Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0177

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “” ХХК, “Б*******” ХХК

Гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., О., 

Гомдол гаргагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А., М.

Хариуцагч: , улсын ахлах байцаагч М.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С., У.

Маргааны төрөл: Гомдол гаргагч хуулийн этгээдүүдэд оногдуулсан шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “Б******” ХХК-ийн төлөөлөгч Д., гомдол гаргагч “” ХХК-ийн төлөөлөгч Ч., гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О., гомдол гаргагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч “” ХХК-иас , улсын ахлах байцаагч М.д холбогдуулан “, улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/9784 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Мөн гомдол гаргагч “Б*******” ХХК-иас , улсын ахлах байцаагч М.д холбогдуулан “, улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9835 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1409 дүгээр захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэсэн болно.

Иймд шүүх “” ХХК, “Б*******” ХХК-иас , улсын ахлах байцаагч М.д холбогдуулан гаргасан “, улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр, ******* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. “” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютийн ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон гэх үндэслэлээр шинэчилсэн үнийг баталжээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын “1111” төвд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу , улсын ахлах байцаагч М. нь “” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд “” НҮТББ-д холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн 2202000255 дугаар хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулжээ.

, , зах зээлийн  судалгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ч. удирдах албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор сунгасан байна.

Мөн газрын прокрорын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаар тогтоолоор уг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 20 хоногоор, дахин 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор 10 хоногоор тус тус сунгасан байна.

Улмаар , улсын ахлах байцаагч М. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “” ХХК-ийг 104,412,243 төгрөгөөр торгох , ******* дүгээр шийтгэлийн хуудсаар “Б*******” ХХК-ийг 24,509,703 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.

3. Гомдол гаргагч нар дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Гомдол гаргагч нар гомдлын шаардлагын үндэслэлээ: 

“1/ Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 1 дэх хэсэгт "... “" НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй ...” гэж зааж, зөрчлийн хэргийг “" НҮТББ-д холбогдох зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын "Олсон нь” хэсэгт “... “” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд …” үйл баримтыг тодорхойлсон.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “... Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ... бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Гэвч , улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудасны 2-т "... Оногдуулах шийтгэлийн 104,412,243 төгрөгийг …” гэж торгуулийн хэмжээг тогтоосон. Тус 104,412,243 төгрөг нь манай “” ХХК-ийн бүтэн жилийн борлуулалтын нийт орлогоос 3 хувь бодогдсон дүн юм. Харин сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын өмнөх жилийн орлого нь маш бага байхад түүний бодит тооцооллыг үйлдээгүй тopгoсoн байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүлийн 1.1-д заасан “өнгөрсөн жилийн тухайн бүтээгдэхүүний борлуулалтын орлого”-ын гэж заасныг ноцтой зөрчиж, нийт борлуулалтын орлогоос торгуулийг тооцсон нь хуулийг илтэд буруу хэрэглэж, манай компанийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байна.

Тус зөрчлийн шинж нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно ... бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ..." гэж зааснаар тодорхойлогдож байна.

"" НҮТББ-ын зарим гишүүн байгууллагууд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 06 дугаар шийдвэрээр “Сурагчийн дүрэмт хувцас”-ны үнийн зөвлөмж гаргасан нь үнийг хэлцэн тогтоосон, харилцан тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго агуулаагүй болно.

Мөн "" НҮТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үнийг тогтоосон баримт бичиг үйлдээгүй. Хэрэгт авагдсан баримт нь хуурамч байх бөгөөд холбогдогч гэж нэрийдэж буй этгээд огт зөвшөөрснөө илэрхийлээгүй байна. Тухайн шийдвэрт ТУЗ-ын гишүүд гэж заан “... ТУЗ-ын гишүүд ..." гарын үсэг зурсан байна. Тухайн шийдвэрийн хавсралт 1-ийг хэн ч танилцаагүй, зөвшөөрөөгүй, хэлцэн тогтоогүй үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд "... зөрчил гэж хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй…” гэж тодорхойлсон. Гомдол гаргагчийн үйлдэл, эс үлдэхүй нь хариуцлага хүлээхээргүй байхад шийтгэлийн хуудас гаргасан нь илт хууль бус байна.

2/ “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоож, хөдөлмөр эрхлэлтийн сан, жижиг дунд үйлдвэрийн сангаас нийт 23,0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгож үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд манай компани сурагчийн дүрэмт хувцас нийлүүлсээр ирсэн юм.

Аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж нь өөрийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад эцсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг өөрсдөө тодорхойлдог. Зах зээлд тухайн барааны нийлүүлэлт, худалдан авалт, үйлдвэрийн өртөг зэрэг олон эдийн засгийн шалгуурыг судлан өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах үнийг тогтоодог.

Манай компани 2022-2023 оны хичээлийн жилд худалдан борлуулж байгаа сурагчийн дүрэмт хувцасны үнийг өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа инфляцитай уялдуулан /сурагчийн дүрэмт хувцасыг хийхэд ордог бараа материал 28%, ус 15%, цахилгаан 15%, тээвэр 40%, ажиллагсдын цалин хөлс 30% өссөн, төслөөр авсан зээл төлбөрөө барагдуулж төрийг хохиролгүй болгох зайлшгүй шаардлага зэргийг бодитойгоор үнэлэн/ үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын байраа хадгалахтай холбоотойгоор бүх тооцооллыг хийж тогтоосон болно. 

Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа биш бөгөөд харин ч инфляци ийм өндөр байгаа үед үйлдвэр ажиллагсдынхаа амьдрал нийгмийн баталгааг хангаж цалин хөлсийг нэмэгдүүлэх, үйлдэрлэлээ хэвийн явуулж ажлын байраа хадгалж үлдэхэд чиглэсэн үйл ажиллагаа тул Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:”, 11.1.1.“бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;", Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;" заалтуудыг зөрчөөгүй байх тул улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3/ "" НҮТББ-ын гишүүн аж ахуйн нэгж хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй байгаа. Учир нь гомдол гаргагч компани нь "Мэргэжил, ур чадвар, үйлдвэрлэл, төсөл”-ийн хэмжээнд "" НҮТББ-ын гишүүн гэж болох ч албан ёсны хөрөнгө, хариуцлага, эрх зүйн хувьд ямар ч хамааралгүй байна.

Манай компанийг холбогдогчоор татсан тогтоол огт байхгүй, хэрэгтэй танилцуулалгүй илт хууль бус шийтгэлийн хуудас гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж, зөрчлийн хариуцлага тулгаж буй увайгүй үйлдэл болсон.

"" НҮТББ-ын шийдвэр гэж үзэж байгаа хүчин төгөлдөр бус 06 дугаар шийдвэр нь сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулах зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аль нэг аж ахуй нэгжид давуу байдал олгоогүй эсвэл тэдгээрийн зах зээлд өрсөлдөхөд нь хязгаарлалтыг тогтоогоогүй байна. Энэ байдлыг өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

"" НҮТББ-ын гишүүн гэж нэрийдэх компаниуд нь ямар үнэ дээр нэгдэж, зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтын түвшинд харагдахгүй байна. Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зохицуулалтад хамаарах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, үнэ хэлэлцэн тогтоох үйлдэл гэж үзэж шийтгэл хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй тул шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсч байна.

Маргаан бүхий акт дээрх сурагчийн дүрэмт хувцас нь “” ХХК-ийн оюуны өмчийн эрх бүхий бүтээгдэхүүн бөгөөд түүнийг худалдан борлуулах эрх нь “" ХХК болон зөрчлийн хэрэгт гишүүн гэж нэрлэгдэж, холбогдогч гэж тодорхойлогдож буй аж ахуй нэгжид шууд хамааралтай байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан Эрх бүхий албан тушаалтны 14 хүртэл хоног, удирдах албан тушаалтны 14 хүртэл хоног, прокурорын 30 хүртэл хоногт ажиллагааг явуулдаг ч хугацаа дууссан байдаг.

, Өсөлдөөний зохицуулалты улсын байцаагч М. нь зөрчлийн 2202000255 дугаар бүхий хэрэгт эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 сарын 20-ны өдөр “Үзлэг хийх тухай” 3 удаагийн тэмдэглэл үйлдэхдээ хууль бусаар үйлдсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд …”, 3.3 дугаар зүйлийн 4.10-д “... эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах..." гэж заасны дагуу ажилллагаатай холбоотой гомдлоо гаргаж байсан ч шийдвэрлээгүй.

Хариуцагч улсын ахлах байцаагч М. нь 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.1-д "Процессын тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” үндэслэл бүрдсэн, 1.9 дүгээр зүйл “Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол”, 1-д “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.1.зөрчлийн шинжгүй” гэж тус тус заасан.

Иймд , улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр, ******* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

5. Гомдол гаргагч “” ХХК-ийн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өрсөлдөөний тухай хуулийн үйлчлэлд төрийн бус байгууллага хамаарахгүй байхаар хуульчилсан хуулийн зохицуулалттай. Гэтэл , эрх бүхий албан тушаалтны тогтоолоор *******нд зөрчлийн хэрэг нээсэн нь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Өрсөлдөөний тухай хуульд оюуны өмчийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж заасан бөгөөд “” ХХК нь “” ХХК-ийн бүтээгдэхүүний загварын патентын дагуу сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэн патент үйлдвэрлэгчидтэй ижил үнээр худалдан борлуулсан. Төслийг анх хэрэгжүүлэхдээ хол ойрын орон зайнаас үл хамаарах нөхцөлөөр нэг үнийн бодлогоор борлуулж ирсэн. Мөн ижил төрлийн материалаар хийдэг учир төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд үнийн зөрүү тийм их гардаггүй. Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно” гэж заасан бөгөөд манай компани оюуны өмчийн патент эзэмшигчтэй ижил үнээр сурагчдын дүрэмт хувцсыг худалдан борлуулсныг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон гэж зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өрсөлдөөний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж заасан хуулийн заалтыг хариуцагч зөрчсөн байна. 

Манай компанийг шийтгэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.1.3 дахь заалтыг зөрчиж, 2021 онд борлуулсан нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс торгууль ногдуулсан байгаа. Хэрвээ зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуульд өмнөх жилийн тухайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос торгууль ногдуулна гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх явцдаа улсын байцаагч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ганцаараа шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3.1.3 дахь заалт болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэх явуулах үүргийг хэд хэдэн хүнд даалгах тогтоолыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг улсын байцаагч М., Т.Алтанцоож нарын бүрэлдэхүүнтэй явуулахаар даалгасан байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 6.8.2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтанд прокуророос өгсөн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна. Иймд хууль зөрчиж шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.” гэв. 

6. Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Монголын оёдлын холбоо” НҮТББ-ын гишүүн аж, ахуй эрхлэгчдэд гэж тодорхойлсон боловч хэргийн материалд байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа мэдээллээс аж ахуйн нэгж, байгууллага, гишүүнээр оролцоогүй, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд гишүүнээр оролцсон үйл баримт байдаг. Зөрчлийн шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа холбогдогчоос мэдүүлэг авсны үндсэн дээр мөн “Б*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон “” ХХК-ийн захирал нарт эрх үүрэг танилцуулж, тайлбарлаж эрхийг эдлүүлэх ёстой байсан. Энэ эрхийг эдлүүлэхээс өмнө холбогдогчоор заавал татах шаардлагатай. Гэтэл татаагүй байж шууд шийтгэлийн хуудсыг гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас оногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлохоосоо өмнө нотлох баримтаа өөрөө цуглуулж, нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл сурагчийн дүрэмт хувцас нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийт хэдэн ширхэг борлогддог, сурагчийн дүрэмт хувцсыг хэдэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тогтвортой худалдан борлуулж байгаа талаар тоо мэдээллийг гаргах ёстой байсан. “Бүтээлч-Үйлс” ХХК, “” ХХК, “” ХХК нь үнийг хэлцэн тогтоосон гэж үзэж байгаа бол ямар гэрээ байгуулсан гэдэг нь огт байхгүй. Ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй байхад байгуулсан гэж үзээд байгаа.

06 дугаартай Монголын оёдолчдын хорооны шийдвэр ямар нэгэн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг н.Оюунцэцэг захирал мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Энэ шийдвэртэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар сурагчийн дүрэмт хувцсыг бага анги, ахлах анги гэж хуваарилаад тус бүр үнийг тогтоосон нэг ч үг үсэг тэмдэглэгээ байдаггүй. Хариуцагч өөрөө зохиосон ч юм уу схемд оруулсан үнийг хэрэгт хийсэн байдаг. 

Хариуцагчийн зүгээс хөтөлж хийгээгүй үйлдлийн төлөө шийтгэлийн хуудас оногдуулах зорилгоор нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэж байна. Нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн нь дан ганц 06 дугаар шийдвэртэй холбоотойгоор бус хэд хэдэн тэмдэглэл дээр ч байгаа. Тус зөрчлийн хэрэгт хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийх тухай 3 удаагийн тэмдэглэл үйлдсэн байдаг. Гурван компанийг сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон гэж заагаад дансны хуулгыг нь шүүсэн. Гэтэл 3 компанид ашиг орлогын тэнцвэргүй байдал үүсэж байгаа. Гурван өөр үйл баримт дээр нэг өдөр нэг цаг хугацаанд тэмдэглэгээнүүдийг хийж, хөндлөнгийн гэрчээр н.Т*******, н.Э******* нарыг оролцуулсан байдаг.  н.Т******* тус тэмдэглэлийг хууль бусаар хийсэн, намайг гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх хойшилсон шүүх хуралдаан дээр хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байсан. 

Зөрчлийн хэргийг 09 дүгээр сарын 08-ны өдөр 14 хоногоор удирдах албан тушаалтан н. сунгасан. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр н.Сундуй прокурор 20 хоногоор сунгасан. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр н.Э******* прокурор дахиад 10 хоногоор сунгасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа эрх бүхий албан тушаалтан 10 хоног, прокурор 30 хүртэл хоногоор, хариуцсан байцаагч 14 хоногоор гэж тооцвол зөрчлийн хэргийн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан. 

Хавтас хэрэгт ажлын тайлан, борлуулалтын тайлан авагдсан байдаг. Түүнд ажлын хувцас үйлдвэрийн орлогын тайлан 3 тэрбум байна гэж гаргадаг. Үлдэх хэсэг нь одоо бид нарыг торгочихсон байгаа 104 сая төгрөг болоод хувирч байгаа. Зөрчлийн тухай хуулиар үнэхээр картель байгуулсан гэж үзвэл нийт бараа бүтээгдэхүүний орлогын бус тухайн бараа бүтээгдэхүүний буюу сурагчийн дүрэмт хувцасны 6 хүртэл хувиар торгоно гэж заасан. Хариуцагч хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглуулж шийтгэлийн хуудас ногдуулсан байна. 

“” ХХК-ийн 7 дансанд, “” ХХК-ийн нэг дансанд үзлэг хийсэн байдаг. Хуульд заасан арга хэрэгслээр тус дансны хуулгыг олж аваагүй тул тэмдэглэл нь хуль бус, шүүх үүнийг нотлох боломжгүй гэж харагдаж байгаа. “Бүтээлч-Үйлс” ХХК-ийг торгосон байгаа хууль зүйн үндэслэлийг харах юм бол ямар ч хууль зүйн мэдлэггүй хүн гаргасан мэт байдаг. Хуулийн этгээдийн орлогыг иргэний орлогоор дүйцүүлж үзээд торгуулийн хуудас гаргачихсан. 

Үнийг нэмсэн нь өрсөлдөөнийг хязгаарлах арга хэрэгсэл биш юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үргэлж картель байгуулсан гэж хэлдэг. Картель гэдэг нь гэрээ, хэлцлийг хэлдэг. Иргэний хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд эрх үүсгэж, үүрэг болгож, эрх үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж байгаа. Бид нарын зүгээс ямар ч дундын гарын үсэг зурсан гэрээ байхгүй. “” ХХК оюуны өмчийг эзэмшдэг. Энэ эрхээ “Бүтээлч-Үйлс” ХХК, “” ХХК тус тус өгчихсөн. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар оюуны өмчийн эрхийг хангахтай холбоотой үйл ажиллагаа дээр энэ хууль хамаарахгүй гээд байхад торгочихсон. Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно” гэж заасан. Үүнийг хамгаалах зохицуулалт нь Өрсөлдөөний тухай хуульд байдаг. Бид нэг үнээр зараагүй, хариуцагч ч энэ талаар нотолж чадаагүй. Оюуны өмчийн бүтээлээ өөрсдийн үзэмжээр худалдан борлуулсан. Тийм учраас үнийг нэмсэн. Бид маш олон жил нэг үнээр явж байгаад 2022 онд үнээ нэмсэн. Үнэ нэмсэн шалтгаан бол эдийн засгийн уналттай холбоотой байсан. Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтныхаа хувьд процессын ноцтой алдаа буюу холбогдогчоо татаагүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 

Т. хувийн үзлээр энэ хэрэг үүссэн. Холбогдогчоор албан ёсоор татагдаагүй байгаа этгээдүүдээс баримтыг хуль бусаар аваад М.д өгөөд түүнийг нь тэмдэглэл үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-т хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй байна гэж заасан байхад өөрийнхөө оффисыг цэвэрлүүлдэг хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байгаа нь хууль зөрчсөн. 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ******* дугаар бүхий зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст “” ХХК-ийн үйлдсэн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулж гэж тодорхойлон заасан Сурагчийн дүрэмт хувцасны Зах зээлд “" ХХК-иас гадна өрсөлдөгч 2, аж ахуй нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх чадварыг тодорхойлох, тогтоох ажиллагаа явуулалгүй өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзсэн. 

"" ХХК нь “" ХХК-ийн Монгол улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 39 дүгээр тушаалаар баталсан 2331 дугаартай “Бүтээгдэхүүний загварын патентын дагуу ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны хослолыг оёж гүйцэтгэдэг тул пантент эзэмшигчийн тогтоосон үнээс өөр үнээр зарах боломжгүй бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй болно гэж заасан. “” ХХК 400 сая төгрөгөөс торгуулийн арга хэмжээг бодох ёстой байтал 3,4 тэрбум төгрөгөөс тогтоосон гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

7. Гомдол гаргагч “Б*******” ХХК-ийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр торгуулаад байгаа гурван компанийн хувьд нийт орлого нь нийлээд 800 саяас, “” ХХК 3,1 тэрбум, “” 2,1 тэрбум гээд нийт 6,5 тэрбум төгрөг хүрэх үгүйтэй дүрэмт хувцас борлуулсан борлуулалтыг картель үүсгэсэн буюу зах зээлийн гуравны нэгийг эзэлсэн гэж үзсэн. Нийт зах зээлийн хэдийн хувийг “” ХХК, “Б*******” ХХК эзэлдэг вэ гэснийг тодорхойлохгүйгээр торгуулийн арга хэмжээ авч байгаа нь буруу гэж бодож байна. Нийт зах зээлийнхээ гуравны нэгийг эзэлсэн тохиолдолд картель гэж үзнэ. Картель үүсгэсэн аж ахуйн нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар үнийг нэмнэ гэж би , даргын ярианаас ойлгосон.” гэв.

8. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“"” НҮТББ-ын ТУЗ-ийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийн 1-д "2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гарахаар болсоныг шийдвэрлэсүгэй” гэж барааны нэр төрлөөс хамааруулан үнэ тус бүрийг тухайлан зааж өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдлийг эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон "” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2202000255 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан.

Зөрчил шалгах ажиллагаагаар "" НҮТББ-ын ТУЗ-ийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийдвэрт гарын үсэг зурсан ТУЗ-ийн гишүүн Ч. нь тус холбооны гишүүн аж ахуй эрхлэгч болох “” ХХК-ийн эцсийн өмчлөгч болох нь, Д. нь “Б*******” ХХК-ийн захирал болох нь тогтоогдсон.

“” ХХК, “Б*******” ХХК нь "” HYТББ-ын ТУЗ-ийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр тогтоосон үнээр сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "" гэх /https://www.facebook.com/seasonshopMgl/ фэйсбүүк хуудасны 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Аса циркийн зүүн талд задгай талбайд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны талаар танилцуулсан 3 минут 9 секундийн дуу-дүрсний шууд бичлэгт, “Б*******” ХХК гэх фэйсбүүк хуудасны /https://www.facebook.com/messages/t/437594023067361/ чатботод тус тус үзлэг хийсэн тэмдэглэлээр, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ,,,,,, дугаартай карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй хуулганд, “Б*******” ХХК-ийн захирал Д.ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны *******,,,,,,,,, *******,,,,,,, дугаартай карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй хуулганд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчил шалгах ажиллагааны хүрээнд тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор “" ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1739 дугаартай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн боловч шаардсан мэдээллийг гарган ирүүлээгүй байдаг.

Тиймээс тус аж ахуй эрхлэгчийн 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын (цэвэр) орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 104,412,243 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд “” ХХК, “Б*******” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр, ******* дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 28 хоногтой явахаар зүйлчилсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар холбогдогчид эрх үүргийг нь танилцуулсан. Холбогдогч хэргийн аль ч үе шатанд ирж хэрэгтэйгээ танилцах эрх байдаг гэдгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Бүтээлч-Үйлс” ХХК-ийн захирал Д. болон “” ХХК-ийн захирал нарт танилцуулсан байдаг. Мөн “” ХХК-ийн захирлаас мэдүүлэг авахдаа эрх, үүргийг нь танилцуулж, хэлсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг тус бүр хүргүүлсэн байгаа.” гэв. 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч 2 компани нь маргаан бүхий “*******” НҮТББ-ын 2022 оны 06 дугаар шийдвэрийг зөвлөмж гаргасан мэтээр тайлбарладаг. Энэ шийдвэр нь тухайн батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус болсон гэж ч тайлбарладаг. Гэвч зөрчлийн хэрэгт авагдсан Б*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 022/14 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны үнийн үлдэгдэл, “” ХХК-иас ирүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны үнийн мэдээлэл зэргээр тус тайлбар нь үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. Энэ шийдвэрийн 1 дэх хэсэгт хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар болсныг шийдвэрлэсүгэй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн шийдвэрээр бараа бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах үнийг тодорхой заасан. Энэ баримт бичиг нь зөвлөмжийн шинжтэй эсэхээс үл хамаараад бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож байгаа тохиолдолд зөрчил гэж үзнэ. Зөрчлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулсан картелын зохицуулалтын гол агуулга нь бол аж ахуйн нэгжүүдийн байгуулсан гэрээ хэлцэл нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон л бол тухайн картель хэрэгжсэн эсэхээс үл хамаарч зөрчилд тооцогдохоор байдаг.

“” ХХК, Б*******” ХХК, “” ХХК нь зохион байгуулалтын борлуулалтын орлого, тухайн компани бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа зардал харилцан адилгүй байхад энэ нөхцөлд бүтээгдэхүүний загвар нь ижилхэн байсан гээд эцсийн хэрэглэгчдэд борлуулах үнэ нь ижил байх боломжгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэдэг нь аж ахуйн нэгж эрхлэгч нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тохиролцсоноор үнийн өрсөлдөөн шаардлагагүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа нь өөрөө өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл болдог. Өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан гэдэг нь хууль хэрэглээний талаар авч үзэхэд ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэдэг нь аж ахуй эрхлэгчдийн байгууллага нь үнийн хэлцлийн улмаас картель үүсгэж үр дагавар үүссэн гэж шаардахгүйгээс гадна тухайн гэрээ хэлцлийн улмаас агуулга нь өрсөлдөөнд сөрөг нөлөөтэй байх тохиолдолд үүссэн гэж үздэг байгаа. 

Эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийн хуудас үйлдэгдэхдээ Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын дагуу шийтгэлийн хуудсыг бичсэн байгаа. Тус журмын 2.7-д “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасан. Хэдийгээр тухайн зөрчлийн хэрэг бүртгэлийг хэд хэдэн албан тушаалтанд даалгасан ч гэсэн тухайн эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа шийдвэрийг хэд хэдэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын холбогдох журам нарийвчлан зохицуулаагүй. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу шийтгэлийн хуудсаа үйлдсэн. 

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг нээснээс эхлээд үндсэн 14 хоног дуусаад 15 болон 30 хоног, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөвшөөрөгдсөн хугацаагаар сунгах байдлаар тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн. Шийтгэлийн хуудасны хугацаа дууссан талаар гомдлоо гаргаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. 

Зөрчлийн хэрэг нээх тогтоолд “*******” НҮТББ-ыг холбогдогчоор татаж зөрчлийн хэрэг нээснийг хууль бус гэж тайлбарладаг. Эрх бүхий албан тушаалтны хувьд 06 дугаар шийдвэртэй танилцсаныхаа дараа зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлээд тухайн тогтоол дээр гарын үсэг зурсан компаниуд нь “*******” НҮТББ-ын гишүүн аж ахуйн нэгж, байгууллага гэж үзсэн байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “*******” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 3/02 дугаар тогтоол зөрчлийн хэрэгт авагдсан байдаг. Энэ тогтоолын 5 дахь хэсэгт “*******” НҮТББ-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь дараах 5 гишүүнтэйгээр тогтоосугай гээд “Б*******” ХХК, “” ХХК, “” ХХК-иудын нэрийг дурдаж өгсөн байдаг. Үүнээс үзэхэд “*******” НҮТББ гэдэгт тухайн компаниуд хамаарагдаж явж байгаа. 

Үзлэг хийсэн тэмдэглэлийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс удаа дараа ярьдаг. Хууль хэрэглээний талаасаа харж үзэх юм бол тухайн компаниуд тохиролцсон үнээрээ худалдан борлуулсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Эрх бүхий албан тушаалтнаас ямар зорилгоор тухайн үзлэгийг хийсэн бэ гэхээр “” ХХК-ийн захирал холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө, “*******” НҮТББ-аас албан бичгээр хариу тайлбар ирүүлэхдээ тухайн 06 дугаар шийдвэр нь гарсныхаа дараа хүчингүй болсон гэсэн тайлбаруудыг ирүүлдэг. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөндлөнгийн гэрч н.Т******* хууль бусаар үзлэг хийсэн гэж мэдүүлэг өгдөг гэж хэлж байна. Тухайн гэрч нь ийм байдлаар огтхон ч мэдүүлэг өгөөгүй. н.Т*******аагаас тухайн үзлэгийг хийхэд хэдий хугацааг зарцуулсан бэ гэдэг талаар асуусан болохоос тухайн үзлэг бүхэлдээ хууль бус байсан эсэх талаар тайлбарладаггүй. Мөн гэрчээр н.Т*******аагаас гадна н.Э*******ыг гэрчээр оролцуулсан. Тухайн гэрч үзлэг хийхэд ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явагдаагүй, тэмдэглэлтэй танилцсан гэж мэдүүлсэн. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдээс гомдол ирүүлээгүй гэж тайлбарлаж байна. Картель байгуулсан нь заавал хэрэглэгч хохирсон байхыг шаарддаггүй. Картель байгуулсан л бол энэ нь зөрчил болно заавал материаллаг зөрчил бол биш. Баримт бичиг нь хуурамч тухайн баримтуудтай танилцаагүй гэдэг тайлбарыг мөн өгдөг. Хэрвээ үнэхээр хэрэгтэй танилцаагүй юм бол энэ компаниуд бараа бүтээгдэхүүний төрөл бүрээр ижилхэн борлуулсан бэ гэдэг нь эргэлзээтэй байгаа.

Өрсөлдөөний тухай хуулийн гол үзэл санаа бол нэг зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компани нь тус бүрдээ бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох ёстой. Бие дааж тогтоосноор хэрэглэгчдэд үнийн хувьд сонголт өгдөг. Хэрэглэгч нь тухайн компаниудын бараа бүтээгдэхүүнийг чанар болон үнийг харгалзан үзэж худалдаж авдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож картель байгуулж байгаа нь үйлдлээрээ үнийн өрсөлдөөн хийхгүй болж хувирч байгаа юм. 

Хэдэн компани хэдэн хувийг эзэлж байгаа нь энэ нөхцөл байдалд ямар ч шаардлагагүй. Гуравны нэг хувийг эзэлж байгаа байгууллага Өрсөлдөөний тухай хуулиараа давамгай компани гэж явдаг. Зөвхөн давамгай байдалтай компаниуд картель хийхийг хориглосон заалт бол биш. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуйн нэгжид хамааралтай зохицуулалт юм. Тухайн компаниудад тус тусад нь хэрэг үүсгэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Зөрчлийн хэрэг нээхдээ заавал иргэн, хуулийн этгээдэд холбогдуулан хэрэг нээнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тухайн компаниуд нь “*******” НҮТББ-ын гишүүн аж ахуйн нэгж байгууллага биш байхад хэргийг нээсэн гэж үзэж байгаа бол тухайн Өрсөлдөөний тухай хуулиар аж ахуй эрхлэгч гэдэгт иргэнийг хамааруулдаг. Иргэнээр авч үзэх юм бол энд байгаа этгээдүүд нь тухайн холбооныхоо гишүүн нь мөн юм. Зөрчил гаргасан этгээдийг хэрэг бүртгэлтийн явцад тогтоодог. Үүнийг тогтоохын тулд зөрчлийн хэрэг нээдэг. Бид нар зөрчлийн хэрэг нээхээсээ өмнө яг энэ талаар тогтоох боломж байхгүй. Энэ үнээрээ худалдан борлуулсан үгүйг тогтоох зорилгоор зөрчлийн хэрэг нээж байгаа. Хэрвээ тухайн компаниудын нэр тодорхой, картель байгуулсан нь тодорхой байсан бол хялбаршуулсан журмаар шийдэх байсан. Тодорхой бус байсан учраас судалж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах зорилгоор холбогдогчоо “*******” НҮТББ-ын гишүүн аж ахуйн эрхлэгчид гэж тодорхойлоод явсан. Хэрэг нээснээс хойш ил болсон тохиолдолд холбогдогчоор татах тухай гэдэг эрх зүйн хэлбэр байхгүй учраас ийм тогтоол үйлдэх боломж байхгүй. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд хэрэг бүртгэлтийн хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл 30 хоногийг сонгох боломжгүй байдлаар зохицуулаагүй. Үүний дагуу прокуророос нэг удаа 30 хоногоор сунгана гэж зохицуулаагүй. Хийгдэх ажиллагаанаас хамаарч 10, 20 хоногоор сунгах эсэх нь прокурорын эрх хэмжээний асуудал байдаг. Хугацаа дууссаны дараа ажиллагаа явуулсан гэсэн үйл баримт энэ зөрчлийн хэргийн тухайд байхгүй. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах 58 хоногийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан тэр өдөр шийдвэр гаргана, гаргахгүй гэсэн талаар зохицуулаагүй. Нотлох баримт хангалттай цугларсан, шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл шийдвэрээ гаргах зохицуулалттай. Хууль хэрэглээний талаасаа өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан байхыг шаардах үгүй гэдэг дээр анхаарч үзэж дүгнэлт хийгээсэй гэж үзэж байна. Өрсөлдөөнийг хязгаарласан эсэхийг шаардахгүй тухайн компаниудын үнийг хэлцэн тохиролцсон баримт нь хэрэгт авагдсан. Энэ үнээрээ тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан байгаа учраас үгүйсгэх нөхцөл тогтоохгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь “Б*******” ХХК, “” ХХК-ийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан тул шүүх “Б*******” ХХК, “” ХХК-иуд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон эсэх, хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан эсэхэд гомдлын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

  1. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан үндэслэлийн тухайд;

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:”, 11.1.1.“бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;”, 11.3.“Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно.”, 12 дугаар зүйлийн 12.1.“Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 12.1.10.“хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.” гэж тус тус заажээ.

Засгийн газрын “1111” төвд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу , улсын ахлах байцаагч М. “” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд “” НҮТББ-д холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн 2202000255 дугаар хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж гомдол гаргагч хуулийн этгээдүүдийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэж шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Б*******” ХХК гэх фэйсбүүк хуудасны /https://www.facebook.com/messages/t/437594023067361/ чатбот, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй хуулга, “Б*******” ХХК-ийн захирал Д.ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй хуулганд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлээр гомдол гаргагч хуулийн этгээдүүд нь нэг ижил буюу “” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр шинэчлэн баталсан 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцасны үнээр дүрэмт хувцсуудыг худалдан борлуулсан болох нь тогтоогдож байх тул “” ХХК, “Б*******” ХХК-ийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна. 

Гомдол гаргагч нар патент эзэмшигч “” ХХК-тай ижил үнээр борлуулсан нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон гэж үзэхгүй гэж тайлбарлаж байх боловч дээр дурдснаар “” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр шинэчлэн баталсан 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцасны үнээр бараа бүтээгдэхүүнийг борлуулсан тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

2. Гэвч хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

2.1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааны тухайд;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ.”, 2.“Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.”, 6.8 дугаар зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2.“Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заажээ. 

Дээр дурдсанчлан , улсын ахлах байцаагч М. “” НҮТББ-д холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн 2202000255 дугаар хэргийг нээсэн ба зөрчлийн хэрэг бүртгэлийн 14 хоногийн хугацаа дуусах 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр , , зах зээлийн  судалгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ч. удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор сунгасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3."”зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан" гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;” гэж зааснаар улсын байцаагч М.ын харьяалагдах газрын дарга хугацаа сунгасныг буруутгах боломжгүй.

 Харин газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 155 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 20 хоногоор сунгасан боловч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор 10 хоногоор сунгаж, улмаар , улсын ахлах байцаагч М. нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр, ******* дугаар шийтгэлийн хуудсуудаар гомдол гаргагч хуулийн этгээдүүдэд шийтгэл оногдуулжээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгахаар байхад прокурор 2 удаа хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан нь хуулийн дээрх зохицуулалтад  нийцээгүй байна. 

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг 20 хоногоор сунгаснаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дууссан гэж үзэх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:”, 1.4.“зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан.” гэж зааснаар мөн хугацааны өмнө шийтгэл оногдуулаагүй тул зөрчлийн 2202000255 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ. 

2.2. Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 24.1.1.“зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах;”, 27 дугаар зүйлийн 27.2.“Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1.“Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна: 1.1.торгох шийтгэл;”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.“Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 1.4.““оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;”, 3.1 дүгээр зүйлийн 1.“Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж тус тус заажээ.

хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн 2202000255 дугаартай зөрчлийн хэргийн материалаас үзэхэд тус газрын улсын ахлах байцаагч М. нь “”” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид” гэж ерөнхий байдлаар зөрчлийн хэрэг нээсэн боловч “Б*******” ХХК, “” ХХК-иудад тус тус шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан холбогдогчид шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалтай нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн гэх холбогдогч тодорхой байх учиртай бөгөөд тухайн этгээд зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар байхад “” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэрэгт “” ХХК болон “Бүтээлч-Үйлс” ХХК-ийг холбогдогчоор тогтоогоогүй атлаа холбогдогчоор мэдүүлэг авч гомдол гаргагч хуулийн этгээдүүдэд торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн “Б*******” ХХК, “” ХХК-иуд нь “” НҮТББ-ын гишүүн мөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх ба “” НҮТББ нь улсын байцаагчаас шаардсан гишүүдийн талаарх баримт мэдээллийг гаргаж өгөөгүй нь “Б*******” ХХК, “” ХХК-ийг тус төрийн бус байгууллагын гишүүн гэж үзэх үндэслэл болохгүй.

Хариуцагч нь зөрчлийн хэргийг Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжилтэд хяналт хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.“Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна:”, 22.1.1.“аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол;”, 23 дугаар зүйлийн 23.1.“Улсын байцаагч хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна.”, 23.5.“Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна.” гэж зааснаар хариуцагч нь иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус хуулийн хүрээнд хяналт шалгалтыг явуулж Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжилтэд хяналт хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хэн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг тодорхой болгосны үндсэн дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх боломжтой байжээ.

2.3. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.“Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:”, 1.1.“бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; … гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ. 

Хариуцагч нь гомдол гаргасан аж ахуй эрхлэгч нарын өмнөх жилийн борлуулалтын нийт орлогын 3 хувиар торгох шийтгэл оногдуулсан нь хуулийн дээрх заалтад заасан тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх төгрөгөөр торгох зохицуулалтад нийцээгүй байна. 

Иймд хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж зааснаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан, гомдол гаргагч хуулийн этгээдүүдийг зөрчлийн хэрэгт холбогдогчоор тогтоогоогүй, тухайн бараа бүтээгдэхүүний тодорхой хувиар торгох хуулийн заалтыг зөрчсөн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул , улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр, ******* дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХХК-иудын гомдлыг хангаж, , улсын ахлах байцаагч М.ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний ******* дүгээр, ******* дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, , улсын ахлах байцаагч М.аас 140400 төгрөг гаргуулан гомдол гаргагч хуулийн этгээдүүдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН