Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2022/01013

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, овогт М.А,

Хариуцагч: Ө аймгийн Б сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг  Б сумын   цэцэрлэг (эрхлэгч Е.А),

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 3 дугаар сарын 01*******ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар улирлын урамшуулал 603078 төгрөг нийтдээ 6954097 төгрөг  хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.А*******ын өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3*******д зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М.А шүүхэд өөрөө оролцож чадахгүй болсон тул өмгөөлөгч А.С*******ыг оролцуулан өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар бичгээр хүсэлт гаргасан.

Мөн хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А нь албан ажлын шаардлагаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсныг утсаар мэдэгдэж, өнөөдрийг шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэж утсаар хүсэлт гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3*******д зааснаар зохигчдын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгт холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 01*******ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар улирлын урамшуулал 603078 төгрөг, нийтдээ 6954097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан Б сумын  цэцэрлэгийн арга зүйчээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингэснээр хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, тушаал гаргаж намайг 2022 оны 8 дугаар сарын 23*******ны өдрөөс эхэлж арга зүйчийн ажилд буцааж томилсон.

1.2.Миний бие арга зүйчээр ажиллахдаа сар бүр үндсэн цалин 1005130 төгрөг, нэмэгдэл 100513 төгрөг (10%) нийт 1105643 төгрөгийн цалин авдаг байсан ба 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 23*******ны өдөр хүртэл 5 сар 16 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд 6351019 төгрөгийн цалин хөлс олгох байсан гэсэн тооцоо гарч байна.

1.3.Мөн миний 2022 оны 3 дугаар улиралд 603078 (цалингийн 60%) төгрөгийн урамшуулал авах ёстой байсан тул үүнийг бас нэхэмжилж байна.

1.4.Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 6954097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.А хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэрийг тухайн үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ш.С гаргасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тухайн буруутай этгээд өөрөө хариуцах нь зүйтэй.

2.1.Эрхлэгч асан Ш.С ажилтан М.А*******ыг ажлаас халж, оронд нь Б.Ж гэгчийг томилон ажиллуулсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22*******ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг Б.Ж бүрэн авсан. Өөрөөр хэлбэл, тус цэцэрлэг арга зүйчийн нэг л орон тоотой учраас хоёр удаа цалин хөлс олгох төсөв байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч М.А Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэр, Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.Агийн 2022 оны 8 дугаар сарын 23*******ны өдрийн №Б/22 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А гарын үсэг зурж баталгаажуулсан, ня*******бо Х.Б тооцоо гарган гарын үсэг зурсан “ цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан М.А цалингийн түүвэр” зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Ш.С 2022 оны 3 дугаар сарын 01*******ны өдрийн №А\01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ө аймгийн Б сумын Засаг дарга Д.Е 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\47 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж, Ө аймгийн Б сумын Засаг дарга Д.Е 2022 оны 8 дугаар сарын 18*******ний өдрийн №Б\83 дугаартай “Сэлгэн ажиллуулах захирамжийг хүчингүй болгох тухай” захирамж, Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэр зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч М.А*******ын хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгт холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 01*******ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар улирлын урамшуулал 603078 төгрөг нийтдээ 6954097 төгрөг  хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч М.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Миний бие Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан Б сумын  цэцэрлэгийн арга зүйчээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 6954097 төгрөгийг хариуцагч Б сумын хүүхдийн  цэцэрлэгээс нэхэмжилж байна.

3.Хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Урьд нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ш.С ажилтан М.А*******ыг ажлаас халж, оронд нь Б.Ж гэгчийг томилон ажиллуулсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22*******ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг Б.Ж бүрэн авсан байх ба тус цэцэрлэг арга зүйчийн нэг л орон тоотой учраас хоёр удаа цалин хөлс олгох төсөв байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Нэхэмжлэгч М.А*******ыг 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс арга зүйч багшийн ажлаас чөлөөлсөн Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Ш.С*******ы 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн №А/01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэрээр Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 01*******ны өдрийн №А/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М.А*******ыг Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн арга зүйч багшаар эгүүлэн тогтоосон байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Ш.С*******ы 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн №А/01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал болон Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2*******т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол жил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Иймээс хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйл, 64 дүгээр зүйлийн 61.1., 61.1.2, 78 дугаар зүйлийн 78.1.5, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29*******ний өдрийн №130/ШШ2022/00427 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн М.А*******ыг 2022 оны 8 дугаар сарын 23*******ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн арга зүйчээр томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан нь түүний 2022 оны 8 дугаар сарын 23*******ны өдрийн №Б/22 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар нотлогдож байна. 

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1*******д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч М.А ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1*******д ”Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч М.А 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалингийн тооцооны талаар маргаагүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”*******ын 4.8*******д “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно”, 4.2*******т “Энэ журмын 4.1*******д заасан албан хаагч гэдэгт сургалтын байгууллагын төсвөөс цалинждаг орон тооны ажилтан хамаарна” 4.10 “Энэ журмын 4.1*******д заасан багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана” гэж тус тус заасан байна.

Дээрх журамд зааснаар Ө аймгийн Б сумын  цэцэрлэгийн арга зүйч М.А*******т албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгох байсан тул түүний 2022 оны 3 дугаар сарын 01*******ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацаанд буюу 2022 оны 3 дугаар улирлын урамшуулалд 603078 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Б сумын  цэцэрлэгийн эрхлэгч Е.А гарын үсэг зурж баталгаажуулсан, ня*******бо Х.Б тооцоог гарган гарын үсэг зурсан “ цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан М.А*******ын цалингийн түүвэр” нь нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 01*******ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар улирлын урамшуулал 603078 төгрөг, нийтдээ 6954097 төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн  дүнтэй тохирч байна.

5.Хариуцагч Б сумын хүүхдийн  цэцэрлэгийн эрхлэгч Е.А нь “Нэхэмжлэгч М.А*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэрийг  тухайн үед ажиллаж байсан Ш.С гаргасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тухайн буруутай этгээд өөрөө хариуцна” гэж маргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгохоор заасан байна.

Иймд хариуцагчаас гаргаж өгсөн Ө аймгийн Б сумын Засаг дарга Д.Е*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б/47 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж, Ө аймгийн Б сумын Засаг дарга Д.Е*******тын 2022 оны 8 дугаар сарын 18*******ний өдрийн №Б/83 дугаартай “Сэлгэн ажиллуулах захирамжийг хүчингүй болгох тухай” захирамж нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5*******д заасныг баримтлан хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгээс 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар улирлын урамшуулал 603078 төгрөг, нийтдээ 6954097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А*******т олгох нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******т зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага нийт 6954097 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжид 126216 төгрөгийг хариуцагч Б сумын  цэцэрлэгээс гаргуулан улсын орлого болгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгээс 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6351019 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар улирлын урамшуулал 603078 төгрөг, нийтдээ 6954097 (зургаан сая есөн зуун тавин дөрвөн мянга ерэн долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А*******т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Ө аймгийн Б сумын  цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 126216 (нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун арван зургаан) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНГИЛИК