| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04030/И |
| Дугаар | 102/ШШ2023/00008 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/00008
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, ... байранд байрлах, регистр ..., Г... ХХК,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Г...ийн Б...,
Хариуцагч:Орхон аймаг, ... тоотод оршин суух, регистр ..., Б....лийн Ү...,
Нэхэмжлэлийн шаардлага:1 523 726 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г..., хариуцагч Г.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
Хариуцагч Б.Ү..., түүний өмгөөлөгч Б.Б... нар цахимаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г... ХХК нь хариуцагч Г.Б..., Б.Ү... нарт холбогдуулан гэрээний үүрэгт 1 5123 726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Г.Б... нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г...тай ... тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч ... тоот батлан даалтын гэрээ байгуулж батлан даагчаар Б.Ү... ...-г авсан.Улмаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж зээлийн хэмжээг 3 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж ...-А тоот гэрээ, ...-А тоот батлан даалтын гэрээг байгуулсан болно.Зээлдэгч Г.Б..., Б. Ү... нар нь ... тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1182 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Одоо 2022 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 877 746.84 төгрөг, хүүгийн төлбөрт 556 932.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 89 046.78 төгрөг нийт 1 523 726.09 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэв.
Хариуцагч Г.Б... хариу тайлбартаа:Г... ХХК-аас 2015 онд зээл авсан.Миний авсан зээлийг Б.Ү... төлсөн учраас би Б.Ү...ад зээлээ төлөөд явж байгаа.Би ажил хийдэггүй, орлогогүй учраас нэхэмжлэлийн шаардлага 1 523 726 төгрөгийг төлөх боломжгүй.Орхон аймгийн шүүхээр шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэв.
Хариуцагч Б.Ү... шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Г.Б...ыг зээл авахад батлан даагчаар орж гарын үсэг зурж байсан болохоос биш зээлийг аваагүй, энэ зээлээс би ганц ч төгрөг аваагүй. Г.Б... зээлээ төлөөгүй болохоор Г...ны Орхон салбар намайг батлан даагч учраас Г.Б...ын авсан зээлийг төлөхийг шаардаж миний цалинг бүтнээр нь хаасан.Миний цалинг хаасан тул гар дээрээ мөнгө аваагүй.Ингээд аргагүйн эрхэнд би сар бүр Г.Б...ын зээлийг сар бүрийн цалингаас төлж барагдуулж байсан, би Б...ын зээлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд төлж эхэлсэн нийтдээ 7 864 897 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулсан.Мөн Г.Б...ын банкны үлдэгдэл зээлийг хаахын тулд би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр 10 900 000 төгрөгийн жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авч Г.Б...ын зээлээс 10 710 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн.Г... өөрийнхөө эрх үүргээ биелүүлэхгүйгээр намайг хууль эрхийн дутмаг байдлыг ашиглан намайг шүүхэд өгч би Г.Б...ын өмнөөс дээрх их өрийг дарсан байхад дахиад надаас юун мөнгө нэхээд байгаа юм бэ.Би Г...ны зүгээс надаас зээлийн үлдэгдэл 956 827 төгрөгийг төлөхийг шаардаад байхаар нь би Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ...-А тоот батлан даалтын гэрээний үүргээс чөлөөлж, цалингийн дансыг нээж, цалин олгохыг Г...анд даалгах” тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 834 тоот шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаж, батлан даалтын гэрээний үүргээс намайг чөлөөлсөн ба энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.Иймд Г...ны надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Г.Б...т холбогдох шаардлагын хувьд нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн Г... 3 жил 3 сар орчим хугацаанд Г.Б...ыг эрэн сурвалжлаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг үр дагавар үүснэ. 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдах” гэж заасан байдаг.Г... Иргэний хуулийн 223.2-т заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдсан гэж дүгнэхээр байна.Учир нь хариуцагч нар 2016 оноос эхлэн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс 3 жил 3 сар орчмын хугацаанд зээлийн хугацаа хэтэрч хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдах үндэслэл болно.Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1182 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа талаар дурдсанаар тогтоогдож байна.Иймд Г...ны гаргаж буй Г.Б...т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график, Батлан даалтын гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Батлан даалтын гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаар шийдвэр, Орхон аймаг дахь Цагдаагийн газраас Г...ны Орхон аймаг дахь салбарын захиргаанд хүргүүлсэн баримтыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас:Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар захирамж, мөн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Г.Б...аас 1 523 726 төргө гаргуулан нэхэмжлэгч Г... ХХК-д олгож, хариуцагч Б.Ү...ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 877 746.84 төгрөг, хүүгийн төлбөрт 556 932.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 89 046.78 төгрөг нийт 1 523 726.09 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Г.Б... нь Г... ХХК-аас 2015 онд авсан зээлийг Б.Ү... төлсөн учраас би Б.Ү...ад зээлээ төлж байгаа.Би ажилгүй, орлогогүй тул 1 523 726 төгрөгийг төлөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж тайлбарлаж маргасан.
Хариуцагч Б.Ү... нь би Г.Б...ыг Г... ХХК-аас 2015 онд зээл авахад нь батлан даасан тул Г... ХХК-аас миний цалингийн дансыг хааж, Г.Б...ын авсан зээлээс 7 864 897 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10 710 000 төгрөгийг төлж, 800 000 төгрөг үлдсэн.Би Орхон аймгийн шүүхэд хандаж, намайг батлан даалтын гэрээний үүргээс чөлөөлсөн, би Г... ХХК-аас зээл аваагүй, Г.Б... зээл авсан гэж тайлбарлан маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график, Батлан даалтын гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Батлан даалтын гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаар шийдвэр, Орхон аймгийн Цагдаагийн газраас Г...ны Орхон аймаг дахь салбарын захиргаанд хүргүүлсэн баримт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар захирамж, мөн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийдвэр, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.Б... нь Г... ХХК-аас 15 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 16,80 хувийн хүүтэйгээр зээлж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээл болон барьцааны гэрээ, мөн зээлийн хэмжээг 3 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийн хэмжээг 15 937 625 төгрөг, хугацааг 36 сар болгож 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтад маргахгүй байна./хх 7, 10/
Г... ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 13, 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Б.Ү...тай батлан даалтын гэрээ байгуулсан байна./хх 9, 11/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Г... ХХК болон Г.Б... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Г... ХХК, Г.Б... нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.9-д зээлдэгч зээлийн эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан үндэслэлд нийцэж байна.
Зээлдэгч Г.Б... нь гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Зээлийн гэрээ болон хуульд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 877 746.84 төгрөг, хүүгийн төлбөр 556 932.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 89 046.78 төгрөг нийт 1 523 726.09 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй тул хариуцагч Г.Б... 1 523 726.09 төгрөгийг төлөх үндэстэй байна.
Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г...ны Орхон аймаг дахь салбарын захиргаанд хаягласан 38/05-6477 дугаар баримтад-“Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Гансэлэмийн Б...ыг Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул байрны 8-151 тоотод түр оршин сууж байгааг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно” гэжээ./хх 14/
Хариуцагч Б.Ү... нь Г.Б...ын зээлийн хамгийн сүүлийн төлөлтийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10 710 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Г.Б...ыг эрэн сурвалжилсан, эрэн сурвалжлах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зогсоосон байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Б.Ү... нь Г... ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан батлан даалтын гэрээний дагуу Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд мөн хуулийн 460.2-т зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Б.Ү...ыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ...-А тоот батлан даалтын гэрээний үлдэх хэсэг болох 956 827 төгрөг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Б.Ү...ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 329 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б...аас 39 329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б...аас 39 329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН