| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М....., улсын яллагч О........., шүүгдэгч Д...., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д..... холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны 05 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, ....... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн .... сумын ....... багийн ....... гэдэг газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т......овогт ........ /РД:....../
Шүүгдэгч ........ нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн . сумын Ч........игэстэй багийн нутаг ........ урд талын голын захын ширэг дээр байсан ........ маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөх үедээ өөрийн төрсөн хүү болох ...... мөргөж, түүний эрүүл мэндэд дагз яс, хүзүүний С4-р нугалмын арын кольцо, цээжний зүүн талын 11-р хавирганы хугарлууд, уушгины няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйлдэлд “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ....... нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ........ сумын ......... багийн нутаг дэвсгэрт ........урд голын зах дээр ......... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнийг эхлүүлэхдээ орчны байдлаа шалгалгүй хүү ........ мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогджээ. Тухайлбал:
Ослын талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...... “...миний хувьд өөрийн төрсөн хүү ...... хууль ёсны төлөөлөгчийн өмнөөс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүгийн биеийн байдал одоо эдгэрсэн ба одоогоор Завхан аймгийн ...... сумын .........бүлэгт явж байгаа...” гэсэн мэдүүлгээр,
Дээрх ослын улмаас хохирогч ......... эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн ........шинжээчийн ......... оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ........... дугаартай “...1. ........ биед: Дагз яс, хүзүүний С4-р нугалмын арын кольцо, цээжний зүүн талын 11-р хавирганы хугарлууд, уушгины няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүснэ. 3. ..... биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх тул ........ оны 06 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байж болно. Уг гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5......... биед: Дагз яс, хүзүүний С4-р нугалмын арын кольцо, цээжний зүүн талын 11-р хавирганы хугарлууд, уушгины няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр,
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь ....... оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн “...жолооч хөдөлгөөнийг эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “…Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн байна…” гэсэн магадлагаагаар,
Хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг учрал гарсан газар нь Завхан аймгийн ......... сумын төвөөс 15 км зайд Завхан аймгийн ......... сумын ........ багийн нутаг ......... урд талын голын зах дээр байна. ...Уг газар нь тэгш гадаргуутай голын ширэг болон шороон хөрстэй газар байна уг машины зогсож байсан анхны цэгийг “а” тэмдэглэлээр тэмдэглэж хүүхэд мөргүүлсний дараах цэгийг “б” үсгээр тэмдэглэж хэмжилт хийхэд “а” болон “б” цэгийн хооронд 87cм зайтай байна. ...Тээврийн хэрэгслээр хүүхдийг мөргөөд зогссон машины урд талыг “1” тоогоор тэмдэглэж, хэмжилт хийхэд “А” болон “1” тооны хооронд 2.48 см байна. ...тээврийн хэрэгслийн тоормосны мөр болон цус, биологийн ул мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд ямар нэгэн эд мөрийн баримт олдсонгүй. ...хүүхэд мөргөсөн тээврийн хэрэгслээр хүүхдээ тээвэрлэж явсан гэсэн тул хэргийн газрын үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэлийн хэсэг түүний гэрэл зургийн үзүүлэлтээр,
Мөн тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... Завхан аймгийн ......н тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа ........... улсын дугаартай хөх өнгийн ..........маркийн тээврийн хэрэгсэлд явуулав. Уг тээврийн хэрэгсэл нь ......... улсын дугаартай гадна талаасаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн урд болон хойд талын улсын дугаар бүрэн бүтэн байв. Уг тээврийн хэрэгслийн тэвш дээр малын төмөр хашаа болон нарны толь зэрэг эд зүйлс ачаатай байв. Уг тээврийн хэрэгслийн тэвшний баруун болон зүүн, хойд талд .......... болон ......... гэх бичиг байв. Уг тээврийн хэрэгслийн дотор талд ямар нэгэн эд зүйл байхгүй байв. Тээврийн хэрэгсэл цоожтой байв. Үзлэгийн явцыг Iphone-13 pro маркийн гар утсаар нийт 6 кадр зураг авч бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэлийн хэсгээр болон гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Д....... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч .........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч .......... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй ч хэрэгт баримт ирүүлээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .........ийн “...би .........ийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...хүү ........ы өмнөөс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
.........оос шүүгдэгч ..........ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ..........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
.......... нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Шүүгдэгч ....... прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шудрага ёсны зарчимд нийцэж байна.
Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгч .........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч .........ид оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2/хоёр/ жил буюу 24 /хорин дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15,000 төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял эдлүүлсэн үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч ........... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч .......... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт .........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 15 нэгж буюу 15,000 төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. ...........йн 01 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ........ нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ......... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ....... энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА