Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/03899

 

......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:....... тоотод оршин суух, Б овогтой Б-ийн М /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.................... хаягт байрлах, Н т холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

Гэрч И.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах болгох шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ......... дүүргийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ............................. шийдвэр. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 761 дүгээр магадлалаар 144,939,223 төгрөгийг Ч.С, Б.О, Б.М нараас гаргуулж Ү банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгосон бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү- ........ дугаарт бүртгэлтэй ......... дүүргийн 22 дугаар хороо, .................................... тоотод байрлах 269 м.кв хувийн сууц, 159 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 199,060,000 төгрөг, ............................. дугаарт бүртгэлтэй ................ тоотод, байрлах 33м.кв талбайтай орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна гэжээ.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: Б.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаар шийдвэрээр Ч.С, Б.М, Б.О нараас 144,939,223 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 95,.486 төгрөгийг тус тус гаргуулж Ү банкинд олгох шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.С, Б.М нарын өмчлөлийн ......... дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоотод байрлах эрхийн улсын ............ дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ...... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газар, Б.О-ын өмчлөлийн................................. тоотод байрлах эрхийн улсын......... дугаарт бүртгэлтэй, 33 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж уургийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тус газраас Ч.С, Б.М, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж хураан талуудаас үнийн тохиролцоогүй тул 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгоход Ч.С, Б.М нарын өмчлөлийн ......... дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 105в тоотод байрлалтай эрхийн улсын ............. дугаарт бүртгэлтэй 269 м.кв талбайтай хувийн сууцыг 159 м.кв талбайтай газрын хамт 199,060,000 төгрөгөөр, Б.О-ын өмчлөлийн ....... тоотод байрлалтай эрхийн улсын ....... дугаарт бүртгэлтэй 33 м.кв талбайтай орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.С, Б.М, Б.О нарт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-224/10398, 4-224/10399 дугаартай албан бичгээр Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлж, 2022 оны 5 дугаар сарын 20-ний өдөр биечлэн танилцуулан мэдэгдлийг өгсөн бөгөөд төлбөр төлөгч Б.М нь шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Н-ын 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 5/, ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаар захирамж /хх-ийн 6,7/, ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ............................. дугаар шийдвэр /хх-ийн 8-10/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаар магадлал /хх-ийн 11-14/, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ....... дугаар тогтоол /хх-ийн 15/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 16,17/, Н-ийн албан бичгүүд /хх-ийн 18-20/, тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21/, хариуцагчаас шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 33/, ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ....... дугаар захирамж /хх-ийн 34,35/, ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ............................. дугаар шийдвэр /хх-ийн 36-41/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 761 дугаар магадлал /хх-ийн 42-48/, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ........ дугаар тогтоол /хх-ийн 49/, Ү банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг /хх-ийн 50/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 51/, Н-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг /хх-ийн 52/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 53/, Н-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг /хх-ийн 54/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 55/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 56/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 57,58/, Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг /хх-ийн 59/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 60/, ......... дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 61/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 62,63/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 64/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 65/, битүүмжилсэн өд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 66/, хэвлэмэл зураг /хх-ийн 67-69/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 70/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 71/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 72,73/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 74/, Н-ийн албан бичиг /хх-ийн 75/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 76/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 77/, хэвлэмэл зураг /хх-ийн 78-80/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 81/, Б.М-ын хүсэлт /хх-ийн 82/, Ч.С гийн хүсэлт /хх-ийн 83/, Н-ийн албан бичиг /хх-ийн 84/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 85/, Б.О хүсэлт /хх-ийн 86/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 87,88/, Н-ийн албан бичиг /хх-ийн 89-91/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 92/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 93/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 94,95/, Б.О хүсэлт /хх-ийн 96/, Б.Мын өргөдөл /хх-ийн 97/, Ч.С гийн өргөдөл /хх-ийн 98/, Н-ийн албан бичиг /хх-ийн 99/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 100/, Ү банк ХХК-ийн албан бичиг /хх-ийн 101/, шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 102/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-ийн 103/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 104/, Х ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 105/, Х ХХК-ийн албан бичиг /хх-ийн 106/, Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-133/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт /хх-ийн 134/, нэхэмжлэх /хх-ийн 135/, шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 136/, шинжээчид эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 137,138/, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-ийн 139/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 140/, нэхэмжлэх /хх-ийн 141/, А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 142-161/, Н-ийн албан бичиг /хх-ийн 162/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 163/, Н-ийн албан бичиг /хх-ийн 164/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 165/, Н-ийн албан бичиг /хх-ийн 166/, шүүхээс Ж.У гэрчийн мэдүүлэг /хх-ийн 180,181/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н т холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Х ХХК ......... дүүргийн ........ тоотод байрлах эрхийн улсын ..... дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ....... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрыг 199,060 төгрөгөөр, мөн өдөр А ХХК................................. тоотод байрлах эрхийн улсын ........ дугаарт бүртгэлтэй, 33 м.кв орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ............ дүүргийн ...... тоотод байрлах эрхийн улсын ...... дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ...... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрыг 199,060 төгрөгөөр, мөн өдөр А ХХК................................. тоотод байрлах эрхийн улсын ...... дугаарт бүртгэлтэй, 33 м.кв орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ............ дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 105в тоотод байрлах эрхийн улсын ..... дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц,....... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрыг 199,060 төгрөгөөр, мөн өдөр А ХХК................................. тоотод байрлах эрхийн улсын ..... дугаарт бүртгэлтэй, 33 м.кв орон сууцыг 161,822,500 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.С , Б.М, Б.О нарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ......дугаартай албан бичгээр Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр биечлэн танилцуулан мэдэгдлийг өгсөн. Төлбөр төлөгч Б.М нь шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. ШШГТХ-ын 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү. Дээрх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Б.М нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэгээ хүчингүй болгох нэхэмжлэлээ тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

6.Гэвч хариуцагч нь үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Мод Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар, эсхүл 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр биечлэн танилцуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.Иймээс нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

  8.......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн .......8 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 761 дугаар магадлалаар хариуцагч Ч.С гаас 144,939,223 төгрөг 23 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Ү банк ХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Б.О өмчлөлийн, ........ тоотод орших, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...... дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ч.С , Б.М нарын өмчлөлийн ......... дүүрэг, ....... тоотод орших, 269 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ......... дүүрэг, ....... тоотод орших, 159 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-15/

 

9.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн ......... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 102/ГХ2021/01370 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүгэн явуулжээ. /хх-ийн 33-35, 51/

 

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно., мөн хуулийн 42.2-т заасны дагуу шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

11.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж заасан.

 

12.Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5/140 дугаар тогтоолоор ......тоот, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .......үртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Ч.Жамъянг шинжээчээр, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5/141 дугаар тогтоолоор ......... дүүргийн ........тоотод байрлах, эрхийн улсын ....... дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ...... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрын үнэлгээг тогтоолгохоор Ж.Ушинжээчээр томилж, шинжээч нарт ашиг сонирхлын зөрчил, татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна. /хх-ийн 35-37/

 

13.Шинжээч томилох тухай 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5/140 дугаар тогтоолын дагуу .............. тоот, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаар бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг А ХХК 161,822,500 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 5/141 дугаар тогтоолын дагуу ......... дүүргийн ....... тоотод байрлах, эрхийн улсын .......тгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ..... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрын үнэлгээг Х ХХК 199,060,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгчээ. /хх-ийн 105-132, 149-158/

 

14.Дээрхээс дүгнэвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар томилогдсон этгээд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

15.Иймд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай 5/140 дугаар тогтоолын дагуу ........... тоот, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... дугаар бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 161,822,500 төгрөгөөр тогтоосон А ХХК-ийн үнэлгээ, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай 5/141 дугаар тогтоолын дагуу ......... дүүргийн ...... тоотод байрлах, эрхийн улсын ....дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ..... дугаарт бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрын үнэлгээг 199,060,000 төгрөгөөр тогтоосон Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

16.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н-ийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай 5/140 дугаар тогтоолын дагуу ..... тоот, 33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ...... дугаар бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 161,822,500 төгрөгөөр тогтоосон А ХХК-ийн үнэлгээ, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай 5/141 дугаар тогтоолын дагуу ......... дүүргийн .... тоотод байрлах, эрхийн улсын .... дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий хувийн сууц, ...... бүртгэлтэй 159 м.кв талбайтай газрын үнэлгээг 199,060,000 төгрөгөөр тогтоосон Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Моос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР