Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/237

 

 

                                                                               2025/ШЦТ/237

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Цэнд-Аюуш

Шүүгдэгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт Эы Мд холбогдох 2312000000231 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын .. дугаар багийн Г гэх газар оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж дууссан, улсаас авсан гавьяа шагналгүй, Уовогт Эы М/РД: .../

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хгэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн ..улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.Ид 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Мшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгье. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би малд явж байсан. Манай гэрийн ард талд байх элс авдаг Н гэх газрын овооных нь дээр нь хэдэн ямаа сэрвийлдээд харагдаж байгааг би дурангаар харсан. Хэний ямаа болохыг нь очоод харахад  очихоор Б.И ахын ямаа байсан. Би тус ямаануудыг цааш нь уруудуулж хөөгөөд Тамирын голын салаалж урссан хэсгийн шуудуунд  оруулаад орхисон. Б.И гуай огт малаа харахгүй хаячихдаг. Мал нь хэдэн хэсэг болчихсон явж байдаг. Би түүнийг хашраг гэж бодоод ямааг нь тууж орхисон. Тэгээд маргааш нь ямааг нь ил гаргахаар очиход ямаа нь алга болчихсон байсан. Улмаар би 2-3 хоногийн турш Б.Иийн ямааг хайсан. Сүүлдээ аргаа бараад Б.И ах дээр очоод үнэн учраа хэлээд гуйсан. Би дансанд байсан мөнгөөрөө 5 ямааных нь мөнгийг төлсөн. Харин үлдсэн ямааных нь мөнгийг чадлаараа төлөөд барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000231 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Б.Иийн “...2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бэлчээрээс ирж байсан манай хонь, ямаанаас нийт 36 тооны ямаа дутсан. Манай хонь, ямаа тухайн өдөр бүрэн байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгээд үзэхэд дутсан байсан. Ингээд би манай 36 тооны ямааг хэн нэгэн хүн хулгайлсан байна гэж бодсон. ...Мнадад үнэн байдлаа хэлж тайлбарлаад уучлалт гуйсан учраас би түүнийг залуу хүн, дөнгөж хуримаа хийгээд удаагүй байгаа юм чинь хэрэг, төвөгт хутгаад яах вэ гэж бодоод 18 тооны ямааны хохирол аваад хүн амьтанд хэлэхгүй өнгөрье гэж зөвшөөрсөн. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Мманай гэрт 13 тооны ямааг мотоциклтой туугаад ирсэн. Мнадад "13 тооны ямааг хохирол гомдол барагдуулж байна" гэж хэлээд өгөхдөө "Манайд 5 тооны эр ямаа алга, би танд 5 эр ямааг чинь нэгийг нь 180.000 төгрөгөөр бодоод нийт 900.000 төгрөг өгье, ингээд 18 тооны ямааны хохирол гүйцэж байна" гэж хэлсэн. Би Мыг үнэн учраа хэлж ярьсан учраас үүнийг нь ч гэсэн зөвшөөрөөд 13 тооны тууж ирсэн ямааг нь аваад, дээр нь нэмээд 5 тооны ямааны оронд 900.000 төгрөг авахаар болсон. Мөн бэлчээрээс Мы тууж явсан 9 тооны ямааг би түүнээс авсан, ингээд манайхаас хулгайд алдагдсан 36 тооны ямаанаас 27 тооны ямааны хохирол мөнгийг би Маас авсан. Гэтэл Мнадад үлдэгдэл ямааны 900.000 төгрөг өгнө гэж хэлснээс хойш манай гэрт ирж намайг элдэв янзаар доромжилж ална, хядна дээрээ тулж намайг сүрдүүлж байсан. Би тухайн үед Мд “Чи яагаад над руу ингэж дайраад байгаа юм бэ, хулгай хийсэн хэргийг чинь би нуугаад байж байхад чи харин баярлах ёстой биш үү” гэх мэтээр зөндөө хэлдэг байсан. Мминий дансанд эхлээд 300.000 төгрөг, дараа нь 450.000 төгрөг дараа нь 450.000 төгрөг хийсэн. Харин үлдэгдэл 150.000 төгрөгийн оронд надад 1 портер түлээний мод өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 5-7 хуу/,

Хохирогч Б.Иийн дахин өгсөн “...Мнадад “Би танай ямаануудыг машин дээрээ ачаад авч явсан нь үнэн, 2-аа хоорондоо тохироод учраа олъё, та хүн амьтанд битгий хэлээч” гэж надаас гуйж тохироод тухайн өдрөөс хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манайхаас алдагдсан ямаанаас 13 тооны ямааг нь зүсээр нь өөрийн улбар шар өнгийн мустанг- 5 маркийн мотоциклтой тууж ирсэн. Мманай гэрт өөрийн аав Этай хамт ирсэн. Мыг ийм зүйл надтай ярилцаж байхад Мы аав Э бас надаас “Ахын дүү чи манай эхнэр бид 2-ыг бодоод малын хулгайн талаар гаргасан гомдлоо буцаагаад татчих" гэж гуйсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 хуу/,

  Гэрч Л.Эы “..Би И гэх хүн дээр өөрийн хүү Мыг дагуулан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрт нь очин “36 ямааны гэх гомдлоо цагдаагаас авчхаач нэг нутгийн хүмүүс байна ах, эгчийгээ бодооч” гэж гуйсан. Тэгэхэд И “би гомдлоо авахгүй танай хүү намайг зодож миний биед гэмтэл учруулсан” гэсэн. Тэгэхээр нь "би тэгвэл хууль, шүүх нь шийдээд өгөх биз" гээд хүүгээ дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-44 хуу/,

Гэрч Б.Эийн “...Тэгээд ямаагаа тоолтол 36 ямаа дутуу байсан. Үүнээс М27 ямааг нь өөрийн эзэмшлийн ..улсын дугаартай, цагаан өнгийн портер машинаар ачаад үлдсэн 9 тооны ямааг эзгүй байран дээр нь үлдээн маргааш өглөө нь байрнаас гаргаж байхад нь манай нутгийн залуу Ргэх хүн харсан байсан. Тэгээд манай нөхөр И, Мдээр очоод асуухад 27 тооны ямааг өөрийнхөө машин дээр ачаад явсан 9 тооны ямаа багтахгүй болохоор нь тухайн байран дээр хашаад үлдээсэн гэж хэлсэн байсан. Үүнээс 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Мманай хулгайд алдсан ямаанаас 13 тооны ямааг өөрөө портер машинтай ачиж авч ирж өгсөн. Тэр үедээ “та цагдаа гээд яах вэ эндээ учраа олчихъё” гэж хэлсэн байсан. “Үлдэгдэл 9 тооны ямааг яг тоо ширхгээр нь буцаан төлье” гэж Ид хэлсэн байсан ч одоогоор төлсөн зүйл байхгүй. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар сарын 13-нд нөхөр бид хоёрыг гэртээ байхад Маав Эы хамт ирээд аав Э нь “нэг нутаг усны хүмүүс байж муухай юм даа ах эгчийгээ бодоод цагдаагаас гомдлоо буцаагаад авчхаач гэж гуйсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-51 хуу/,

Гэрч Д.Рийн “...Би үхэр сүргээ эргүүлэх гээд явж байхад Мхэдэн ямаа туучихсан явж байхад нь очиж уулзахад "И ахын ямаа байгаа юм, очиж өгөхөөс” гэж хэлсэн. байж магадгүй. Дандаа ямаа байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-192 хуу/,

 Гэрч Д.Эий “...цагаан өнгийн портер маркийн машинтай байсан санагдаж байна. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187 хуу/,

Гэрч Г.Эы “...манай нөхөр С нь 2022 оны 01 дүгээр сард төрсөн ах Маас өөрийнхөө машиныг өгч арилжсан.... тухайн үедээ нэрийг нь шилжүүлж амжаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52 хуу/,

Гэрч Т.Сийн “...би уг тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө 2022 оны өвөл...машинаар солих наймаа хийсэн юм. Одоо Э.Мтай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47 хуу/,

Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай албан бичиг, түүний хавсралт тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 177-178, 2хх-ийн 36-37 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Мэргэнгүн аудит” ХХК-ийн үнэлгээчин А.Бын 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай "нас нийлсэн эм ямаа 13, нас нийлсэн эр ямаа 23 нийт 36 ямаа, нийт 6.550.000 төгрөг”-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 85 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Мэргэнгүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай “Портер маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 43 хуу/,

Шүүгдэгчээс шүүх хуралдаанд шинээр гаргасан:

Хохирол төлсөн тухай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.Мнь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ааймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хгэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн ..улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.Ид 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Э.Мы гэм буруугийн тал дээр маргахгүй. Харин  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ажиглаж үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй...” гэж,

Монгол Улсын Үндсэн Хуульд Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрхийг баталгаатай эдлэх,  өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахаар тус тус баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийг хуулиар хамгаалж,  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах шинжээр тодорхойлсон.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулиар тогтоосон обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог бөгөөд гэмт хэргийн субьект, обьект, субьектив тал, обьектив талын шинжүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь 16 насанд хүрсэн хүн, объект нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу бусдын өмчлөх эрх, субьектив тал нь гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж буй санаа сэдэл буюу гэм буруугийн санаа, обьектив тал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж буюу өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаа арга хэлбэр бөгөөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын малыг авсан шинжээр тодорхойлдог.

Харин бусдын “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд уг гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн бол мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцдог.

 

Шүүгдэгч Э.Мнь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хгэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн ..улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.Ид 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Иийн “...2022 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө бэлчээрээс ирж байсан манай хонь, ямаанаас нийт 36 тооны ямаа дутсан. Манай хонь, ямаа тухайн өдөр бүрэн байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгээд үзэхэд дутсан байсан. Ингээд би манай 36 тооны ямааг хэн нэгэн хүн хулгайлсан байна гэж бодсон. ...Мнадад үнэн байдлаа хэлж тайлбарлаад уучлалт гуйсан учраас би түүнийг залуу хүн, дөнгөж хуримаа хийгээд удаагүй байгаа юм чинь хэрэг, төвөгт хутгаад яах вэ гэж бодоод 18 тооны ямааны хохирол аваад хүн амьтанд хэлэхгүй өнгөрье гэж зөвшөөрсөн. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Мманай гэрт 13 тооны ямааг мотоциклтой туугаад ирсэн. Мнадад "13 тооны ямааг хохирол гомдол барагдуулж байна" гэж хэлээд өгөхдөө "Манайд 5 тооны эр ямаа алга, би танд 5 эр ямааг чинь нэгийг нь 180.000 төгрөгөөр бодоод нийт 900.000 төгрөг өгье, ингээд 18 тооны ямааны хохирол гүйцэж байна" гэж хэлсэн. Би Мыг үнэн учраа хэлж ярьсан учраас үүнийг нь ч гэсэн зөвшөөрөөд 13 тооны тууж ирсэн ямааг нь аваад, дээр нь нэмээд 5 тооны ямааны оронд 900.000 төгрөг авахаар болсон. Мөн бэлчээрээс Мы тууж явсан 9 тооны ямааг би түүнээс авсан, ингээд манайхаас хулгайд алдагдсан 36 тооны ямаанаас 27 тооны ямааны хохирол мөнгийг би Маас авсан. Гэтэл Мнадад үлдэгдэл ямааны 900.000 төгрөг өгнө гэж хэлснээс хойш манай гэрт ирж намайг элдэв янзаар доромжилж ална, хядна дээрээ тулж намайг сүрдүүлж байсан. Би тухайн үед Мд “Чи яагаад над руу ингэж дайраад байгаа юм бэ, хулгай хийсэн хэргийг чинь би нуугаад байж байхад чи харин баярлах ёстой биш үү” гэх мэтээр зөндөө хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 5-7 хуу/,

Хохирогч Б.Иийн дахин өгсөн “...Мнадад “Би танай ямаануудыг машин дээрээ ачаад авч явсан нь үнэн, 2-аа хоорондоо тохироод учраа олъё, та хүн амьтанд битгий хэлээч” гэж надаас гуйж тохироод тухайн өдрөөс хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манайхаас алдагдсан ямаанаас 13 тооны ямааг нь зүсээр нь өөрийн улбар шар өнгийн мустанг- 5 маркийн мотоциклтой тууж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 хуу/,

  Гэрч Л.Эы “..Би И гэх хүн дээр өөрийн хүү Мыг дагуулан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрт нь очин “36 ямааны гэх гомдлоо цагдаагаас авчхаач нэг нутгийн хүмүүс байна ах, эгчийгээ бодооч” гэж гуйсан. Тэгэхэд И “би гомдлоо авахгүй танай хүү намайг зодож миний биед гэмтэл учруулсан” гэсэн. Тэгэхээр нь "би тэгвэл хууль, шүүх нь шийдээд өгөх биз" гээд хүүгээ дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-44 хуу/,

Гэрч Б.Эийн “...Тэгээд ямаагаа тоолтол 36 ямаа дутуу байсан. Үүнээс М27 ямааг нь өөрийн эзэмшлийн ..улсын дугаартай, цагаан өнгийн портер машинаар ачаад үлдсэн 9 тооны ямааг эзгүй байран дээр нь үлдээн маргааш өглөө нь байрнаас гаргаж байхад нь манай нутгийн залуу Ргэх хүн харсан байсан. Тэгээд манай нөхөр И, Мдээр очоод асуухад 27 тооны ямааг өөрийнхөө машин дээр ачаад явсан 9 тооны ямаа багтахгүй болохоор нь тухайн байран дээр хашаад үлдээсэн гэж хэлсэн байсан. Үүнээс 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Мманай хулгайд алдсан ямаанаас 13 тооны ямааг өөрөө портер машинтай ачиж авч ирж өгсөн. Тэр үедээ “та цагдаа гээд яах вэ эндээ учраа олчихъё” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-51 хуу/,

Гэрч Д.Рийн “...Би үхэр сүргээ эргүүлэх гээд явж байхад Мхэдэн ямаа туучихсан явж байхад нь очиж уулзахад “И ахын ямаа байгаа юм, очиж өгөхөөс” гэж хэлсэн. Дандаа ямаа байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-192 хуу/,

 Гэрч Д.Эий “...цагаан өнгийн портер маркийн машинтай байсан санагдаж байна. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187 хуу/,

Гэрч Г.Эы “...манай нөхөр С нь 2022 оны 01 дүгээр сард төрсөн ах Маас өөрийнхөө машиныг өгч арилжсан.... тухайн үедээ нэрийг нь шилжүүлж амжаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52 хуу/,

Гэрч Т.Сийн “...би уг тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө 2022 оны өвөл...машинаар солих наймаа хийсэн юм. Одоо Э.Мтай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47 хуу/,

Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай албан бичиг, түүний хавсралт тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 177-178, 2хх-ийн 36-37 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Мэргэнгүн аудит” ХХК-ийн үнэлгээчин А.Бын 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай "нас нийлсэн эм ямаа 13, нас нийлсэн эр ямаа 23 нийт 36 ямаа, нийт 6.550.000 төгрөг”-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 85 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Мэргэнгүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай “Портер маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 43 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Мы олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Э.Мыг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэг нотлогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 Хэрэгт авагдсан хохирогч Б.И, гэрч, Б.Э, Д.Р, Д.Э, Г.Э, Т.С нарын мэдүүлэг зэргээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Мы яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж 1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Э.Мы мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Б.Ид 6.550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар шүүгдэгч Э.Мнь хохирогч Б.Ид учирсан хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  “...Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Мы гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Мы бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Мд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

 Бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч Э.Мнь энэ хэрэгт 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/785 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон бөгөөд түүний 10 хоног цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай албан бичиг, түүний хавсралт тээврийн хэрэгслийн лавлагаа, Хөрөнгийн үнэлгээний “Мэргэнгүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай "Портер маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.Мы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн Архангай аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн зардалд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй, шинжээчийн дүгнэлт гаргахад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Архангай аймгийн Цагдаагийн газраас 560,000 төгрөг төлөгдсөн талаар баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Э.Мнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 560,000 төгрөгийг баримтгүйгээр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Уовогт Эы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Мыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мы цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Мы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,800,000 төгрөгийг шүүгдэгч Э.Маас гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Мнь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ДОНИДДОЛГОР