Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/04189

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 2... өдөр

Дугаар 102/ШШ2022/04189

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... дүгээр байрны ... тоот хаягт оршин суух, Д овогт Б-гийн Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний ээж М.У нь Б.Б миний өмчлөлийн орон сууцыг барьцаалж Х.Б ХХК-иас зээл авсан. Ингээд тус зээл төлөгдөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0... дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэрээр М.Уээс 12...,064,643 төгрөг гаргуулж Х.Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах, ... м.кв талбайтай, ... өрөө орон сууцыг 168,313,307 төгрөгөөр үнэлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох надаас үнийн санал аваагүй байхад шийдвэрлэсэн тухай саяхан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ээж М.У-ээс сонсож мэдлээ.

 
 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тогтоосон үнийн дүнгээр, тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон үнийн... гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б миний бие нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч алинтай нь ч тохиролцсон зүйл байхгүй бөгөөд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан удаа байхгүй билээ. Ийнхүү өмчлөгч Б.Б надаас үнийн санал аваагүй атлаа төлбөр төлөгч М.У болон төлбөр авагч Х.Б ХХК-ны гаргасан үнийн саналаар албадан дуудлага худалдаа явуулах үнэлгээг тогтоосон нь хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцсон хэмээн үзэх үндэслэлгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөгч болох надаас орон сууцны үнэлгээний талаар ямар нэгэн санал авалгүйгээр, төлбөр авагчтай орон сууцны үнэлгээний талаар тохиролцох боломж олголгүйгээр хэт нэг талыг баримталж миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус орон сууц Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр 40.1 м/кв талбайтай гэж бичигдсэн хэдий ч бодит байдал дээр 70 гаруй м/кв талбай бүхий хэмжээтэй, хамгийн багадаа 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой. Миний орон сууцыг миний ээж М.У барьцаалан зээл авсанаас үүдэн бидний хоорондын харилцаа таарамжгүй болсон бөгөөд намайг ээж М.У нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй, миний бие ээж М.Ут ямар нэг итгэмжлэл өгөөгүй. Гэтэл надад огт мэдэгдэлгүйгээр миний өмчлөлийн орон сууцны үнэлгээг тогтоосон нь Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцны үнэлгээний талаар надаас санал аваагүй төдийгүй үнэлгээний талаар одоог хүртэл надад бичгээр болон амаар огт мэдэгдээгүй. Иймд миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах, ... м.кв талбайгай, ... өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү.

 

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...4 дүгээр зүйлийн ...4.2-т Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, мөн хуулийн ...4.3-т Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна гэж тус тус заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч М.Уийн үүргийн гүйцэтгэлд барьцаа ... өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаарх мэдээллийг өмчлөгч Б.Бт мэдэгдэлгүйгээр 2021 оны 10 сарын 01-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө хураан авах тогтоолыг үйлдэж, хураан авсан эд хөрөнгийн жагсаалтыг өмчлөгч Б.Бт гардуулж өгөөгүй байна. Мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө хураан авах тогтоолд эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн гарын үсэг байхгүй, тухайн тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тусгаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-т тогтоолд гомдол гаргах журам, хугацаа-г тусгах хууль зүйн шаардлагыг хангаагүй байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуйлийн 13 дугаар зүйлийн 13.2....-т шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэх тэмдэглэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг байх шаардлагатай гэж хуульчилсан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Бийг оролцогчоор татан оролцуулсан тухай баримт, түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан тухай гарын үсэгтэй тэмдэглэл байхгүй байна. Иймд төлбөр төлөгч М.Уийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.Бацамцэцэгийн өмчлөлийн орон сууц, эд хөрөнгийг хураах тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн ... дугаар тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулгын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0... дугаар сарын 23-ны өдрийн 1700 дугаар шийдвэрээр М.Уээс 12...,918,116 төгрөгийг гаргуулж Х.Б ХХК-нд олгож, хариуцагч буюу төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах ... өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 192...0602 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.У нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1...-ны өдрийн шийдвэрээр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох-ыг хүссэн М.Уийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 297 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 0... дугаар сарын 30-ны өдрийн ...99 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Төлбөр төлөгч М.У нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Төлбөр төлөгч М.У нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зориуд санаатайгаар зайлсхийж, удаа дараалан шүүхэд нэхэмжпэл гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Бээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч саналаа ирүүлээгүй. Мөн Г.П.А ХХК-ийн барьцаа хөрөнгийг 168,313,307 төгрөгөөр үнэлсэнийг мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот мэдэгдлээр тус тус мэдэгсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тогтоолоор хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул төлбөр төлөгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0... дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавсаргажээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-нд хариу тайлбараа бичгээр гаргасан бөгөөд хариу тайлбартаа дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ГХ2019/00146 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 0... дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2018/01700 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/0...0 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192...0602 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Х.Б ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13/1...19 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191...0602/01 тоот мэдэгдэл, М.Уийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1...-ны өдрийн 102/ШШ2021/03419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 297 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 0... дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2022/00...99 дүгээр тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192...0602/8 тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай ... тоот тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-224/18...34, ... тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл, Г.П.А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/100 тоот албан бичиг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-224/20637, 4-224/20638, 4-224/20639 тоот мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/8 тоот тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-224/21...78, 4-224/21...79 тоот мэдэгдлүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, ... миний өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах, ... м.кв талбайтай, ... өрөө орон сууцыг 168,313,307 төгрөгөөр үнэлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох надаас үнийн санал аваагүй байхад шийдвэрлэсэн тухай саяхан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ээж М.Уээс сонсож мэдлээ.

 
 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тогтоосон үнийн дүнгээр, тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон үнийн... гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б миний бие нь барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч алинтай нь ч тохиролцсон зүйл байхгүй бөгөөд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан удаа байхгүй билээ. Миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус орон сууц Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр 40.1 м/кв талбайтай гэж бичигдсэн хэдий ч бодит байдал дээр 70 гаруй м/кв талбай бүхий хэмжээтэй, хамгийн багадаа 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...4 дүгээр зүйлийн ...4.2-т Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, мөн хуулийн ...4.3-т Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна гэж тус тус заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч М.Уийн үүргийн гүйцэтгэлд барьцаа ... өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаарх мэдээллийг өмчлөгч Б.Бт мэдэгдэлгүйгээр 2021 оны 10 сарын 01-ны өдрийн ... дугаар эд хөрөнгө хураан авах тогтоолыг үйлдэж, хураан авсан эд хөрөнгийн жагсаалтыг өмчлөгч Б.Бт гардуулж өгөөгүй байна гэжээ.

 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд Б.Бээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч саналаа ирүүлээгүй. Мөн Г.П.А ХХК-ийн барьцаа хөрөнгийг 168,313,307 төгрөгөөр үнэлсэнийг мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот мэдэгдлээр тус тус мэдэгсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тогтоолоор хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

.... Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0... дугаар сарын 23ы өдрийн ... дугаар шийдвэрээр М.Уээс 12...,064,643 төгрөг гаргуулж Х.Б ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... өрөө орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/0...0 дугаар захирамж, мөн өдрийн 102/ГХ2019/00146 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192...0602 дугаар тогтоол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах ... өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... дугаар тогтоолоор хураасан, барьцаа хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг өмчлөгч Б.Бт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот мэдэгдлээр мэдэгдсэн /хавтаст хэргийн 81 дүгээр тал/, мөн Г.П.А ХХК-ийн барьцаа хөрөнгийг 168,313,307 төгрөгөөр үнэлсэнийг мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот мэдэгдэл /хавтаст хэргийн 98 дугаар тал/-ээр тус тус мэдэгджээ. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тогтоолоор хураасан ажиллагааг хариуцагч хийж гүйцэтгэж, уг ажиллагааны үр дүнг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 80 дугаар тал/-д тусгаж баталгаажуулсан зэргээс үзвэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тогтоосон үнийн дүнгээр, тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон үнийн... гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...... дугаар зүйлийн .......1Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, мөн ...4 дүгээр зүйлийн ...4.1Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна, ...4.2Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, ...4.3Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна гэж заасан журмыг зөрчөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2... дугаар зүйлийн 2....2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...7 дугаар зүйлийн ...7.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаар зүйлийн 11....2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...4 дүгээр зүйлийн ...4.1, ...4.2, ...4.3, ...... дугаар зүйлийн .......1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийг хураасан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...7 дугаар зүйлийн ...7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР