Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0703/З |
Дугаар | 128/ШШ2023/0037 |
Огноо | 2023-01-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б******* даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М**********У******
/РД:2*****/, /цаашид У******ХНН гэх/
Хариуцагч: Н******
Хариуцагч: Сү*****,
Гуравдагч этгээд: С****** ХХК /РД:5*******/, Э**** ХХК /РД: 2******/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*****, Д.********, Ц.Ж*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****, П.Б****, Г.З*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*****, Д.Б***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М*****, Б.М******, Б.Г*****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р****нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч У******ХНН -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 9 удаа[1] нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, өөрчлөх, тодруулсны эцэст Сү*****д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38[2], 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар[3] захирамжийн Э**** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3/
1.2.Н******д холбогдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 сарын 06-ны өдрийн[4] болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн[5] дагуу У****нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5/.
1.3. Н***** даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456[6], 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/2**дугаар[7] захирамжуудын Э**** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3./
1.4. Н***** даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/6**дугаар захирамжийн Э**** ХХК-д холбогдох[8] хэсгийг хүчингүй болгуулах / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/.
1.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг баримтлан Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг[9], Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1** дугаар захирамж[10], Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр[11] өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А6**дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, Улаанбаатар төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан болно.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд С****** ХХК[12], хот цэцэрлэгжүүлэлт, мод үржүүлэг, Үр бордоо болон цэцэрлэгийн багаж, тоног төхөөрөмжийн худалдаа, Э**** ХХК нь цэцэг ургамлын тариалалт үржүүлэг, борлуулалт, цэцгийн дэлгүүр чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд тус компаниас маргаан бүхий газар дээр бүх төрлийн мод бутны үрсэлгээ, бутыг худалдах зүлэгжүүлэлтийн ажлыг...тэдгээртэй холбогдсон бүх төрлийн багаж тоног төхөөрөмжийг худалдаалах с***** төвийг байгуулахаар[13] 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/19 дугаар албан бичгээр У******ХНН-д хандахад[14] нэхэмжлэгч У******ХНН хүсэлтийг хүлээн авч, мөн өдрөө Э**** ХХК-тай Хамтран ажиллах гэрээ[15] байгуулан с***** төслийн хүлэмжийн байгууламжийг Сүхбаатар дүүрэг, Замын цагдаагийн газрын урд, Төмөр замын хойд хэсэгт, төмөр замын агаарын шугамнаас хуульд зааснаар 10 м хол байгуулах зөвшөөрлийг олгожээ.
2.2.Улмаар Сү*****ас 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38 захирамж гарган Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид бут, сөөг тариалах, үржүүлэх, суулгац худалдаалах чиглэлээр хэрэгжүүлэх с***** төслийн хүрээнд хүлэмж барих зориулалтаар Э**** ХХК-д 0.5 га газрыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын харалдаа Н****зам, төмөр замын дунд хэсэгт 5 жилийн хугацаатайгаар олгожээ.[16]
2.3.Э**** ХХК нь дээрх У******ХНН-тай байгуулсан гэрээ болон Сүхбаатар дүүргийн захирамжид заасан зориулалтын дагуу 450.000.000 төгрөгийн санхүүжилтийг гарган[17] с***** ногоон байгууламжийг барьж байгуулан 2****оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 70/2****дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглалтад оруулжээ[18].
2.4.Газар эзэмшигчээс захирамжид заасан зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан үйл ажиллагааг явуулж байсан тул 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар захирамжаар Э**** ХХК-д С***төвийн өргөтгөлийн зориулалтаар 0.5 га газар, цэцэрлэгт хүрээлэн барих зориулалтаар мөн төвийн баруун талд байршуулан 0.1 га газрыг нэмж эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан[19] боловч нийтийн эрх ашгийг үүднээс уг газраас 1462 м.кв газрыг 0,35 кВт-н цахилгааны дэд станц барихад зориулж чөлөөлж өгч[20] үлдэх 1.03 га газрын эзэмших эрхийг баталгаажуулахаар Нийслэлийн газрын албанд ханджээ[21].
2.5.Дээрх хүсэлт холбогдох баримтыг судлан үзээд Н******ас 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4**дугаар Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж[22] гарган 10300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн ба хожим тус газар дээр 4993 м.кв болон 5367 м.кв-ээр олгогдсон байсан газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/2**дугаар захирамжаар[23] нэгтгэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.6.Харин Нийслэлийн зарим нэг дүүрэг хорооны нутаг дэвсгэрийн хил, заагт өөрчлөлт орсонтой холбогдуулан дээрх захирамжаар Э**** ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын харалдаа Н****зам дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний байршлыг Н***** даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/6**дугаар захирамжаар[24] Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо болгон өөрчилсөн байна.
2.7.Энэ бүх хугацаанд нэхэмжлэгч У******ХНН -ийн оролцоотойгоор Э**** ХХК нь 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/20 хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн хүрээнд[25] Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангийн 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59/1**дугаар албан бичгийн дагуу шилэн кабель шилжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн[26].
2.8.Мөн Улаанбаатар-Амгалан өртөөний 407 км-т зам доогуур суудлын автомашин, явган хүн гарах нүхэн гарц барих саналыг гаргаж, У******ХНН-ийн Төмөр замын газрын 40 тоот тушаал, Улаанбаатар замын орлогч дарга Д.Б*******ын 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 117Б тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг танилцуулан, Улаанбаатар төмөр замын Техник бодлогын зураг төслийн төвөөр зураг төслийг гаргуулан Нийслэлийн Барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, хотын ерөнхий архитектур, У******ХНН-ийн дарга, Нийслэлийн авто замын газрын дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус зөвшөөрүүлэн батлуулсан.[27]
2.9.Уг батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламжийг барьж, У******ХНН-ийн даргын баталсан ажлын хэсэг 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төсөлд болон гүйцэтгэлд ...төмөр замын ачаа тээвэрлэлт, аюулгүй байдалтай холбогдсон ямар нэг доголдол гараагүй...дүгнэлтийг гаргасан бол 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014/813 дугаар актаар Э**** ХХК-ийн захиалгатай 8.0х2.5 м-ийн хос урсгал бүхий дөрвөлжин төмөр бетон автомашины нүхэн гарцын байгууламж албан ёсоор хүлээн авч, ашиглалтад орсноор[28] өнөөг хүртэл тус дэд станц Улаанбаатар хотын зүүн бүсийн цахилгаан хэрэглэгч нарт цахилгаан эрчим хүчийг дамжуулан түгээсээр байна.
2.10.Гэтэл нэхэмжлэгч У******ХНН-ээс энэ бүгдийг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Төмөр замын 406 дугаар километрт байрлах нүхэн гарцын ойролцоо И***** гэх ХХК-д илт хууль бусаар газар олгосон, Н***** даргын эсхүл Баянзүрх дүүргийн Засаг даргын хэнийх нь болох нь тодорхойгүй захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцож, тус газрыг **********-ын засгийн газар хооронд байгуулагдсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу У******ХНН-д эзэмших ашиглах эрхийг хугацаагүйгээр олгохыг даалгах... нэхэмжлэл гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлт Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдийн дагуу байгуулагдаж , тус хэлэлцээрт ...төмөр замын бүх чиглэлийн дагуух 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг У******ХНН-ийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлнэ. Энэхүү газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг ерөнхийд нь 4 сая төгрөгөөр үнэлж Монгол Улсын талаас оруулсан 50 хувийн хөрөнгөнд үнэлсэн байдаг. Мөн дээр дурдсан зурвас газруудаас гадна ...техникийн байшин барилга ( түүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал (үүний дотор мод) бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... хэмээн заасны дагуу ашиглаж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ зааснаар У******ХНН-ийн ашиглалтад хугацаагүйгээр шилжсэн.
...Маргаан газар доогуур олон улс хоорондын шилэн кабель байрладаг,...Н***** даргын 2008 оны 156 дугаар захирамжаар хамгаалалтын зурвас газрыг баталгаажуулсан..., Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."төмөр замын объект" гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг;3.1.11."төмөр замын зурвас газар" гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг;3.1.12."төмөр замын аюултай бүс" гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;3.1.13."төмөр замын аюулгүйн бүс" гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг;6 дугаар зүйлийн 6.1.Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна, 27.6.Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасныг зөрчин газар эзэмших эрх олгосон... гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...1949 он, 1952 оны хэлэлцээрийг одоог хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцийн 27-р зүйлд оролцогч нь гэрээг биелүүлээгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн талаас эш татах ёсгүй. Улаанбаатар төмөр зам нь 2****оноос газраа авахаар, газраа баталгаажуулахаар удаа дараа хүсэлтийг газрын албанд өгч байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2021 онд Шадар сайдын ажлын хэсэг байгуулагдсан. 2022 онд Монгол Оросын дипломат харилцаа үүссэний 100 жилийн ой болсон. 100 жилийн ойгоор хэлэлцэх асуудлын хүрээнд Улаанбаатар төмөр замын зурвас газар болон бусад эзэмшил газрыг баталгаажуулах ажлыг үүрэг чиглэл болгож өгсөн.
...2005 онд төмөр замын байгууллага зөвхөн бут сөөг барихаар ашиглаж байгаа газарт л бид нар зөвшөөрөл өгдөг байсан болохоос, ямар нэгэн байдлаар төмөр замын зурвас газар барилга байшин барих, үйлчилгээний зориулалтаар ашиглахаар бол бид нар гарын үсэг зурдаггүй ...үүнийг зөрчөөд авсан нь 38, 2** захирамж өөрөө хүчин төгөлдөр биш. Н***** даргын 2008 оны 456, 2015 оны А2**дугаар захирамж гарахдаа чиглэл нь өөрчлөгдөөд бут сөөг барих зориулалттай газар маань үйлчилгээний зориулалттай болоод гараад ирсэн.
... Засгийн газар Н***** даргыг томилдог учраас Засгийн газрын чиг үүргийг Н***** биелүүлэх үүрэгтэй юм. Тийм учраас Засгийн газраас өгсөн үүрэг, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Улаанбаатар төмөр замын маргаж байгаа газрыг өгөхийг даалгах, газрыг олгох үүрэгтэй. Тийм учраас шүүхээс газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгохыг даалгаж өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэжээ.
3.3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...дүүргийн Засаг даргаас Э**** ХХК-д эрх олгосон 2005 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 38 дугаар захирамж нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас Газрын тухай хуульд заасан шаардлагыг ханган ирүүлсэн хүсэлтийн дагуу, газар эзэмшүүлэхэд татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй тул өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж юм.
У******ХНН нь дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул тухай асуудлыг дүүргийн Засаг даргаас шийдвэрлэх боломжгүй.
... П*******гэдэг Төмөр замын удирдах газрын нэгдүгээр орлогчтой байгуулсан гэрээг үндэслээд дүүргийн засаг дарга 2005 оны 38 дугаар захирамжаар тухайн хоёр байгууллагын хүсэлтийг хангаж эрх олгосон байдаг. Нэхэмжлэгч талаас 38 дугаар захирамжийн тухайд хэдийгээр П*******гэдэг хүнтэй гэрээ хийсэн боловч гэрээнийхээ зүйл заалтыг зөрчөөд үйл ажиллагаа явуулаад байна гэдэг асуудлыг яриад байгаа атлаа тухайн захиргааны акт хууль бус гэж юуг хэлээд байгаа юм.
Захиргааны акт хууль бус гарсан эсэхтэй нь хамааралгүй тайлбар тавьчихаад тухайн захиргааны актыг хууль бус гарсан гэж үзэх үндэслэл байхгүй.
...2007 онд гарсан захирамж нь бас тухайн үеийн газрынх нь өөр байршилд гарсан захирамж байгаа юм. Өөр байршилд гарсан энэ хоёр захирамжийг хооронд нь уялдуулаад зориулалт нь буруу байгаад байхад та нар 2** гэдэг захирамжаар эзэмшүүлчихлээ гэдэг нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм.
Дээрээс нь 2007 оны 2** дугаар захирамж нь 1996 оны Төмөр замын тээврийн тухай хуулийг хэрэглэх шаардлагагүйгээр, Газрын тухай хуулийг хэрэглэж гарсан захирамж байгаа юм. Тэгэхээр 2007 оны 2** дугаар захирамжийг гаргах үндэслэл нь юу вэ гэхээр Э**** ХХК-аас дүүргийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл, хүсэлт гаргасны дагуу 2** дугаар захирамж гарсан байгаа.
Баруун, зүүн гэдэг ч юм уу техникийн шинжтэй асуудлыг ярьж, тухайн захиргааны актыг хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй юм.
...Тусгай хэрэгцээний зориулалтын асуудлаар үүнийг тусгай хэрэгцээнд авсан шүү, ийм зориулалтаар авсан шүү, үүнийгээ ингээрэй, тэгээрэй гэдэг хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газар, газар зохион байгуулалтын албанд нэг удаа ер тавьж байгаагүй. Дээрээс нь 2005 болон 2007 оны захирамжаар газар олгосон Э**** ХХК нь зориулалтын дагуу ашиглахгүй байна гэсэн гомдлыг нэг удаа ирүүлээгүй байдаг. Ийм учраас дүүргийн Засаг даргатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.
3.4. Хариуцагч Н***** даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...1949 оны гэрээний 9 дүгээр зүйлд хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэр дээр өөрийн ажлыг явуулахдаа Бүгд найрамдах Монгол ард улсын хуульд тохируулан гүйцэтгэх гээд заалт оруулж өгсөн байгаа. Тус заалт нь яг юу гээд байгаа юм бэ гэхээр газартай холбоотой асуудлаа Газрын тухай хуульд зааснаар хүсэлтээ өгөөд шийдүүлээч...Ингэж заасаар байтал Улаанбаатар төмөр замын зүгээс газар эзэмших, ашиглах хүсэлтээ гаргаж байгаагүй. Хоёрдугаарт, 1949 болон 1952 оны хэлэлцээрүүдээр тухайн газрыг хугацаагүйгээр эзэмших эрхтэй гэж үзэж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчөөд байна. Тэгвэл Үндсэн хуулийн 3-т юу гэж заасан юм бэ гэхээр газрыг төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно, 5-д төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр болон хугацаатайгаар, тусгай болзол журмаар ашиглуулж болно гэж заасан байдаг. Тэгэхээр энэ нь хугацаагүйгээр эзэмших, төлбөргүйгээр эзэмших, Газрын тухай хуульд зааснаас гадуур, газрыг өөрсдийн дураар эзэмшиж, ашиглаж болохгүй гэдэг Үндсэн хуулийн 4 дэх заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа юм.
...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар аливаа хуулийн этгээд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших бөгөөд У******ХНН-ийн нэр дээр тухайн газрыг эзэмших эрх олгосон захирамж шийдвэр гарч байгаагүй.
...Хамгийн наад зах нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу газар эзэмших хүсэлтээ эхлээд өгөх ёстой. Тэгвэл Э**** ХХК нь дүүргийн Засаг даргын захирамжаар 2005 онд газар эзэмших эрхээ авсан байгаа юм.
Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан ямар нэгэн этгээдэд газар эзэмшүүлэх болон ашиглуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Энэ маань бас зөрчигдөж байна. Энэ олон хууль зөрчигдөөд байхад яагаад манай Улаанбаатар төмөр замд газрыг хугацаагүйгээр эзэмшүүлж өгөөч, үүнийг даалгаж өгөөч ээ гээд байгаа юм бэ, үүнийг ойлгохгүй байна.
Н***** даргын 2008 оны 10,300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилээр эзэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийг баримталсан, мөн засаг даргын өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж байгаа.
...2015 оны А/2**дугаар дугаар захирамжаар талуудын хүсэлт болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1360 дугаар захирамжийг үндэслэн олгосон.
Э**** ХХК-аас хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт өгсний дагуу өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2021 оны А6**дугаар захирамжаар хугацааг нь сунгасан байдаг. Энэ бол Засаг даргын өөрийнх нь бүрэн эрх.
Тэгээд Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 7-д заасныг биелүүлээч гэж байгаа юм. Энэ харилцаа маань 2005 оноос үүсээд явж байгаа шүү дээ. Гэнэт 2021 онд Э**** гэдэг компанид газар олгочихоогүй. 2005 оноос хойш өдий болтол 18 жил үргэлжилчихсэн газрын харилцааны асуудал байна. Тийм болохоор Э**** ХХК-ийн эрх зүйн чадамжийг дордуулсан байдлаар шийдвэр гаргах боломжгүй юм... гэжээ.
3.4. Гуравдагч этгээд Э**** ХХК болон С****** ХХК-ийн захирал Д.Д***** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2004 онд Н******д с***** төвийн төсөл хэрэгжүүлЭ**** олгож өгөхийг хүссэн албан бичиг илгээж[29]байсан бөгөөд манай хүсэлтийг Сү***** руу шилжүүлэн 2005 оны 38 дугаар захирамж гарсан.
...манай компани с***** төвийн амжилттай ашиглалтад оруулсны дараагаар гадна мод бутны худалдаа хийх, авто зогсоолыг нэмэгдүүлэх зорилгоор мөн адил Сү*****д хүсэлт өгсний үндсэн дээр 0,6 га газрыг нэмж эзэмшиж эхэлсэн. Ингэснээр манай эзэмшил газар 2 тусдаа захирамжтай 1.1 га болсон.
Улмаар манай компани энэхүү Газар эзэмших эрхээ баталгаажуулах тухай хүсэлтээ Н******д хүргүүлэн, дуудлага худалдааны анхны үнэ болох 19.280.000 төгрөгийг төлснөөр Н***** даргын 2008 оны 4**дугаар захирамж гарч манай эзэмшил газрын гэрчилгээ Нийслэлийн захирамжтай болж өөрчлөгдсөн.
...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №25/** тоот Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол гарч манай эзэмшил газар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шилжсэн.
Гэрчилгээ дээрх хаягаа шинэчлэн зөв болгуулах хүсэлтийн хүрээнд Н***** даргын 2021 оны А/6**дугаар захирамж гарсан.
Шинээр газар олгосон эсвэл хугацаа сунгаад байгаа хууль бус үйлдэл биш юм.
... 1949 онд Монгол Улсын эрх зүйн байдал ямар байсан билээ, бидний статус ямар байсан билээ гээд бодоод үзэхэд 1949 оны гэрээг орчин үеийн Венийн конвенцид хамааруулан хэрэглэж болохгүй. Энэ гэрээн дээр яалт ч байхгүй буцаан хэрэглэж болохгүй гээд заачихсан байгаа юм чинь. Ингээд Венийн конвенц бол хамаарахгүй болчихож байгаа юм. 1966 оноос хойш, Венийн конвенц батлагдсанаас хойш бол олон улсын гэрээнд хамаарна. Венийн конвенцийн 49 дүгээр зүйлд Императив шинжтэй буюу ардчилал байхгүй, шударга бус шинжтэй гэрээг олон улсын гэрээнд тооцохгүй, бүртгэхгүй гээд заасан байдаг юм. Дараа нь энэ гэрээг байгуулсны дараа хадгална гэж заасан байгаа юм. Гэрээ байгуулагдангуут хадгалагч тал нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын нарийн бичгийн даргад гэрээг хадгалуулна гэсэн байгаа юм. Энэ гэрээг Нэгдсэн Үндэсний Байгууллагад хадгалуулах заалт байдаггүй.
... 1992 онд Үндсэн хуулийг батлангуутаа Бүгд найрамдах Монгол ард улсын гэж байгуулсан бүх гэрээ хүчингүй гээд үүнийг Үндсэн хуулийн хавсралтын 7.2-т заахдаа 1993 оны дотор Үндсэн хуульд нийцүүлэн хийх ёстой шүү гээд Үндсэн хуулийн хавсралтад заачихсан байгаа шүү дээ. Харамсалтай нь Монголын Засгийн газар 1949 оныхоо гэрээг Үндсэн хуульд одоог хүртэл нийцүүлэн засварлаагүй байна. Энэ бол Засгийн газрын өөрсдийнх нь Үндсэн хуулийг зөрчсөн том факт байгаа юм. Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй.
... Улаанбаатар төмөр замын 1949, 1952 оны гэрээнүүд нь Улсын Их Хурлаар соёрхон батлаагүй, мөн Улсын Их Хурлын хууль зүйн мэдээллийн санд аваагүй гэсэн тамгын газрын даргын бичиг байхад яах юм бэ? Үүнээс илүү нотлох баримтаар яах юм. Соёрхон баталсан гэсэн УИХ-ын тогтоолыг энэ хүмүүс аваад ирэх нь яасан юм бэ, байхгүй шүү дээ. Шүүх бол гагцхүү хуулийг авч үзэх ёстой гэж заасан байгаа юм, хуулиар л шийдвэр гаргана. Түүнээс биш гэрээгээр биш шүү, түүнээс биш сайдын тушаалаар биш шүү... гэжээ.
3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төмөр замын тээврийн аюулгүйн бүсийг Засгийн газар тогтооно гээд маш тодорхой тусгасан.
Төмөр замын аюултай бүс нь төмөр замын захын төмрөөс 5 метр байна гэж Зам, тээврийн яамны сайдын 2020 онд баталсан багц журам дээр байдаг. Маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд төмөр замын захын төмрөөс объект хүртэл 30 орчим метр байсныг тогтоосон байдаг.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай компани эзэмшил газар дээрээ аливаа төсөл хэрэгжүүлэх, барилга барихдаа төмөр замын байгууллага болон төмөр замын удирдах байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй... гэв.
3.6. Гуравдагч этгээд Э**** ХХК болон С****** ХХК-ийн өмгөөлөгч Б.М****** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн зохицуулалт байдаг. Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаар тогтоолоор[30] өнөөдрийн маргаад байгаа асуудлыг Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй, БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөж, шилжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөх зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ гэж заасан тул Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг 1949 оны хэлэлцээрт заасан хэмжээгээр газрыг хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэхээргүй байна гэж Улсын дээд шүүх дүгнэсэн. 1949 оны хэлэлцээр, 1952 оны хэлэлцээр байгуулагдах үед БНМАУ-ыг төлөөлж Чойбалсан дарга гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед Монгол улс болон Зөвлөлт социалист улсын харилцаа ямар хэмжээнд байсныг, засаглал ямар байсныг бид нар тодорхой хэмжээнд мэдэж байгаа байх. 1940 оны болон 1960 оны Үндсэн хуулиудтай 1949 оны болон 1952 оны хэлэлцээрүүд зөрчилддөг. Тухайн үед хууль засагладаг гэхээсээ илүү хувь хүн засагладаг ийм нийгэм байсан гэдгийг өнөөдөр бид нар анхаарах ёстой байна. Энэ хэлэлцээр нь Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2-т Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. 5-т Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно гэж заасантай энэ хоёр хэлэлцээр зөрчилдөж байна гэж дүгнэсэн байдаг.
Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолд Монгол-Оросын засгийн газар хоорондын дээр дурдсан хэлэлцээрээр Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өмчлөлийн газарт хамаарч байна гэж тодорхойлсон нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуулийн 5-р зүйл, 1992 оны Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтуудтай нийцээгүй байна. Үндсэндээ тухайн үед үйлчилж байсан Үндсэн хуулийг үнэлж дүгнэж, нийцээгүй байна гэж Улсын дээд шүүх тодорхойлсон байна. Харин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар төмөр зам нийгэмлэг төрийн өмчит газрыг хугацаагүйгээр ашиглаж байсан боловч тухайн үед Улаанбаатар төмөр зам нь ашиглаж буй газраа 1992 оны Газрын хэлбэрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлээгүй. 1994 оны Газрын тухай хуулийн 25-р зүйл, 2002 оны хуулийн 24-р зүйлд заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж, баталгаажуулж аваагүй нь буруу байна гэж дүгнэсэн... гэв.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г*****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал бол хоёр зүйл хэлсэн. Нэгдүгээрт, газар эзэмших эрхийг зөрчөөд байна, хоёрдугаарт, төмөр замд оруулсан хөрөнгийг бусдад шилжүүлж, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд оруулснаараа Оросын талд оруулсан хөрөнгийн эрхийг зөрчөөд байна гэж байгаа юм. Хэрвээ хөрөнгийн асуудал ярьж байгаа бол та нарт тийм итгэмжлэл өгөөгүй. Энэ хөрөнгийн асуудлыг хэн ярих вэ гэхээр Оросын тал л ярина. Оросын талын эрх ашиг нь тэнд хөндөгдөж байгаа юм. Та нарын эрх ашиг хөндөгдөөгүй учраас газрын хөрөнгө оруулсан асуудлыг өнөөдөр ярих боломжгүй.Нөгөө талаар шүүхэд ирсэн нэхэмжлэлийн хүрээнд энэ байхгүй ...2016 онд Улсын их хурлаас олон улсын гэрээний тухай хуулийг баталж, 2017 оны 01 сараас хүчин төгөлдөр болсон. Тэр хуулийн 17 дугаар заалт дээр ямар нөхцөлөөр олон улсын гэрээ хүчин төгөлдөр байж хууль болж үйлчлэх вэ гэдгийг хууль тогтоох байгууллага өөрөө гаргачихсан. Өөрөөр хэлэх юм бол Засгийн газар хоорондын байгуулсан гэрээ, хэлцлийг УИХ-д өргөн мэдүүлээд, соёрхон баталснаар энэ нь өөрөө хууль болж гарч ирж байгаа юм. Тэгж байж бид хууль гэж ярина. Зарим тохиолдолд олон улсын гэрээ дангаараа үйлчлэл байдаггүй.
...1995 оны дотор Монгол улсын Үндсэн хуульд зохицуулаад олон улсын гэрээг өөрчил гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн. Тэгэхээр нэрнээсээ эхлээд өөрчлөх болж байгаа юм. 1992 онд Үндсэн хууль гарснаас хойш Монгол улс гэдэг нэрийг дэлхий дахинаа зарласан. БНМАУ гэж ярихгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар олон улсын гэрээнүүдийг бүгдийг нь өөрчил гэсэн үүрэг өгсөн.
...Манай Засгийн газар болоод Н****** тэр дээр Үндсэн хуулиа хатуу барьсан. Тэгээд Үндсэн хуулийнхаа дагуу гэрээнд өөрчлөлт оруулъя гээд хичнээн удаа Засгийн газар хооронд хэлэлцээр хийдэг боловч 1949 оны гэрээ, 1952 оны гэрээг хэзээ ч ярихгүй. Яагаад гэхээр өөрчлөх боломжгүй гэж Оросын талд үздэг, манай Монгол хэрэгжүүлэх боломжгүй гэж үздэг. Тэгэхээр бид ямар эрх зүйн актыг барих вэ гэхээр Үндсэн хуулиа барих ёстой.
...1994 оноос хойш газрын тухай хуулийн зохицуулалт байсан шүү дээ...Монгол улс газрын ганцхан нэгдмэл сантай. Тэр ажиллагааг та нар одоо болтол хийгээгүй гэдэг нь биднээс шалтгаалсангүй. Олон удаагийн шүүх дээр нэгдмэл санд бүртгүүлээгүй гээд байдаг нь та нараас шалтгаалсангүй. Тийм учраас энэ асуудлыг та нар өөрсдөө л хийх ёстой. Боломж нь байна уу гэвэл байж л байгаа.
...Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар газрын нэгдмэл санд бүртгүүлчихсэн учраас та нар хичнээн газрын маргаан үүсгэсэн ч газар зохион байгуулалт, газрын төлөвлөгөө, хот төлөвлөлтөд орчихно.
Гадны иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн ашиглуулна. Үндсэн хууль, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заачихсан болохоор та нарын эрх ашгийг зөрчиж байгаа асуудал биш.
...Эцэст нь хэлэхэд надад нэг асуудал их сонин санагдаад байгаа. Төмөр замын шугамын дагуу нийт 2350 аж ахуйн нэгж байгаа юм. Тэр дотроос цөөхөн хэдэн аж ахуйн нэгжийг сонгож аваад байгаа нь ямар учиртай юм бол гэж бодоод байгаа юм. Хамгийн энгийн жишээ хэлэх юм бол Н****хороолол байна. Тэнд нэг хаалт хийгээд л, өдөр шөнөгүй түжигнэж дуугараад байж л байна шүү дээ. Тэр бол бүр ойрхон шүү дээ. Тэрийг дагаад сургууль гээд зөндөө юм байгаа л даа. Ингээд үзэх юм бол тухайн байгууллагын эрх ашиг гэхээсээ илүү нийтийн эрх ашиг энд явж байгаа.
...Хүчин төгөлдөр бус акт гэдгийг та нар нотолж чадсангүй гэж хуульчийнхаа хувьд ойлголоо. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дүгнэлт гаргасан хүмүүсийнхээ дүгнэлтийг дэмжиж байна.
Гуравдагч этгээд Э**** ХХК -ийн өмгөөлөгч О.М***** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Ерөнхийдөө тайлбарууд маань давхцаж байгаа учраас бид хоёрын зүгээс дүгнэлт санал хэлэх үедээ тайлбараа хэлээд явчихъя гэсэн саналтай байна... гэв.
3.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1949 оны хэлэлцээрийг үндэслээд газар эзэмших эрх үүссэн гэж үзэж байгаа бол 1992 оны Газрын эдэлбэрийн тухай хууль байгаа, энэ хуулийн 44 дүгээр зүйлд газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь байна гэсэн үг. Энэ бүртгүүлэх асуудлаа ерөөсөө хөөцөлдөөгүй байна. 1995 оны Газрын тухай хууль байгаа, үүний 25 дугаар зүйлд баталгаажуулах ёстой, бүртгүүлэх ёстой гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрчилгээжүүлэх ёстой гэсэн үг. Мөн 2002 оны Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд бүр тодорхой болгоод өгчихсөн. Газар эзэмшиж, ашиглаж байгаа бол газар зохион байгуулалтаа хийлгэ, газраа баталгаажуул, тэгээд газрын нэгдмэл сандаа бүртгүүл, ингэж байж энэ газар эзэмших эрх баталгаатай үүснэ шүү гэдгийг тодорхой хэлчихсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр зам газраа бүртгүүлээгүй. Магадгүй зарим газруудаа Шадар сайдын захирамжийн дагуу 2021 онд баталгаажуулсан байхыг үгүйсгэхгүй. Яг өнөөдрийн маргаж байгаа газартай холбоотой асуудлыг бүртгэлжүүлж, баталгаажуулах, газар зохион байгуулалт хийх үүргээ буюу тэр хэлэлцээрт заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна гэж үзэж болохуйц нөхцөл байдал хэргийн материалаар тогтоогдож байгаа гэж үзэж байна
...Нэхэмжлэгч талаас У****нийгэмлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаад өгчихсөн. Манай төрийн байгууллагад бүртгүүлсэн байгаа бүртгэлээс нь харах юм бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдгээр бүртгэгдсэн байна.Тийм учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн хэлээд байгаа Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэж болохуйц нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдоно гэж хэлэх гээд байгаа юм.Тийм учраас нотолгооны үүргийн хувьд өнөөдөр газар ашиглаж байгаа гэх үндэслэлээ Улаанбаатар төмөр зам нотлох ёстой шүү дээ. 2005 оноос хойш яаж энэ газрыг ашиглаад, эзэмшээд байгаа юм бэ? Газрын төлбөрийг яадаг байсан юм бэ? Тайлбарлаж байгаа нь зөвхөн хөрөнгө оруулалт болгосон газар гэдгээр тайлбарлаж болохгүй шүү дээ. Яагаад гэхээр энэ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж учраас газрын төлбөр заавал төлөх ёстой. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд газрын төлбөрийн талаар маш тодорхой заачихсан байгаа шүү дээ. Газрын төлбөр төлсөн нэг ч баримт байхгүй. Газрын төлбөр хийсэн, тооцоо нийлсэн, жил болгон хийдэг акт нь байхгүй. Маргаж байгаа газарт нь хамаарахгүй байгаа олон улсын гэрээг бариад нэхэмжлэл гаргаад яваад байж болохгүй ээ гэдгийг хэлье.
...Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч тал өнөөдөр үндэслэлээ ч тайлбарлаж чадахгүй, ...тэр харилцаагаа ч гэсэн тодорхойлж чадахгүй байна шүү дээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээр гэдэг зүйл байж болох юм. Мэдээж төмөр зам байгаа учраас тэр харилцаа нь байж болох юм. Гэхдээ энэ нийтийн эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоолгоё гэсэн үндэслэл нь тодорхой бус, хоёрдугаарт нийтийн эрх зүйн харилцаа байна, эрх зүйн харилцаа байна гэж шүүх үзчихсэн тохиолдолд эрх зүйн харилцаа байгаа гэдэг нь нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үгүйсгэх юм, энэ чинь тодорхой бус. Үүнийгээ нотолж чадахгүй, энэ талаараа үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага өөрөө хангагдах хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байгаа.
...406 дугаар км дээр Э**** ХХК-г барилга барьчихсан гэж хэлээд байгаа. Төмөр замын тээврийн тухай шинэчилсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д төмөр замын аюулгүйн бүс гэдгийг маш тодорхой хэлчихсэн. Монгол улсын Засгийн газраас баталсан Төмөр замын аюулгүйн бүсийн дүрэм дээр бас тодорхой хэлчихсэн байна. Шүүх газар дээр нь очоод үзлэг хийсэн. Үзлэгээр ямар нөхцөл байдал тогтоогдож байгаа вэ гэхээр төмрөөр хашаа татсан юм байна гэж би ойлгоод байгаа. Тэр бол аюулгүйн бүс. Тэр аюулгүйн бүсээс гадагшаа 30 метрт энэ барилга байгаа шүү дээ. Энгийнээр харах юм бол Н****зам дагуу, засмал зам дагуу та нарын хэлээд байгаа барилга баригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж яваад Э**** компанийн барьж байгаа барилга төмөр замын аюулгүйн бүсэд ороод байгаа юм бэ? Яаж яваад энэ барилга төмөр замын зурвас бүс дотор ороод байгаа юм бэ? Төмөр замын зурвас газар гэдгийг дүрэм болон хуулиар маш тодорхой хэлчихсэн байна шүү дээ. Зурвас газар дээр очоод ямар ч тэнэг хүн барилга барихгүй шүү дээ. Ямар ч тэнэг хүн орон сууцны барилга барихгүй нь ойлгомжтой шүү дээ. Харин аюулгүйн бүс дотор барилга барьж уу, үгүй юу гэдэг л асуудал шүү дээ. Үзлэгээр бол тийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа юм. Нөгөө талаараа с***** гарам гээд байгаа 406 дугаар км-ын хажуу талд орон сууцны барилгууд баригдаад байна шүү дээ. Тэр битгий хэл Улаанбаатар өртөөнөөс Д****ын өртөө, магадгүй цаашлаад Налайхын зөрлөг хүртэл зам дагуу маш олон барилга байна. Маш олон үйлчилгээний төвүүд байна. Энэ бүгд дээрээ маргаагүй байж яагаад зөвхөн Э**** гэдэг компани дээр маргаад байгаа юм бэ, энэ нөхцөл байдал чинь тодорхойгүй байна гэж хэлэх гэж байгаа юм. Тийм учраас эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Шүүх нэхэмжлэл,түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.1. Нэхэмжлэгч М------ээс ... 1949 оны хэлэлцээрийн дагуу төмөр замын ... станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтанд хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлэх-ээр тохиролцсоны /дагуу/ .... газар ашиглах тухай хүсэлтээ Нийслэлийн газрын алба, Н******д удаа дараа гаргаж байсан байхад ... манай хүсэлтийг шийдвэрлээгүй ... Э**** ХХК-нд газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236, Н***** даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/2**дугаар захирамжуудын Э**** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3./ маргасан.
4.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй.
4.3. Нэхэмжлэгч ... 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу дээрх захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор гаргасан тохиолдолд эрх зүйн онолын хувьд нэгэнт бодитой биелэгдсэн захиргааны актыг хүчингүй болгоно гэсэн ойлголт яригдахгүй тул нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа болохоо нэхэмжлэгч өөрөө шүүхэд хангалттай нотолсон тохиолдолд хууль бус байсан болохыг шүүхээс зөвхөн тогтоож өгөх боломжтой юм.
4.4.Учир нь нэхэмжлэлийн төрлийн гол зорилго нь нэгэнт биелэгдсэн буюу дууссан захиргааны актыг хууль бус байсныг нь үргэлжлүүлэн тогтоох зорилготой бөгөөд нэхэмжлэлийн зүйл нь нэгэнт биелэгдсэн хүчин төгөлдөр болсон захиргааны акт байдаг.
4.5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх нэхэмжлэгч У******ХНН-ээс Газрын тухай хуульд нийцүүлэн компанийн эзэмшлийн барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг ашиглахыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2****оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20/128 дугаартай албан бичгээр[31]...1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б-д Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийтдээ 120 метр өргөн зурвас ба станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ, ... Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно... У******ХНН-ийн ашиглагдаж байгаа барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг хугацаагүйгээр эсвэл урт хугацаагаар ашиглах гэрээ байгуулж өгнө үү... гэж, 2****оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/165 дугаар албан бичгээр[32], Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт 2****оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/183 дугаар албан бичгээр[33]... тус тус гаргаж байжээ.
4.6.Гэтэл Э**** ХХК-ийн хувьд дээрх албан бичгүүдээс өмнө маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гаргасан байх ба түүний хүсэлтэд дурдсан газар дээр с***** төслийн хүлэмжийн байгууламжийг барьж, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулахад төмөр замд ямар нэгэн техникийн хор хохирол учруулахгүй ашиглах боломжтой болохыг нэхэмжлэгч У******ХНН-ийн 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллагаа гэрээ-р илэрхийлсэн зэргийг хариуцагч Сү***** харгалзан үзэж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан ...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах... бүрэн эрхээ хэрэгжүүлэн 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар захирамжаар Э**** ХХК-д газар эзэмшүүлэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулан[34], 0063905 дугаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг[35] олгосон бол 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар захирамжаар газрыг хэмжээг нэмэгдүүлэн олгосон байна.
4.7.Харин Н******, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Э**** ХХК-д олгосон захирамжууд болон Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлт зэргийг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4**дугаар захирамжаар Э**** ХХК-д 10.300 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
4.8.Нэхэмжлэгчээс энэ захирамжтай холбогдуулан Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнууд албажуулаагүй гэж маргах боловч шүүхээс нотлох баримтыг цуглуулах явцад нэгж талбарын 6001/0065 дугаар бүхий газрын асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл нь үйлдсэн байгууллагынхаа архивт хадгалагдаж байгаа[36] болон Э**** ХХК дүүргийн газрын албатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөрийг төлж, газраа зориулалтын дагуу ашиглан, улмаар Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 19.280.000 төгрөгийг төлсөн[37], Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан ...инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...-х Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжууд байсан зэрэг нь энэхүү захирамжийг хуульд нийцсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно.
4.9.Хожим Н***** даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4**дугаар захирамжаар эзэмшүүлсэн 18******* нэгж талбарын дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 10,300 м.кв эзэмшил газраас Н******* ХХК-тай харилцан тохиролцооны үндсэн дээр тус компанид 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/2**дугаар захирамжаар 5367 м.кв газрыг шилжүүлэн өгч[38] 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаар захирамжаар өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэн авч[39], газар эзэмших эрхийн гэрчилгээг нэгтгэсэн.
4.10.Н******ас энэхүү захирамжийг ...газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх ажиллагааг жигдрүүлэх ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох замаар Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах... хүрээнд гаргасан байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, захирамжийн үндэслэх хэсэгт заасан /2****оны/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 ...Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана... хуулийн зохицуулалттай бүрэн нийцэж байна.
4.11.Нэхэмжлэгч У******ХНН-ээс Н***** даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/6**дугаар захирамжийн Э**** ХХК-д холбогдох хэсгийг ...106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах үндэслэлдээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3.-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтуудыг хавсаргаагүй... гэж тайлбарласан.
4.12.Бодит байдалд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №25/** тоот Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Э**** ХХК-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын харалдаа Н****зам дагуух 4933 м.кв газар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болж өөрчлөгдсөн холбогдуулан Н***** даргын 2021 оны А/6**дугаар захирамжаар Э**** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ дээрх нэр хаягийг өөрчилсөн аж.
4.13.Цаашилбал, У******ХНН-ээс 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/40[40], 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр[41] Нийслэлийн газрын албаны даргад, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/41 албан бичгээр [42], Н******д ...УБТЗ-ын зарим салбар нэгжүүдийн ашиглаж буй газрын хил, хэмжээ болон ашиглах эрхийн баталгаажилтыг хийж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх... тухай, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12/1663 дугаар албан бичгээр[43] ...У******ХНН нь өөрийн ашиглаж буй газрын эрхийг анх удаа баталгаажуулах гэж байгаа тул газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү... гэж, 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12/1177 албан бичгээр[44] ...Н***** даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4**дугаар захирамжаар Улаанбаатар шуудан ХХК-д УБТЗ-ын Амгалан өртөөний зурвас газарт төмөр замаас 10 м зайд тулган үйлдвэрлэлийн зориулалтаар 9080 м.кв газар олгосон байна...манай байгууллага Захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар хандсаны үр дүнд дээрх захирамжийг түдгэлзүүлээд байгаа болно... гэж, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/1459 албан бичгээр[45] ...салбар нэгжүүдийн ашиглаж буй газруудын ашиглах эрхийг баталгаажуулан, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх шийдвэр гаргаж өгнө үү... гэж, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12/65 дугаар албан бичгээр[46] ...Улаанбаатар хот дахь төмөр замын зурвас газарт 100 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст газар олгосон байгаа... нэрлэн зааж захирамжуудыг хүчингүй болгож өгөх хүсэлтийг гаргаж байсан бол 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 08/1699 албан бичгээр ...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төмөр замын зурвас газар аюулгүйн бүсийн хэмжээ хил заагийг тогтоох асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллахаар У******ХНН-ийн ажилтнуудын нэрсийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа..., 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10/1425 албан бичгээр ...У******ХНН-ийн 20 нэгж талбар газрыг ашиглах эрхийг баталгаажуулахыг хүссэн...[47] зэргээс үзэхэд У******ХНН нь 2****оноос эхлэн өөрийн салбар нэгжүүдийн ашиглаж буй эдэлбэр газрыг баталгаажуулахаар хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эзэмших, ашиглах эрхээ баталгаажуулж өгөх хүсэлтийг болон эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй захиргааны актыг нэрлэн зааж хүчингүй болгуулахаар хандаж байсан хэдий ч Э**** ХХК-д олгосон газар дээр бол ямар нэг маргаан гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
4.14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...маргаан бүхий актуудыг бичгээр гардан авч байгаагүй, хэний ямар захирамжаар Э**** ХХК-д газар олгосон болохыг мэдээгүй... гэж тайлбарлах хэдий ч бодит байдалд нийтэд илэрхий үйл баримт болох Төмөр замын 406 дугаар километрт байрлах нүхэн гарцын ойролцоох с***** төв, Номин супермаркет, И***** худалдааны төвийг нэхэмжлэгч У******ХНН огт мэдэж байгаагүй хэмээх нь үнэнд үл нийцнэ.
4.15.Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Төмөр Замын удирдах газрын 1 дүгээр орлогч дарга Л.П*******болон тус хэргийн гуравдагч этгээд Э**** ХХК нарын хооронд байгуулсан 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн с***** төслийг хэрэгжүүлэх Хамтран ажиллах гэрээ, Улаанбаатар хотын төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангийн 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 59/1**шилэн кабель шилжүүлэх тухай албан бичиг[48], У******ХНН-ийн Техникийн бодлогын зураг төслийн төвийн Улаанбаатар-Амгалан хоорондын замын 406-р км пк5-д шинээр барих 4,0х2,5м-ийн дөрвөлжин төмөр бетон автомашины нүхэн гарцын зураг /Төсөл №72-****-ИП/, У******ХНН-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-197 дугаар Нүхэн гарц барилгын ажлыг зохион байгуулж, гүйцэтгүүлэх тухай тушаал[49], Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлээр гуравдагч этгээд Э**** ХХК-д ногоон байгууламж, худалдааны төвийн зориулалтаар 3412.8 м.кв талбайд үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаар бүртгэж гэрчилгээ олгосон[50], 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт[51], Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-2****** дугаар бүртгэл[52] болон 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-****** дугаар бүртгэлийг үндэслэж олгосон гэрчилгээ[53], шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр илэрсэн илэрсэн нөхцөл байдлыг тодорхойлсон фото зураг[54], маргаан бүхий газрын 2005-2020 хүртэлх бодит байдлыг харуулсан зураг[55] /google earth/ зэргээс үзвэл гуравдагч этгээд Э**** ХХК бодит байдалд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газар дээрээ аж ахуйн зориулалтаар барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгож, үйл ажиллагаа явуулж байсан.
4.16.Газар доорх харилцаа холбооны сүлжээтэй холбогдсон асуудлыг Харилцааны холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
4.17.Угтаа нэхэмжлэгч У******ХНН нь өөрөө 2005 оны 38 дугаар захирамжийг хууль ёсны болох урьдач нөхцөлийг хангаж өгч, улмаар газар ашиглалттай холбоотой асуудлаар тогтмол харилцаж, зарим тохиолдолд хамтарч ажилласан байсан болохыг дээрх баримтууд илэрхийлж байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад зааснаар мөнгөн дүнгээр[56] илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсэж байгаа энэ тохиолдолд тухайн хууль ёсоор үүссэн итгэлийг хамгаалах нь хуулийн уг зарчмын агуулгад нийцэхээр байна.
4.18.Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзвэл Улаанбаатар хот дахь төмөр замын зурвас газар, аюултай бүсэд багтах газар болон бусад эзэмшил газрын хилийн зааг хэмжээг тодотгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн Зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаар тушаалаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсийн хэмжээ, хил заагийг тогтоох асуудлыг судлан шийдвэрлэх салбар замуудын эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийх, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Зам тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан хэдий ч бодит байдалд Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төмөр замын зурвас газар, аюулгүйн бүс тэдгээрийн дэглэмийг тогтоогоогүй.
4.19.У******ХНН-ээс 2014 оны 05 дугаар сарын 23-нд гол замын дагуух зурвас газрын байр зүйн зургийг хийлгэсэн боловч[57] түүнээс өмнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төмөр замын зурвас газрынхаа нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлээгүй, ялгарах биет буюу хашаалан хамгаалаагүй, газрын байршил, бодит хэмжээг тодорхойлж, нарийвчилсан зураглал үйлдэн Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан болно.
4.20.Нөгөөтээгүүр У******ХНН-ээс Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан төмөр замын зурвас газрын талаар олон маргаануудыг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэн[58] өөрийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээж байсан[59] атлаа дээрх иргэн, аж ахуйн нэгжид олгосон захирамж, шийдвэртэй маргалгүй хүлээн зөвшөөрч буй үйлдэл, эс үйлдэхүй нь Ба*******д байрлах У******төв буудлаас Н****зам дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Д***** төв хүртэл төмөр зам /406км / дагуу Э**** ХХК-ийн эзэмшлийн газартай шулуун болон шулуун паралел байдалтай газар олголт хийгдэн Н****хороолол, Б****, И****, К**** зэрэг орон сууцны хороолол, Д****...зэрэг үйлчилгээний төвүүд баригдан суурьшлын бүс бий болсноор илэрч байхаас гадна хэрэг маргааны шүүхээр хэлэлцэж байх хугацаанд Р*** хотхон[60], Усан парк" хэмээх Акуа вилла хотхоны барилга баригдан ашиглалтад орохоор болсон нийтэд нэгэнт илэрхий болсон үйл баримт байна.
4.21.Гэтэл нэхэмжлэгч У******ХНН-ээс дээрх газруудаас зөвхөн Э**** ХХК-д олгосон газар эзэмшүүлсэн шийдвэрийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-3.1.13, 27 дугаар зүйлийн 27.6 -д заасныг болон Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээрийг зөрчсөн гэж тайлбарлан маргаж тэгш бус хандаж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1/ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ....өмнө эрх тэгш байна заасантай нийцэхгүй аж.
4.22.Шүүхээс төмөр замын тээврийн аюулгүй байдлын талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ...уг газрын дэргэдүүр галт тэрэг өнгөрөх тохиолдолд хурдаа хасаад өнгөрдөг..., аюул осол тохиолдохоо хүрвэл хаана ч тохиолдож болно..., 406 км-т төмөр замын аюулгүй бүс гэж тогтоосон эсхүл болзошгүй эрсдэл учрах гэж байгаа талаар баримт, судалгаа байхгүй... гэж тайлбарласан бол шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн тэмдэглэлээр ...406 км-т У******ХНН төмөр зам ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэж бий болоогүй, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газар биш болох нь тогтоогдсон.
4.23.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгээд хариуцагч нараас У******ХНН-ийн ямарваа нэг эзэмшлийн эрх үүсээгүй, барилга байгууламж баригдаагүй, эдэлбэр газраар бүртгүүлээгүй маргаан бүхий газрыг түрүүлж хүсэлт гаргаж, холбогдох баримтаа бүрдүүлэн өгсөн Э**** ХХК-д эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь ...аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна...., 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасантай бүрэн нийцсэн.
4.24.Энэхүү шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.********гийн маргаж буй үндэслэлээр хууль нийцүүлэн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 236, Н***** даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/6**дугаар захирамжийн Э**** ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болох нь тогтоолгох боломжгүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тав: Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу У****нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
5.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-д Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина, Олон Улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ гэж заасан болон Улсын дээд шүүхийн 2013 оны 10 сарын 11-ний өдрийн 185 дугаар тогтоолд ...Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4-т Монгол улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй, БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөж, шилжих тухай хуулийн зургаадугаар зүйлийн 3-т БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөх зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ гэж заасан тул Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг 1949 оны хэлэлцээрт заасан хэмжээгээр газрыг хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэхээргүй байна гэж дүгнэснийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
5.2.Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 сарын 15-ны өдрийн хэлэлцээр нь цаг хугацааны болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж буй үндэслэлээр 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц-ийн гэрээнд хамаатуулахад учир дутагдалтай байсан болно.
Зургаа: Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1** дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А6**дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, Улаанбаатар төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгах шаардлагын тухайд:
6.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
6.2.Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2-т ...Н***** даргыг Ерөнхий сайд;...дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж, харин Монгол Улсын Ерөнхий сайдад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.4-т Засгийн газрын гишүүд, аймаг, Н****** нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана; бүрэн эрх олгожээ.
6.3.Хэрэгт авагдсан Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт ...Төрийн болон төрийн өмчит, төрийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг... 2020 онд багтаан баталгаажуулахыг..., Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хэрэгцээнд ашиглаж байгаа, тус нийгэмлэгийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэрт дэх 49 нэгж талбарын гэрчилгээг[61] 2021 оны 10 дугаар сард багтаан олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг... Н******д даалгажээ.
6.4.Дээрх тогтоол, тэмдэглэл, захирамжийг улс төр, бодлогын шинжтэй үйл ажиллагааны хүрээнд гаргасан байх ба улмаар түүнийг хэрэгжүүлэх доод шатны байгууллагууддаа удирдамж, чиглэл өгөх замаар хэрэгжүүлэхээр заасны дагуу Н****** 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/8** дугаар захирамжаар[62] У******ХНН-ийн барилга, байгууламж бүхий нийслэлийн нутаг дэвсгэрт дэх 49 нэгж талбар газраас эхний ээлжинд 19 нэгж талбар бүхий газрын ашиглах эрхийг олгосон болон үлдэх газрын ашиглах эрхийг ойрын үед шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1** дугаар захирамжид ...55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын бүрэн хэрэгжилтийн хангах ... анхаарах шаардлагатай гэж зааснаас харж болохоор байна.
6.5.Харин тэдгээрт Н***** даргыг 2021 оны А6**дугаар захирамжийг болон Э**** ХХК-д эзэмшүүлэн олгосон захирамжийг хүчингүй болгуулахыг, У******ХНН-ийн эзэмшлийн барилга, байгууламжийн бүхий газрыг эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгасан, чиглэл өгсөн зүйл огт байхгүй болно.
6.6.Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан нь гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид зөвхөн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; байдлаар ашиглуулах, харин газар эзэмшүүлэх хугацааг 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж тодорхой заасан аж.
6.7.Иймд дээрх үндэслэлүүдээр Н***** даргыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргаж, өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгохгүй байгаа гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
6.8.Эцэст нь гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан шаардлагыг биелүүлээгүй гэж тайлбарлах хэдий ч энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаар тогтоолоор[63] дүгнэлт өгсөн гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2****он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М**********У******аас гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 38, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар захирамжийн Э**** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн дагуу У****нийгэмлэгийн газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, Н***** даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/2**дугаар захирамжуудын Э**** ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, Н***** даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/6**дугаар захирамжийн Э**** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2020 оны 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг, Ерөнхий сайдын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1** дугаар захирамж, Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2021 оны А6**дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, Улаанбаатар төмөр замд газар эзэмших эрхийг хугацаагүйгээр олгож баталгаажуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР