Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0132

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Д.А*****гийн нэхэмжлэлтэй, С*******д холбогдох Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, 1*********** нэгж талбарын дугаартай 700 м.кв зуслангийн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа С*******ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А***** шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/4** дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамж гарган уг захирамжийн хавсралтын 303 дугаараар нэхэмжлэгч Д.А***** надад **************************** 700 м.кв газрыг эзэмшүүлсэн, 2 дахь заалтаар гэрчилгээ олгож, захирамжлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан болно. Иймд нэхэмжлэгч Д.А***** би нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А***** нь С*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А***** нь Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, 1*********** нэгж талбарын дугаартай 700 м.кв зуслангийн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа С*******ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР