Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/00065

 

         0 оны өдөр 1 сар 7  өдөр                             184/ШШ0/00065

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: овогт ******* /РД: ОЭ70807/. Хаяг: аймаг, , дугаар баг, дугаар байр, -18 тоот  

Хариуцагч: ******* овогт /РД: ЖЭ70565/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Алтай дугаар гудамж, 6 тоот

,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь Н.ийн хүсэлтээр 019 оны 6 дугаар сарын 0-ны өдрөөс 0 оны 6 дугаар сарын 0-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 48 дугаар байрны 1047 тоотын өрөө орон сууцыг сарын 500,000 төгрөгийн төлбөртэй, 1 жилийн хугацаагаар түрээслүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээнд заасны дагуу төлбөрийг сар бүрийн 0-ны өдрөөс 0-ны өдрийн хооронд төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох, байрны тавилга эд хогшлыг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эвдэн гэмтээсэн тохиолдолд өөрийн хөрөнгөөр засах эсвэл хөрөнгийг шинээр авч өгөх, зах зээлийн үнээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг байгуулан орон сууц түрээслүүлсэн. Н. нь хэдийгээр гэрээний 1 жилийн хугацаа дууссан ч гэсэн өөрийн хүсэлтээр гэрээг сунгах хүсэлт гарган дээрх гэрээний дагуу 0 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл уг орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэн амьдарч байсан. Орон сууц хөлсөлснөөс хойш гэрээний үүргээ зөрчин гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй удаа дараалан хугацаа хэтрүүлэн төлдөг байсан. Орон сууцыг түрээслэн амьдрах хугацаанд эд хогшилд эвдрэл гэмтэл ихээр учруулсан. Үүнд: Ванн, душ цөмөрч хагарсан, паркетан шал эвдэрч гэмтсэн, өрөөнүүдийн хананы обой урагдаж цоорсон, ванны хаалга цөмөрч эвдэлсэн, урсгал засварыг сар бүр хийдэггүй, тайлагнаж баримт явуулдаггүй байсан. Орон сууцны төлбөрийг заасан хугацаанд шаардахад удаахгүй өгнө гэж худлаа хэлж, хоцорч төлбөр барагдуулдаг байсан. Мөн гэрээгээ зөрчин амьтан /нохой/ тэжээн байршуулж сүүлийн 1 жил амьдарсан. Н.*******  түрээсийн төлбөрөө удаахгүй төлнө, орон сууцны засвар хийх мөнгийг гарахдаа төлж барагдуулна гэсэн үгэнд итгэж цаг хугацаа алдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж болно. Дээрх хүндэтгэх шалтгааныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн, нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж өгнө үү. Иймд хариуцагч Н.******* байрны эд, хогшил эвдэж гэмтээсний төлбөрт ,175,000 төгрөг, сарын түрээсийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үүргийн үнийн алдангид 5,000 төгрөг, нийт ,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууц хөлслөх гэрээний дагуу эд хөрөнгө эвдэж гэмтээсний төлбөрт ,175,000 төгрөг алдангид 5,000 төгрөг нийт ,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг орон сууц хөлслөх гэрээний тухайд 019 оны 6 дугаар сарын 0-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан алданги нь хэзээнээс хэдий болтол тооцсон алданги болох нь ойлгомжгүй байна. Засвар үйлчилгээний зардалд нэхэмжилсэн ,175,000 төгрөг нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд ванн, душ, паркетан шал, өрөөнүүдийн обой, ванны өрөөний хаалга цөмөрч эвдэрсэн гэх ба нэхэмжлэгч нь гэрээгээр орон сууцыг хөлслөхдөө гэрээний .6 заасны дагуу хүлээлцэх акт үйлдэн талууд гарын үсэг зурж гэрээнд хавсарган мөн гэрээний 4.5 гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд байрыг хүлээлцэх акт үйлдээгүй мөн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө анхнаасаа ийм байсан. Түүнчлэн эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь орон сууцыг хөлсөлж байгаагийн хувьд ашиглах ёстой ашиглалтаас үүдсэн ердийн элэгдэл хорогдол гарч болно үүний төлөө хөлслүүлэгчид хөлс төлж байгаа юм. Мөн нэг сарын хөлс 500,000 төгрөгийг барьцаа болгон авсан, энэ мөнгийг хариуцагчид буцаан өгөөгүй, илэрхий эвдэлж гэмтээсэн эд зүйл байхгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 0 оны 11  дүгээр 10-ны өдрийн 5/7488 дугаартай албан бичиг, 0 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 087 дугаартай итгэмжлэл, аймаг, сумын дугаар багийн сумын Засаг даргын тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 019 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, фото зургууд зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Н.******* холбогдуулан хөлслүүлсэн орон сууцны эд хогшил эвдэж гэмтээсний төлбөрт ,175,000 төгрөг, сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 5,000 төгрөг, нийт ,500,000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талууд 019 оны 6 дугаар сарын 0-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва гудамж, 48а байр, 1047 тоот 6,7 м.кв талбайтай, өрөө орон сууцыг хариуцагч нэг жилийн хугацаагаар сарын 500,000 төгрөгөөр хөлслөх, барьцаа нэг сарын төлбөр буюу 500,000 төгрөг байх, төлбөрийг сар бүрийн 0-ноос 0-ны хооронд төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч жилийн хугацаанд орон сууцыг сарын 500,000 төгрөгөөр хөлслөн суусан, төлбөрийг  бүрэн төлсөн тухайд талууд маргаагүй бөгөөд хариуцагч хөлсийг гэрээгээр тогтоосон хугацаанаас хэтрүүлэн төлж байсан тул алданги тооцсон гэж нэхэмжлэгч  тайлбарласан.

Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Зохигчийн хооронд дээр дурдсан гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ орон сууцыг хариуцагч хөлслөн сууж байх хугацаандаа эд, хогшил эвдэж гэмтээсэн, мөн хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн  гэж  тодорхойлсон. 

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай, гэрээний хугацаа 00 оны 6 дугаар сарын 0-ны өдөр дууссан ч хөлслөгч орон сууцанд 0 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл амьдарсан, энэхүү байдлыг хөлслүүлэгч хүлээн зөвшөөрч, хөлсөө авч байсан тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцохоор байна.  

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш 6 сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар заасан бөгөөд гэрээ 0 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч хөлсөлж байх хугацаандаа ердийн элэгдлээс илүү элэгдүүлсэн, эд хогшил эвдэж гэмтээсэн гэж шаардаж байх боловч түүнийгээ нотолсон баримтгүй, эвдрэл хохирлын үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн хариуцагчийн барьцаанд үлдээсэн 500,000 төгрөгийг буцаан өгөөгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул түүний өмчлөлийн орон сууцыг  хариуцагч хөлсөлж байх хугацаанд эд зүйлийг муутгасан, эвдрэл хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хөлслөгч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн дугаар зүйлийн ., .6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч гэрээний хугацаа дууссан, хуульд анзын гэрээг бичгээр хийхээр заасан, хэдийгээр гэрээг сунгасан гэх боловч үндсэн тохиролцоог амаар хийсэн тул алдангийн талаар бичгээр тохиролцсон гэх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэлийн алданги 5,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч барьцаанд үлдээсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаагүй, энэхүү мөнгийг буцаан аваагүй тул харилцан тооцогдох боломжтой гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Н.******* хариуцагч Н.******* холбогдуулан гаргасан  хөлслүүлсэн орон сууцны эд хогшил эвдэж гэмтээсний төлбөрт ,175,000 төгрөг, сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн төлсөнд тооцсон  алданги 5,000 төгрөг, нийт ,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.******* нийт ,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ