Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/218

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Т.***********,

шүүгдэгч ***********, ***********, *********** нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***********, ***********, ***********нарт холбогдох эрүүгийн 2525000570085 дугаартай 312/2025/0180/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***********, ***********, ***********нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********** багийн ***********дугаар байрны гадна найз ***********ийг өмөөрч хохирогч У.***********тай маргалдаж, улмаар хохирогчийг газарт унагаж, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********, ***********, ***********нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000570085 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ***********, ***********, ***********нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********** багийн ***********дугаар байрны гадна найз ***********ийг өмөөрч хохирогч У.***********тай маргалдаж, улмаар хохирогчийг газарт унагаж, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид 3,500,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.***********өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид 2,500,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*********** өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид 5,000,000 төгрөг өгсөн. Бүгд өөр өөрсдийн боломжоороо хохирогчид мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч У.***********аас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, (хавтаст хэргийн 19 дэх тал), 

2. Хохирогч У.***********ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эгч ***********гийн талх нарийн боовны цехэд тусалж байтал тус цехийн ажилтан ***********той ажлаас болоод муудалцсан. Тэгтэл орой над руу танихгүй 94867519 дугаарын утас залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад очтол өдөр надтай муудалцсан ***********, ***********, ***********о, *********** нэрийн мэдэхгүй нэг залуу ингээд тавуулаа ирсэн. Нэг залуу нь машиндаа суугаад байсан. Тухайн залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *********** надад зүгээр эвээр учраа ололцох уу гэхэд ***********, *********** хоёр хэл амаар доромжилсон. /санахгүй байна./ Тэр хоёр найзыгаа өмөөрөөд нэгэнт ирснийх учраа олоод сална найз яагаад байгаа юм бэ гэж байсан. Тэгэхээр нь би нэг нэгээрээ учраа олоо олуулаа байна та нар гэхэд *********** над дээр ирээд намайг бариад авсан. Би доош татаж унагаасан. Би дээр нь уначихсан. Тэгтэл ***********о, *********** хоёр нуруу, толгойн тус газар хөлөөрөө дэвсээд байсан. Нэг нь малгайтай цамцнаас хойш гэдрэгээ татаж газар унагаасан. Би нүүрээ хамгаалаад хэвтсэн чинь гурвуулаа нийлж дээрээс өшиглөж дэвссэн. *********** машинд сууж байсан залуу хоёр болиоч гээд найзуудаа салгаад хэл амаар учраа олно гээ биз дээ яасан аймар цохидог юм гээд гурван найзаа авсан. Тэгсэн салгачхаад байхад толгой руу нэг нь ирж өшиглөсөн. Өшиглөснийг нь *********** аваад цааш явахад араас нэг нь ирээд зүүн талын чих хавьцаа гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд тэд нар бөөн цус нөж болчихсон байна шүү дээ явъя явъя гээд бүгд яваад өгсөн. Би үлдээд гэртээ орсон... Тус гурван залуу намайг бужигналдаад зодож байхад миний хамар гэмтсэн. Хамраас цус шууд гоожсон. Хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна. Ай поне 15 про маркийн дэлгэц хагарсан нь үнэн. Гэхдээ надад ямар нэгэн гомдол санал алга. Эд зүйлийн үнэлгээ хийлгэхээс татгалзаж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 21, 23 дугаар хуудас), 

3. Гэрч ***********ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч ***********тай ажил дээр ажлаас болж муудалцсан. Орой нь гэрийнх нь гадаа найзууд болох ***********о, ***********, ***********, *********** дөрвийн хамт очсон. ***********о, ***********, *********** гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *********** бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд ***********ийн дугаараар хохирогчийг дуудаж гаргаж ирээд уулзсан. Уулзаж байхдаа өдрийн ажил дээр болсон зүйлээ яриад ам зөрсөн. Тэгсэн намайг өмөөрөөд *********** очоод хохирогчийг заамдаад авсан. Заамдаад авахад *********** мөн адил ***********тэй зууралдсан. Тэгсэн араас нь *********** очоод *********** хамт хохирогчийн цамцнаас нь татаж газар унагаасан. ***********о, ***********, *********** гурав нийлээд өшиглөж дээрээс нь дэвсээд байсан. *********** бид хоёр гурван найзуудыгаа хохирогчоос салгатал *********** очоод ***********ын чих рүү цохиж, толгой руу өшиглөсөн. *********** бас очоод бие рүү нь өшиглөсөн. *********** дараа ***********о ч бас очиж өшиглөөд энэ гурав ээлжилж очоод байсныг *********** бид хоёр салгаад байсан. Тэгсэн хохирогчийн хамраас цус гарсан. Найзууд маань явцгаая цус нөж болчихлоо гээд хохирогчийг хаяад явсан... Хохирогчийг ***********, *********** хоёр цамцнаас нь татаж байгаад газар унгаасан. Тэгээд унасан хойно нь ***********о, ***********, *********** гурав зэрэг өшиглөж дэвссэн. Дараа нь нэг нэгээрээ очоод толгой, чих, бие рүү нь цохиж өшиглөөд байсан. Тэгээд хохирогчийн биед гэмтэл учруулсан... Тэгээд *********** бид хоёрыг салгаад байхад тэр гурав ээлжилж очиж зодоод байсан. Хохирогч газар хэвтэж байхдаа хоёр гараараа нүүрээ хамгаалчихсан байхад *********** очоод аймар хүчтэй нүүрэн тус газар нь өшиглөхөд хохирогчийн толгой нь хойш савагдаж байсан. Тэгээд хамрын цус гарсан. Тэгтэл *********** цус гараад байна гэж хэлж байсан. Хохирогчийн биед ***********хүү, ***********о, *********** гурав гурвуулаа нийлж халдаад тал талаас өшиглөөд шавчихсан. Энэ гурав гэдэс, толгой, зүүн талын хөл рүү өшигчөөд байсан. Тэгэхээр нь *********** бид хоёр болиулах гэж салгасан. Салж өгөхгүй ээлжилж очоод зодоод байсан шүү дээ." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 26-27, 34 дүгээр хуудас), 

4. Гэрч Б.***********ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой найз ***********той гар утсаар яриад уулзахаар болсон. Орхон аймаг Баян-Өндөр сум, Рашаантын 1-27 тоот гэрээс *********** ирж авсан. Гараад машинд нь суухад гурван найзтайгаа явж байсан. Тэгээд бид хэд хотын төв рүү орж ирээд ***********ийн гурван найз нь Төгөл төвийн ард бууцгаасан. *********** бид хоёр машинд үлдээд надад өдөр ажил дээрээ хүнтэй маргалдсан талаараа хэлсэн. Тэгээд нэг хүнтэй уулзана гээд Орхон аймаг Баян-Өндөр сум, *********** багийн ***********дугаар байрны гадаа очсон. Машинаас буугаад нэг залуутай уулзаад байсан. Тэр залуу нь өдөр ажил дээр нь маргалдсан залуу байсан. *********** машиндаа суугаад буулгасан гурав маань дуудаад байна цуг очъё гээд надтай хамт Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Копр баарны ардаас гурван найзыг нь авсан. Тэгээд машиндаа суугаад бид тав явж байхдаа *********** ажил дээрээ нэг залуутай муудалцсан талаараа ярьсан. Гурван найз нь сонсчхоод очоод зодоод хаячихъя очъё гээд байсан. *********** бид хоёр муудалцаад зодолдоод хэрэггүй. Дараа нь гай болно хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгээд очоод машинаас надаас бусад нь бүгд буусан. Буугаад нөгөө гурван залуу нь ***********ийг өмөөрч маргалдаад байх шиг байсан. Сүүлдээ нийлж байгаад тэр залуу хохирогчийг зодчихсон. Харахад хохирогч газар хэвтэж байсан. Дээрээс нь тэр гурван залуу өшиглөж дэвсээд байхаар нь би машинаас ***********ийн хамт салгасан. Намайг нэг харахад хохирогчийн хамраас нь цус гарч байсан. Би цус гарчихсан байна шүү дээ гэж тухайн үед хэлсэн. Тэр гурван залуу толгой, нүүр, гэдэс, хөл рүү өшиглөөд байсан. Тэр үедээ хамар руу нь өшиглөсөн байх. Цус гарчихсан байсан. Тэгээд *********** бид хоёрыг салгаад байхад ээлжилж очиж өшиглөөд байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн цаанаас больцгоо гэж хэлсэн чинь тэр гурав больсон. Түүнээс бид хоёрын үгэнд орохгүй байсан. Тэгээд бүгд машиндаа суугаад яваад өгсөн. Цааш юу болсныг мэдэхгүй... Намайг харахад тэр гурван залуу гурвуулаа дээрээс өшиглөж дэвсээд байсан. Хамраас нь цус гарч байхыг бодоход тэр гурав эсвэл нэг нь өшиглөж гэмтэл учруулсан байх. Яг тэр гэж хэлж мэдэхгүй байна. Баахан хөлүүд орж ирээд хохирогчийн толгой, нүүр, гэдэс рүү нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас), 

5. Яллагдагч Б.*********** өгсөн: “...Би уг прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Тус өдөр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой лоунжид ***********хүү, *********** нарын хамт суусан. Тэгээд ***********, түүний найз *********** хоёр машинтай ирж аваад муудалцсан гэх хохирогч ***********ын гэр болох Орхон аймгийн, Баян-Өндөр сум, *********** багийн ***********дугаар байрны гадна очсон. Очоод ***********ыг *********** дуудаж гаргаж ирсэн. Тэр үед *********** өөрөө согтуу юм уу гэмээр орилж хашхираад гарч ирсэн. Өөрөө болохоор учраатай хүнтэйгээ уулзана гэхээр нь ***********хүү, *********** бид гурав найз ***********ийг өмөөрч маргалдсан. Тэгээд газар унагаагаад дээрээс нь өшиглөж дэвсэж зодсон. Тэгчхээд яваад өгсөн. Цааш юу болсныг мэдэхгүй. Улаанбаатар хот яваад өгсөн. Ийм л зүйл болсон... Бид гурав гурвуулаа нийлж байгаад зодсон...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), 

6. Яллагдагч ***********гийн өгсөн: "...Би уг прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Үйл хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр найз ***********ийг өмөөрч хохирогчтой муудалцсан. Өөр хэлэх зүйл алга. Хоёр шил пиво уусан байсан.... ***********тэй ноцолдоод газар унахад нь салгахдаа найзуудыгаа өмөөрч хохирогчийн биед халдаж цохиж өшиглөсөн... Бид гурав гурвуулаа л нийлж өшиглөж дэвссэн...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), 

7. Яллагдагч А.***********өгсөн: “...Би уг прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Тус өдөр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой ***********, ***********хүү, ***********, түүний найз *********** нарын хамт Орхон аймгийн, Баян-Өндөр сум, *********** багийн ***********дугаар байрны гадна хохирогч ***********тай уулзахаар очсон. *********** дуудаж гаргаж ирсэн. Тэгэхээр нь ***********ийг бид гурав өмөөрсөн. Би хохирогчтой нүүр тулж зогсоод манай найзын амьдралд гай боллоо гэхэд урдаас би ямар гай болсон юм гэж хэлсэн. Хохирогч миний урдаас асуудалтай хүнтэйгээ учраа олно гэхээр нь би ***********ид зайдуу очиж байгаад учраа ол гэж хэлсэн. *********** уулзахгүй гээд дургүйцээд байсан. *********** хохирогчийн урдаас бид нар чамайг зодохгүй хөөе гээд пээдийгээд далдганаад байсан. Тэгсэн хохирогч ***********г боогоод газар унагаасан. ***********хүү бид хоёр ***********г салгаж авсан. *********** босож ирээд хохирогчийг бие рүү нь өшиглөсөн. Тэгээд 5-10 секунд орчим хохирогчийг газар унасан хойно бид гурав бие рүү нь өшиглөж дэвсээд бужигналдсан. ***********, *********** хоёр салгасан. ***********хүү салгасан хойно ахиж очоод чих рүү нь алгадсан. Хохирогчийг газар унасан чигээр нь үлдээгээд явчихсан. Маргааш нь Улаанбаатар хот яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), 

          8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай "У.***********ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  " гэсэн шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч У.***********, гэрч ***********, Б.*********** нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч ***********, Б.***********, *********** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн ***********дугаар байрны гадна найз ***********ийг өмөөрч хохирогч У.***********тай маргалдаж, улмаар хохирогчийг газарт унагаж, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн бусдын биед хууль бусаар халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.***********ын эрүүл мэндэд "...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт...” бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 77 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архидан согтуурсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

          Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэргийн улмаас хохирогч У.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлжээ. (хавтаст хэргийн 44 дэх тал),

Хохирогч У.***********д эмчилгээний төлбөрт шүүгдэгч *********** 2,500,000 төгрөг, шүүгдэгч ***********5,000,000 төгрөг, шүүгдэгч *********** 3,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч У.***********ын “Миний бие 11 дүгээр сарын 21-ний өдөр бусдад зодуулсан. ...холбогдогч хүмүүс 01 дүгээр сарын 27-ны өдөр ирж уулзан гарсан хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул гомдол санал байхгүй хэргийг хааж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

          Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

          Шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

          Хавтаст хэргийн 79-103 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *********** нь 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, “Баяжуулагч Одод” ХХК-д түгээлтийн туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, нагацын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          Шүүгдэгч ***********нь 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, “Баялаг” төвд туслах тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Шүүгдэгч *********** нь 2005 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, “Дөрөө харш” ХХК-д туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

          Шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хохирогчийн гомдол, саналгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын цалин, хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарт шүүхээс оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин *********** болтол шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч ***********, Б.***********, *********** нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, ***********овогт ***********ийн ***********, *********** овогт ***********ийн ***********хүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарт шүүхээс оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч ***********, Б.***********, *********** нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин *********** болтол шүүгдэгч ***********, Б.***********, *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ***********, Б.***********, *********** нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч У.*********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ