Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0148

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0148

Ула хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.

Хариуцагч: У.

Нэхэмжлэлийн шаардлага: Сийн 6 дугаар хороо, , байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн талбайн хэмжээг 146.91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлд 146.91 м.кв болгон өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, гуравдагч этгээд, гуравдагч этгээд Н.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл гаргагч Мыг төлөөлөн Сийн Мын хорооны дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гаас Сийн 6 дугаар хороо, , ******* байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг зөвтгөж бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэхдээ: Сийн 6 дугаар хороо, , ******* байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 146,91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлд 146,91 м.кв болгон өөрчлөлт оруулахыг даалгуулах гэжээ.

3. Сийн Мын хороо нь Сийн 6 дугаар хороо, , ******* байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн 1, 2 дугаар давхрын 327.68 м.кв талбайн өмчлөгчөөр иргэн Г.Н, Н.А нарыг өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэхдээ нийтийн эзэмшлийн 60.55 м.кв талбайг өмчлүүлснийг хүчингүй болгуулахаар Ут гомдол гаргасныг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7/9371 дугаар албан бичгээр ...шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү... гэсэн хариуг авснаар,

Нэхэмжлэл гаргагч нь Мыг төлөөлөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Мын төлөөлөн нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М-ын салбар нийслэлийн Сийн Мын хороо Сийн 6 дугаар хороо, , ******* байр хаягт байрлах 3 давхар барилгын 3 дугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг. Тус барилгын 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр шүүхийн шийдвэрээр Ш ХХК-ийг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэж Улсын бүртгэлийн байгууллагаас Үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаарт бүртгэж иргэн Г.Н, Н.А нарын өмчлөлд нийт 327,68 м.кв бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байсан. Гэвч Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 605 дугаар тогтоолоор Сийн Мын хорооны барилгын 1, 2-р давхрын хууль ёсны өмчлөгчөөр Ш ХХК-ийг тогтоосон хэдий боловч хэдэн м.кв талбайн өмчлөгч болохыг нарийн тогтоож шийдвэрлээгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр өмчилбөл зохих давхрыг зааснаас талбайн хэмжээг шийдвэрлээгүй тул Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхдээ холбогдох баримтуудад үндэслэж, бодит талбайн хэмжээгээр эд хөрөнгийн бүртгэлийг хийх үүрэгтэй боловч энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа.

Иргэн Г.Н, Н.А нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаарт бүртгэж олгосон гэрчилгээ нь нийт 327,68 м.кв бүхий талбай байсныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У өөрчлөлт оруулж 228,71 м.кв бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн боловч 228.71 м.кв талбайд 1, 2 дугаар давхрын нийтийн болон дундын өмчлөлийн талбай /орц, шатны хонгил, нийтийн ариун цэврийн өрөө/ бүхэлдээ хамаарч байхад Улсын бүртгэлийн байгууллага анхаарч үзээгүй, бүртгэлийг үнэн зөв хийгээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын зургаар 1 дүгээр давхар нь нийт /орц, шатны хонгил, нийтийн ариун цэврийн өрөө, конторын өрөө бүгд ороод/ 115,27 м.кв талбайтай, 2 дугаар давхар нь нийт 113,44 м.кв талбайтай бөгөөд тэдгээрийг нийлүүлэн нийтийн болон дундын өмчлөлийн талбайг бүхэлд нь хамруулан 228,71 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нь хуульд нийцэхгүй байна. Бодит байдалд барилгын зураг болон Э******* ХХК-ийн хэмжилт дүгнэлтээр Ш ХХК /иргэн Г.Н, Н.А/-ийн өмчилбөл зохих талбай нь 1 дүгээр давхрын хувьд 59.77 м.кв, 2 дугаар давхрын хувьд 87,14 м.кв, нийт 146,91 м.кв талбай байгаа бөгөөд өмчилбөл зохих талбайн хэмжээнд нь өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж Ут нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 6/3841 тоот албан бичгээр өөрчлөлт оруулах боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Сийн 6 дугаар хороо, , 246 байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 146,91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлд 146,91 м.кв болгон өөрчлөлт оруулахыг даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, П.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сийн 6 дугаар хороо, , ******* байр, 1, 2 дугаар давхар хаягт байршилтай, конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Н, Н.А нарын гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэмжээ өөрчлөлтийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэж өөрчлөлт оруулсан, өөрөөр хэлбэр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичигтээ Г.Н, Н.А нарын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг 219,76 м.кв болгож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсний дагуу манайд авагдсан барилгын зураг төсөл болон нотлох баримтаа шалган үзэхэд 228,71 м.кв гэсэн нотлох баримт авагдсан байдаг. Үүний дагуу иргэн Г.Н, Н.А нарт зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн. Гэвч тухайн үед биелүүлээгүй. 12 дугаар сарын 24-ний дотор биелүүлэх шаардлага тавьсан боловч 12 дугаар сарын 20-ны өдөр биелүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн боловч 24-ний өдрөөс өмнө шаардлагын биелүүлээд нотлох баримтад авагдсаны дагуу ажиллагаа хийгдсэн. Ямар нэг зөрчил гаргаагүй гэв.

7. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Н.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.А, Г.Н нар Ш ХХК-аас тухайн барилгын 1.2 дугаар давхрыг шударгаар олж авсан. 2014 оны Улсын дээд шүүхийн тогтоол болон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тухайн барилгын 1, 2 дугаар давхрыг Ш ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Учир нь Сийн Мын хороо болон Ш ХХК-ийн хооронд хийсэн 2002 оны гэрээгээр Сийн Мын хорооны барилгын төлбөрийг 5 жилийн дотор төлж бурагдуулаагүй бол барилгын 1,2 давхрыг Ш ХХК авахаар тохиролцсон. Гэрээний дагуу бид 2013 он хүртэл хүлээгээд шүүхэд хандсан. Үүний дагуу Ш ХХК-д Улсын бүртгэл хуулийн дагуу шилжүүлсэн. Ш ХХК-аас иргэн Г.Н, Н.А нарт ямар ч эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн.

Шилжүүлж авсны дараа Улсын бүртгэлийн газраас 2015 онд Г.Н, Н.А нарт Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн. Бид ямар нэг зөрчил гаргаагүй, хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. 2002 оноос хойш 21 жилийн турш тухайн барилгад өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаагүй. Барилгыг барьж эхлэхэд би тухайн компанид ажиллаж байсан бөгөөд намайг гарахад Ш ХХК-аас тэр барилгыг шилжүүлж өгсөн. Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа М улсын бүртгэл хууль бус бүртгэл хийсэн хэмээн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг авч хэлэлцээд улсын бүртгэл хууль бус бүртгэл хийгээгүй гэдэг шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч м.кв-тай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаар шийдвэр, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 605 дугаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолыг тус тус иш татаж байна. Одоо яригдаад байгаа талбайн хэмжээний асуудлыг Улсын дээд шүүх гэрээгээр анх тохиролцсоны дагуу шийдвэрлэсэн. Сийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол зэргээр Сийн Мын хороо хууль бусаар иргэн Г.Н, Н.А нарын өмчийг эзэмшиж байгаа гэдгийг тогтоосон. Хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөх тогтоол, шийдвэр гарсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдөр М яагаад нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Нийт 9 шүүхийн шийдвэрийг М биелүүлэхгүй байна. Тиймээс бид Хүний эрхийн комисст хандсан. Хүний эрхийн комиссоос Мын ерөнхий нарийн бичгийн дарга Д.А, Мын дарга Л.О нарт албан тоот илгээсэн. Тухайн барилга Сийн Мын хороо гэсэн хаягтай бүхэлдээ тэдний өмчлөлд байгаа. Бидний ямар ч зүйл тэнд байхгүй. Тийм байхад бид та нарын ямар эрх ашгийг хөндөөд байна вэ? та нар ордгоороо орж байгаа, 2, 3 давхар нь ариун цэврийн өрөөтэй, шат нь нийтийн эзэмшлийнх, барилгын стандартын дагуу байгаа. Анх шүүхийн шийдвэрээр 327 м.кв талбайг олгосон. Дараа нь дарамт шахалтаар 228.71м.кв болгосон. Одоо 227 м.кв гэж байна үүнийг аваад болимоор байна. 21 жил маргаантай байлаа. Гэхдээ Монгол Улсын шүүхийн шийдвэрээр 1, 2 дугаар давхар буюу 327 м.кв гэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө 327 м.кв гэж бүртгэсэн нь хууль бус байна 219 м.кв болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгаад 228 м.кв байна гэж тогтоосон. Танай нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэж 3 удаа буцаасан. Одоо 146 м.кв болго гэж байна. Бидний өмчлөх эрхийг хязгаарлан бидний өмчийг хууль бусаар түрээслүүлэн орлого олж байгаа.

Манайх мэргэжлийн хэмжилтийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд Улсын бүртгэлийн байгууллага хамт очиж 228,71 байна гэж хэмжилт хийсэн. Танай болон манай хийлгэсэн зураг яг ижил байна. Улсын бүртгэлийн газар төрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа байгууллага өөрөө 228,71 м.кв байх нь зөв байна гэж үзэж байна. Өнөөдөр 146 м.кв болго гэвэл гуравдагч этгээдийн хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Мөн Сийн Мын хорооноос 2022 оны 4 дүгээр сард Улсын бүртгэлийн газарт гаргасан гомдлыг Улсын бүртгэлийн газар хүлээж аваагүй.

Биднийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Мын төлөөлөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 146.91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, уг бүртгэлд 146.91 м.кв болгон өөрчлөлт оруулахыг даалгах-аар маргахдаа барилгын 1, 2 дугаар давхрын хууль ёсны өмчлөгчийг тогтоохдоо хэдэн м.кв талбайн өмчлөгч болохыг нарийн тогтоож шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрээр өмчилбөл зохих давхрыг зааснаас талбайн хэмжээг шийдвэрлээгүй тул Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхдээ холбогдох баримтуудад үндэслэж, бодит талбайн хэмжээгээр эд хөрөнгийн бүртгэлийг хийх үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж маргасан.

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар хэрэгт авсан ба түүвэрлэн үзвэл дараах үйл баримтууд байна.

3.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучин нэрээр/ 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2659/с дугаар шийдвэрээр Ш ХХК-аас, Сийн болон Нийслэлийн Мын хороонд холбогдуулан гаргасан 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, Сийн Мын хорооны конторын барилгын 1, 2 дугаар давхрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг, Сийн Мын хорооны 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийн 2.2, 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 689 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан бол,

3.2. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 605 дугаар тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 689 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /хуучин нэрээр/ 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2659/с дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Сийн Мын хорооны барилгын нэг, хоёрдугаар давхрын хууль ёсны өмчлөгчөөр Ш ХХК-ийг тогтоож, уг хорооны 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийн 2.2, 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

3.3. Ингэснээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай 10217 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 865 дугаар гүйцэтгэх хуудас гарч,

3.4. Ш ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хүсэлт гаргах тухай А/32 дугаар албан бичгээр У, Сийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ...шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Сийн Мын хорооны барилгын нэг, хоёрдугаар давхрын хууль ёсны өмчлөгчөөр Ш ХХК-ийг бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох-ыг,

3.5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 1/12194 дугаар албан бичгээр Сийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ... Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 605 дугаар тогтоолоор Сийн 6 дугаар хороо, С, Сийн намын хорооны конторын барилгын 1, 2 дугаар давхрын хууль ёсны өмчлөгчөөр Ш ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн тул бүртгэж хариу ирүүлэх-ийг хүссэнээр,

3.6. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн 11-438410 дугаарт 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлснээр улсын бүртгэлийн 90******* дугаар, регистрийн ******* дугаартай Ш ХХК-д Сийн 6 дугаар хороо, Бага тойруу, Д.С байрны 1, 2 дугаар давхар 327.68 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дүгээр гэрчилгээ олгожээ.

3.7. Өмчлөгч нь дээрх 0 дүгээр гэрчилгээ бүхий улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг иргэн Г.Н, Н.А нарт худалдсанаар уг иргэдээс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн 11-434564 дугаарт мэдүүлснээр иргэн Н.А /ХЛ*******/, иргэн Г.Н // нар нь дээрх Сийн 6 дугаар хороо, Бага тойруу, Д.С байрны 1, 2 дугаар давхрын 327.68 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00******* дугаар гэрчилгээ олгожээ.

3.8. Улмаар Маас ...улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 00******* тоот гэрчилгээний дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн уг гэрчилгээг олгосон Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Б*******ын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцуулах-аар нэхэмжлэл гаргасныг,

3.9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М, Сийн Мын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0286 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, мөн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0286 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

3.10. Иргэн Г.Н нарын Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, Сийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сийн 6 дугаар хороо, С, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1, 2 дугаар давхрын 327.68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Сийн Мын хорооны хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг,

3.11. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 690 дугаар магадлал болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00732 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэхдээ, анхан шатны буюу Сийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сийн Мын хорооны өмгөөлөгч Э.Болорчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

4. Эдгээр дээр дурдсан захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүх нотлох баримтаар үнэлэхдээ энэ агуулгаар нь анхаарч авч үзсэн, нөгөө талаас энэхүү захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар буюу нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэр ... байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлд нь дүгнэлт өгч хүлээн авахаас татгалзах нь учир дутагдалтай, үндэслэлгүй гэж үзсэнийг тэмдэглээд, тухайн маргаан бүхий бүртгэлд хамаатуулан,

5. Нэхэмжлэгч талаас ...шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Г.Н, Н.А нарын өмчлөлд 327.68 м.кв талбайгаар бүртгэсэн байна. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э ХХК-аар хэмжилт хийлгэхэд уг 1, 2 дугаар давхар нь 219.76 м.кв талбайтай бөгөөд 1 давхрын серверийн өрөө 2.28 м.кв, шатны хонгил 13.71 м.кв, орц 18.64 м.кв , 2 давхрын ариун цэврийн өрөө 3.98 м.кв, орц 8.16 м.кв, шатны хонгил 13.78 м.кв буюу нийт 60.55 м.кв нийтийн эзэмшлийн талбайг өмчлүүлсэн нь 3 дугаар давхрын хууль ёсны өмчлөгч нарын орц гарц хаах, өөрийн өмчөө эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчсөн бүртгэл болжээ. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.5 дахь хэсгийг зөрчиж бүртгэсэн бүртгэл, Ү- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Гомдол гаргах тухай 49 дугаар албан бичгээр Ут хандсанаар, хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 7/9371 дугаар албан бичгээр авснаар эс зөвшөөрч, энэхүү маргааныг гаргах болсон байна.

6. Төлөөлөн нэхэмжлэгч буюу Сийн Мын хорооны хүсэлтээр /1-р хавтаст хэргийн 85-91 дүгээр хуудас/ ЗТ17-116/19 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Э ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлт гаргахдаа: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатар гудамж, ******* байрны 1, 2 дугаар оффисын зориулалттай талбайд дотор талбайн хэмжилтийг MNS:3-113:1986 стандартын дагуу оффисын зориулалттай 8, оффисын бус зориулалттай 7, нийт 15 өрөө хамруулахад оффисын зориулалттай нийт талбай нь 219.76 м.кв байна гэж гаргасан байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар шаардлага /2-р хх-ийн 7 дугаар хуудас/-ын 1-д: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг нотлох баримтад авагдсан эд хөрөнгийн план зургийн дагуу 228.71 м.кв болгон эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан бүртгэл хийлгэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэн зөв бодитой заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцүүлэх... гэж шаардсан.

8. Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 42 дугаар шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлж иргэн Г.Н нараас өргөдөл гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр УБ-01 маягтаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар иргэн Г.Н //, иргэн Н.А /ХЛ*******/ нар Сийн 6 дугаар хороо, Бага тойруу, Д.Сүхбаатар гудамж байрны 1, 2 дугаар давхарт байршилтай 228.71 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсныг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0******* дугаар гэрчилгээ олгож, уг бүртгэлд эрхийн улсын бүртгэлийн 00******* дугаар гэрчилгээ олгосон, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцжээ.

9. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.И*******ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7939 дугаар дүгнэлтийн 1 дүгээрт: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сийн 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатар гудамж, байр, 1, 2 давхар тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх план зураг бүхий 7 хуудас нотлох баримтыг бүрэн гүйцэт тусгаж цахимжуулах гэжээ.

10. Маргаан бүхий энэ тохиолдолд эрх бүхий улсын бүртгэлийн байгууллага нь Ү- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Гомдол гаргах тухай 49 дүгээр албан бичгээр хандсан нэхэмжлэгч талын гомдлыг хянан шийдвэрлэж, Ү- дугаартай бүртгэлд хяналт шалгалт явуулж, 42 дугаартай улсын байцаагчийн шаардлага гаргасан, ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7. улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилласныг хариуцагчаас бүрэн хэрэгжүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх-ийг ойлгох бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж зааснаар иргэн Г.Н нараас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн УБ-01 маягтаар мэдүүлснийг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна, 13.1.1. үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг нотлох баримтад авагдсан эд хөрөнгийн план зургийн дагуу Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сийн 6 дугаар хороо, Бага тойруу-14021, С хаягт байршилтай байрны 1, 2 дугаар давхрын конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч иргэн Г.Н, Н.А нарын эрхийн улсын бүртгэлд 228.71 м.кв болгон өөрчлөлт оруулсан үйлдэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн зохих өөрчлөлтийг оруулж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ гэж заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

11. Энэ утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн Сийн 6 дугаар хороо, , ******* байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 146,91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлд 146,91 м.кв болгон өөрчлөлт оруулахыг даалгуулах тодруулсан шаардлагыг хангах үндэслэлгүй, Сийн Мын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр гаргасан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/3841 дүгээр албан бичгээр өгсөн хариу нь хууль зүйн үндэслэлтэй, дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 146,91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал нь хууль зүйн үндэслэлтэйгээр маргаагүй, өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үл хөдлөх хөрөнгийн нийт талбай нь 219.76 м.кв гэж гаргуулсан гэсэн атлаа одоо талбайн хэмжээг 146,91 м.кв байх ёстой гэж маргахдаа хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

12. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон ба, эдгээрээс 4.1.5. улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 4.1.4. улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх, 4.1.3 улсын бүртгэл хараат бус байх зарчмуудыг хангуулах нь хариуцагч захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг ба энэ чиг үүргээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй шүүх үзэв.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан Мын төлөөлөн нэхэмжлэгчийн Сийн 6 дугаар хороо, , байр хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн талбайн хэмжээг 146.91 м.кв болгон зөвтгөж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлд 146.91 м.кв болгон өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН