| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/00907/И |
| Дугаар | 130/ШШ2022/01045 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2022/01045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ны А салбар (А аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, салбарын захирал Л.Ө);
Хариуцагч: А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал, 25 гудамж, 2 тоотод оршин суудаг, Ш овогт М.Н,
Хариуцагч: А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал, 25 гудамж, 2 тоотод оршин суудаг, Ш овогт Х.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээ болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ202045113527 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас нийтдээ зээлийн төлбөрт 75,748,062.83 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 60,000 төгрөг, нийтдээ 75,808,062.83 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******ны А салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
(Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч нарын хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******ны А аймаг дахь салбар нь хариуцагч М.Н, Х.Б нарт холбогдуулан, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээ болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ202045113527 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас нийтдээ зээлийн төлбөрт 75,748,062.83 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 60,000 төгрөг, нийтдээ 75,808,062.83 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч М.Н, Х.Б нар нь *******ны А салбарын Төв тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан.
Мөн зээлдэгч М.Н, Х.Б нар нь *******ны А салбарын Төв тооцооны төвөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ\202045113527 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан.
1.2.Энэхүү зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213007701 дугаар бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 111,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч М.Ны өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖА” хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ хаягт байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг, Хөх хад, 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Э-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг Найрамдал-12 гудамж, 1205 тоот, 826 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар зориулалттай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0313 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 10-р баг, Харасай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн 4398 улсын дугаартай HYUNDAI SONATA-7 маркийн суудлын машин, арлын дугаар КМНЕС41МВАА153543, мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, бизнесийн орлого, бараа материал жагсаалтаар тус тус барьцаалсан.
1.3.Зээлдэгч М.Н, Х.Б нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй улмаас зээл нь 544 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.8-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 04-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
1.4.Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн үлдэгдэл 42,631,048.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,729,664.18 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 669,862.29 төгрөг, зээлийн төлбөрт 59,030,574.99 төгрөг, мөн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ202045113527 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 14,981,165.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,679,189.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 57,132.95 төгрөг зээлийн төлбөр нийт 16,717487.84 төгрөг, нийт зээлийн төлбөрт 75,748,062.83 төгрөг, шүүхэд материал бүрдүүлж өгөхөд нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 60,000 төгрөг, нийтдээ 75,808,062.83 төгрөгийг хариуцагч М.Н, Х.Б нараас гаргуулан, мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байна.
2.Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Бид *******наас бизнесийн зээл авч цаг хугацаанд төлж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд зээлээ төлж чадахгүй байсан хэд хэдэн шалтгаан байсан. 2021 оны 10 дугаар сараас эхлэн эхнэр маань хөхний хорт хавдар болж бизнесийн бүх орлого эхнэрийн эмчилгээнд зарцуулсан. Банк надад өндөр хүүтэй зээл олгож хүүгийн дарамтад оруулсан.
2.2.Банк бүх харилцаанд 3%-10%-аар олгож надад хүү буруулж олгоогүй. Барьцаа борлуулж зээл төлье гэж дансанд 30,000,000 төгрөг байршуулсан боловч банк надад 48,000,000 төгрөг хийвэл болно гэж зээл төлөх боломж олгоогүй.
2.3.Олон удаа 12 сараар дахин сунгаж өгөх тухай хүсэлт гаргасан боловч банк миний хүсэлтийг хэлэлцсэнгүй. Миний дээрх боломжуудыг хангаж өгөөгүй тул хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн байна.
3.Нэхэмжлэгч *******ны А салбараас М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаар бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 111,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч М.Ны өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ” хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ” хаягт байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг, Хөх хад, 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Э-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг Найрамдал-12 гудамж, 1205 тоот, 826 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар зориулалттай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0313 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 10-р баг, Харасай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн 4398 улсын дугаартай HYUNDAI SONATA-7 маркийн суудлын машин, арлын дугаар КМНЕС41МВАА153543, мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн гэрийн эд хогшил болон бизнесийн орлого, бараа материалын жагсаалт, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ202045113527 тоот зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр №202045113527-1 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №201944265661-2 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-нүүдзэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч *******ны А салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч М.Н, Х.Б нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй улмаас зээл нь 544 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлдэгч нарт урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 04-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй тул шүүхэд хандсан.
3.Хариуцагч Н.Нн, Х.Б нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... ******* өндөр хүүтэй зээл олгож хүүгийн дарамтад оруулсан, барьцаа борлуулж зээл төлье гэж дансанд 30,000,000 төгрөг байршуулсан боловч банк надад 48,000,000 төгрөг хийвэл болно гэж зээл төлөх боломж олгоогүй. Олон удаа 12 сараар дахин сунгаж өгөх тухай хүсэлт гаргасан боловч банк миний хүсэлтийг хэлэлцээгүй тул хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
4.1.Хариуцагч Н.Нн, Х.Б нар нь *******ны А салбарын Төв тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,
мөн *******ны А салбарын Төв тооцооны төвөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ\202045113527 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус авснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэг нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”.
4.2.Хариуцагч Н.Нн, Х.Б нар нь *******ны А салбарын Төв тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээ болон *******ны А салбарын Төв тооцооны төвтэй 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ\202045113527 тоот зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар хууль өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн зүйл заалттай нийцэж байна.
4.3.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар банкнаас зээлийг хүүтэй олгосон талуудын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.4-д болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ\202045113527 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.4-д зааснаар зээлийн хүү нь тус тус жилийн 21.6 (хорин нэг аравны зургаан) хувь байна.
4.4.Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан байна.
Талуудын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5-д болон 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ\202045113527 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.5-д зааснаар нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн байна.
4.5.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Хариуцагч Н.Нн, Х.Б нар нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот “Зээлийн гэрээ” болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ\202045113527 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу авсан зээлээ хугацаанд төлөөгүй 544 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг үгүйсгээгүй болно.
4.6.Талуудын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 5.1.5-д болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ\202045113527 тоот “Зээлийн гэрээ”-ний 5.1.5-д зааснаар зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас Банканд учруулсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгч *******ны А салбарт байна.
4.7.Хариуцагч Н.Нн, Х.Б нар нь зээлийн гэрээг 12 сараар дахин сунгаж өгөх тухай хүсэлт гаргасан боловч банк хүсэлтийг хэлэлцсэнгүй гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь нэхэмжлэгч талаас зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгаж байсан нь “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ээр нотлогдож байна. Үүнд:
4.7.1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийн дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” №183 дугаартай тогтоол болон Ковид-19 цар тахал болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас Зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан Зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Банканд хандаж гаргасан зээлдэгчийн хүсэлт зэргийг үндэслэн талууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ\201944265661-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” байгуулсан байна.
Энэхүү талуудын харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ\201944265661-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.1-д “Талууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №ЗГ\201944265661 тоот “Зээлийн гэрээ”-нд дараах өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд зээлийн төлбөр хойшлуулсан хуримтлагдсан хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу нөхөн төлөхөөр талууд тохиролцсон. Үүнд:
2.1.1-д Зээлийн гэрээнд 2.1.6 дахь заалтын “Зээлийн гэрээний хугацаа 36 сар” гэсэн хэсгийг “Зээлийн гэрээний хугацаа 59 сар” гэж өөрчилж,
2.1.2.-т Зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг “Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд хавсралт 2-оор тохиролцсон “Зээл олголт” эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө” гэж өөрчлөн,
2.2-т “Зээлийн гэрээний бусад зүйл заалтууд хэвээр дагаж мөрдөгдөх ба энэхүү гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байна” гэж тохиролцсон байна.
4.7.2.Мөн шинэ төрлийн коронавирус өвчний улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэн байдлын хэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаал, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №А/71 дүгээр тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн Зээлдэгчийн бизнесийн орлого буурсан шалтгааны улмаас хүү болон үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Банканд хандаж гаргасан хүсэлт талууд 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр №202045113527-1 тоот “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” байгуулсан байна.
Энэхүү талуудын байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр №202045113527-1 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.1-д “Талууд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 202045113527 тоот “Зээлийн гэрээ”-нд дараах өөрчлөлтийн оруулсан байна. Үүнд:
2.1.1 Зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг “Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд зааснаас бусад тохиолдолд хавсралт 2-оор тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө” гэж өөрчлөн,
2.2-т “Зээлийн гэрээний бусад зүйл заалтууд хэвээр дагаж мөрдөгдөх ба энэхүү гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байна” гэж тохиролцсон байна.
4.8.Хариуцагч (зээлдэгч) Н.Нн, хамтран зээлдэгч Х.Б нарт зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлж төлөөгүй үндсэн зээл, зээлийн хүүг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэж, зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдохыг анхааруулан зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн ба энэ мэдэгдэлд зээлдэгч М.Нурсолтан гарын үсэг зурсан байна.
4.9.Хариуцагч Н.Нн, Х.Б нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
5.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ны А салбараас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн үлдэгдэл 42,631,048.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,729,664.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 669,862.29 төгрөг, зээлийн төлбөрт 59,030,574.99 төгрөгийг гаргуулах, мөн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ202045113527 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 14,981,165.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,679,189.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 57,132.95 төгрөг зээлийн төлбөр нийт 16,717487.84 төгрөг, нийтдээ зээлийн төлбөрт 75,748,062.83 (далан таван сая долоон зуун дөчин найман мянга жаран хоёр төгрөг наян гурван) төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан гаргуулах нь зүйтэй байна.
6.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тодорхойлсон болно.
Иймд М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаар бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 111,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч М.Ны өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ” хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ” хаягт байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг, Хөх хад, 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Э-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг Найрамдал-12 гудамж, 1205 тоот, 826 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар зориулалттай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0313 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 10-р баг, Харасай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн 4398 улсын дугаартай HYUNDAI SONATA-7 маркийн суудлын машин, арлын дугаар КМНЕС41МВАА153543, мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн гэрийн эд хогшил болон бизнесийн орлого, бараа материалын жагсаалтаар тус тус хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байгаа тул эдгээр хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
7.Хариуцагч М.Н, Х.Б нар нь зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд төлөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын хөлсөнд нийтдээ 60000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар энэхүү 60000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзээд хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны А салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536990 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч М.Н, Х.Б нараас 536990 (таван зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны А салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ны А салбар болон хариуцагч М.Н, Х.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №ЗГ\201944265661тоот “Зээлийн гэрээ” болон 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ202045113527 тоот “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө тус тус цуцалж, хариуцагч М.Н, Х.Б нараас нийт зээлийн төлбөрт 75,748,062.83 (далан таван сая долоон зуун дөчин найман мянга жаран хоёр төгрөг наян гурван мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 60,000 (жаран мянган) төгрөг, нийтдээ 75,808,062.83 (далан таван сая найман зуун найман мянга жаран хоёр төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны А салбарт олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Н, Х.Б нар нь зээлээ төлж чадаагүй хариуцагч М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаар бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 111,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч М.Ны өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 1-р баг, Хуст арал хаягт байршилтай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ” хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө; мөн зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 13-р баг, “ЖЛ” хаягт байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг, Хөх хад, 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; мөн К.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Э-0213 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 9-р баг Найрамдал-12 гудамж, 1205 тоот, 826 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар зориулалттай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0313 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, А аймгийн Х сумын 10-р баг, Харасай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай эзэмших эрхтэй газар; зээлдэгч Х.Бийн өмчлөлийн 4398 улсын дугаартай HYUNDAI SONATA-7 маркийн суудлын машин, арлын дугаар КМНЕС41МВАА153543, мөн зээлдэгч М.Н, Х.Б нарын өмчлөлийн гэрийн эд хогшил болон бизнесийн орлого, бараа материал зэрэг хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч *******ны А салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536990 (таван зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Н, Х.Б нараас 536990 (таван зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны А салбарт олгох болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК