Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0120

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, З.Ду***********н нэхэмжлэлтэй, *******, Т*******д тус тус холбогдох *******ын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/2** дугаартай тушаал хууль бус тул хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн газрын иргэний улсын бүртгэгчээр буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах, Монгол Улсын т*******өөс зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2** дугаартай тогтоолыг хүчингүй болгох, Т*******ийн улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №53 тоот тогтоолуудыг тус тус 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...З.Д*****нь шүүхэд *******ын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/2** дугаартай тушаал хууль бус тул хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн газрын иргэний улсын бүртгэгчээр буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах, Монгол Улсын т*******өөс зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2** дугаартай тогтоолыг хүчингүй болгох, Т*******ийн улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №53 тоот тогтоолуудыг тус тус 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох тухай шаардлага гаргасан.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/110 тоот тушаалаар З.Д*****г Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэгчээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж, ажлын байраар хангасан шийдвэр гаргасан.

З.Д*****нь улсын бүртгэгчээр томилогдон ажилдаа орсон тул Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Т*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***** нь *******, Т*******д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ду***********н *******ын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/2** дугаартай тушаал хууль бус тул хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн газрын иргэний улсын бүртгэгчээр буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалга, Монгол Улсын т*******өөс зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2** дугаартай тогтоолыг хүчингүй болгох, Т*******ийн улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №53 тоот тогтоолуудыг тус тус 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, *******, Т*******д тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР