Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/90

 

                       

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Одгариг

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх, Б.Оюунтунгалаг,

Хохирогч, шүүгдэгч: Х.Мянганбаяр, Б.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Бунъяагийн Энхбаатар, Бор овгийн Хүүхэнхүүгийн Мянганбаяр нарт холбогдох 201716000095 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

                                                 Тодорхойлох нь:

         нутаг Хотгорын гол гэх газарт орших А.Эрдэнэмөнхийн гэрт хохирогч Х.Мянганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

         Шүүгдэгч Х.Мянганбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг болох Жаргалант багийн нутаг Хотгорын гол гэх газарт орших А.Эрдэнэмөнхийн гэрт хохирогч Б.Энхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Х.Мянганбаяр, Б.Энхбаатар нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

         Шүүгдэгч Х.Мянганбаяр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэмөнх ахынд архи ууж байгаад, бие биеныхээ үгийг даахгүй Энхбаатартаа маргалдаж бие биендээ хохирол учруулсандаа гэмшиж байна.

         Шүүгдэгч Б.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр архи ууж байгаад, хоорондоо нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдаад нэг нэгэндээ гэмтэл учруулсан.

  Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг болох Жаргалант багийн нутаг Хотгорын гол гэх газарт орших А.Эрдэнэмөнхийн гэрт хохирогч Х.Мянганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Х.Мянганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Ишдорж гэрээс гараад удалгүй орж ирсэн ирэхдээ 0.75 грамм 2 ширхэг Ерөөл архи, нэг шил 0.5 граммын Ерөөл архи гаргаж өгсөн. Тэр архийг Эрдэнэмөнх ах, Энхбаатар, Нэргүй, Ишдорж бид нар хувааж уусан. Удалгүй Эрдэнэмөнх ах гадуур хувцастайгаа унтаад мөн Нэргүй гадуур хувцастайгаа гэрийн баруун талаар унтсан. Тэгээд Энхбаатар, Ишдорж бид гурав хоорондоо юм яриад сууж байхад Ишдорж, Цэвэлсүрэн хоёр гэрээс гарсан. Тэгэхэд бид хоёр нэлээн согтсон байсан нэг нэгнийхээ хэлсэн үгийг нь даахгүй хоорондоо маргалдаж байгаад би Энхбаатарын зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон. Тэгсэн Энхбаатар намайг заамдаад авсан. Тэгээд би зөрүүлж заамдаад байж байтал Цэвэлсүрэн орж ирээд бид хоёрыг гадаа гар, гэрт битгий хэрэлдээд зодолдоод бай гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр гэрээс гарсан. Энхбаатар намайг заамдаж аваад миний хоолойг шахсан. Тэгэхээр би зөрүүлээд заамдсан тэгтэл Энхбаатар намайг газар унагаагаад миний дээр гарч суучихаад хоолой боож шахаад байсан. Тэгсэн Цэвэлсүрэн хүрч ирээд салгахад би боссон Энхбаатар миний зүүн талын нүдний хавьд нэг цохьсон. Тэгээд би доошоо явган суусан. ...би гэрийн урд талд байсан мотоциклоо унаад гэрлүүгээ явж байхад миний хоолой нэг сонин болоод амьсгал авч болохгүй байсан. Тэгээд би зөөлхөн явж байгаад нэг зогсоод харахад миний өмнө талд нэг мал туусан хүн харагдахаар би тэр зүгрүү зөөлхөн явж байхад миний амьсгал авч болохгүй хоолой боогдоод байхад тэр хүн өөрөө над дээр хүрээд ирсэн. Тэр ирсэн хүн манай хажуу айлын залуу Ширмэнбаатар байсан. Тэгээд надаас хөөе ах яаачихваа нүүр ам чинь хавдсан байна гэхэд би үг хэлэх

 

гэтэл хоолой боочихоод юм хэлж чадахгүй байсан. Тэгээд Ширмэнбаатарын араар нь сундлаад Жаргалант багийн хажууд байгаа гэрт нь очсон. Тэгээд гэрийн сүүдэрт хэвтэж байхад айлын хүмүүс эмнэлэг дуудсан байсан эмнэлгийн хүмүүс ирээд намайг үзээд 3 тариа хийгээд аймгийн эмнэлэгрүү авчирсан. Тэгээд тэр оройдоо намайг Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Одоо миний бие зүгээр болсон. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Надад учирсан 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 30-31-р хуудас/,

Гэрч Ж.Цэвэлсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр...Ишдорж Мянганбаярт адууны наймаа сайхан хийсэн. Одоо ингээд би буцлаа гээд машинаасаа оруулж ирсэн 2 ширхэг 0.75 граммын Ерөөл архи, мөн 05 граммын 1 шил Ерөөл архийг задлаад Мянганбаяр тэр архийг тойруулаад ууцгаасан. ...Мянганбаяр гэрийн зүүн талд босоод зогсчихсон. Энхбаатартай хоорондоо хэрэлдэж байгаад Мянганбаяр нь гэнэт Энхбаатарын зүүн талын нүд рүү нэг удаа цохиод авсан Энхбаатар Мянганбаярын дээлнээс заамдаж аваад Энхбаатар чи намайг яагаад цохиж байгаа юм гэж хэлээд Энхбаатар Мянганбаярын дээлний энгэрнээс хоёр гараараа заамдчихаад тэр хоёр дээр доороо ороод гэрийн урдуур хулдаас атираагаад байхаар нь би тэр хоёрыг та хоёр найз нөхөд байж хоорондоо яах гэж маргалдаж байдаг юм гадаа гарцгаа гэж хэлээд тэр хоёрыг би гэрээс гаргасан. Тэгээд гадаа тэр хоёр хоорондоо маргалдаад байгаа чимээтэй байхаар гэрээс гараад харахад Энхбаатар Мянганбаярыг хоолойг боогоод заамдчихсан байдалтай дээр нь сууж байхаар нь би тэр хоёрыг салгасан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч А.Ширмэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”....2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед би ...Шавагт гэдэг газарт гэртээ байж байгаад малаа эргүүлэх гээд гэрээсээ гараад зүүн хойшоо 2-3 км газарт очиж бэлчиж байсан малаа эргүүлчихээд баруун урагшаа туугаад явж байтал зүүн хойноос нэг мотоцикльтой хүн аажуухан ирж байгаа харагдсан. Би тэгээд малаа туугаад явж байгаад эргээд харахад нөгөө мотоцикльтой хүн нэлээн ойртоод ирчихсэн хоёр тийшээ гуйваад сонин явж байснаа зогсохоор нь би яасан юм бол гээд хүрээд очиход тэр хүн Мянганбаяр ах байсан. Тэгээд мотоцикль дээрээ мордсон байдалтай доошоо тонгойгоод байхаар нь би хөөе яасан юм бэ гэхэд Мянганбаяр ах толгойгоо дээш нь өргөөд над руу харахад зүүн талын нүд нь хавдчихсан байсан. Тэгээд намайг юм асуугаад байхад огт дуугарахгүй байхаар би очоод мотоцикль дээрээс нь буулгаад данхраадаж тавиад Мянганбаяр ахыг сундлаад гэртээ авчирсан. Тэгтэл Мянганбаяр ах дотор давчдаад амьсгаа авч болохгүй сонин болоод байна гэхээр бид нар гэрээс гаргаад гэрийн сүүдэрт суулгасан. Тэгээд ээж багийн эмчийг утсаар дуудсан. Удалгүй аймгаас түргэний машин ирээд Мянганбаярыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

 

 

 

          Гэрч А.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...намайг тасраад унтсанаас хойш гэрт юу болсныг мэдэхгүй байна, манай эхнэр Цэвэлсүрэн надад хэлэхдээ намайг гэрт унтаж байхад Энхбаатар, Мянганбаяр хоёр хоорондоо маргалдаад тэгээд зодолдсон тэгээд би хөөгөөд явуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,    

            Шүүгдэгч Х.Мянганбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...бид хоёр нэлээн согтсон байсан нэг нэгнийхээ хэлсэн үгийг нь даахгүй хоорондоо маргалдаж байгаад би эхлээд Энхбаатарын зүүн талын нүдэн дээр нэг удаа цохьсон. Энхбаатар намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдалцаад байж байтал Цэвэлсүрэн гэрт орж ирээд бид хоёрыг гадаа гар, манай гэрт битгий хэрэлдээд зодолдоод бай гэж хэлсэн тэгэхээр бид хоёр гэрээс гартал Энхбаатар намайг заамдаж аваад миний хоолойг шахсан тэгэхээр би зөрүүлээд заамдсан тэгтэл Энхбаатар намайг газар унагаагаад миний дээр гарч суучихаад хоолойг минь боож шахаад байсан тэгтэл Цэвэлсүрэн хүрч ирээд салгахаар би босоод зогсож байтал Энхбаатар миний зүүн талын нүдний хавьд нь нэг цохьсон би доошоо явган суусан тэгээд Цэвэлсүрэн эгч яагаад хоорондоо зодолдоод байгаа юм больцгоо гэж хэлэхээр нь би гэрт орсон.../хх-ийн 65-66-р хуудас/,

        Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.25-ны өдрийн 858 дугаартай дүгнэлтэд: Х.Мянганбаярын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, нүүр /2 нүдний зовхи, хацар, шанаа, эрүү/, хүзүү, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал, арьсан доорх хий хуралдалт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51-р хуудас/,

          Шүүгдэгч Х.Мянганбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг болох Жаргалант багийн нутаг Хотгорын гол гэх газарт орших А.Эрдэнэмөнхийн гэрт хохирогч Б.Энхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

         Шүүгдэгч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Тэгэхэд бид хоёр нэлээн согтсон байсан нэг нэгнийхээ хэлсэн үгийг нь даахгүй хоорондоо маргалдаж байтал Мянганбаяр гэнэт миний зүүн талын нүдэн дээр нэг удаа цохиж авахаар би Мянганбаярын дээлний энгэрээс заамдаад автал Мянганбаяр намайг зөрүүлээд заамдсан. Тэгтэл гаднаас Цэвэлсүрэн гэрт орж ирээд бид хоёрыг гадаа гар, манай гэрт битгий хэрэлдээд зодолдоод бай гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр гэрээс гараад би Мянганбаярыг заамдаж аваад миний хоолойг шахсан тэгтэл Мянганбаяр

 

намайг зөрүүлээд заамдсан. Тэгэхээр би Мянганбаярыг газар унагаачихаад дээр гараад хоолойг боогоод шахсан. Тэгтэл Цэвэлсүрэн хүрч ирээд бид хоёрыг салгахаар би Мянганбаярын зүүн талын нүдний хавьд нь нэг цохьсон. Тэгтэл Мянганбаяр доошоо явган суусан тэгээд Цэвэлсүрэн Мянганбаярыг одоо яв гэртээ харь гэхэд Мянганбаяр мотоциклио асаагаад гэрлүүгээ явсан. Би Эрдэнэмөнхийн гэрт орж амарсан. Бид хоёр сайн дураараа хоорондоо эвлэрсэн би учирсан хохирол болох 500.000 төгрөгийг бүрэн төлсөн. Архи ууснаас болж ийм хэрэг гарсан  үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

          Гэрч Ж.Цэвэлсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр...гэрт ортол Мянганбаяр гэрийн зүүн талд босоод зогсчихсон. Энхбаатартай хоорондоо хэрэлдэж байгаад Мянганбаяр нь гэнэт Энхбаатарын зүүн талын нүд рүү нэг удаа цохиод авсан Энхбаатар Мянганбаярын дээлнээс заамдаж аваад Энхбаатар чи намайг яагаад цохиж байгаа юм гэж хэлээд Энхбаатар Мянганбаярын дээлний энгэрнээс хоёр гараараа заамдчихаад тэр хоёр дээр доороо ороод гэрийн урдуур хулдаас атираагаад байхаар нь би тэр хоёрыг та хоёр найз нөхөд байж хоорондоо яах гэж маргалдаж байдаг юм гадаа гарцгаа гэж хэлээд тэр хоёрыг би гэрээс гаргасан. Тэгээд гадаа тэр хоёр хоорондоо маргалдаад байгаа чимээтэй байхаар гэрээс гараад харахад Энхбаатар Мянганбаярыг хоолойг боогоод заамдчихсан байдалтай дээр нь сууж байхаар нь би тэр хоёрыг салгасан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

          Гэрч Г.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Энхбаатарын зүүн талын нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь хөөе чи яасан юм бэ гэхэд Энхбаатар сая чамайг унтаж байхад би Мянганбаяртай зодолдоод тэгээд намайг Мянганбаяр цохьсон гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

          Гэрч А.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлэгт:”...манай эхнэр Цэвэлсүрэн надад хэлэхдээ намайг гэрт унтаж байхад Энхбаатар, Мянганбаяр хоёр хоорондоо маргалдаад тэгээд зодолдсон тэгээд би хөөгөөд явуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,    

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Энхбаатарын биед тархины доргилт, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, төвөнх, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 43-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 17-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Энхбаатар, Х.Мянганбаяр нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.   

Прокурор шүүгдэгч Б.Энхбаатар, Х.Мянганбаяр нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч нар уг ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний “450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхбаатар, Х.Мянганбаяр  нарын биед тус бүр хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний албаны №265, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 858 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Энхбаатар нь төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Х.Мянганбаярт шүүгдэгч Б.Энхбаатар 500.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож, хохирогч шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээлийг хууль ёсны эзэмшигч болох Х.Мянганбаярт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Чонос овгийн Буньяагийн Энхбаатар, Бор овгийн Хүүхэнхүүгийн Мянганбаяр нарыг хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Х.Мянганбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Мянганбаяр, Б.Энхбаатар нар нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Энхбаатар, Х.Мянганбаяр нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаатар, Х.Мянганбаяр нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасаар шүүгдэгч Б.Энхбаатар, Х.Мянганбаяр нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн монгол дээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Ногоочдын 1-7 тоотод оршин суух,  Бор овгийн Хүүхэнхүүгийн Мянганбаярт /регистрийн дугаар КГ84071735/ буцаан олгосугай.  

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА