Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/03022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 16 181/ШШ2022/03022

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

2022.06.20-ны өдрийн 21280599/240 дугаар Төлбөр төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол-ын 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 806,820.34 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, өмгөөлөгч Ж.Давааням нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.15-ны өдрийн 181/ШШ2021/00575 дугаар захирамжаар МИ ХК болон ХауК ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжаар ХауК ХХК нь 2021.04.01-ний өдрийн дотор МИ ХК-д гэрээний үүрэгт 406,727,350 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,266,910 төгрөг буюу нийт 407,994,260 төгрөг төлөхөөр болсон бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөр авагч МИ ХК-д төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2021.05.27-ны өдрийн 181/ШЗ2021/05948 дугаар захирамж, мөн өдрийн 181/ГХ2021/00366 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч НШШГГт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.27-ны өдрийн 181/ГХ2021/00366 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсанд ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж Шангрила центр 9 давхар, 908 тоотод байрлах, ХауК ХХК (РД:5559553)-аас 406,727,350 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,266,910 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Нарны зам 16/5, өөрийн байранд байрлах "МИ" ХХК (РД: 2074605)-д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тул албадан гүйцэтгэвэл зохино гэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг "төлбөр төлөгч гэнэ" гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төлбөр төлөгч нь нэхэмжлэгч М.У биш ХауК ХХК болох нь тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчийн 2022.05.25-ны өдрийн 240/12 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор нэхэмжлэгч М.Угийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 24/5 тоот хаягт байршилтай, 295,7 метр квадрат талбай бүхий зуслангийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206043510 дугаарт бүртгэлтэй амны орон сууц болон иргэн Х.М-нийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын Нүхтийн зуслангийн зориулалттай 550 метр квадрат талбай бүхий 2016/113 дугаартай ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус битүүмжилсэн. Мөн хариуцагчийн мөн өдрийн 240/13 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор нэхэмжлэгч М.Угийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо,  хаягт байршилтай, 246,2 метр квадрат талбай бүхий зуслангийн зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон иргэн М.Нарнаагийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ хаягт байрлах нэгж талбарын 1461907223 дугаарт бүртгэлтэй, 594 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-22 газрыг тус тус битүүмжилсэн.

Хариуцагчийн 2022.06.20-ны өдрийн 21280599/240 дугаартай Төлбөр төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай" тогтоолын 2 болон 3 дахь хэсгээр арилжааны банкнуудад нэхэмжлэгч М.Угийн эзэмшиж буй дансны зарлагын гүйлгээг 269,276,211 төгрөгөөр битүүмжилж, битүүмжлэгдсэн данснаас 269,276,211 төгрөгийг Төрийн банкин дахь НШШГГ 103301851000 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгчийг шинээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоосон.

Уг тогтоолын дагуу мөн өдөр Хаан банкан дахь нэхэмжлэгч М.Угийн 5003688043 тоот данснаас 806,820.34 төгрөгийг суутган авсан бөгөөд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.15-ны өдрийн 181/ШШ2021/00575 дугаар захирамж болон тус шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2021.05.27-ны өдрийн 181/ШЗ2021/05948 дугаар захирамж, мөн өдрийн 181/ГХ2021/00366 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсанд нэхэмжлэгч М.Угаас төлбөр гаргуулж, МИ ХК-д олгох тухай хуулийн нэг ч зүйл, заалт байхгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022.06.20-ны өдрийн 21280599/240 дугаартай "Төлбөр төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай" тогтоолын 2 болон 3 дахь хэсэгт дурдсанчлан 269,276,211 төгрөгийг өөрийн эд хөрөнгөөр хариуцан төлөх тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дахь хэсэгт заасан "хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг зөрчиж, төлбөр төлөгч ХауК ХХК -ийн 66,7 хувийн хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм.

Нэхэмжлэгч нь дээрх хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж 2022.06.23-ны өдөр хариуцагч НШШГГт гомдол гаргасан боловч тус газрын 2022.06.30-ны өдрийн 4/541 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус хариу мэдэгдэх хуудсанд ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00575 дугаар захирамжаар Хайпир хаус констракшн ХХК-аас 407,994, 260 төгрөгийг гаргуулж Материал импекс ХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байна" гэж дурджээ. Гэвч дээрх шийдвэр нь үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ" гэж заасан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ", 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ" гэж, 9.5 дахь хэсэгт "Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна" гэж тус тус заасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулах үүрэгтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дөх хэсэгт заасны дагуу явуулсан ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч ХауК ХХК -ийн эд хөрөнгө нь түүний хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч М.Угийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа компанийн 66,7 хувийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгүүд болон бусдын буюу иргэн Х.Мөнх-Эрдэнэ, М.Нарнаа нарын ашиглах, эзэмших эрхтэй газрыг битүүмжилсэн, мөн нэхэмжлэгчийн банкан дахь данснаас суутгал хийсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

НШШГГ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Саяболдын 2022.09.06-ны өдрийн 9/68 дугаартай тогтоолоор тус газрын 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Уранбилэгийн үйлдсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2022.05.25-ны өдрийн 240/12 тоот, мөн өдрийн 240/13 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Уранбилэгийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2022.05.25-ны өдрийн 240/12 тоот, мөн өдрийн 240/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.06.20-ны өдрийн 21280599/240 дугаартай "Төлбөр төлөгчийн банкин дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын 2 болон 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 806,820.34 төгрөг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 575 дугаар захирамжаар ХауК ХХК -аас 406,727,350 төгрөгийг гаргуулж, Материал импекс" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21280599 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч ХауК ХХК -ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх холбогдох бүртгэлийн газраас тодруулахад компаний эзэмшил өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон мөн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийх мэдэгдлийг банкуудад хүргүүлсэн боловч дансандаа үлдэгдэлгүй талаар хариуг ирүүлсэн.

Төлбөр төлөгч талд төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрөөс төлөөгүй тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч М.Угийн өмчлөлийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Угийн өмчлөлийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2022.5.25-ны өдөр битүүмжлэхэд хүлээн зөвшөөрч, битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурж тогтоолын хувийг гардан авсан бөгөөд тухайн үед ямар нэгэн гомдол санал гаргаагүй атлаа 2022 оны 8 дугаар сард хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар манайд гомдол гаргасныг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 9/68 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч компанийн эзэмшил өмчлөлд эд хөрөнгөгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалт, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дөх заалтуудыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч компанийн 66,6 хувийн хувьцааг эзэмшиж байгаа М.Угийн арилжааны банканд байрших харилцах дансыг эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр төлбөрийн үнийн дүнг тооцон дансны зарлагын гүйлгээг зогсоож, харилцах данснаас хасалт хийх мэдэгдлийг 2022.6.20-ны өдөр хүргүүлж, төлбөрт тооцсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй болно.

Төлбөр төлөгч компанид буюу хувьцаа эзэмшигч М.Уд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн үеэс эхлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэртэй төлбөрөөс хэсэгчлэн төлбөр авагчид төлсөн гэх боловч төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөр төлөгч компанийн эд хөрөнгөөс төлбөрийн шаардлагыг хангуулах боломжгүй байсан тул төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээлгэхээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Хайпирхаус констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2022.06.20-ны өдрийн М.Угийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, НШШГГ 2022.06.30-ны өдрийн 4/541 дүгээр хариу мэдэгдэх хуудас, Голомт банкны 2022.07.07-ны өдрийн орлогыг мэдүүлэг, 2022.08.10-ны өдрийн Хайпирхаус ложистик ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч талаас 2022.05.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2022.05.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00575 дугаар захирамж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/Ш32021/05948 дугаар захирамж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ГХ2021/00366 дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21280599 дугаартай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 240/12 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 240/13 дугаартай "Эд хөрөнгө битүүмжпэх тухай" тогтоол, мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21280599/240 дугаартай "Төлбөр төлөгчийн банкин дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай" тогтоол, НШШГГ Ахлах шийдвэрийн гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/68 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 2022.06.20-ны өдрийн 21280599/240 дугаар Төлбөр төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 806,820.34 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НШШГГ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.09.06-ны өдрийн 9/68 дугаар тогтоолоор тус газрын 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022.05.25-ны өдрийн 240/12 тоот, мөн өдрийн 240/13 тоот тогтоол, уг тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгосон тул нэхэмжлэгч М.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхийнхээ дагуу 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Уранбилэгийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2022.05.25-ны өдрийн 240/12 тоот, мөн өдрийн 240/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. /хавтаст хэрг1-4, 61-63 хуудас/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч М.Угийн ХААН банкны 5003688043 тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 806,820.34 төгрөгийг НШШГГ татан авсан бөгөөд уг ажиллагаа нь НШШГГ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21280599/240 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг үндэслэн хийгдсэн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 23, 60 хуудас/

 

2. М.У нь Хапирхаус констракшн ХХК-ийн 66,7 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-10 хуудас/

 

3. НШШГГ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 575 дугаар захирамжаар "Хайпирхаус констракшн" ХХК-аас 406,727,350 төгрөгийг гаргуулж, Материал импекс" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч "ХауК" ХХК-д төлбөрийг төлөх мэдэгдэл өгч, банкан дахь данс, үнэт цаас, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх мэдэгдлүүдийг холбогдох банк, бүртгэлийн байгууллагуудад хүргүүлж, хариуг авч, төлбөр төлөгч нарыг хөрөнгөгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу "Хайпирхаус констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Угийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, мөнгөн хөрөнгийг татан авах ажиллагааг явуулсан байна. /хх-40-73х/

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

 

4.1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгч Хайпирхаус констракшн ХХК-ийн нийт хөрөнгө төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй гэх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, "Хайпирхаус констракшн" ХХК-ийн захирал М.Угаас төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тодруулаагүй, компанийн санхүүгийн тайланг авч хөрөнгийн байдалд дүгнэлт хийгээгүй, компанийн хөрөнгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас аваагүй зэрэг төлбөр төлөгч компани төлбөрийг барагдуулах хөрөнгөтэй эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

 

Иймд хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч "ХауК" ХХК хөрөнгөгүй буюу нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэдгийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан тул УБПК ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-ын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6. Иймээс НШШГГ ХауК ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Угийн ХААН банкны 5003688043 тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 806,820.34 төгрөгийг татан авсан ажиллагаа хууль бус байх тул НШШГГ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21280599/240 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, 806,820.34 төгрөгийг буцаан олгохыг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолдоо 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 164,314 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу НШШГГ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21280599/240 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Уд 806,820.34 төгрөгийг буцаан олгохыг НШШГГт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1. дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн М.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,514 төгрөгийг 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 164,314 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч М.Уд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА