Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

    

       2025            08          21                                        2025/ШЦТ/229                                                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч  Я.С,

Шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овогт Т Жэд холбогдох 2513000000302 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, П ХХК-ийн А сум дахь салбарт түгээгчээр ажилладаг. Баян-Өлгий аймгийн А сумын .. дугаар /У/ багт оршин суух хаягтай, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогтой Т Ж, регистрийн дугаар ББ....;   

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Т.Ж нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн А сумын ..дүгээр /Ц/ багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б гээгдүүлсэн Хаан банкны виза картыг ашиглан Хаан банкинд байрших хохирогч Р.Нын эзэмшлийн 5..... тоот данснаас 13 удаагийн үйлдлээр нийт 470.000 төгрөгийг хулгайлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн гэмт хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэв.

1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Т.Ж нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн А сумын ..дүгээр /Ц/ багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б гээгдүүлсэн Хаан банкны виза картыг ашиглан Хаан банкинд байрших хохирогч Р.Нын эзэмшлийн 5182077489 тоот данснаас 13 удаагийн үйлдлээр нийт 470.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 470.000 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, прокурортой тохиролцсон саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч нь анхнаасаа гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн хохирлыг барагдуулж, хохирогч гомдол саналгүй гэсэн. Улсын яллагчтай тохиролцсон ялыг дэмжиж байгаа. Мөн ялын үр дагаврыг шүүгдэгчид ойлгуулсан байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв. 

 2. Шүүгдэгч Т.Ж нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн А сумын .. дүгээр /Ц/ багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Батаагийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг ашиглан Хаан банкинд байрших хохирогч Р.Нын эзэмшлийн 5..... тоот данснаас 13 удаагийн үйлдлээр нийт 470.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), 

-Хаан банкинд байрших хохирогч Р.Нын эзэмшлийн 5182077489 дугаартай дансны хуулга, (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Дансны хуулгаад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-20 дахь тал), 

- Р.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие А сумын 2 дугаар багт амьдардаг ба, манай бага хүү болох Батаа 2025 оны 05 дугаар 27-ны өдөр сумын төв рүү хувийн ажлаар явсан. Тухайн үед би өөрийн Хаан банкны 5182077489 тоот дугаартай виза картаа байшин барих ойр зуурын юм авхуулахаар хүүдээ өгч явуулсан. Тэрнээс хойш хаан банкны картаа хүүгээс асуугаагүй байсан ба, 2025 оны 06 сарын 01-ний өдөр аймаг орохоор болж хүү болох Батаа бид хоёр банкны картаа хайж олоогүй юмаа. Тухайн үед хүү маань сумын төв явахад хаан банкны картаа гээгдүүлсэн юм шиг байна. Тэгээд бид хөдөө байж байгаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хаан банкны 18001917 дугаар луу залгаж картаа хаалгасан. Дараа нь сумын төвд орж ирж Хаан банкинд очиж дансаа шалгуулахад миний 5182077489 тоот дугаартай данснаас 16 удаагийн гүйлгээгээр нийт 470.000 /дөрвөн зуун далан мянган төгрөг/ зарлага 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 08-ний өдрийн хооронд гарсан байсныг мэдсэн. Тухайн үед би хөдөө завгүй байсан учраас цагдаагийн байгууллагад ирж чадаагүй. Ийм л зүйл болсон.

470.000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор иргэн Т.Жэд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх байхгүй болно.” гэх мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 05-06, 08-09 дэх тал),

-Яллагдагч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт байрлах Петровис ХХК-ийн шатахуун түгээх салбарт түгээгчээр ажилладаг. Би 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед ажилдаа очиж ээлж хүлээн авсан. Тухайн үед манай нөгөө ээлжийн хүн болох М.Серикбол нь надад хандаж би ажлын гаднаас хүний Хаан банкны виза карт олж авсан гэж хэлсэн. Тэгээд М.Серикбол надад тэр Хаан банкны виза картыг өгч ,чи ямар нэгэн хүн картыг асууж ирэх юм бол өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би тус картыг авч тухайн Хаан банкны карт нь ажиллаж байна уу үгүй юу гэдгийг шалгаж үзэхээр 30.000 төгрөгөөр уншуулж үзэхэд зарлага гарч байсан. Тэгээд дахиад тэр өдөр орой 40.000 төгрөгөөр уншуулсан байсан. Дараа нь 2025 оны 06 дугаар сарын 04-08-ний өдөр хүртэл дараалан хэд хоног тухайн картыг уншуулж хүмүүсийн авсан шатахууны мөнгө болох бэлэн мөнгөний оронд тэр картыг уншуулж мөнгийг би өөрөө авч байсан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ирж ажил хүлээн авахад гэнэт тухайн картыг бодож мөнгө гаргаж авсан болохоор нь айгаад жорлонгийн хажууд байдаг муу усны нүхэнд хийчихсэн юм.” мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  “Хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Т.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Р.Нд 470,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Р.Н нь мөрдөн байцаалтын шатанд “Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул Т.Жэд гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч Т.Жийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

2. Шүүгдэгч Т.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.  

3.Прокуророос шүүгдэгч Т.Жийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Жийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Ж нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Т.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Жэд сануулах нь зүйтэй. 

4. Шүүгдэгч Т.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Т.Жэд холбогдох эрүүгийн 2513000000302 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Т Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жэд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Жэд тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Жэд сануулсугай.

5. Шүүгдэгч Т.Ж нь гэмт хэргийн хор уршигт 470.000 (дөрвөн зуун далан мянган) төгрөг төлж, хор уршгийг бүрэн арилгасан тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б