Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

   2025           08             20

                           2025/ШЦТ/224

 

                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж н овогт Е Ад холбогдох 2513000000279 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Д сумын .. дугаар /Х/ багт оршин оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж Н ургийн овгийн Е А, регистрийн дугаар: /РД: БЖ....,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.А нь 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д сумын ... дугаар /Х/ багийн нутаг дэвсгэрт Т.Атэй маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.А: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байна” гэв.

1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Е.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Е.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

2. Шүүгдэгч Е.А нь 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар /Хар уул/ багийн нутаг дэвсгэрт "Хадлангийн талбайд адуу оруулсан” гэх шалтгаанаар хохирогч Т.Атэй маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Аийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие багийн малчин хүмүүсийн хадланг хариуцдаг  бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний хариуцаж байсан хадлангийн талбайд 100 гуриа адуу ирсэн байсан. Тэгээд би уг адуунуудыг хадлангийн талбайгаас 5 км зайтай газар луу тууж явуулсан. Гэтэл А гэх хүн ирээд намайг өөрийнх нь хадлангийн талбай руу адуу тууж явууллаа, адуунуудыг хаашаа явуулахыг би мэднэ гэж хэлээд намайг шууд заамдаж аваад газарт унагааж, дээр дарж сууж байгаад гараараа нүүрэнд нэг удаа цохичихоод босоод явчихсан. Тэгээд би гэртээ ирэхэд миний нүүр хавдсан байсан тул маргааш нь сумын эмнэлэгт үзүүлсэн. ...А намайг сумын эмнэлэгт үзүүлэхэд замын зардалд 50.000 төгрөг өгсөн. Би эмнэлэгт үзүүлсэн боловч ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй.  Надад хохирол учраагүй тул миний зүгээс Е.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 3-4, 45-46 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч С.К  2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  БӨА0725/598 дугаартай “...Т.Аийн биед баруун, зүүн зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт шинэ гэмтэл, зүүн 1-р хурууны зүсэгдсэн шарх хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун, зүүн зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

-Яллагдагч Е.Аы зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед миний хариуцаж байсан хадлангийн талбайд адуунууд ирсэн байсан тул би уг адуунуудыг хадлангийн талбайгаас гаргаж "Хисэн" гэх нэртэй газар уруу тууж байх замд манай хөрш айлын хүүхэд нь Т.А тааралдаж, та яагаад адуунуудыг манай хадлангийн талбай руу тууж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь  би адуунуудыг өөрийн хадлангийн талбайгаас холдуулж явуулж байна гэж хэлэхэд тэр надтай маргалдаж, намайг хэл амаар доромжлохоор нь би уурандаа А нүүрэнд гараараа нэг удаа цохичихоод гэр лүүгээ явсан. Би буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Е.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Т.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Т.А нь ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч Е.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

2. Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Е.Аы хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ад 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  саналыг гаргаж, шүүгдэгч Е.А болон түүний өмгөөлөгч Д.А нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Е.Аы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг  4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, шүүгдэгч Е.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж н овогт Е Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ад 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Е.Ад сануулсугай.

4. Шүүгдэгч Е.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е.Ааас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б