хэсэгт: 4.16. Багшийн ёс зүйг эрхэмлэн сахиж, Консерваторийн багшийн ёс зүйн дүрмийг чанддан мөрдөх үүрэгтэй. Мөн гэрээний 6.2.3.8.-д Багш, ажилтны ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл гаргасан болох нь Консерваторийн ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцно.
Долоо.Талуудын хүлээх хариуцлага хэсэгт: 7.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Консерваторийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан.
Эдгээр үндэслэлээр ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2,-т заасан Сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох хууль, дүрэм, гэрээний заалтад үндэслэсэн арга хэмжээ гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч******* УТҮГ-ын өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******ны шийдвэр, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хууль ёсны дагуу гарсан.Ёс зүйн хорооны хурлын шийдвэр үр дагавар үүсгэхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч******* УТҮГ-ын******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, Монгол улсын серваторид холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсний дагуу дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн багш Б.*******д холбогдуулан тус сургуулийн Утсан хөгжмийн тэнхимийн багш нар, тэнхимийн эрхлэгч, Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал, суралцагчдын эцэг эхчүүдээс 2018 оны 12 сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд 11 удаа өргөдөл, гомдол Монгол улсын Консерваторийн захиргаанд ирсэн.
Эдгээр өргөдөл, гомдлоос Утсан хөгжмийн тэнхим-ийн 15 багшийн гарын үсэгтэй өргөдөл, гомдлыг*******-ны 2019 оны 01-р сарын 10-ны хурлаар хэлэлцэж соён гэгээрүүлэх чиглэлээр зөвлөмж өгч байсан. Энэхүү*******-ны хурлын тэмдэглэл бүрэн эхээрээ байгаа болно.
Мөн 2021 оны 05-р сарын 31-ний*******-ны хурлаар багш Б.*******гийн ёс зүйгүй үйлдэл зогсолтгүй олон жил үргэлжилж байгаа талаарх Утсан хөгжмийн тэнхим-ийн багш нарын хамт олны өргөдлийг авч хэлэлцэх хугацаанд өөрийн өмгөөлөгчийн хамт оролцохоор саналаа ирүүлж байсан боловч Б.******* хүүхдээр эмчийн магадалгаа явуулаад өөрөө хуралдаанд ирээгүй юм. Тухайн үед учрыг тодруулахыг оролдсон боловч утсаа хаасан байсан учир шалтгааныг тодруулах боломжгүй болсон юм.
Багш Б.Энх-амгалангийн ёс зүйгүй үйлдэл зогсох биш улам даамжирч тэнхимийн эрхлэгчээс эхлээд тэнхимийн багш нарын хамт олон, сургуулийн нэр хүндэд халдах нь жирийн хэрэг болж байна.
Б.Энх-амгалан*******-ны хурал дээр өөрийнхөө мэргэжлийг 12 жил сургаж эзэмшүүлсэн, хөгжмийн соёл өндөр хөгжсөн аль ч орны хөгжмийн их, дээд сургуульд элсэн суралцах чадамжтай болгож төгсгөсөн 70 хүрсэн багшийгаа элдвээр дайрч, гутаан доромжилсон үйлдэл бид бүхний гайхлыг төрүүлж байгаа юм.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын 1,2-р шатанд тэнцээд 1-р ангид элссэн Бат-очирын Амгалан гэх бяцхан хүүг нийгмийн сүлжээгээр гутаан доромжлох үйлдэл хийсэн. Эцэг, эх нь ихээхэн бухимдаж сургуульд дөнгөж элссэн миний хүүгийн нэр хүндэд Б.******* халдаж, бусдыг уриалан турхирсан утгатай сэтгэгдлүүд үлдээсэн нь багш хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна гээд миний хүүгийн овог нэр, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд ил тодоор зарлан, нэр хүндийг гутаасан үйлдэл нь Хүүхдийн эрхийн конвенц-ийн 3.1, 16.1, 16.2, 28.1 а, е, 28.2, 29а, 37а, 39 Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.1, 6.1.1, ".3, 10.1, 10.6 Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.2.9 заалтуудыг тус тус зөрчиж эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна гэж хүүхдийн эцэг, эхээс нь өргөдөл, гомдол ирүүлж байсан юм.
Утсан хөгжмийн тэнхимийн багш нарын хамт олны удаа дараа тавьж буй шаардлагад Б.*******гийн багш хүний наад захын зан харилцаа, удирдах, удирдуулах ёсны хэм хэмжээг үл хайхарч, дураараа загнаж буй ёс зүйгүй үйлдлүүдийн талаар бичсэн байдгийг энд цохон тэмдэглэж байна.*******-ны болон тэнхимийн хамт олны хурлын үйл явцын протокол хөтлөгдсөн болно.
Багш Б.*******д холбогдох Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Г.Ганчимэгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гомдлыг Монгол улсын Консерваторийн*******ны 2021 оны 11-р сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд:
Багш Б.******* нь БСШУС-ын сайдын 2018 оны А/243 тоот тушаалаар батлагдсан Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4.3.1-д заасан Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.4,-д заасан өөрийн болон байгууллагын нэр хүнд, хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх заалтуудыг болон Монгол улсын Консерваторийн багш, удирдах ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 2.3.9-д заасан Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулах, худал мэдээ, мэдээлэл тараах, 2.3.10.-д заасан Олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудаар байгууллага, хамт олныг болон хэн нэгнийг гутаан доромжилсон үг хэллэг бүхий үйлдэл хийх зэрэг багшлах үүргээ хэрэгжүүлэхэд хориглох ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрсөн гэж үзээд, эдгээр зөрчилд нь Консерваторийн багш, удирдах ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3.8. дахь хэсгийн h.-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Консерваторийн захирлын зөвлөлд уламжилж шийдвэрлэсэн.
Энэ хуралдаанд СХМС-ийн захирал Г.Ганчимэг гомдлоо мэдүүлэхдээ 2021 оны 2-р сараас хойш Төгсөгчдийн болон багш, ажилчдыы групп зэрэг сайтуудаар миний нэр төрд үндэслэлгүйгээр байнга халдаж гутаан доромжилдог талаар бичиж, үйлдлийнх нь талаар баримтжуулсан бичмэл баримтын хуулбараа ирүүлсэн юм.
Шүүхийн маргаан үүссэн учир багш Б.*******тай холбоотой зарим өргөдөл, гомдол шийдвэрлэгдээгүй, одоо хүлээгдэж байгаа. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох болсонтой холбогдуулж товчхон тайлбар гаргахад:
Монгол улсын Консерваторийн******* нь Консерваторийн захирлын тушаалаар томилогддог, Багш, ажилтан. суралцагчийн ёс зүйн дүрэм-ийн хэрэгжилтийг хангах, ёс зүйн зөрчил, түүнээс үүдсэн гомдол, маргааныг шийдвэрлэх үүрэгтэй, захирлын зөвлөлийн дэргэдэх орон тооны бус байгууллага.
Монгол улсын Консерваторийн Ёс зүйн дүрмээр******* нь өргөдөл, гомдолд дурдсан асуудал, тухайн багш, ажилтан, суралцагчийн дагаж мөрдөгдөж байгаа ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил мөн эсэх талаар дүгнэлт гаргаж, уг зөрчилд арга хэмжээ авахуулах саналыг Захирлын зөвлөлд уламжлах үүрэгтэй.
Иймд хэрэг маргаан шийдвэрлэхэд бие даан оролцох чадавхгүй байгууллага тул цаашдын хэрэг шийдвэрлэх ажиллагаанд Консерваторийн захиргаа хамтад нь хариуцаад оролцож болохгүй юу гэсэн саналтай байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8018 дугаар тодорхойлолт, 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 10 сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, А 0382485 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Консерваторийн ёс зүйн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 2 дугаар хурлын шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Консерваторийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны Монгол улсын Консерваторийн захирлын зөвлөлд гаргасан гомдол, хариуцагчийн баримтаар гаргасан Монгол улсын Консерваторийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны А/133 дугаар тушаал болон хавсралт, Г.Ганчимэгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөл, шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол улсын Консерваторийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаал, Монгол улсын Консерваторийн*******ны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, Монгол улсын Консерваторийн*******ны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт тодруулга, Монгол улсын Консерваториййн захирлын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/81 дугаар тушаал болон хавсралтууд, Монгол улсын Консерваторийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/49 дугаар тушаал болон хавсралтууд, Монгол улсын Консерваторийн*******ны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2/3186 дугаар албан бичиг, Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаал болон хавсралтуудын хуулбар, Монгол улсын Консерваторийн*******ны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 06 дугаар зүйлийн 08-ны өдрийн 5/901 дугаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар зүйлийн 08-ны өдрийн 5/902 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/821 дугаар шийтгэврийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/822 дугаар шийтгэврийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/823 дугаар шийтгэврийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00194 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 659 дугаар магадлалын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ, хамтран хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын*******нд холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нь Сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох хууль, дүрэм, гэрээний заалтад үндэслэсэн арга хэмжээ гэж маргасан.
Хамтран хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын******* нь хэрэг маргаан шийдвэрлэхэд бие даан оролцох чадавхгүй байгууллага гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид Утсан хөгжмийн тэнхимийн альт хөгжмийн багшаар ажилладаг болох нь зохигчийн тайлбар, № А0382485 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан болох нь тус сургуулийн*******ны хурлын шийдвэрээр тогтоогдсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6, Монгол Улсын Консерваторийн*******ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн санал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид үндсэн цалинг гурван сараар 20/хорь/ хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид Сахилгын шийтгэл ногдуулсан байх тул 1999 онд дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2.3-т Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах хэлбэрийн зөрчлүүд хамаарна. Үүнд: ..., 6.2.3.8-д Багш ... ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл гаргасан болох нь Консерваторийн ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон бол гэжээ.
Хариуцагчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 7-ийн 7.6-д Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа ёс зүйн дүрэм зөрчсөнийг уг дүрэмд заасны дагуу шалган тогтоож ... захирал шийдвэр гаргана. гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2.3, 6.2.3.8, Хөдөлмөрийн дотоод журмын 7-ийн 7.6-д зааснаар ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргасан эсэхийг******* тогтоох журамтай байна.
Хариуцагчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын Консерваторийн Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3-ын 3.7.2-т*******ны нарийн бичгийн дарга гомдлыг хүлээн авмагц 20 өдрийн дотор маргаан таслах ажиллагааны бэлтгэлийг хангаж, хуралдааны товыг гаргана ..., 3.7.11-т ... Шийдвэрийг хуралдааны бүрэлдэхүүний олонхын саналаар гаргана. Шийдвэр гаргахад зөвхөн Ёс зүйн нарийн бичгийн дарга, хуралдааны тэмдэглэл хөтлөгч ... байлцана., 3.7.13-т ... хуралдааны тэмдэглэл нууцад хамаарна. гэжээ.
Монгол Улсын Консерваторийн Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3-ын 3.7.2, 3.7.11, 3.7.13-т зааснаар хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нь*******ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн санал болон хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид Сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын******* нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаан хийгээгүй болох нь*******ны төлөөлөгчийн тайлбар,*******ны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын*******ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын 2 дугаар шийдвэр гэх шийдвэрт хуралдааныг 85.7 хувийн ирцтэй хийж, нэхэмжлэгч нь Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 2.3.9, 2.3.10-ыг зөрчсөн гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нь******* нь Монгол Улсын Консерваторийн Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3-ын 3.7.2, 3.7.11, 3.7.13-т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр*******ны хурал хийгээгүй болох нь*******ны төлөөлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаан хийгээгүй тухай тайлбар,*******ны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2.3, 6.2.3.8, Хөдөлмөрийн дотоод журмын 7-ийн 7.6, Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3-ын 3.7.2, 3.7.11, 3.7.13-т зааснаар хариуцагчийн Ёс зүйн хороо нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдааны хийж нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй байна.
Хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ нь*******ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн санал, хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг зөрчиж ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргасан болох нь хариуцагчийн*******ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаанаар тогтоогдоогүй байна.
40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан.
Хариуцагчийн******* нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаан хийгээгүй байх тул хариуцагчийн баримтаар гаргасан Монгол Улсын Консерваторийн*******ны хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэр гэх шийдвэрийг 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад зааснаар хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ., 26 дугаар зүйлийн 26.1-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч ... улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Монгол Улсын Консерватори УТҮГ-ын*******г татжээ.
Монгол Улсын Консерваторийн Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 3-ын 3.1, 3.3, 3.4-т зааснаар Ёс зүйн хороо нь орон тооны бус, хариуцагчийн захирлын зөвлөлийн дэргэдэх бүтцэд хамаардаг байх ба Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй байна.
Түүнчлэн,*******ны хурлын гэх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэр нь ажил олгогчийн эрх зүйн үр дагавар үүсгэх актад хамаарахгүй, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагааны нэг хэсэгт хамаарч байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хамтран хариуцагч******* болон*******ны хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдсэн Ёс зүйн хороо болон*******ны хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
115 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус
:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-ын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдсэн Ёс зүйн хороо болон*******ны хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч Монгол Улсын Консерватори УТҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ