Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 97

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******т холбогдох 1728000000006 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...........................

Холбогдсон хэргийн талаар:

Г.******* нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь амгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг Нурууны ар Худаг шанд гэх газарт гуанз ажиллуулж байсан Д.*******ын гэрийн гадаа Д.*******ы баруун гуяд хутгалж биед халдан бие махбодид хөнгөн гэмтэл, Т.*******ын зүүн гарын шуунд хутгалж, биед халдан бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Г.******* нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь амгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг Нурууны ар Худаг шанд гэх газарт гуанз ажиллуулж байсан Д.*******ын гэрийн гадаа Д.*******ы баруун гуяд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.*******ын зүүн гарын шуунд хутгалж хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.*******ын... “Манай эхнэр цөсний хагалгаанд орсон байсан юм тэгээд эхнэрээ агаарт амраах санаатай Сэврэй сумын Нурууны ар Худаг шанд гэх газарт нутагладаг найз *******ын гэрт эхнэрийн хамт очсон байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд *******ын гэрээс бие засахаар гарахад гэрийн үүдэнд бор өнгийн фургон машин зогсож байсан. Урдуур нь тойрох санаатай алхаж байтал машин дотроос нэг залуу гарч ирээд над руу далайхаар нь би зүүн гараа өргөтөл зүүн гарын шууг хутгаар зүссэн. Тэр хүн машин руугаа гүйж ороод машинаа асаагаад зугтах гэж байсан. Миний гарнаас цус годогдон гарч тогтохгүй байхаар нь хажууд байсан *******, Шинээ, Элдэв-Очир нарыг бариад гэхэд түүнийг хутгатайг мэдээд ойртож чадахгүй байсан. Намайг хутгалсан хүн зугтах гээд байхаар нь би түүнийг хүзүүдээд машинаас татаж буулгах үед миний ард манай эхнэр надад санаа зовоод араас хүрээд ирсэн байсан. Зууралдаан дунд манай эхнэр *******т баруун хөлийнхөө өгзөг орчимд хутгалуулчихсан. Би эхнэрээ түшээд гэр рүү орсон. Эргэж *******тай харьцаагүй. ******* түргэн, цагдаа 2 дуудсан байсан. Би *******ыг өмнө нь огт танихгүй, мэдэхгүй хүн байсан. Дараа нь *******ын өөрийнх нь ярьснаар Баянхонгорын хэдэн хүмүүст хөдөө замд ууралсандаа гоморхож манай гэрт тэр хүмүүс нь байна гэж бодоод намайг тэр хүмүүстэйгээ андуурч хутгалсан гэж ярьж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн  26 дугаар хуудас/

Хохирогч Д.*******ы... “Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд ******* эгчийн гэрт ганцаараа хоол идэж байсан. ******* эгч тухайн үед унтаж байсан. Би хоол идэж дуусчихаад ******* эгчийн гэрээс гартал манай нөхөр ******* сая хутгалуулчихлаа гээд зүүн гарнаас нь цус гойжчихсон байдалтай байсан. Нэг хүн  машин руу гүйгээд ортол манай нөхөр араас нь хүн хутгалчихаад зугтах гэлээ гээд тэр хүнийг машинаас татаж буулгахаар зууралдсан. Би нөхрөө салгаж авах санаатай боль гээд очсон. Тэр үед би нөхрийнхөө яг ард нь зогсож байсан юм. Манай нөхөр ******* гэх хүнийг машинаа асаагаад зугтах гэхэд нь татаж буулгахад гэнэт миний баруун хөлний өгзөг орчим халуу дүүгээд явчихсан. Би гараа хүргээд үзтэл цус гарч байсан. Би хутгалуулснаа мэдээд “Наад хүн чинь намайг хутгалчихлаа” гэхэд Мөнхжин гэх охин намайг гэр рүү аваад орсон. Манай нөхөр хамт гэр рүү орсон. Би эргэж гараагүй шархаа цэвэрлүүлсэн. Удалгүй ******* гэр орж ирээд “Эр хүмүүс бол хамаагүй, ах нь эмэгтэй хүн хутгалсандаа гэмшиж байна” гээд уучлалт гуйгаад гарсан. Шөнө Сэврэй сумаас эмч ирж миний шарханд оёдол тавьж эмчилгээ хийсэн. ******* эгчийнд орой нар жаргах үед мотоциклтой залуучууд ирсэн байсан. Нэг нь хул шар дээлтэй эрэгтэй хүн харагдсан. Бусдыг нь анзаараагүй, хаанахын хүмүүс болохыг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/

Гэрч Д.*******ын... “2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд манай гэр гуанзанд Баянхонгор аймгийн гэсэн 6 хүн ирсэн. Би тэд нарыг “Хоол хийлгэж идэх юм уу? гэж асуухад  “Замдаа Баяндалай суманд хоол идчихсэн. Цагаан уулын заставын ойропцоо 50 орчим километрт байх газарт алт хайж яваад юу ч олсонгүй буцаж явна” гэж хэлсэн. Тэр хүмүүс тэгээд л явсан. Гэгээ тасарч байсан болохоор би орондоо ороод унтсан. Гэнэт л гадаа дүрчлээ аллаа гээд бөөн шуугилдаан болсон. Би харахаар гадагш гарахад ******* дээлтэй 6 орчим залуучуудтай хамт машинаа асаагаад хөдлөх гэж байсан жолоочийг татаад унагаж байсан. ******* маш их уурласан байдалтай, эхнэр нөхөр хоёрыг хутгалчихдаг, чи хэн юм бэ? гээд дайрч байхад нь би очиж “Миний дүү наад хүнээ зодож болохгүй шүү” гээд болиулаад ******* гэр рүү орсон. Үл таних дээлтэй 6 залуу *******ыг нийлээд зодож эхэлсэн. Би шүүх цагдаагаар нь шийдвэрлүүл гээд дундуур нь орж болиулахад нэг дээлтэй залуу *******ыг босгож аваад явсан. Тэгээд хэрүүл шуугиан намдсан. Би ******* ******* нарын байсан гэр лүү орсон. ******* баруун хөлийнхөө гуянд хутгалуулсан байдалтай, цус их гарч байсан. ******* зогсоогоороо шархаа цэвэрлүүлж байхаар нь хэвтэж цэвэрлүүл гээд хэвтүүлсэн. ******* зүүн гарынхаа шуунд хутгалуулсан гээд шархаа цэвэрлүүлж байсан. Шархыг нь голын гэрт байсан Сэврэй сумын хэдэн залуус цэвэрлэж байсан. Би тэгээд гэр лүүгээ орж амарсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн  34-35 дугаар хуудас/,

Гэрч Э.*******гийн... “2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэврэй сумын Нурууны арын уулын Элээн нүүрт гэх газар би *******, Элдэв-Очир, Отгонбаатар, Бямбасүрэн, Болдбаяр, Ганаа, Түмбэ, Элдэв-Очирын эхнэр Мөнхжин, Төгөлдөр нарын хамт алт олохоор нүх ухаж байхад бороо ороод ажил хийх боломжгүй болж борооноос хорогдон 20 цагын орчимд ******* эгчийн гэрт очсон. ******* эгчийнд очиход зэрэгцээ 3 гэрийн голынх нь гэрийг зайлчилж янзлан бид нар орж хоол хийж идэцгээсэн. Зүүн талын гэр нь ******* эгчийн гэр байсан. Гэрт нь Баянхонгор аймгийн хэдэн залуус хоол унд идэцгээж байх шиг байсан. ******* эгч угаасаа хоол хийж зардын. 21 цагийн орчимд ******* эгчийн гэрийн гадаа бор өнгийн фургон машин ирсэн. Бид нар гэртээ хоолоо идэцгээж  байхад гэнэт л гадаа хүмүүс хашхиралдаад эхэлсэн. Бид нар юу болов гээд гадаа гарахад нэг эрэгтэй хүн машинаа асаагаад явах гэхэд нь тэр жолоочийг ******* ах татаж буулгах гээд, ******* эгч ******* ахыг авах гээд хажууд нь байж байтал гэнэт ******* эгч намайг хутгалчихлаа гээд орилсон. Бид нар гэрт байсан залуустай хамт *******аа эгчийг өргөж гэрт оруулахад баруун хөлийнх нь бүдүүн гуя хавьцаа хутгалсан байдалтай цус их гарч байсан. Бид нартай хамт алт ухаж байсан Бямбасүрэн гэх залуу эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд бид нар гэртээ орж амарсан, хэрүүл шуугиан ерөнхийдөө намжсан.” гэх мэдүүлэг /хх-ийн  36-38 дугаар хуудас/,

Гэрч Г.*******гийн... “2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******, Элдэв-Очир, Элдэв-Очирын эхнэр Мөнхжин, Болбаяр, Төгөлдөр, Отгонбаатар, Түмбэ бид нар Сэврэй сумын нурууны арын уулын Элээн нуур гэх газар алт олохоор нүх ухаж байсан. Бороо орж борооноос хорогдохоор ******* эгчийн гэрт очсон. ******* эгчийнд очиход 3 гэр байсан. Түүний баруун талын гэр нь ******* эгчийн гэр байсан. Тэдний гэрт хоол идэхээр Баянхонгор аймгийн хүмүүс ирсэн байсан. ******* эгч голын гэрийг нь янзлаад ор гээд бид нар голын гэрийг цэгцлээд орж хоол хийцгээж хоолоо идээд байж байхад гадаа бор өнгийн фургон авто машин ирж зогссон. Машин ирээд удаагүй байхад бөөн шуугилдаан хашхираан болсон. Юу болов гээд гарахад Фургоны хажуугаар Баянхонгорын гэх ******* эгчийн гэрт хоол идэж байсан хүмүүс зогсцгоочихсон ******* ах машин дотроос *******ыг буулгах гээд зууралдаад байгаа харагдсан. ******* ах *******ыг татаж буулгахад ******* гартаа байсан хутгаараа Сайханаа эгчийг хутгалчихсан. Сайханаа эгч орилж хашхираад бөөн юм болсон. Бид нар өргөж дамжлаад ******* эгчийн гэрт оруулсан. Бид нарын дунд эмнэлгийн мэргэжилтэй Бямбасүрэн гэх залуу байсан. Тэр Сайханаа эгч, ******* ах хоёрын цусыг тогтоож боолт хийсэн. ******* ах машин дотроос *******ыг буулгах гээд татаж байхад ******* ахын эхнэр Сайханаа эгч нөхөрөө авах гээд очсон юм. ******* ах *******ыг машин дотроос нь татаад буулгахад ******* газар унасан. Тэр үед Сайханаа эгч эргэж хараад энэ намайг хутгалчихлаа гээд ******* луу заасан. ******* ахыг ******* хутгалсан гэсэн, би нүдээрээ яг хараагүй. Миний ойлгосноор ******* ******* эгчийн гадаа ирээд ******* ахтай тааралдаад үгийн зөрөөгүй ******* ахыг ******* ах хутгалаад машинаа асаагаад зугтах гэхэд нь ******* ах гарандаа хутгалуулчихаад *******ыг явуулахгүй зугтах гэлээ гээд татаж чангаагаад байсан гэсэн. ******* ах, Сайханаа эгч хоёр архи уугаагүй байсан. Фургоны жолооч ******* архи уусан согтуу бйасан. *******ын өөрийнх нь хутга байсан байх шөвгөр нарийн хар өнгийн хутга байсан. ******* ах Сайханаа эгч хоёр *******ыг өмнө нь таньдаггүй байсан гэсэн. Ямар шалтгаанаар ******* ******* Сайханаа эгч хоёрыг хутгалсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Д.ын... “Би Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Сэврэйн Нурууны ар гэх газар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ганцаараа мотоцикл унж ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 18-ны орой ******* эгчийн гэрт унтсан. Би унтаж байсан болохоор болсон зүйлийн талаар надад мэдэх юм бага байна. Хүмүүс хашхичиж маргаан болсны дараа гадаа гарахад *******, ******* эгч хоёрыг ******* гэдэг хүн хутгалчихсан гээд хүмүүс хэрүүл маргааныг нь болиулчихсан, хэрүүл шуугиан намдсан байсан. Тэгээд л ******* эгчийн гэрт эргэж ороод унтсан. Би эргэж гэрээс гараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн  41-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.ийн... “2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 00 цаг 10 цагийн орчимд 98269486 дугаарын утаснаас ******* “Хөдөө манай гэрт хүн хутгалуулсан гэнэ дуудлага өгье” гэж залгасан. Сумын хэсгийн цагдаа ын хамт Хоолт багийн Худаг шанд гэх газарт байх *******ын гэрт дуудлагын дагуу очсон. *******ын гэрт очиход эрэгтэй эмэгтэй 2 хүн хутгалуулсан гээд хэвтэж байсан. Эмэгтэй нь *******, эрэгтэй нь ******* гэдэг эхнэр нөхөр хүмүүс байсан. Эхлээд *******д үзлэг хийхэд биеийн байдал нь дунд зэрэг, хэвтэж байсан. Баруун хөлийнхөө ар хэсэг гуя өгзөгний зааг дээр 2 см-ийн урттай, 1,5 см-ийн гүнтэй хутгалуулсан, шархнаас нь цус гарсан байдалтай байсан. Шарханд нь эмчилгээ хийж 3 оёдол тавьж цэвэрлэгээ хийж, шинэ боолт тавьсан. Дараа нь *******ы нөхөр болох *******ын биед үзлэг хийхэд биеийн байдал нь хөнгөвтөр зүүн гарын шууны гадна талд зүсэгдсэн шархтай 3 см-ийн урттай, 1,5 см-ийн гүнтэй шархтай байсан. Эмчилгээ хийж шархыг цэвэрлэн 4 оёдол тавьж шинэ боолт хийсэн. *******ын биед үзлэг эмчилгээ хийгээгүй. *******аас архи их үнэртэж байсан. *******, ******* нар архи уугаагүй байсан.“ гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч Б.ын... “2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед 98269486 дугаарын утаснаас ******* “Манай хөдөө байдаг гэрт аймгаас ирж амарч байсан хоёр хүнийг нэг танихгүй залуу гэрт ирээд хутгалчихсан байна” гэсэн дуудлагыг авч сумын их эмч ийн хамт уг дуудлаганд явсан. 02 цаг өнгөрч байх үед Хоолт багийн Худаг шанд гэх газарт байх *******ын гэрт очсон. *******ын гэрт ороход ******* гэх эмэгтэй баруун хөлнийхөө өгзөг орчимд хутгалуулсан гээд газар хэвтэж байсан. Нөхөр ******* нь эхнэрийнхээ хажууд сууж байсан. ******* нь зүүн гарынхаа шуун дээр хутгалуулсан байсан. ******* ******* хоёрыг би хутгалчихсан юм гээд гэрийн үүдэнд ******* гэх хүн сууж байсан. Эмч *******, ******* нарт үзлэг хийж эмчилгээ хийсэн. Би ******* ******* нарыг хутгалсан гэх *******ыг өөрийн хяналтандаа авсан. Фургон машинаас урдхан чулуун доороос *******ын хүн хутгалсан хутгыг олсон. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгийн төвөөс хэсгийн төлөөлөгч ирээд би хүнээ хүлээлгэж өгөөд сумын төврүү явсан. ******* ******* хоёр архи уугаагүй байсан. *******аас архи үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Т.ын... “******* бид 2 Сэврэй сумын Нурууны ар Нарантуул гэх газарт нүх ухаж алт олох зорилгоор очоод хүмүүсийн хуучин нүх ухаж байгаад 2 хоногоос Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын , гэх эхнэр нөхөр хоёртой нийлж ажилласан юм. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өглөө шинэ нүх ухах гээд байж байхад Намнан гэх эмэгтэй ирээд “Танай хуучин нүхийг Баянхонгорынхон ухаад юм аваад байна” гэхээр нь *******, , бид 4 очиж өөрсдийнхөө нүхийг авсан юм. Тэр үед ******* Баянхонгорын нэг эмэгтэйтэй нь маргалдаад байсан. Бид 4 тэр нүхнээс 8 пүн хэрээтэй юм олж тэрийг саарал Фургонтой дэлгүүрийн хүмүүст тушааж 240000 төгрөг болгож нэг хүний 600000 төгрөг авсан. Фургонтой дэлгүүрээс идэж уух юм аваад өрөө төлөөд үлдсэн 20000 төгрөгөөр нь ******* бид 2 нэг шил 0,75 литрийн Ерөөл архи худалдаж аваад хоёулаа уусан. Ихэнхийг нь би уусан байх ууж байгаад машин дотор тасраад унтсан. Шөнө сэрэхэд айлын гадаа ирсэн байсан. Нэг дээлтэй хүн танай жолооч ******* чинь хүн хутгалчихлаа гэсэн. Тэгээд би эргээд машин руу явтал ******* гадаа байж байсан. Намайг “Машины хоёр дугуйг хийлээдэх, нэг нь дугуй хутгалчихсан байна” гэсэн. Тэгээд би дугуйгаа үзэхэд дугуйг хутгалаагүй хийг нь гаргачихсан байсан.  Цахилгаан насосоор хийлэх гэтэл эвдэрчихсэн, болохгүй болохоор нь машин руу ороод унтсан. Өглөө сэрэхэд цагдаа, эмч Сэврэй сумаас ирсэн байсан. ******* өс санасан зүйл байхгүй байсан байх. Намайг тасраад унтсаны дараа орой нь Баянхонгор аймгийн олон залуус согтуугаар дайрч “Манай аймгийн хүнийг хөөсөн хүн мөн үү?” гээд дарамталсан зодсон гэж надад хэлж байсан. ******* нэг хүүхэнтэй нь маргалдаад байсан өөр зүйл болоогүй. *******ын хүн хутгалсан хутга нь машин дотроо гал тогоондоо хэрэглэдэг жижигхэн шөвгөр, иш нь хагархай хутга байсан.” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2017 оны 07 дугаар сарын 13-ны үед Даланзадгад сумаас ын хамт Сэврэй сумын Нурууны ар Нарантуул гэх газар луу алт хайж олохоор явсан. Очоод 2, 3 хоноод хүн хүч муу тул Сэлэнгэ аймгийн гэх эхнэр нөхөр , хоёртой нийлж ажилласан. Бид 4 шинэ нүх ухаад ажиллаж байгаад тэр нүхээ орхиод ойр хавьд байсан хүмүүст “Манай нүх байгаа юм, эргэж ирж ухна” гэж хэлчихээд өөр газар нүх ухахаар явсан. Маргааш өглөө нь шинэ нүх ухаж байтал Намнан гэх эмэгтэй “Танай нүхнээс юм гараад байна. Баянхонгорынхон орж аваад байна” гэж хэлэхээр нь бид 4 шууд хуучин нүх рүүгээ явсан. Баянхонгорын залуус манай нүхийг ухаад түнээлдэж байхаар нь очиж болиулаад өөрсдөө ухсан. Тэд нар манай нүхний 2 талд шинээр нүх ухаж манай нүх рүү газар доогуур түнээлдэж ухаж эхэлсэн. Би тэд нарт манай нүхтэй хэтэрхий ойр тархилж ухаад байна, нүх чинь нурлаа гэж хэлсэн. Баянхонгорын хүмүүс дотроос нэг эмэгтэй хүн “Энэ чинь хувьчлаад өгчихсөн газар юм уу?” гээд уурлаад дайрч давшилаад эхэлсэн. Би бас уурлаж “Баянхонгорт Өмнөговьчуудыг хавчдаг, харин бид нар нутагтаа хавчиж шахахгүй байхад та нар олсон юмаа дуугүй аваад явж чадахгүй бол зайлцгаа пизда нар минь” гэж хөөсөн. Баянхонгорынхон ч явцгаасан. Бүрнээ, , бид 4 ажиллаад олсон алтаа тушаагаад 240000 төгрөг болж нэг хүний 60000 төгрөгийг хувааж авсан. бид 2 өрөө төлж, хоол хүнс авч үлдсэн мөнгөөрөө 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авч хувааж уусан. Удалгүй хүмүүс шинэ дэлбээ гарлаа гээд хөдөлгөөнд орцгоосон. Би ч бас хаана юу гарсан юм бол гээд машинаа асаагаад хөдөлсөн. Замд хүмүүс таарахаар нь хаана юу гарсан юм гээд асуухаар машинаасаа буухад “Энэ нохойтой нөхөр манай аймгийн хэдийг хөөсөн хүн байна” гээд  согтуу Баянхонгорын залуучууд намайг нийлж зодчихоод явсан. Тэгээд би айлд очиход намайг зодсон хүмүүс тэр айлын гадна байсан. Тухайн үед харанхуй гэгээ тасарсан байсан. Би зодуулсандаа гоморхож жаахан айлгах санаатай машин дотор байсан хутгаа аваад машинаас буусан. Өөдөөс нэг эрэгтэй хүн ирэхээр нь нөгөө Баянхонгорын хүмүүс ирж байна гэж бодоод айлгах санаатай далайхад тэр хүн зүүн гараа дээш өргөсөн. Би өргөсөн гарыг нь хутгаар зүсээд хутгаа бариастайгаа машин руугаа гүйж ороод явах гэтэл ******* “Намайг хутгалчихлаа” гээд машинаас намайг татаад унагаасан. Тэр үед *******ын эхнэр нь нөхрийгөө авах гээд ирсэн байсан юм шиг байна лээ. Би *******тай зууралдаад газарт унахад *******ын эхнэр *******ы баруун хөлийнх нь зузаан гуянд гарт байсан хутга хатгагдсан байсан. Намайг газар унахад энд тэндээс хүмүүс ирж “Яасан овоо хулгайч вэ” гээд зодсон. Харин Баянхонгорийн нэг залуу намайг тэр хүмүүсээс салгаж аваад жалганд байлган байдал намжихаар нь буцаад очсон. Буцаад очиход Баянхонгорын нэг залуу “Чи азтай байна, чамайг хутгалах гэтэл чи байдаггүй. Тэгээд нохойг чинь хутгалчихлаа шүү” гээд байж байсан. Нохойны далан завсар хутгалсан байсан. Удалгүй Баянхонгорын хүмүүс явчихсан байсан. Гэрт ороход орон дээр хөл нь цус болчихсон нэг эмэгтэй намайг хутгалсан гээд хэвтэж байсан. Би уучлалт гуйсан. Сэврэй сумаас түргэн, цагдаа дуудсан байгаа гэсэн. Би *******, ******* хоёрыг танихгүй, Баянхонгорын хүмүүстэй андуураад хутгалчихсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 27-32, 61-62 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. *******ы биед баруун гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-ийн 49 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. *******ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-ийн 52 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 325 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. *******ын биед хамрын уг хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний биед буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Т.*******, Д.******* нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол  төлбөрт 3000000 төгрөг барагдуулсан, хохирогч нартай иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирний урт 9 см, бариулын иш нь 11 см нийт 20 см урттай, харалсан иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын дагуу устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн 1728000000006 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд:

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт: *******гийн ******* нь Даланзадгад сум, Баруунсайханы 1 дүгээр багийн Гурвансайханы 6-21 тоотод, ам бүл 1, оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 66 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 69-76 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 77-78 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт /хх-ийн 79-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2         дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн  шүүгдэгч Г.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дудсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ