| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/230 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.7.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/230
| 2025/ШЦТ/230 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд,
Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хын Хэд холбогдох эрүүгийн 2513000000304 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дүгээр /Х/ баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж ургийн овогтой Хын Х, регистрийн дугаар: БК,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дүгээр /Х/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Хын байшинд байхдаа түүний улаан хүрэн өнгийн түрийвчинд хийсэн Бүгд Найрамдах Казахстан улсын мөнгөн тэмдэгт болох 1.159.400 тенге буюу 7.849.138 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Т.Хд 7.849.138 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө тус тус Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дугаар /Ж/ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт,
1. Шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. Улсын яллагч Я.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Х.Х нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Хабылын байшинд байхдаа түүний улаан хүрэн өнгийн түрийвчинд хийсэн Казахстан Улсын мөнгөн тэмдэгтийг хулгайлж, хохирогчид 7,849,138, төгрөгийн хохирлыг учруулан хулгайлах гэмт хэрэг, мөн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, мөн оны 7 дугаар сарын 16-17-ны өдөр шилжих шөнө тус тус Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Салтанатыг зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, ял тохиролцсон тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч нар гомдол, саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Мөн хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй гэж байгаа. Шүүгдэгчид прокурортой тохиролцсон 1 жил, 6 сарын хугацаанд байнга хяналт тавигдана. Тиймээс төрийн хяналтад албан ёсоор орж байгаа гэсэн үг юм. Мөн уг хугацаанаас нь өмнө суллах боломжгүй. Уг ялыг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солигддог байгаа. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авахыг хүсэж байна. Хүн алдаж болно. Тиймээс нэг удаа боломж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Х.Х нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлаж байгаа. Мөн дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй талаар өөрт нь хэлж байгаа.” гэв.
4. Шүүгдэгч Х.Х нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Хын байшинд байхдаа түүний улаан хүрэн өнгийн түрийвчинд хийсэн Бүгд Найрамдах Казахстан улсын мөнгөн тэмдэгт болох 1,159,400 тенге буюу 7,849,138 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Т.Хд 7,849,138 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Иргэн Т.Хаас 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
- Хохирогч Т.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ихэнхдээ Казахстан Улсад байдаг. Би тэтгэврээ 5-6 сард ирж нэг удаа гаргаж аваад Казахстан явдаг. Энэ удаа ирээд гэртээ байж байгаад тэтгэврээ зээлдэж 8.900.000 төгрөг гаргаж авсан. Түүнээс 900.000 төгрөгийг хүмүүст өгдөг өр зээлэнд өгсөн. Харин 8.000.000 төгрөгийг валютын ченж П гэдэг залууд очоод Казахстаны тенге мөнгөн тэмдэгтээр солиулсан. Солиулахад 1.159.400 Казахстан тенге болсон. Түүнийг би өөрийн улаан хүрэн өнгийн түрийвчинд хийгээд Өлгий сумын 9 дүгээр багт байдаг гэртээ очсон. Гэртээ очиход С, Х нар байсан бөгөөд тэд нартай хамт 1 шил, 0.7 литрийн архи уусан. Тэр үед Х надаас 50,000 төгрөг гуйж, би дараа нь мөнгөтэй болохоор өгнө гэсэн. Улмаар би архи ууж байсан газартаа унтчихсан байна. Нэг сэрэхэд миний цэнхэр өнгийн срочик цамцны цээжний халаасанд байсан улаан хүрэн өнгийн түрийвч байхгүй байсан. Тухайн үед С гэдэг залуу миний хажууд сууж байсан. Харин Х байхгүй байсан. Би тэгээд Хийг хайгаад олж чадаагүй. ...Миний халаасанд байсан улаан хүрэн өнгийн түрийвчнээс өөр зүйл алдагдаагүй. Түрийвчин дотор Казахстан тенгегээр 1.159.400 тенге, мөн Голомт банкны виза карт, Казахстан улсын Каспий голд банкны виза карт, Казахстан Улсад түр оршин суухыг зөвшөөрсөн албан бичиг гэх зүйлүүд байсан. Өөр зүйл байгаагүй. Би удахгүй Казахстан улс руу явах гэж байгаа тул тухайн бичиг баримтуудаа олж авмаар байна, мөн мөнгөө олж авахыг хүсэж байна. Х.Х нь миний түрийвчийг хулгайлж авсан байсан. Тэр миний түрийвчийг дотор нь байсан бичиг баримтын хамт надад бүрэн өгсөн. Х.Х нь надаас хулгайлж авсан Казакстан Улсын тенгег Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, 6.107.400 төгрөг болгосон байсныг мөрдөгч надад хүлээлгэн өгсөн.
Одоо надад Х.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 53-54 дэх тал/,
- Яллагдагч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад мөрдөгч нь прокурорын тогтоолыг танилцуулсан, уг тогтоолд миний бие ямар гэмт хэрэг үйлдсэн талаар ойлгож мэдэж авсан, би тухайн гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна, гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 49-51 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.
5. Шүүгдэгч Х.Х нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Ж/ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Сыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон хэргийг үйлдсэн болох нь:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/,
-Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангийн лавлагаа -Шүүгдэгч Х.Х нь удаа дараагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, зөрчлөөр шийтгэл хүлээж байсан талаар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
-Хохирогч Х.Сын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Өлгий сумын 13 дугаар /Жана-ауыл/ багт нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. 2015 онд нөхөр Х.Хтэй гэр бүл болж, одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр юм. Өнгөрсөн шөнө 23 цагийн үед нөхөр Х.Х гэртээ хүүхдийн дэргэд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэж, миний үснээс үсдэж дарж байгаад гараараа толгойн хэсэгт цохиж, хөлөөрөө цээжин тус газар өшиглөж зодсон. Тэр урьд нь намайг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус зодож, шийтгэл хүлээж байсан.
Энэ талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 62, 116-117 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 578 дугаартай: “...1.Иргэн Х.Сын биед баруун ба зүүн бугалганд, зүүн ба баруун шуунд, зүүн ба баруун мөрөнд, цээжний зүүн ба баруун талд тус тус хөх ягаан цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно. 4. Иргэн Х.Сын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
- Яллагдагч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие эхнэр Салтанаттай гэр бүл болоод 10 гаруй жил сайхан амьдарч байгаа бөгөөд 2024 оны 08 дугаар сараас эхлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж нэг удаа гэртээ ирж эхнэртэйгээ хэрүүл маргаан болж агсам согтуу тавьсан, түүний дараа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахиад ямар нэгэн шалтгаанаар архи ууж согтуу ирж мөн л эхнэртэй хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулсан, мөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бас архи ууж согтсон үедээ эхнэртэй хэрүүл маргаан хийж, агсам согтуу тавьсан ба хамгийн сүүлд 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бас л архи ууж согтуу ирээд эхнэртэйгээ хэл ам зөрж агсам согтуу тавьсан. Тухайн өөрийнхөө гаргасан үйлдлүүдэд би хуулийн хүрээнд баривчлах шийтгэл авч байсан бөгөөд эдгээр гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа давтагдаж эрүүгийн хэрэг үүсэж ирсэн байна. Миний энэ гэр бүлийн хүчирхийлэл гаргасан үйлдэл нь архи уусан, согтуу үедээ байнгын гаргадаг алдаа дутагдал бөгөөд архинаас болж ийм зүйл гаргаж байгааг би мэдэж авсан. Тэрнээс биш эрүүл үедээ би эхнэртэйгээ ямар нэгэн хэрүүл маргаан гаргадаггүй бөгөөд гэр орондоо эвтэй найртай халуун дулаан байдаг. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст 122-124 дэх тал/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг,
Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул шүүгдэгч Х.Хийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Х.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Шүүгдэгч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Хд 6.107.400 төгрөгийг төлж өгсөн ба хохирогч Т.Х нь ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн хохирогч Т.Салтанат нь нөхөр Х.Хэд ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 38 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Хийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хэд 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх саналыг гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хэд 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хэд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
13. Шүүгдэгч Х.Хэд оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
14. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
15. Шүүгдэгч Х.Хэд холбогдох эрүүгийн 2513000000304 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Хын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хэд 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Хэд оногдуулсан 1 жил, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Х.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б