| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/211 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/211
2025 08 21 2025/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга:Б.Жамбиймолом,
Улсын яллагч: У.Гантуяа,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх У.Гантуяагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2526000000230 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д *** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн *** сум * дугаар баг *** хороолол *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, *** овогт Г*** Б***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь урьд согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 22 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг "****" хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1.77% согтолттой **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь урьд согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 22 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг "****" хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1.77% согтолттой **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Б-ийн ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
Гэрч ****-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын **** сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, Экологийн асуудал хариуцсан байцааг цагдаагийн дэслэгч цолтой, цагдаагийн байгууллагад 7 жил ажиллаж байна. Би 2025 оны 07 дугаар сарын 07-ний шөнийн 22 цагийн үед Зөрчлийн дуудлага мэдээлэл ирэхэд Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Б-тай хамт тухай дуудлага мэдээлэлд явж байхад Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн "****" хорооллын нутаг дэвсгэр болох Хаан банкны уулзварт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад **** улсын дугааргүй **** маркийн тээврийн хэрэгслийг шалгахад жолооч Г.Б /***/ нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандаг багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан. Тэгээд 6820 багажаар үлээлгэхэд 1,77% гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Эхнэр гэх Б-той хамт явж байсан. Тухай тээврийн хэрэгслийг харахад 2 дугаар сургууль, Соёлын төвийн дундуур орж Хаан банк руу чиглээд ирсэн тэгээд тухай тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Танихгүй 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Манай тасагт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авхуулж байсан. Хаана хэнтэй юм уусан талаар хэлээгүй. Тухай тээврийн хэрэгсэл нь Г.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.Тухай жолооч Г.Б-г 6820 багажаар үлээлгэхэд 1,77% гарсан юм. Тухай Г.Б нь Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн иргэн байгаа уул уурхайд **** ажилтай. Г.Б эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг хэдэн хүүхэдтэй талаар сайн мэдэхгүй байна. Даруухан гайгүй залуу байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Танина Г.Б 2015 он гэр бүл болж бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Тухайн өдөр нь 2025 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Манай гэрт манай нөхрийн найзууд ирээд манай гэрт пиво ууж байгаа нөхөртэйгөө хамт манай ажлын байр луу явж байгаад цагдаатай таарсан. Тэгээд тээврийн хэрэгсэл журмын хашаанд хийсэн. Лаазтай пиво, айраг ууссан. Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн **** хорооллын **** тоотод хашаанаас гараад Хаан банкны уулзвар дээр цагдаа нартай таарсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Манай Г.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2025 онд Өвөрхангай аймгаас худалдаж авсан юм. Би сайн мэдэхгүй байна. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-11/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичиг баримтууд /хх-ийн 18-22 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/3Ш/2693 дугаартай зөрчлийн шийтгэвэр шийтгэврийн хуулбар /хх-ийн 25-29 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Б урьд согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 22 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг "****" хорооллын шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1.77% согтолттой **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Б-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Г.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН