Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/03911

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2022/03911 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** *** овогт *** ын ***

Хариуцагч: *** байрлах ***

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б***,

хариуцагчийн төлөөлөгч И.Г***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч *** т холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б.*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдэдийг битүүмжилсэн. Улмаар ажиллагааг *** -ний өдөр барьцаа хөрөнгө байрлах цэцэрлэг дээр шийдвэр гүйцэтгэгч, Ахлах дэслэгч *** нь банкны ажилтан н.У*** ирээд хураах тогтоол гэх зүйл өгөөд 3 хоногийн дотор үнээ бичиж өг гээд явсан. Би хэлснээр нь 3 хоногийн дотор 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцыг 1м.кв-ыг 3 сая төгрөгөөр тооцоод үнэ бичиж өгсөн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ***, *** -ний өдрийн *** тогтоолууд, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд хөрөнгийг хямдруулан худалдан борлуулна гэсэн байхаар нь ямар учиртай юм бэ гэхэд өөрийнхөө гүйцэтгэгчээ амраад ирэхээр нь уулз гэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэгч *** ыг 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр амраад ирэхэд уулзаад Яагаад ингээд хямдруулсан юм бэ, ингэж хямдруулдаг гэдгээ та надад яагаад мэдэгдээгүй юм бэ гэхэд банкнаасаа бичиг авчир, эсхүл шүүхэд ханд өөр арга байхгүй" гэсэн. Хэргийн материалтай танилцахад, Ч.Ж***, *** *** ХХК хоёрыг шинжээчээр томилж, үнэлүүлсэн байсан. Миний хөрөнгүүдийг маш хямдаар зарж борлуулах гэж байна. Банк зээл олгохдоо *** цэцэрлэг сувиллын үйл ажиллагаа тогтмол явуулдаг, нэг давхарт байрладаг өндөр үнэтэй хөрөнгө гээд барьцаалсан. Иймээс дахин шинжээч томилж өгөөч гэж хүсэлт өгсөн боловч хүлээн аваагүй. Хариуцагч байгууллага хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар өмчлөгч надад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг танилцуулаад, хууль зүйн үр дагаварыг танилцуулан зах зээлийн үнийн саналыг авах хуультай юм байна. Надаас өмчлөгчийн хувьд үнийн санал аваагүй, мөн төлбөр авагч *** ХХК-иас үнийн санал аваагүй. Банкны шинжээч томилуулах тухай хүсэлтийг надад мэдэгдээгүй, ажиллагааны талуудыг харилцан тохиролцуулаагүйн улмаас хөрөнгө үнэгүйдүүлэх шалтгаан болсон, банкны хүсэлт санаачилгаар, дур мэдэн нууцаар шинжээч томилж, уг шинжээчийн үнэлгээг надад мэдэгдээгүй болохыг би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдлээ. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ нь Анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиар тооцон доод үнийг тогтооно, хэрэв зарагдахгүй бол 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцон бууруулан үнэ тогтооно гэж тайлбарласан бол би банктайгаа үнэлгээг харилцан тохиролцох боломжтой байсан. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг ингэж төөрөгдүүлэн явуулж, гомдол гаргах эрхийг санаатай хааж, *** инд давуу байдал олгож, эд хөрөнгийг үнэгүйдүүлж, өмчлөгч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Шинжээчийн үнэлгээ үл хөдлөх эд хөрөнгийн м.кв дутуу байгаа учраас би хөрөнгийг ***ХХК-иар хэмжилт хийлгэхэд 216.07 м.кв хэмжээтэй, мөн шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн жишиг болгосон сайтаас өөрийн хөрөнгийн үнэ ханшийг судлахад өндөр үнэтэй байгаа тул шүүхэд холбогдох баримтыг хуулбарлан хавсаргаж байна. Хариуцагчийн анхны үнэ тогтоох, үнийн санал авах ажиллагаа, Шинжээч томилсон тогтоол, Шинжээчийн үнэлгээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, *** тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Иймд шинжээчийн үнэлгээг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж байх тул миний бие өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай *** тоот байрлах 94.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 207,003,803 төгрөгөөр, *** дугаартай *** тоот байрлах 105.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 231,099,484 төгрөгөөр шинжээч үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хууль зөрчсөн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шинжээчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т зааснаар гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй. Хариуцагчийн анхны үнэ тогтоох, үнийн санал авах ажиллагаа, Шинжээч томилсон тогтоол, Шинжээчийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, зориулалтын талаарх мэдээллийг дурдаагүй, шинжээчид орон сууцыг үнэлэх гэж эд хөрөнгийн шинж байдлын талаар буруу мэдээлэл өгсөн. Цэцэрлэгийн зориулалттай байсан, хураахдаа орон сууц гэж хураасан, дараа нь шинжээчийн тогтоолоор мөн орон сууц гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээс харахад метр квадрат нь зөрүүтэй байсан тул нэхэмжлэгч ***ХХК-иар хэмжилт хийлгэхэд 216.04 м.кв хэмжээтэй байсан. Ч.Ж*** шинжээчийг ирэхэд нэхэмжлэгч өргөтгөлтэй, цэцэрлэгийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг гэсэн боловч шинжээч нь тогтоолд дурдсанаар орон сууцны үнээр үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар өгсөн шинжээчийн дүгнэлтэд цэцэрлэгийн зориулалттай хөрөнгө гэж үнэлсэн болохоор үнэлгээ зөрүүтэй байгаа. Шинжээч томилох тогтоолд шийдвэр гүйцэтгэгч шинж байдлыг буруу тавьсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч *** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *** дугаар захирамжаар *** ТББ, *** ын *** нараас 250,972,601 төгрөгийг гаргуулж *** ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцуудыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн зүгээс уг 2 үл хөдлөх хөрөнгийг нийт 600,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагчийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Иймд тус газраас хөрөнгийн үнэлгээний *** ХХК-ийн шинжээч *** г шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход *** тоот хаягт байршилтай эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй 94.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 207,003,803 төгрөгөөр, *** тоот хаягт байршилтай эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй 105,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 231,099,484 төгрөгөөр тус тус үнэлж хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн бөгөөд уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч *** ТББ, Б.*** нарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар албан бичгээр мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийн бие даан худалдан борлуулах эрхтэй бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгчийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот албан бичгээр өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасны дагуу тус газраас 2022 оны 05 дугаар 23-ны өдрийн *** дугаар албан бичгээр 1 сарын хугацааг олгосон. Мөн төлбөр авагч *** ХХК-ийн зүгээс тус газарт албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан боловч төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй тул тус орон сууцнуудыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс ***,

4. Хариуцагчаас *** зэрэг баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгчээс анхны үнэ тогтоох, үнийн санал авах ажиллагаа, Шинжээч томилсон тогтоол, Шинжээчийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 .Хариуцагчаас талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** захирамжаар хариуцагч *** ТББ, Б.*** нараас 250,232,944 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, *** дугаартай *** өрөө орон сууц, *** дугаартай *** тоотод байрлах 105.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, *** өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

*** өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, *** Эд хөрөнгө битүүмжлэх тухай *** тогтоолоор шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж эд хөрөнгийг хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

2022 оны 04 дүгээр сарын 20-ны, 25-ны өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд үнийн саналд тохиролцоогүй тул 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор *** ХХК-ийн шинжээч *** ыг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.

*** ХХК-ийн шинжээч *** ы дүгнэлтээр *** дугаартай *** тоот байрлах 94.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 207,003,803 төгрөгөөр, *** дугаартай *** тоотод байрлах 105.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 231,099,484 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг **** Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр төлбөр авагч *** ХХК-д, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр төлбөр төлөгч Б.*** , *** ТББ-д тус тус мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

5.Хөрөнгийн үнэлгээний *** ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн *** өрөө орон сууц, *** тоотод байрлах 105.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь *** тайлангаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь *** дугаар байрны 1-р давхарт байршилтай *** хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийг 505,333,800 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг үндэслэн *** ХХК-ийн үнэлгээг үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь үнэлээгүй гэж маргасан.

6.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний тайлангийн хураангуй, үнэлгээний ажлын хамрах хүрээ, үнэлгээний хандлага, арга зүй, үнэлгээний зүйлийн шинж чанар, тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний тооцоолол дүн, үнэлгээний хариуцлага хязгаарлах нөхцөл, нийцэлтийн мэдэгдэл гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн харьцуулж жиших хөрөнгийн тодорхойлолт, үнийн мэдээллийн эх сурвалж, үнэлгээний тооцоолол дүн, өртгийн хандлагаарх тооцоолол, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

7.Шинжээч нь хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Үнэлэгдэж буй хөрөнгийн онцлог, зах зээлийн судалгаа, шинжилгээг үзлэг хийсэн өдрөөс эхлэн үнэлгээний тайлан бэлтгэх хүртэл хийж 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэн дуусган хүлээлгэн өгсөн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээний талаар шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдоогүй болно.

9.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

*** ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн байх бөгөөд жишиж буй объекттой байршил, хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо, ижил төстэй объектын өнөөгийн зах зээлд арилжаалагдсан нэгжийн үнэд ялгаатай байдлын тохируулга хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

10.Иймд хариуцагч *** т холбогдох, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 94.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 105,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.*** гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн *** Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч *** т холбогдох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 94.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 105,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.*** гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн *** түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН