Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2022/01084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, С овогт *******,

Хариуцагч: Ө аймгийн Ц сумын Засаг дарга (Засаг дарга Т.А)

Хариуцагч: Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч (нягтлан бодогч Ш.А),

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл  2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Ө аймгийн Ц сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч  ******* хариуцагч Ц сумын Засаг дарга болон Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нар холбогдуулан төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл  2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Ө аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшиж, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 25-нд Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №123 дугаар тогтоолоор томилогдон одоо болтол ажиллаж байгаа болно.

1.2.Миний бие 1999-2000 оны хооронд даатгуулагчийн ажилласнаар 11 жилийг нөхөн тооцуулсан юм. 2014 оны 4 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А\83, А\144 хамтарсан цалин, нэмэгдэл тогтоох, хөнгөлөлт эдлүүлэх, ажилласан жилд даатгуулагчийн ажилласнаар нөхөн тооцуулсан 1990-1995 онуудын хооронд дахь хугацааг нийт ажилласан болон төрийн албанд ажилласан хугацаанд оруулж, тухайн ажилтны үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, аж ахуйн нэгж байгууллагын ажилтны ээлжийн амралтын хоногийг тооцоход харгалзан үзсүгэй гэж тушаалд заасан байна.

1.3.Гэтэл миний энэхүү төрийн албанд ажилласан жилийг 5 жилээр нэмэгдүүлж цалинд тооцох үйлдлийг дээрх тушаалыг мэдээгүйн улмаас ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А тооцоогүй байна. Энэхүү тооцоогүй нэмэгдлийг төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, шатлал, цалингийн сүлжээг өөрчилж нэмэгдүүлэн тооцсон 2014-2022 онуудын хооронд Засгийн газрын гарсан тогтоолуудыг нягтлан судалж, харьцуулж тооцож гаргасан болно. Үүнд:

Төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл  2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, нийтдээ 10039180төгрөг, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №277 дугаар захирамжийн дагуу 20%-ийн зэрэг дэвийн нэмэгдлийн тооцож олгоогүй тул 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөггаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Ө аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: *******-аас Ц сумын Засаг даргад холбогдуулан “2014 оноос дутуу тооцсон ажилласан жилийн нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн эс зөвшөөрвөл байна. Нэхэмжлэгч ******* нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох, Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдол шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыгшаардлагатай мэдээллээр хангах, Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар төсвийн шууд захирагч нь төсвийн талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллахдаа батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарлалт багтаан  төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээтэй.

Өөрөөр хэлбэл, Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн нэгжид харьяалагдан ажиллаж байгаа бүх ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай холбоотой асуудлаар гагцхүү өөрөө тушаал гаргаж шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэрийн хэрэгжилтэд өөрөө болон төрийн аудитын байгууллага хяналт тавьж ажилладаг юм.

Өнөөдрийн байдлаар төрийн эрх бүхий байгууллагын санхүүгийн хяналт шалгалтаар тус сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл, хөлс, урамшуулал дутуу авсантай холбоотой зөрчил гараагүй, гарч байгаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилсан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Хэрэв нэхэмжлэгч ******* нь 2014 оноос хойш хугацаанд ажилласан жилийн нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг зохих ёсоор аваагүй буюу Ц сумын Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бол энэ талаар дээд шатны захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалттай хуультай.

Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан нь алдаа болсон. Дүгнэж хэлэхэд нэхэмжлэгч *******ын 2014 оноос хойш дутуу тооцсон ажилласан жилийг нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн гаргуулах тухай асуудал сумын Засаг даргад хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Хариуцагч: Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Миний бие Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажилладаг. Нягтлан бодогч нь төсвийн шууд захирагч буюу Тамгын газрын даргын баталсан орон тоо, тогтоосон үндсэн цалин, нэмэгдлийн хүрээнд сар сарын цалинг нэмж хасдаг, нэмэгдлийг хэмжээг тогтоодог, цалингийн шатлал нэмж хасаж өөрчилдөг эрх бүхий албан тушаалтан би биш. Тийм учраас нэхэмжлэгч ******* нь намайг хариуцагчаар тооцож нэхэмжлэл гаргасан нь хууль бус, миний бие энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.

3.2.Тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1990 оны)-ийн 48 дугаар зүйлийн 48.3.4-д ажил олгогч нь үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмыг баталж мөрдүүлэхээр заасан. Тамгын газрын дарга буюу ажил олгогч нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Тамгын газрын ажилтан, албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, олгох шагнал урамшууллын хэмжээг тушаалаар тогтоож надад олгодог байсан. Би эдгээр тушаалуудыг үндэслэж Тамгын газрын дарга *******ын цалинг бодож олгож ирсэн. Тэрнээс биш тушаалаар тогтоосон цалингийн сүлжээ дур мэдэн өөрчилж түүний цалинг дутуу бодож олгоогүй. *******ын нэхэмжлэлдээ “...миний энэхүү төрийн албанд ажилласан жилийг 5 жилээр нэмэгдүүлж цалинд тооцох үйлдлийг дээрх тушаалыг мэдээгүйн улмаас ЗДТГ-ын нягтлан бологч Ш.А тооцоогүй байна” гэж бичсэн нь үндэслэлгүй.

3.3.Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т “Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандахаар тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч ******* нь хуульд зааснаар цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл, гомдол гаргах 3 сар буюу 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гаргах ёстой.

Тухайн үед хамарсан тушаал гарсныг мэдээгүй байгаа гэдэг нь хүндэтгэн үзэх шалгаан биш бөгөөд өөрөө ажил олгогч буюу Тамгын газрын даргын хувьд мэдэж хэрэгжүүлж ажиллах ёстой. Тухайн үед  хамтарсан тушаал гасныг мэдээгүй байсан гэдэг үндэслэлээр түүний цалингийн зөрүүг нөхөж олгох үндэслэлгүй ба нэхэмжлэгч  хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01\359 дугаартай албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №А\83 А\44 дугаартай “Цалин, нэмэгдэл тогтоох, хөнгөлөлт эдлүүлэх ажилласан жилд оруулж тооцох тухай” тушаал, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* “Дутуу цалин олгуулах тухай” Ц сумын Засаг дарга Т.Ад  гаргасан өргөдөл, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ын 2014 оны “Цалингийн тооцооны карт”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2015 оны 01-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2015 оны 04-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2015 оны 05-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2016 оны 01-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2016 оны 05-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2018 оны 02-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2018 оны 05-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2018 оны 12-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2019 оны 01-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2019 оны 08-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2019 оны 09-р сар”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2019 оны 10-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2019 оны 12-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2020 оны 01-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2021 оны 03-р сар”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2022 оны 09-р сарын 2-р хагас”,  Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын “Цалингийн тооцооны хүснэгт 2022 оны 10-р сарын 2-р хагас”, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №332 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол 1 дүгээр хавсралтын хамт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн №275 дугаартай “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоол, хавсралтын хамт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №382 дугаартай “Журам батлах тухай “тогтоол, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №472 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, 2 дугаар хавсралтын хамт, Ө аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №277 дугаартай “Зэрэг дэв олгох тухай” захирамж, хавсралт “Аймаг сумдын Төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэвийн нэмэгдэл олгох жагсаалт”, *******ын  НДД№772800 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон НДД№А00240795 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, *******ын №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”, Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №88 дугаартай “Төрийн  албанд томилох тухай” захирамж, Ө аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №08 дугаартай “Нөөцийн жагсаалтад бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ө аймгийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №423 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамж, Өн аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №149 дугаартай “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 

Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний төрийн албанд ажилласан жилийг 5 жилээр нэмэгдүүлж цалинд тооцох үйлдлийг мэдээгүйн улмаас ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А тооцоогүй намайг хохироосон тул Төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нийтдээ 12211628 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

3.Хариуцагч Ө аймгийн Ц сумын Засаг дарга Т.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэгч ******* нь 2014 оноос хойш хугацаанд ажилласан жилийн нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг зохих ёсоор аваагүй буюу Ц сумын Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бол энэ талаар дээд шатны захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Нэхэмжлэгч *******ын 2014 оноос хойш дутуу тооцсон ажилласан жилийг нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг нөхөн гаргуулах тухай асуудал сумын Засаг даргад хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Хариуцагч Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: ...Нягтлан бодогч нь төсвийн шууд захирагч буюу Тамгын газрын даргын баталсан орон тоо, тогтоосон үндсэн цалин, нэмэгдлийн хүрээнд сар сарын цалинг нэмж хасдаг, нэмэгдлийг хэмжээг тогтоодог, цалингийн шатлал нэмж хасаж өөрчилдөг эрх бүхий албан тушаалтан би биш. Тийм учраас нэхэмжлэгч ******* нь намайг хариуцагчаар тооцож нэхэмжлэл гаргасан нь хууль бус, миний бие энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч  ******* Ө аймгийн Ц сумын Засаг даргаар 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Ц сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ө аймгийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 423 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар,

Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 88 дугаартай “Төрийн албанд томилох тухай” захирамжаар Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар *******ыг 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсан байна.

Энэ үйл баримт нь нэхэмжлэгч *******ын №772800 дугаартай Нийгмийн Даатгалын дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд бичигдсэн “Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, мөн НДД№А000240795 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 28-29 дүгээр хуудасны бичилт, мөн “Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлээр  бичилт, Ө аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай “Нөөцийн жагсаалтад бүртгэж нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ө аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 149 дугаартай “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжаар тус тус давхар нотлогдож байна.

5.2.Мөн №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар ******* “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 09 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулан 1990 оны 01 сараас 2000 оны 09 дугаар сар хүртэлх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

Гэхдээ энэхүү  №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-ыг хэзээ олгосон нь тодорхой бус огноо  бичигдээгүй байна.

5.3.Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.11, Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба нэхэмжлэгч ******* нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд төрийн захиргааны албан хаагч мөн байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Ө аймгийн Ц сумын Засаг дарга болон Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч холбогдуулан ажилласан жил  буюу төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл болон зэрэг дэвийн нэмэгдлийг зөв тооцож олгоогүй гэж маргаж байгаа нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан байна.

Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан байна.

Мөн нэхэмжлэгч Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Дутуу цалин олгуулах тухай” өргөдлөө  Ц сумын Засаг даргад  гаргасан ба (хариуцагч) Ө аймгийн Ц сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01\359 дугаартай албан бичгээр ....энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн байна.

Иймд хариуцагч Ц сумын Засаг даргынИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй болно.

5.4.Хөдөлмөрийн тухай хууль(1999 оны)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д ажилтан нь...цалин хөлс авах..., хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах...эрхтэй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д зааснаар нэхэмжлэгч Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын даргын хувьд Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан.

Иймд нэхэмжлэгч ******* 2014 оны 4 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/83, А/44 дугаартай хамтарсан тушаалаар 1990-1995 онуудын хоорондын хугацааг нийт ажилласан болон төрд ажилласан хугацаанд оруулж тухайн ажилтны үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг тооцох ёстой байсныг тухайн үед мэдээгүй гэсэн тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна.

5.5.Мөн нэхэмжлэгч ******* нь Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны “Цалингийн тооцооны карт”, 2015 оны 01-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2015 оны 4-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2015 оны 5-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2016 оны 01-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2016 оны 5-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2018 оны 02-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2018 оны 5-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2018 оны 12-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2019 оны 01-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”,  2019 оны 8-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2019 оны 9-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2019 оны 10-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”,  2019 оны 12-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”, 2020 оны 01-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”,2021 оны 3-р сарын “Цалингийн тооцооны хүснэгт”-д өөрөө гарын үсэг зурж цалин хөлсөө авч байсан байна.

Ийнхүү цалин хөлсний хүснэгтэд гарын үсэг зурж авахад нэхэмжлэгч ******* нь 2014 оны 1-9 сар хүртэл, 2014 оны 10-12 саруудад, 2015 онд 1-12 сар хүртэл, 2015 оны 11-12 саруудад, 2016-2018 онуудад, 2019 оны 1-7 саруудад,  2019 оны 8 сард , 2019 оны 9-12 саруудад, 2020-2021 онуудад үндсэн цалингийн нэмэгдлийг болон  2013 оны 5 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус зөв тооцож олгоогүй гэдгийг мэдэх ёстой байсан ба эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль(1999 оны)-ийн 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар гурван сарын дотор гомдол гаргах эртэй байсан боловч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

5.6.Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д ”Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэх хугацааны цалин авсан үед үндсэн цалингийн нэмэгдлийг зөв тооцож олгоогүй гэдгийг мэдэх ёстой байсан ба эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор гомдол гаргах  эрхтэй байсан боловч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

5.7.Нэхэмжлэгч  ******* нь Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9-р сарын (2-р хагас) “Цалингийн тооцооны хүснэгт”-т гарын үсэг зурж цалин авахад үндсэн цалингийн нэмэгдлийг зөв тооцож олгоогүй гэдгийг мэдээд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд 2022 оны 08, 09 сарын үндсэн цалинг олгоход төрийн албан ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдлийг нэхэмжилсэн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

5.8.Нэхэмжлэгч *******ын 2014 оны 4 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/83, А/44 дугаартай хамтарсан тушаалд заасны дагуу 1990-1995 онуудыг ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан гэх №0207000595 дугаартай “Баталгаажилтын хуудас”-ыг хэзээ олгосон нь тодорхой бус, огноо нь бичигдээгүй тул нэхэмжлэгч *******ын 2022 оны 8, 9 сарын үндсэн цалинг олгоход төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгосон гэдэг нь үгүйсгэгдэж байна.

6.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, мөн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан *******ын хариуцагч Ц сумын Засаг дарга болон Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нарт холбогдуулан гаргасан “Төрийн албанд ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл  2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210496 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч *******-ад буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг, мөн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 101 дугаар зүйлийн 101.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  *******-ын хариуцагч Ц сумын Засаг дарга болон Ц сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нар холбогдуулан гаргасан “төрийн албан ажилласан жилийг дутуу тооцож олгогдоогүй цалингийн нэмэгдэл  2014 оны 01-9 саруудад 817353 төгрөг, 2014 оны 10-12 саруудад 219198 төгрөг, 2015 онд 01-10 саруудад 331860 төгрөг, 2015 оны 11-12 саруудад 306924 төгрөг, 2016 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2017 онд 01-12 саруудад 1841544 төгрөг, 2018 онд 01-12 саруудад 1841544 төгрөг,2019 оны 01-07 саруудад 570549 төгрөг, 2019 оны 8 сард 212890 төгрөг, 2019 оны 9-12 саруудад 364920 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны 1690854 төгрөг, мөн 2013 оны 5 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сар сарын 31-ний өдөр хүртэлх хүртэлх хугацааны зэрэг дэвийн нэмэгдэл 2182448 төгрөг, нийтдээ 12211628 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210496 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч *******-ад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНГИЛИК