| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01051/И |
| Дугаар | 130/ШШ2022/01083 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2022/01083
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймгийн Б сумын 2 дугаар баг, цагаан эрэгт үйл ажиллагаа явуулдаг, “Ф” ХХК (гүйцэтгэх захирал М.А);
Хариуцагч: Д аймгийн Г газар (дарга Б.М)
Нэхэмжлэлийн шаардлага: Х сумын ЭМТ*******ийн Төрөх тасагт нийлүүлсэн хатуу эдлэл, тоног төхөөрөмжийн үнэ 20000000 (хорин сая) төгрөггаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Ф” ХХК*******ийн гүйцэтгэх захирал М.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
(Хариуцагч Д аймгийн Л аймгийн Г газрын дарга Б.М*******эд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1*******д зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3*******д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ф” ХХК нь хариуцагч Д аймгийн Г газарт холбогдуулан Х сумын ЭМТийн Төрөх тасагт нийлүүлсэн хатуу эдлэл, тоног төхөөрөмжийн үнэ 20000000 (хорин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.”Ф” ХХК нь Д аймгийн орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр батлагдсан санхүүжилтээр Х сумын ЭМТд 6 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хатуу эдлэлийг аймгийн Засаг дарга манай компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу 100% өөрийн санхүүжилтээр ханган нийлүүлсэн болно.
1.2.Эхний удаад өөрийн санхүүжилтээр нийлүүлж дараа нь хүлээлгэж өгсний дараа санхүүжилтийг гаргаж өгөхөөр гэрээнд заасан боловч одоо хүртэл төлбөр хийгдэхгүй байна. Учир нь, аймгийн Л аймгийн Г газрын буруутай үйлдэл буюу өөр компанитай давхар гэрээ хийгдсэн гэсэн шалтгаанаар гэрээний дагуу нийлүүлсэн эмнэлгийн хатуу эдлэл тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бид бүхэн авч чадахгүйд хүрээд байна.
1.3.Тухайн үед тоног төхөөрөмж ханган нийлүүлэхэд Х сумын ЭМТ*******д и*******баримт буюу НӨАТ*******тэй падаан гаргаж өгсөн бөгөөд одоогоор татварын албанд бас НӨАТ*******ын өртэй болоод байна. Иймээс гэрээний дагуу Х сумын ЭМТд нийлүүлсэн тоног төхөөрөмжийн төлбөр болох20000000 төгрөгийг Д аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Д аймгийн Г газар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.”Ф” ХХК*******ийн өргөдөлд дурдаж буй санхүүжилтийг олгох боломжгүй. Учир нь, тус компанийн нэхэмжилсэн санхүүжилтийг урьд нь өөр нэг компани гүйцэтгэж санхүүжилтийг авсан. Уг компанитай давхар гэрээ байгуулагдсанаас болж хууль хяналтын байгууллагуудаар шалгагдсан.
2.2.Х сумын ЭМТ*******д төхөөрөмж нийлүүлэх санхүүжилтийг 2021 оны төсөвт тусган өмнө нь гэрээ байгуулагдсан компанид тухайн ондоо багтан олгосон тул давхардуулан 2022 онд санхүүжилтийг олгох боломжгүй юм.
2.3.Иймд Б сумын 2 дугаар багийн “Ф” ХХК*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгч “Ф” ХХК*******аас 2021 оны 9 дүгээр сарын 05*******ны өдрийн Булган сумын ЭМТ*******ийн “Орлогын баримт”, №БӨАОНӨГ\202101089 дугаартай “Х сумын ЭМТийн төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын гэрээ”, 2021 оны 9 дүгээр сарын 23*******ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”, 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийн “Х сумын ЭМТийн, төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмж хүлээж авах хурлын тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 05*******ны өдрийн “Д аймгийн Х сумын ЭМТд нийлүүлэгдэх хатуу зөөлөн эдлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж техникийн тодорхойлолт, “Ф”” ХХК*******ийн 2011 оны 02 дугаар сарын 25*******ны өдөр олгосон улсын бүртгэлийн 211003118 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, нэхэмжлэгч “Ф” ХХК*******ийн гүйцэтгэх захирал М.А*******ийн Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудын шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч “Ф” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ф” ХХК нь Д аймгийн орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр батлагдсан санхүүжилтээр Х сумын ЭМТд 6 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хатуу эдлэлийг аймгийн Засаг дарга манай компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу 100% өөрийн санхүүжилтээр ханган нийлүүлсэн ба эхний удаад өөрийн санхүүжилтээр нийлүүлж дараа нь хүлээлгэж өгсний дараа санхүүжилтийг гаргаж өгөхөөр гэрээнд заасан боловч одоо хүртэл төлбөр хийгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Л аймгийн Г газрын буруутай үйлдэл буюу өөр компанитай давхар гэрээ хийгдсэн гэсэн шалтгаанаар гэрээний дагуу нийлүүлсэн эмнэлгийн хатуу эдлэл тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бид бүхэн авч чадахгүй байгаа тул шүүхэд хандсан.
3.Хариуцагч Д аймгийн Г газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Х сумын ЭМТд төхөөрөмж нийлүүлэх санхүүжилтийг 2021 оны төсөвт тусган өмнө нь гэрээ байгуулагдсан компанид тухайн ондоо багтан олгосон тул давхардуулан 2022 онд санхүүжилтийг олгох боломжгүй тул “Ф” ХХК*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
4.1.Нэг талаас Засаг дарга, түүний тамын газар (цаашид “захиалагч” гэх), нөгөө талаас “Ф” ХХК (цаашид “нийлүүлэгч” гэх) 2021 оны 7 дугаар сарын 02*******ны өдөр №БӨАОНӨГ\202101089 дугаартай “Х сумын ЭМТийн төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын гэрээ”*******г байгуулан, захиалагчийг төлөөлж Аймгийн Засаг даргын тамгын газрыг дарга М, аймгийн Л газрын ХОХБТХ*******ийн дарга К.Б, аймгийн Л газрын СТСХ*******ийн дарга Т.Фестиваль, аймгийн Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Х.Бахытгүл нар, нийлүүлэгчийг төлөөлж “Ф” ХХК*******ний захирал М.А нар гарын үсэг зурж тус тусын тамгыг дарж баталгаажуулан, Д аймгийн Засаг дарга Д.Б болон “Ф” ХХК*******ний захирал М.А нар баталсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд” захиалагч байна гэж заасны дагуу захиалагч Д аймгийн Г газар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2*******т “Энэ хуулийн 34.1*******д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14*******16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасны дагуу талуудын байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 02*******ны өдрийн №БӨАОНӨГ\202101089 дугаартай “Х сумын ЭМТийн төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын гэрээ”*******ний 3*******д: “Захиалагч нь Х сумын ЭМТ*******ийн Төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмжөөр хангах (цаашид “бараа” гэх) ажлыг 20000000 (хорин сая) (цаашид “гэрээний үнэ” гэх) төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно” гэж,
4*******д: “Гэрээний нийт дүн 20000000 (хорин сая) төгрөг байна. Захиалагч нь “ажлыг” 2021 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”*******ын дагуу бүрдүүлсэн баримт материалыг үндэслэн олгоно” гэж,
5*******д: “Нийлүүлэгч нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, шаардлагын дагуу тоног төхөөрөмжийг 2021 оны 7 дугаар сарын 05*******ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02*******ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө” гэж тус тус тусгасан байна.
4.2.Х сумын ЭМТ*******ийн 2021 оны 9 дүгээр сарын 05*******ны өдрийн “Орлогын баримт”*******аар “Ф” ХХК нь 1.Өвчтөний ор 4ш нэг бүрийн үнэ 1250000 төгрөг бүгд 5000000 төгрөг; 2.Ургийн монитор иж бүрдэл нэг 4500000 төгрөг; 3.Өвчтөний монитор иж бүрдэл нэг 3500000 төгрөг; 4.Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1ш 2750000 төгрөг; 5.ЗЦБ аппарат 1ш 4000000 төгрөг; 6.Пульсоксиметр 5ш нэг бүрийн үнэ 50000 төгрөг бүгд 250000 төгрөг; Нийт дүн 20000000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Х сумын ЭМТ*******д хүлээлгэн өгч, Х сумын ЭМТ нь орлогод авсан нь нотлогдож байна.
Мөн 2021 оны 7 дугаар сарын 02*******ны өдрийн №БӨАОНӨГ\202101089 дугаартай “Х сумын ЭМТ*******ийн төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын гэрээ”*******д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн40.2, 40.3 заасан нөхцөлийг бүрэн тусгасан байна.
4.3.Д аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн А\749 тоот захирамжаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй Х сумын ЭМТийн төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэх БӨАОНӨГ\202101089 тоот гэрээний дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийн гэрээний хавсралт, ерөнхий болон тусгай нөхцөлд тусгагдсан шаардлагыг хангасан байдал, барааны чанар, тээвэрлэлт, хадгалалтын байдалтай холбоотой баримтуудыг газар дээр нь танилцаж, шалгасан тухай 2021 оны 9 дүгээр сарын 23*******ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”*******нд:... захиалагч байгууллага:Аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч байгууллага: “Ф” ХХК,...Тоног төхөөрөмжийг 2021 оны 9 дүгээр сарын 23*******ны өдөр бүрэн нийлүүлж дууссан байна. Тоног төхөөрөмжийг шалгаж үзээд, гүйцэтгэгч байгууллага гэрээний дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмж бүрэн нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзлээ...гэсэн байна.
Энэ нь Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”*******ын 9.13 дахь заалтад нийцэж байна.
4.4.Мөн 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийн “Х сумын ЭМТийн, төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмж хүлээж авах хурлын тэмдэглэл”*******д хурал 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр Л газрын байр 1 дүгээр давхарт 1222 тоот өрөөнд 11 цаг 30 минутад эхлэв. Хуралд ажлын хэсгийн дарга К.Б, гишүүд Н.С, А.Ү, М.А, нарийн бичгийн дарга А.Багдат нар оролцов.Хэлэлцэх асуудал: Аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн А\749 тоот захирамжаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй Х сумын ЭМТ*******ийн, төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэх БӨАОНӨГ\202101089 тоот гэрээний дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийг хүлээж авах тухай.....Шийдвэрлэсэн нь: Комиссын гишүүдийн 100% саналаар Х сумын ЭМТийн төрөх төсгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэх БӨАОНӨГ\202101089 тоот гэрээний дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг хүлээн авч тоо хэмжээ нь бүрэн мөн захиалагчийн тавьсан шаардлагад нийцсэн байна гэж үзлээ” гэсэн байна.
4.5.2021 оны 02 дугаар сарын 05*******ны өдрийн “Д аймгийн Х сумын ЭМТд нийлүүлэгдэх хатуу зөөлөн эдлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж техникийн тодорхойлолт”*******ыг Б Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Ү боловсруулан, Б сумын Засаг дарга Б.Е баталсан байна.
5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1*******д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/*******тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч (нийлүүлэгч) “Ф” ХХК нь Х сумын ЭМТийн Төрөх тасагт 20000000 төгрөгийн үнэтэй хатуу эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэхээр, хариуцагч (захиалагч) Д аймгийн Г газар нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, шаардлагын дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлсний дараа үнийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэ талаар талууд маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах” үүргийг тус тус хүлээдэг байна.
Иймд нэхэмжлэгч (нийлүүлэгч) “Ф” ХХК нь Х сумын ЭМТийн Төрөх тасагт 20000000 төгрөгийн үнэтэй хатуу эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэн хүлээлгэн өгснөөрхариуцагч (захиалагч) Д аймгийн Г газар нь гэрээний дагуу үнийг төлөх үүрэгтэй болно.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Д аймгийн Г газар нь нэхэмжлэгч “Ф” ХХК*******ийн нэхэмжилсэн санхүүжилтийг урьд нь өөр нэг компани гүйцэтгэж санхүүжилтийг авсан гэж тайлбарладаг боловч хэзээ ямар компанитай гэрээ хийсэн, ямар ажил гүйцэтгэж санхүүжилтийг олгосон тухай холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Мөн Х сумын ЭМТ*******д төхөөрөмж нийлүүлэх санхүүжилтийг 2021 оны төсөвт тусган өмнө нь гэрээ байгуулагдсан компанид тухайн ондоо багтан олгосон гэх боловч хариуцагч үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Мөн хариуцагч тухайн асуудлаар давхар гэрээ байгуулагдсан гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй ба давхар гэрээ байгуулагдсан гэх үйл баримтад нэхэмжлэгч “Ф” ХХК*******ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Дээрх 2021 оны 9 дүгээр сарын 05*******ны өдрийн Х сумын ЭМТийн “Орлогын баримт”, №БӨАОНӨГ\202101089 дугаартай “Х сумын ЭМТийн төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын гэрээ”, 2021 оны 9 дүгээр сарын 23*******ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”, 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийн “Х сумын ЭМТийн, төрөх тасгийн хатуу эдлэл, тоног төхөөрөмж хүлээж авах хурлын тэмдэглэл зэрэг бичиг баримтад нэхэмжлэгч “Ф” ХХК*******ийн гүйцэтгэх захирлын нэрийг М.А гэж бичигдсэн, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад бичиг баримтуудад М.А гэж янз бүрээр бичигдсэнийг түүний 2020 оны 4 дүгээр сарын 16*******ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхийг үндэслэн овог Ш, эцгийн нэр М, нэр А гэж энэ шийдвэрт зөвтгөнө бичсэн болно.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгч “Ф” ХХК нь Х сумын ЭМТ*******ийн Төрөх тасагт 20000000 төгрөгийн үнэтэй хатуу эдлэл, тоног төхөөрөмж нийлүүлэн хүлээлгэн өгсөн, хариуцагч (захиалагч) Д аймгийн Г газар нь үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас 20000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгч “Ф” ХХК*******ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 (хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д аймгийн Засаг даргын тамгын газраас 257950 (хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ф” ХХК*******нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******ийг баримтлан хариуцагч Д аймгийн Засаг даргын тамгын газраас хатуу эдлэл, тоног төхөөрөмжийн үнэ 20000000 (хорин сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ф” ХХК*******нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэгч “Ф” ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 (хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д аймгийн З газраас 257950 (хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ф” ХХК*******нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК