| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч А.Х
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-н Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Д аймаг, Э суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., .... боловсролтой, мэргэжилгүй, ...., ам бүл ...., ... аймгийн ... сумын .... дугаар ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, ... аймгийн ... сумын ... гэх газар нутгалдаг төрсөн дүү Ө-д амьдарч байгаа, урьд ... аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт У-н Б /РД: ..../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.Б нь 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймгийн ... сумын ... дүгээр багт байрлах "..." ХХК-ийн харуулын амрах байранд хамт ажилладаг Н.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, түүний нүүрэн тус газарт цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, эрүү, зүүн зулай, баруун, зүүн мөр, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "... компани харуул хамгаалалтын ... гэх компанид 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр ирж ажилд орсон. Тэгээд 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр миний өмнө ажиллаж байсан. Э гэх харуул ажиллаасаа буугаад явсан, явахдаа надад нэг шил архи орой амрахдаа нэг татаж байхгүй юу гэж хэлээд үлдээсэн юм тэгээд 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр харуулын ахлах Б-тай тэр нэг шил архи хувааж уугаад Б ахлах одоо яах уу гээд байсан би танд мөнгө байна уу гэж асуухад байгаа гээд картаа надад өгч явуулсан би сум орж дэлгүүрээс нэг шил архи авч дахин хувааж уусан. Б ахлах чи бол миний цэрэг одоо чи миний оронд машины бариад ажил хийж харуулын хоол хүргэж өг гээд байсан ба та өөрөө байж байхад юу гэж дээ ахлахаа гэж хэлсэн. Б ахлах хэд хоног өрөөнөөсөө гарахгүй архи уугаад байсан би одоо боллоо, удахгүй ажиллаасаа буугаад явна гээд байсан. Би тухайн үед та ажиллаа хий гэж хэлэхэд Б би мэдэж байна би гарахгүй гээд уурлаад намайг эхлээд толгойгоороо мөргөөд авсан, би босож ирээд нүүрэн тус газарт нь нийлээн олон удаа гараараа алгадсан цохиж, яг хэдэн удаа алгадаж цохисон талаар мэдэхгүй байна. Мөн би цээж, мөр, толгой хэсэг руу нь 5-6 удаа цохиж байхад Б суугаад байсан. Би чамайг дийлэхгүй юм байна одоо болье гээд байсан жаахан үлдсэн архи байсан тэрийг уугаад би гараад машин бариад суманд байдаг Д гэх өвгөний гэрт ирж унтаж амарсан. Намайг ажилд ороход Б тухайн харуулын хамгаалалтын байгууллагад ахлах хийж байсан. Ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Б намайг ажилчдын хоол цай машинаар хүргэж өг гэхээр нь би чи өөрөө яв гэж хэлэхэд намайг мөргөхөөр нь би зөрүүлээд гараар алгадаад цохисон. Б бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би гараараа алгадаж, цохиж гэмтэл учруулсан. Б бид хоёр байсан, өөр хүн байхгүй байсан гэжээ. /хх-ийн 61-62/
Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манай ахлах 3 өдөр өрөөнөсөө гарахгүй архи уусан. Тэгээд 4 дэх өдөр нь би орж ажилаа хийхгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд хэд цохисон юм гэв.
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би анх 2024 оны 11 дүгээр сард энэ .... гэх харуул хамгаалалтын компанид ээлжийн ахлах ажилтнаар ажилд орсон тэгээд ... сумын нутаг байдаг ... гэх компанийн ... ХХК-ны харуул хамгаалалт хийдэг байсан. 2025 оны 02 дугаар сар гаргаад буухаар ярьж байсан тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө миний орон доор тал шил архи байсан тэр өдрөөс өмнө өдөр бас архи уугаад амрах байрнаас гараагүй маргааш өглөө буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-нд Б ээлжээс буугаад амрах гэж байсан би тэр архийг хуваагаад уучих уу гэхэд тэгий гээд бид хоёр амрах байранд тэр архийг хувааж уусан. Тэгсэн Б ахаа мөнгө байна уу гэж асуусан би байгаа карт аваад яваад ир гэж дахиж архи аваад ууж байхад би Б-ы аав энэ харуул хамгаалалтын компанид харуул хийж байгаа юм аа би чиний аав шүлэг бичдэг авьяастай хүнтэй сайхан нөхөрлөж чадаг хүн шүү гэхэд чи тэр өвгөнийг битгий дөвийлгөөд бай гээд байсан мөн намайг ажил төрлөө хий гээд байсан би тухай үед би чамаар ажилаа заалгахгүйг хэлэхэд шууд нүүр лүү гараараа цохиод авсан би нүүрээ дараал байж байхад дахиад хамар нүд гээд цохиод байсан миний хамраас цус тогтохгүй байсан нийлээд удаан цохиод байсан мөр цээж рүү цохисон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг ухаан ороход Б миний буруу гээд байсан хамраас цус тогтохгүй байхад тэгж байсан. Миний толгой тархи өвдөөд байсан тэгсэн Б дахиж дэлгүүр яваад нэг шил архи авч ирээд талын хувааж уугаад хэвтсэн. Нэг хэсэг унтаж байгаад босоод ирсэн чинь дэрэн доор байсан хоёр гар утас гараад харсан албаны машин байхгүй байсан. Би босоод сум ороход нэг танихгүй залуу таараад дахиж нэг шил архи Худалдааны төвөөс зээлж аваад нэг айлд орж хэд татаад хэвтэж байхад цагдаа болон ХАБ-н инженер Э нар ирж авсан. Өмнө ямар нэгэн асуудал байхгүй ажилаа сайн хийж ахлах ажилчинийн харилцаа байсан. Бид хоёр 3 шил архи уусан байхаа сүүлийн архины талд оруулаад унтсан. Өөр хүн байхгүй амрах байранд бид хоёр л байсан. Би эмчилгээнд орох зардалыг нэхэмжилж байна. Миний сэтгэцэт учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Өөр зүйл байхгүй ээ гэжээ. /хх-ийн 11/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Н.Б Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 87,230 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг У-ийн Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .. дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө ээлжиндээ гарсан манай ээлжин ахлах болон миний том хүү болох Б хоёр амрах байранд үлдсэн ээлжийн ахлах руу цаг тутам тайваын мэдээ өгдөг албаны гар утас руу дохиод үлдээдэг дараан харж байгаад мэдээ өгсөн өгөөгүй гээд шүүж үздэг би тэр өдөр 48 цаг гарсан байсан ээлжийн ахлах руу залгаж буух талаар хэлэх гээр утсаа авахгүй байна тэгээд би Улаанбаатар хот руу дарга руу залгаж хэлсэн хэдэн өдөр гарч байна буулгахгүй байна одоо утсаа авахгүй байна гэж хэлсэн тэгсэн манай хүү Б ээлжийн ахлах Б хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бас албаны машин аваад явсан байна гэж мэдсэн өөрөө бол мэдэх зүйл алга байна. Тийм асуудал гаргаж байгаагүй ээ ирээд 10 гаран хонож байсан. Өмнө бас ирж ажиллаж байгаа гарсан тэр үед ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Өмнө архи согтууруулах ундааны асуудал гарч байгаагүй тэр хоёр хоорондоо ямар нэгэн маргалдаж муудалцсан зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 23-24/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ний өглөө 07:30 цагт ээлжээ авсан. Миний ээлж авсанаас хойш Хар ирвэс харуул хамгаалалтын амрах байрнаас хүн орж гарч байгаа талаар мэдэгдээгүй. Өдрийн хоолны ард манай ахлах Г Хар ирвэсийн албаны машин наагуур чинь байна уу гэж асуусан тухай үед машин байхгүй байсан тэгээд би нэг цаг тутам эргэж байсан би тухай үед амрах байр луу бол орж үзээгүй юу болсон талаар бол сайн мэдэхгүй байна. Өдөр 15 цагийн үед байхаа нэг жижиг тэрэгнээс нэг хүн Уртнасан ах байна уу гэж асуусан тэгээд би ахлах руу мэдгэхэд шинээр ирж байгаа харуул хамгаалалтын хүн байна гэж байсан тэрнээс өөрөө бол хөдөлгөөн илрээгүй албаны машин өдөр 13 цагийн үед шалгахад байхгүй байсан намайг шалгах үед бол ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан постод байх үед гарч орсон байх би мэдэхгүй байна. Тийм асуудал болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Хоол ундандаа машинтай явж ирээд амрах байрнаас гарч байгаа нь харагдаж байгаагүй ер нь бол байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг. Танихгүй ээ нэг хүний танихгүй. Одоо бол үүрэг гүйцэтгэх хугацаандаа бол орж үзэж шалгаж байгаа манай нөгөө ээлж бас шалгаж байгаа байх гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч С.Э мөрөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би С худаг уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер гэх алба тушаал дээр ажилдаг юм энэ хоёр хүн бол манай уурхай харуул хамгаалалтын ажилтнууд байсан тухай үед буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө манай энэ харуул хамгаалалтаас хоногийн мэдээ өгдөг байсан тухай үед ирээгүй утсаар холбогдоход компьютер болохгүй байна гэж хэлээд ирээгүй харин хамт байсан гэх У.Б нь машин бариад ирсэн. Би Б-тэй утсаар ярихад эрүүл согтуун сайн мэдэгдээгүй мөн машин барьж ирсэн Б эрүүл байсан өглөө 09 цагийн үед үйлдвэрээс аваад сумын дэлгүүр ороод буцаад Моноцементын ажилчдын байранд ирж буугаад би тэр Бямбасайханыг яв гэж хэлээд явуулсан. Тэгээд ажил дээр байж байгаад орой 18 цагийн үед манай үйлдвэрийн ХАБ-н Э надад танай хамгаалалтын хэдээс нэг ахлах нь бас нэг хамгаалагч хоёр алга болсон байна гэж хэлээд бид хамгаалалтын албаны ахлах нартай ажилын машинаар сумын төвөөр хайж байгаа ахлах гэх Б нь нэг айлд байна гэж мэдээд очиж авхад нүүрэн нийлээн хавдаж хөхөрсөн зүүн нүд хүрэн болсон байдалтай согтууруулах ундааны зүйл нийлээн хэргэлсэн байдалтай байсан. Нөгөө хамт байсан гэх харуул Бямбасайхан нь албаны машин унаад сумын машин унаад явсан байсан. Тэр хоёрын амарах байрны гадан талд гарч байсан харуул анх хараад энэ хамгаалалтын албаны хоёр хүн зодолсон байдалтай байрнаас гараад явсан байна гэж мэдээлэл өгсөн байсан. Би тухай үед ажил дээр байсан тэр хоёр амрах байранд байсан. Өглөө надтай Б уулзаж машинтай ажиллаас аваад улаан байр хүргэж өгхед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гар хуруу нүүр ам нь ямар нэг шарх сорив байхгүй байсан харин орой хайж байгаад олход Б нийлээн зодуулсан байдалтай согтууруулах ундааны нийлээн хэргэлсэн согтол ихтэй байсан нөгөө Б нь бол олдохгүй албаныхаа машиныг аваад явсан байсан гэжээ. /хх-ийн 31-32/
Шинжээчийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн ДОГ0725/037 дугаартай дүгнэлтэд 1.Н.Б-ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүү хацар, эрүү, зүүн зулай, баруун, зүүн мөр, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалданд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-41/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт /хх-ийн 20/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 06 сарын 13-ны өдрийн тогтоол /хх-ийн 54-57/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/
Хохирогч Н.Б хохирол нэхэмжлэхээс татгалзсан тодорхойлолт хх-ийн 85/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 86-89/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч У.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт байрлах "Монцемент" ХХК-ийн харуулын амрах байранд хамт ажилладаг Н.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, түүний нүүрэн тус газарт цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, эрүү, зүүн зулай, баруун, зүүн мөр, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Б-ын “...би тухай үед би чамаар ажилаа заалгахгүйг хэлэхэд шууд нүүр лүү гараараа цохиод авсан би нүүрээ дараал байж байхад дахиад хамар нүд гээд цохиод байсан миний хамраас цус тогтохгүй байсан нийлээд удаан тохиод байсан мөр цээж рүү цохисон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг ухаан ороход Б миний буруу гээд байсан хамраас цус тогтохгүй байхад тэгж байсан. Миний толгой тархи өвдөөд байсан тэгсэн Бямбасайхан дахиж дэлгүүр яваад нэг шил архи авч ирээд талын хувааж уугаад хэвтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Н.У-ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө ээлжиндээ гарсан манай ээлжин ахлах болон миний том хүү болох Б хоёр амрах байранд үлдсэн ээлжийн ахлах руу цаг тутам тайваын мэдээ өгдөг албаны гар утас руу дохиод үлдээдэг дараан харж байгаад мэдээ өгсөн өгөөгүй гээд шүүж үздэг би тэр өдөр 48 цаг гарсан байсан ээлжийн ахлах руу залгаж буух талаар хэлэх гээр утсаа авахгүй байна тэгээд би Улаанбаатар хот руу дарга руу залгаж хэлсэн хэдэн өдөр гарч байна буулгахгүй байна одоо утсаа авахгүй байна гэж хэлсэн тэгсэн манай хүү Б ээлжийн ахлах Б хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бас албаны машин аваад явсан байна гэж мэдсэн өөрөө бол мэдэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч С.Э-ын “...ахлах гэх Б нь нэг айлд байна гэж мэдээд очиж авхад нүүрэн нийлээн хавдаж хөхөрсөн зүүн нүд хүрэн болсон байдалтай согтууруулах ундааны зүйл нийлээн хэргэлсэн байдалтай байсан. Нөгөө хамт байсан гэх харуул Б нь албаны машин унаад сумын машин унаад явсан байсан. Тэр хоёрын амарах байрны гадан талд гарч байсан харуул анх хараад энэ хамгаалалтын албаны хоёр хүн зодолсон байдалтай байрнаас гараад явсан байна гэж мэдээлэл өгсөн байсан. Би тухай үед ажил дээр байсан тэр хоёр амрах байранд байсан. Өглөө надтай Б уулзаж машинтай ажиллаас аваад улаан байр хүргэж өгхед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гар хуруу нүүр ам нь ямар нэг шарх сорив байхгүй байсан харин орой хайж байгаад олход Б нийлээн зодуулсан байдалтай согтууруулах ундааны нийлээн хэргэлсэн согтол ихтэй байсан нөгөө Б нь бол олдохгүй албаныхаа машиныг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, шинжээчийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн ДОГ0725/037 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч У.Б-ы гэм буруутай үйлдэл, хохирогч Н.Б-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Н.Б нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан болох нь түүний цагдаагийн хэлтэст бичиж өгсөн тодорхойлолт /хх-ийн 85/-оор тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан 87,230 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй тул Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар 87,230 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа зөвшөөрсөн иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж торгуулын ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч У.Бямбасайханаас 87,230 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Бямбабатжилд төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ э.б