Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2022/01116

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч нар: 1.Х аймгийн Т сумын Т сумын 3 дугаар багт оршин суух, Х аймгийн ММ газарт жолооч ажилтай, Ж овогт Л.Б;

2.Х аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Б сумын ММ тасагт малын эмч ажилтай, Ш овогт Н.Н;

3.Х аймгийн С сумын 5 дугаар багт оршин суудаг, С сумын ММтасагт тархвар зүйч эмч ажилтай, С овогт Б.Н;

4.Х аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт шимэгч өвчин хариуцсан малын эмч ажилтай, М овогт А.Б;

5.Х аймгийн Т сумын 11 дүгээр багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт халдварт өвчин хариуцсан малын эмч ажилтай, Ш овогт Х.Б;

6.Х аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, Б сумын ММ тасгийн дарга малын эмч ажилтай, С овогт С.Х;

7.Х аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, Б сумын ММтасгийн тархвар зүйч, малын эмч ажилтай, М овогт Д.А;

8.Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг, Т сумын ЗДТГ*******ын тархвар зүйч, малын эмч ажилтай, С овогт М.Б;

9.Х аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт жижүүр ажилтай, С овогт А.Х;

10.Х аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт лаборант, бага эмч ажилтай, Ш овогт Х.М;

11.Х аймгийн Т сумын 9 дүгээр багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт жижүүр ажилтай, Ж овогт Х.Х;

12.Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт мэргэжилтэн ажилтай, Б овогт А.Е;

13.Х аймгийн Л сумын 4 дүгээр багт оршин суудаг, Л сумын ММтасгийн дарга, малын эмч ажилтай, Ж овогт С.С;

14.Х аймгийн Л сумын 4 дүгээр багт оршин суудаг, Л сумын ММ тасгийн тархвар зүйч, малын эмч ажилтай, М овогт И.С;

15.Х аймгийн Л сумын 6 дугаар багт оршин суудаг, Л сумын 6 дугаар багийн малын эмч ажилтай, Т овогт К.Б;

16.Х аймгийн Т сумын 12 дугаар багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт улсын ахлах байцаагч ажилтай, Т овогт Т.Е;

17.Х аймгийн Л сумын 7 дугаар багт оршин суудаг, Л сумын 7 дугаар багт малын эмч ажилтай, И овогт А.М;

18.Х аймгийн Л сумын 12 дугаар багт оршин суудаг, Л сумын 12 дугаар багийн малын эмч ажилтай, М овогт С.Б;

19.Х аймгийн Л сумын 5 дугаар багт оршин суудаг, Л сумын 5 дугаар багийн малын эмч ажилтай, М овогт Х.А;

20.Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт жолооч ажилтай, Б овогт П.Ж;

21.Х аймгийн Т сумын 11 дүгээр багт оршин суудаг, Х аймгийн ММ газарт улсын ахлах байцаагч ажилтай, Т овогт А.А,

Хариуцагч: Х аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Б, Л сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан мэргэжлийн багийн эмч, мэргэжилтэн, албан хаагч нэр бүхий 21 хүний томилолтын зардал нийт 19404000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нар болох Л.Б*******д 2088000 төгрөг, Н.Н*******д 360000 төгрөг,  Н.Н*******д 756000 төгрөг, А.Б*******д 1584000 төгрөг, Х.Б*******д 1980000 төгрөг,  С.Х*******т 792000 төгрөг, Д.А*******д 792000 төгрөг, М.Б*******д 756000 төгрөг, А.Х*******д 1440000 төгрөг, Х.М*******т 360000 төгрөг, Х.Х*******д 936000 төгрөг,  А.Е*******д 1080000 төгрөг, С.С*******т 864000 төгрөг,  И.С*******д 864000 төгрөг, К.Б*******д 252000 төгрөг, Т.Е*******д 936000 төгрөг, А.М*******т 252000 төгрөг, С.Б*******д  576000 төгрөг, Х.А*******т 252000 төгрөг,  П.Ж*******д 1620000 төгрөг, А.А*******т 864000 төгрөг тус тус олгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Е,                                           

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч М.Б, Л.Б, И.С, С.С, Б.На, А.Е, А.Х, А.Б, Н.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

(Бусад нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, мөн Хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3*******д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3*******д зааснаар нэхэмжлэгч нарын хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Б, Н.Н,  Н.Н, А.Б, Х.Б,  С.Хайратбек, Д.Абай, М.Б, А.Х, Х.Мп, Х.Х,  А.Е, С.С,  И.С, К.Б, Т.Е, А.М, С.Б, Х.А,  П.Ж, А.А хариуцагч Х аймгийн Засаг даргад холбогдуулан, Х аймгийн Б, Л сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан мэргэжлийн багийн эмч, мэргэжилтэн, албан хаагч нэр бүхий 21 хүний томилолтын зардал нийт 19404000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Мал, амьтны гоц халдварт “шүлхий” өвчин Г, С, Д, Д аймгуудад гарсантай холбогдуулан гоц халдварт “шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Х аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 01*******ний өдрийн “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” А\561 дугаартай захирамж гарсан.

1.2.2021 оны 7 дугаар сарын 05*******аас 2021 оны 12 дугаар сарын 31*******нийг хүртэлх хугацаанд мал, амьтан оруулах шилжих хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ аваад байхад, 2021 оны 7 дугаар сарын 03*******ны өдөр Ховд аймгийн Б сумын “Алаг толгой” багийн нутаг дэвсгэрээс шүлхий өвчний голомт илэрч, манай аймгийн Булан сумын хил заалгаа Улаанхус баг эрсдэлийн байдалд, голомтод өртөх магадлал өндөр байсан учир Б сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 04*******ний өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А\77 тоот захирамж гаргуулан “Хязгаарлалтын дэглэм”*******д шилжүүлж, мөн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 04*******ний өдрийн “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах” А\82 дугаартай захирамж гаргаж, комисс томилон улмаар Б сумын Улаанхус багийн 29526 толгой малыг вакцинжуулалтад хамруулсан боловч, тус багийн малчид О.А, О.Р нарын үхэр сүргээс “шүлхий өвчний шинж тэмдэг” илэрч, шүлхий өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсан учир онцгой комисс хуралдан Б сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох” А\83 дугаартай захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжин ажилласан билээ.

1.3.Голомтын бүсэд томилогдсон комисс 2021 оны 07 дугаар сарын 03*******ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 31*******ний хүртэл ээлж солилцох журмаар ажиллаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн болно. Энэ талаар Б сумын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлын тайланд бүрэн тусгагдсан байгаа болно.

1.4.Гоц халдварт “шүлхий” өвчний голомт бүхий Б сумтай хил залгаа Л сумын иргэдийн малд тандалт судалгаа, цусны дээж авснаар Л сумын иргэн С.Х, Т.К нарын хот айлаас өвчний шинж тэмдэг илэрсэн учир байнгын пост томилон, хөдөлгөөнт эрүүл ажиллуулсан байж, вакцинжуулалт хийж, улмаар Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А\87 дугаар захирамж гаргуулан хорио цээрийн дэглэмд шилжин ажилласан юм.

1.5.Энэ хугацаанд хийж гүйцэтгэх ажлын тайланд тодорхой тусгасан юм. Энэхүү Х аймгийн Б, Л сумуудад гарсан гоц халдварт шүлхий өвчний голомтод эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдсон болон бусад сумуудаас дайчлан ажилласан малын эмч мэргэжилтнүүд нь голомтын бүсэд ажилласан нөхцөлд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.5.1 дэх хэсэгт зааснаар “томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлэн олгоно” гэсэн заалтыг үндэслэн хариуцагч тал ажилласан хоногоор тооцож томилолтын зардал олгохгүй байх тул аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.6.Нэхэмжлэгч Л.Б Б сумд 35 хоног, Л сумд 23 хоног буюу бүгд 58 хоногт (58 хоног х 36000) 2088000 төгрөг; Н.Н Б суманд 10 хоногт (10 хоног х 36000) 360000 төгрөг; Н.Н Б суманд 21 хоногт (21 хоног х 36000) 756000 төгрөг; А.Б Б суманд 23 хоног, Л суманд 21 хоног буюу нийт 44 хоногт (44 хоног х 36000) 1584000 төгрөг; Х.Б Б суманд 40 хоног, Л суманд 15 хоног нийт 55 хоногт (55 хоног х 36000) 1980000 төгрөг; С.Х Б суманд 22 хоногт (22 хоног х 36000) 792000 төгрөг; Д.А Б суманд 22 хоногт (22 хоног х 36000) 792000 төгрөг, М.Б Б сумд 21 хоногт (21 хоног х 36000) 756000 төгрөг; А.Х Б суманд 40 хоног (40 хоног х 36000) 1440000 төгрөг; Х.М Б суманд 10 хоногт (10 хоног х 36000) 360000 төгрөг;  Х.Х Л суманд 26 хоногт (26 хоног х 36000) 936000 төгрөг; А.Е Л суманд 30 хоногт (30 хоног х 36000) 1080000 төгрөг; С.С Л суманд 24 хоногт (24 хоног х 36000) 864000 төгрөг; И.С Л суманд 24 хоногт (24 хоног х 36000) 864000 төгрөг; К.Б Л суманд 7 хоногт (7 хоног х 36000) 252000 төгрөг; Т.Е Л суманд 26 хоногт (26 хоног х 36000) 936000 төгрөг;  А.М Л суманд 7 хоногт (7 хоног х 36000) 252000 төгрөг; С.Б Л суманд 16 хоногт (16 хоног х 36000) 576000 төгрөг; Х.А Л суманд 7 хоногт (7 хоног х 36000) 252000 төгрөг;  П.ЖБ суманд 45 хоногт (45 хоног х 36000) 1620000 төгрөг; А.А Б суманд 24 хоногт (24 хоног х 36000) 864000 төгрөг буюу нийт 21 албан тушаалтны томилолтын зардал 19404000 төгрөгийн тооцоо гарч байна.

1.7.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х аймгийн Засаг даргын төсвөөс 19404000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б*******д 58 хоногийн томилолтын мөнгө 2088000 төгрөг; Н.Н*******д 10 хоногийн томилолтын мөнгө 360000 төгрөг; Н.Н*******д 21 хоногийн томилолтын мөнгө 756000 төгрөг; А.Б*******д 44 хоногийн томилолтын мөнгө 1584000 төгрөг; Х.Б*******д 55 хоногийн томилолтын мөнгө 1980000 төгрөг; С.Х*******т 22 хоногийн томилолтын мөнгө 792000 төгрөг; Д.А*******д 22 хоногийн томилолтын мөнгө  792000 төгрөг, М.Б 21 хоногийн томилолтын мөнгө 756000 төгрөг; А.Х*******д 40 хоногийн томилолтын мөнгө 1440000 төгрөг; Х.М*******т 10 хоногийн томилолтын мөнгө 360000 төгрөг;  Х.Хт 26 хоногийн томилолтын мөнгө 936000 төгрөг; А.Е*******д 30 хоногийн томилолтын мөнгө 1080000 төгрөг; С.С*******т 24 хоногийн томилолтын мөнгө 864000 төгрөг; И.С*******д 24 хоногийн томилолтын мөнгө 864000 төгрөг; К.Б*******д 7 хоногийн томилолтын мөнгө 252000 төгрөг; Т.Е*******д 26 хоногийн томилолтын мөгнгө 936000 төгрөг;  А.М*******т 7 хоногийн томилолтын мөнгө 252000 төгрөг; С.Б*******д  16 хоногийн томилолтын мөнгө 576000 төгрөг; Х.А*******т 7 хоногийн томилолтын мөнгө 252000 төгрөг;  П.Ж*******д 45 хоногийн томилолтын мөнгө  1620000 төгрөг; А.А*******т 24 хоногийн томилолтын мөнгө  864000 төгрөг буюу нийт 21 албан тушаалтны томилолтын мөнгө олгож өгөхийг хүссэн байна.

2.Нэхэмжлэгч нараас 2021 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн Х аймгийн Б, Л суманд гарсан шүлхий өвчний голомтод ажилласан  малын эмч нар олгох томилолтын зардлын тооцоо, Х аймгийн ММ газрын даргын Л.Б*******ыг Б суманд тандалт шинжилгээ, вакцин хүлээж авах ажлаар голомтод 2021 оны 07 дугаар сарын 08*******ны өдрөөс эхлэн 11 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, мөн  Х аймгийн ММ газрын даргын Л.Б*******ыг Б суманд гарсан шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 21*******ны өдрөөс эхлэн 24 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММ газрын даргын Л.Б*******ыг Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, голомт постод гарах ажлаар 2021 оны 08 дугаар сарын 14*******ний өдрөөс эхлэн 10 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын Л.Быг Б, Л  суманд гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлаар 2021 оны 08 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн 23 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын Б сумын улсын байцаагч Н.Ныг Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 2021 оны 08 дугаар сарын 13*******ний өдрөөс эхлэн 10 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын С сумын тархвар зүйч Б.Наыг Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 2021 оны 08 дугаар сарын 28*******ны өдрөөс эхлэн 21 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын мэргэжилтэн А.Бийг Б суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдрөөс эхлэн 23 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын мэргэжилтэн А.Бийг Б, Л суманд гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 2021 оны 08 дугаар сарын 25*******ний өдрөөс эхлэн 21 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын мэргэжилтэн Х.Б*******д Б суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 02*******ны өдрөөс эхлэн 40 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын мэргэжилтэн Х.Б*******д Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 09 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн 15 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын тасгийн дарга, байцаагч С.Х*******т Б суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 03*******ны өдрөөс эхлэн 22 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын тархвар зүйч их эмч Д.А*******г Б суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдрөөс эхлэн 22 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын Т сумын тархвар зүйч М.Быг Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 2021 оны 08 дугаар сарын 28*******ны өдрөөс эхлэн 21 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын ариутгагч, сахиул А.Хыг Б суманд шүлхийн голомтод 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдрөөс эхлэн 40 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын лаборант Х.Мпыг Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 2021 оны 08 дугаар сарын 28*******ны өдрөөс эхлэн 10 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын ариутгагч жолооч П.Ж*******ыг Б суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 03*******ны өдрөөс эхлэн 45 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын жолооч Х.Хыг Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 08 дугаар сарын 30*******ны өдрөөс эхлэн 26 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын байцаагч А.Еыг Л суманд гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлаар 2021 оны 08 дугаар сарын 24*******ний өдрөөс эхлэн 30 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Л сумын Засаг даргын тус сумын МЭТ*******ийн дарга, улсын байцаагч С.Сийг Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 08 дугаар сарын 20*******ны өдрөөс эхлэн 24 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Л сумын Засаг даргын тус сумын МЭТ*******ийн тархвар зүйч И.Сыг Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 8 дугаар сарын 20*******ны өдрөөс эхлэн 24 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Л сумын Засаг даргын тус сумын МЭТ*******ийн эмч К.Бг Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 08 дугаар сарын 23*******ны өдрөөс эхлэн 7 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн ММгазрын даргын тус газрын мад эмнэлгийн албаны дарга Т.Ейг Л суманд гоц халдварт шүлхий өвчтэй тэмцэхэд 2021 оны 08 дугаар сарын 24*******ний өдрөөс эхлэн 26 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Л сумын Засаг даргын МЭҮН*******ын эмч А.Мийг Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 08 дугаар сарын 19*******ны өдрөөс эхлэн 7 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Засаг даргын тус аймгийн ММгазрын дарга А.А*******г Б суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдрөөс эхлэн 24 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Л сумын Засаг даргын МЭҮН*******ын эмч С.Б*******г Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 08 дугаар сарын 23*******ны өдрөөс эхлэн 16 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, Х аймгийн Л сумын Засаг даргын МЭҮН*******ын эмч Х.Аийг Л суманд шүлхий өвчний голомтод 2021 оны 08 дугаар сарын 19*******ны өдрөөс эхлэн 7 хоног ажиллуулахаар олгосон “Албан томилолт”, МАЭМА*******ны дарга Т.Е бичиж, ММгазрын дарга А.А ”Б сумын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайлан” болон ”Л сумын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайлан”, 2021 оны 8 сарын 28*******ны өдрийн №21*******3562 бүртгэлийн дугаартай Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн “Шинжилгээний дүнгийн хуудас”, 2021 оны 8 дугаар сарын 2,*******ны өдрийн Улсын Мал эмнэлэг Ариун Цэврийн төв лаборатори “Буцаан хувиргах полимеразын гинжин урвалын үр дүн”, БХ*******ПГУ*******ын ерөнхий ген илрүүлэх үр дүн, Шүлхийн вирусынББУ*******ын эсрэг бием илрүүлэх ЕЛИЗА урвалын үр дүн (Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори), 2021 оны 08 дугаар сарын 11*******ний өдрийн №21*******3178 бүртгэлийн дугаартай Шүлхий вирусынББУ*******ын эсрэг бием илрүүлэх Елиза урвалын үр дүн, Шүлхийн вирусын ББУ*******ын эсрэг бием илрүүлэх ЕЛИЗА урвалын үр дүн (Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори), Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 08*******ны өдрийн №01\181 дугаартай “Аймгийн Онцгой байдлын газарт” гэсэн албан бичиг, Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Б 2021 оны 12 дугаар сарын 10*******ны өдрийн №1454 дугаартай “Х аймгийн Засаг дарга Д.Б танаа” гэсэн албан бичиг,  Х аймгийн Засаг даргын орлогч С.Х 2021 оны 07 дугаар сарын 01ний өдрийн №А\561 дугаартай “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” захирамж,  Х аймгийн Засаг дарга Д.Бы 2021 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрийн №А\744 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е 2021 оны 07 дугаар сарын 04*******ний өдрийн №А\77 дугаартай “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е 2021 оны 09 дүгээр сарын 10*******ны өдрийн №А\197 дугаартай “Хязгаарлалтын дэглэмийг цуцлах тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн №А\105 дугаартай “Хязгаарлалтын дэглэм цуцлах тухай” захирамж, Х аймгийн ММгазрын ММхяналтын улсын байцаагч С.Х 2021 оны 09 дүгээр сарын 10*******ны өдрийн №40*******02*******171\4 дугаартай “Хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай” дүгнэлт, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдрийн №А\84дугаартай “Өвчний голомтын болон сэжигтэй бүсийг тогтоох тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е 2021 оны 09 дүгээр сарын 24*******ны өдрийн №А\98дугаартай “Хорио цээрийн дэглэм бууруулах тухай” захирамж, Шүлхий өвчин гарсан Туулайт багийн зураглал, Шүлхий өвчний голомт Халзан зуслангийн зураглал,  Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн №А\83 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж,  Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 08 дугаар сарын 15*******ний өдрийн №А\89 дугаартай “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болон Коронавируст халдвар (ковид*******19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж, хавсралтын хамт,  Х аймгийн ММгазрын ММтасгийн дарга, улсын байцаагч С.Сийн 2021 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн №01 дугаартай “Хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай” дүгнэлт, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Н*******н 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн №А\87 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн №А\80 дугаартай “Хязгаарлалт тогтоох тухай” захирамж, хавсралтын хамт, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн №А\84 дугаартай “Хязгаарлалт тогтоох тухай” захирамж, хавсралтын хамт, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Н*******н 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн №А\100 дугаартай “Хорио цээрийн дэглэм цуцлах тухай” захирамж, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Н*******н 2021 оны 10 дугаар сарын 22*******ны өдрийн №А\116 дугаартай “Хорио цээрийн дэглэм цуцлах тухай” захирамж, Л сумын шүлхий өвчний тархвар зүйн зураглал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

3.Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

2.Нэхэмжлэгч Л.Б, Н.Н, Н.Н, А.Б, Х.Б,  С.Х, Д.А М.Б, А.Х, Х.Мп, Х.Х,  А.Е, С.С,  И.С, К.Б, Т.Е, А.М, С.Б, Х.А,  П.Ж, А.А нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Бид гоц халдварт “шүлхий” өвчний голомт бүхий Б сумтай хил залгаа Л сумын иргэдийн малд тандалт судалгаа, цусны дээж авснаар Л сумын иргэн С.Х, Т.К нарын хот айлаас өвчний шинж тэмдэг илэрсэн учир байнгын пост томилон, хөдөлгөөнт эрүүл ажиллуулсан байж, вакцинжуулалт хийж, улмаар Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31*******ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А\87 дугаар захирамж гаргуулан хорио цээрийн дэглэмд шилжин ажилласан боловч тухайн үед томилолтоор ажилласан зардлыг аймгийн Засаг дарга олгохгүй байгаа тул шүүхэд хандсан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2*******д зааснаар хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Бд нэхэмжлэлийн нэг хувийг 2022 оны 11 дүгээр сарын 14*******ний өдөр гардуулан, эрх үүргийг танилцуулсан ба хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 12*******ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй болно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт “Засаг дарга нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх эрхтэй” гэж, 32.1.3 дахь хэсэгт “Гамшиг болон аюулын үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Х аймгийн Засаг даргын орлогч С.Х*******ын 2021 оны 7 дугаар сарын 01*******ний өдрийн №А\561 дугаартай “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” захирамжаар... мал, амьтны гоц халдварт өвчин гарсан Г, С, Д, Д аймгуудаас өвчний халдварт тархах эрсдэл өндөр байгаа тул 2021 оны 7 дугаар сарын 05*******ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэлх хугацаанд тус аймагт баруун таван аймгаас бусад аймгуудад мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шилжилт хөдөлгөөний хяналтыг өндөржүүлэн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг...ММ газар болон бүх сум, багийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.

Х аймгийн Засаг даргын орлогч С.Х*******ын 2021 оны 9 дугаар сарын 01*******ний өдрийн №А\718 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжаар...Б, Л суманд Шүлхий өвчин оношлогдсон, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа тул халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд мал амьтны хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоон, малын гоц халдварт Шүлхий өвчин гарсан бүсийн айл өрхүүдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 2021 оны 09 дүгээр сарын 01*******ээс эхлэн 2021 оныг дуустал гаднын аймаг, сум болон тус аймгийн бусад сумуудаас өөрийн сумын нутаг дэвсгэрт мал оруулах, дамжин өнгөрүүлэхийг бүрэн хориглож, Б, Л сумаас гарах, орох гол зам, цэгүүдэд шалган нэвтрүүлэх пост байгуулж, байнгын ажиллагаанд оруулж ажиллахыг Б сумын Засаг дарга (Б.Ер), Л сумын Засаг дарга (А.Ну)...нарт үүрэг болгосон...малын гоц халдварт Шүлхий өвчинтэй, тэмцэх хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, тархвар зүйн судалгаа, халдваргүйттэл, дархлаажуулах, халдварыг таслан зогсоох, голомтыг устгах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг аймгийн ММ газар (А.А), Б сумын Засаг дарга (Б.Ер), Л сумын Засаг дарга (А.Ну) нарт үүрэг болгосон байна...

Х аймгийн Засаг дарга Д.Бы 2021 оны 9 дүгээр сарын 18*******ны өдрийн №А\744 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжаар... тус аймгийн Б, Л сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа тул халдварыг таслан зогсоох, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож,...Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн тархвар зүйн судалгаа, халдваргүйттэл, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллахыг ММ газар (А.А), Б сумын Засаг дарга (Б.Ер), Л сумын Засаг дарга (А.Ну) нарт үүрэг болгосон байна. 

Улмаар Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 7 дугаар сарын 04*******ний өдрийн №А\77 дугаартай “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Ер 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдрийн №А\83 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Ер 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдрийн №А\84 дугаартай “Өвчний голомтыг болон сэжигтэй бүсийг тогтоох тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 08 дугаар сарын 15*******ний өдрийн №А\89 дугаартай “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болон Коронавируст халдвар (ковид*******19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж хавсралтын хамт, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 9 дүгээр сарын 10*******ны өдрийн №А\97 дугаартай “Хязгаарлалтын дэглэмийг цуцлах тухай” захирамж, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Ер 2021 оны 09 дүгээр сарын 24*******ны өдрийн №А\98 дугаартай “Хорио цээрийн дэглэм бууруулах тухай” захирамж,Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн №А\105 дугаартай “Хязгаарлалтын дэглэм цуцлах тухай” захирамж гаргаж ажилласан байна.

Хавтаст хэрэг авагдсан ММгазрын дарга А.А, МАЭМА*******ны дарга Т.Е бичиж, баталгаажуулсан “Б сумын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайлан” болон “Л сумын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайлан”*******нд Х аймгийн Б, Л сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалтын хүрээ, халдварыг таслан зогсоох, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн тархвар зүйн судалгаа, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн, халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээний талаар тодорхой тусгасан байна.

4.2.Хавтаст хэрэгт авагдсан Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 08*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор нэхэмжлэгч Л.Б нь  Б суманд тандалт шинжилгээ, вакцин хүлээж авах ажлаар шүлхийн голомтод 11 хоног, мөн  Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 21*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор Б суманд гарсан шүлхий өвчний голомтод 24 хоног, мөн Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 14*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, голомт постод 10 хоног, мөн Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 25*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор Б, Л  суманд гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлаар 23 хоног, нийтдээ 68 хоног томилолтоор ажилласан болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 58 хоногийн томилолтын мөнгө нэхэмжилсэн байна.

Мөн Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор Бугат сумын улсын байцаагч (нэхэмжлэгч) Н.Н Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 10 хоног, ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор С сумын тархвар зүйч Б.На Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 21 хоног, Х аймгийн Х аймгийн ММгазрын даргын тус 2021 оны 07 дугаар сарын 21*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор  тус газрын мэргэжилтэн А.Б Б суманд шүлхий өвчний голомтод 23 хоног болон мөн Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 25*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор Б, Л суманд гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 21 хоногнийтдээ 44 хоног,Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 02*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын мэргэжилтэн Х.Б Б суманд шүлхий өвчний голомтод 40 хоног болон Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 10*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор Л суманд шүлхий өвчний голомтод 15 хоног, нийтдээ 55хоног, Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 03*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын тасгийн дарга, байцаагч С.Х Б суманд шүлхий өвчний голомтод 22 хоног, Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 27*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын тархвар зүйч их эмч Д.АБ суманд шүлхий өвчний голомтод 22 хоног,Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор Т сумын тархвар зүйч М.Б Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 21 хоног,Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 21*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын ариутгагч, сахиул А.Х Б суманд шүлхийн голомтод 40 хоног,Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын лаборант Х.Мп Б суманд шүлхий өвчинтэй тэмцэх, постод гарах ажлаар 10 хоног, Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 7 дугаар сарын 03*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын ариутгагч жолооч П.Ж*******ыг Б суманд шүлхий өвчний голомтод 45 хоног,Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 30*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын жолооч Х.Х Л суманд шүлхий өвчний голомтод 26 хоног,Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 24*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын байцаагч А.Е Л суманд гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлаар 30 хоног,Х аймгийн Л сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус сумын МЭТ*******ийн дарга, улсын байцаагч С.С Л суманд шүлхий өвчний голомтод 24 хоног, Х аймгийн Л сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус сумын МЭТ*******ийн тархвар зүйч И.С Л суманд шүлхий өвчний голомтод 24 хоног,Х аймгийн Л сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 23*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус сумын МЭТ*******ийн эмч К.Б Л суманд шүлхий өвчний голомтод 7 хоног, Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 8 дугаар сарын 24*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус газрын ММалбаны дарга Т.Е Л суманд гоц халдварт шүлхий өвчтэй тэмцэхэд 26 хоног, Х аймгийн Л сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 19*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор МЭҮН*******ын эмч А.М Л суманд шүлхий өвчний голомтод 7 хоног,Х аймгийн Л сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 23*******ны өдөр олгосон “Албан томилолт”*******оор МЭҮН*******ын эмч С.Б Л суманд шүлхий өвчний голомтод 16 хоног,Х аймгийн Л сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 19*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор МЭҮН*******ын эмч Х.А Л суманд шүлхий өвчний голомтод 7 хоног,Х аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 21*******ний өдөр олгосон “Албан томилолт”*******оор тус аймгийн ММгазрын дарга А.А Б суманд шүлхий өвчний голомтод 24 хоног тус тус томилолтоор ажилласан болох нь нотлогдож байна.

Иймд эдгээр төрийн албан хаагч нарын ажиллах нөхцөл баталгаа болох албан томилолтын зардал авах, шаардах эрхийн талаар Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1*******д заасан байна.

Х аймгийн ММгазрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 08*******ны өдрийн №01\181 дугаартай “Аймгийн Онцгой байдлын газарт” гэсэн албан бичигт: Тус аймгийн Б, Л сумдад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтод ММгазрын ажилтан, албан хаагчдын ажилласан хугацааны томилолтын зардлыг зохих хүрээнд Улсын онгой комисст уламжлан нэгдсэн журмаар шийдвэрлүүлэн өгнө үү гэсэн байна.

Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Б 2021 оны 12 дугаар сарын 10*******ны өдрийн №1454 дугаартай “Х аймгийн Засаг дарга Д.Б танаа” гэсэн албан бичиг:...Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4*******д мал, амьтны гоц халдварт өвчний голомтод, энэ хуулийн 19.1, 19.3*******т заасан мэргэжлийн баг, ангийн бүрэлдэхүүнд дайлагдан ажиллах бол хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах, томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас олгох” гэж заасны дагуу тухайн албан хаагчдын томилолтын зардлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна.   

4.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.1*******д зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах ба бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх үүрэгтэй” тул, мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4*******д “мал, амьтны гоц халдварт өвчний голомтод, энэ хуулийн 19.1, 19.3*******т заасан мэргэжлийн баг, ангийн бүрэлдэхүүнд дайлагдан ажиллах бол хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах, томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас олгох” гэж заасны дагуухариуцагч Х аймгийн Засаг дарга нэхэмжлэгч нарын шүлхийн голомтод ажилласан томилолтын зардлыг хариуцах ёстой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2*******д зааснаар хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Бд нэхэмжлэлийн нэг хувийг 2022 оны 11 дүгээр сарын 14*******ний өдөр гардуулан, эрх үүргийг танилцуулсан ба хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 12*******ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй, мөн Х аймгийн Засаг дарга Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3*******д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2*******т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3*******т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Х аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэж дүгнэх нь зүйтэй байна.

4.4.Монгол Улсын Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 6 дугаар сарын 14*******ний өдрийн 132 дугаартай тушаалаар төрийн албан хаагчийн албан томилолтын зам хоногийн зардлыг суманд 12000 төгрөгөөр тогтоосон байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4*******д “мал, амьтны гоц халдварт өвчний голомтод, энэ хуулийн 19.1, 19.3*******т заасан мэргэжлийн баг, ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажиллах бол хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах, томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас олгох” гэж тус тус заасан байна.

Иймд дээрх албан томилолтыг үндэслэн Б, Л сумын шүлхий өвчний голомтод ажилласан нэхэмжлэгч нарын нэг хоногийн томилолтын зардал 12000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн, нэг хоногийн томилолтын зардлыг 36000 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгч Л.Б томилолтоор ажилласан нийт 58 хоногийн мөнгө 2088000 төгрөг, Н.Н томилолтоор ажилласан 10 хоногт 360000 төгрөг, Н.Н томилолтоор ажилласан 21 хоногт 756000 төгрөг, А.Б томилолтоор ажилласан нийт 44 хоногт 1584000 төгрөг, Х.Б томилолтоор ажилласан нийт 55 хоногт 1980000 төгрөг, С.Х томилолтоор ажилласан 22 хоногт 792000 төгрөг, Д.А томилолтоор ажилласан 22 хоногт 792000 төгрөг, М.Б томилолтоор ажилласан 21 хоногт 756000 төгрөг, А.Х томилолтоор ажилласан 40 хоногт 1440000 төгрөг, Х.Мп томилолтоор ажилласан 10 хоногт 360000 төгрөг,  Х.Х томилолтоор ажилласан 26 хоногт 936000 төгрөг,  А.Е томилолтоор ажилласан 30 хоногт 1080000 төгрөг, С.С томилолтоор ажилласан 24 хоногт 864000 төгрөг, И.С томилолтоор ажилласан 24 хоногт 864000 төгрөг, К.Б томилолтоор ажилласан 7 хоногт 252000 төгрөг, Т.Е томилолтоор ажилласан 26 хоногт 936000 төгрөг, А.М томилолтоор ажилласан 7 хоногт 252000 төгрөг, С.Б томилолтоор ажилласан 16 хоногт 576000 төгрөг, Х.А томилолтоор ажилласан 7 хоногт 252000 төгрөг, П.Ж томилолтоор ажилласан 45 хоногт 1620000 төгрөг, А.А томилолтоор ажилласан 24 хоногт 864000 төгрөг тус тус олгогдох ёстой буюу нийт 21 албан хаагчид томилолтын зардал 19404000 төгрөг олгогдох тооцоо нь нэхэмжлэлийн шаардлагатай тохирч байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2*******т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2021 оны 8 сарын 28*******ны өдрийн №21*******3562 бүртгэлийн дугаартай Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн “Шинжилгээний дүнгийн хуудас”, 2021 оны 8 дугаар сарын 2,*******ны өдрийн Улсын Мал эмнэлэг Ариун Цэврийн төв лаборатори “Буцаан хувиргах полимеразын гинжин урвалын үр дүн”, БХ*******ПГУ*******ын ерөнхий ген илрүүлэх үр дүн, Шүлхийн вирусын ББУ*******ын эсрэг бием илрүүлэх ЕЛИЗА урвалын үр дүн (Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори), Шүлхийн вирусынББУ*******ын эсрэг бием илрүүлэх ЕЛИЗА урвалын үр дүн (Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори),  2021 оны 08 дугаар сарын 11*******ний өдрийн №21*******3178 бүртгэлийн дугаартай Шүлхий вирусын ББУ*******ын эсрэг бием илрүүлэх Елиза урвалын үр дүн, Х аймгийн ММгазрын ММхяналтын улсын байцаагч С.Х 2021 оны 09 дүгээр сарын 10*******ны өдрийн №40*******02*******171\4 дугаартай “Хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай” дүгнэлт, Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдрийн №А\84 дугаартай “Өвчний голомтын болон сэжигтэй бүсийг тогтоох тухай” захирамж,  Х аймгийн Б сумын Засаг дарга Б.Е*******ын 2021 оны 08 дугаар сарын 15*******ний өдрийн №А\89 дугаартай “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болон Коронавируст халдвар (ковид*******19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж, хавсралтын хамт, Х аймгийн ММгазрын ММтасгийн дарга, улсын байцаагч С.Сийн 2021 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн №01 дугаартай “Хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай” дүгнэлт, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн №А\87 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн №А\80 дугаартай “Хязгаарлалт тогтоох тухай” захирамж, хавсралтын хамт, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 08 дугаар сарын 31*******ний өдрийн №А\84 дугаартай “Хязгаарлалт тогтоох тухай” захирамж, хавсралтын хамт, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн №А\100 дугаартай “Хорио цээрийн дэглэм цуцлах тухай” захирамж, Х аймгийн Л сумын Засаг дарга А.Ну*******ийн 2021 оны 10 дугаар сарын 22*******ны өдрийн №А\116 дугаартай “Хорио цээрийн дэглэм цуцлах тухай” захирамж, Л сумын шүлхий өвчний тархвар зүйн зураглал зэрэг баримтууд нь хуулбар бөгөөд нотариатаар гэрчлүүлээгүй, эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй тул эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

6.Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт зааснаар Х аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Х аймгийн Б, Л сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан албан хаагч нарын томилолтын зардал нийт 19404000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нар болох Л.Б*******д 2088000 төгрөг, Н.Н*******д 360000 төгрөг,  Н.Н*******д 756000 төгрөг, А.Б*******д 1584000 төгрөг, Х.Б*******д 1980000 төгрөг,  С.Х*******т 792000 төгрөг, Д.А*******д 792000 төгрөг, М.Б*******д 756000 төгрөг, А.Х*******д1440000 төгрөг, Х.М*******т 360000 төгрөг, Х.Х*******д 936000 төгрөг,  А.Е*******д 1080000 төгрөг, С.С*******т864000 төгрөг,  И.С*******д 864000 төгрөг, К.Б*******д 252000 төгрөг, Т.Е*******д 936000 төгрөг, А.М*******т 252000 төгрөг, С.Б*******д  576000 төгрөг, Х.А*******т 252000 төгрөг,  П.Ж*******д 1620000 төгрөг, А.А*******т 864000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5*******д зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаарнэхэмжлэлийн шаардлага 19404000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж  254970 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Х аймгийн Б, Л сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан албан хаагч нарын томилолтын зардал нийт 19404000 (арван өсөн сая дөрвөн зуун дөрвөн мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б*******д 2088000 (хоёр сая наян найман мянган) төгрөг, Н.Н*******д 360000 (гучин зургаан мянган) төгрөг,  Н.Н*******д 756000 (долоон зуун тавин зургаан мянган) төгрөг, А.Б*******д 1584000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянган) төгрөг, Х.Б*******д 1980000 (нэг сая есөн зуун наян мянган) төгрөг, С.Х*******т 792000 (долоон зуун ерэн хоёр мянган) төгрөг, Д.А*******д 792000 (долоон зуун ерэн хоёр мянган) төгрөг, М.Б*******д 756000 (долоон зуун тавин зургаан мянган) төгрөг, А.Х*******д 1440000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг, Х.М*******т 360000 (гурван зуун жаран мянган) төгрөг, Х.Х*******д 936000 (есөн зуун гучин зурган мянган) төгрөг,  А.Е*******д 1080000 (нэг сая наян мянган) төгрөг, С.С*******т 864000 (найман зуун жаран дөрвөн) төгрөг,  И.С*******д 864000 (найман зуун жаран дөрвөн мянган) төгрөг, К.Б*******д 252000 (хоёр зуун тавин хоёр мянган) төгрөг, Т.Е*******д 936000 (есөн зуун гучин зургаан мянган) төгрөг, А.М*******т 252000 (хоёр зуун тавин хоёр мянган) төгрөг, С.Б*******д  576000 (таван зуун далан зургаан мянган) төгрөг, Х.А*******т 252000 (хоёр зуун тавин хоёр мянган) төгрөг, П.Ж*******д 1620000 (нэг сая зургаан зуун хорин мянган) төгрөг, А.А*******т 864000 (найман зуун жаран дөрвөн мянган) төгрөг тус тус олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Х аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 254970 (хоёр зуун тавин дөрвөн мянга есөн зуун далан) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНГИЛИК